Коридор-7
Коридор-7
Жараахай хочтой Тэнгис Оюун — холыг зорьсон нь
Тэнгис Оюун бол Хөвсгөлийн нэгэн жижиг тосгоны жаалхүү. Түүнийг хүүхэд байхаас нь хүмүүс "Жараахай" гэж хочилдог байсан. Учир нь тэр ямагт хөдөлгөөнтэй, тогтож сууж чаддаггүй, гэнэт л алга болж, дахиад усны эрэг дээр жараахай нь адил үсэрч явахыг нь олж хардаг байлаа...
Гэхдээ энэ удаа түүний зорьсон газар зүгээр ч нэг багачуудын талбай, эсвэл шумбан тоглож өссөн голын ус биш байлаа. Энэ бол Улаанбаатар. Энэ бол түүний мөрөөдлийн их сургууль. Энэ бол өөрийгөө нээх аяллын эхлэл...
Жараахай хочтой Тэнгис Оюун — Далай тэнгисийн аялал
...Тэнгис Оюун Улаанбаатарт ирэхэд бороо шиврэн, хотын аниргүй замаар гудамжны гэрлүүд хөвөх мэт чимээгүйхэн урсаж байлаа. Тэр анхныхаа хичээлийг санаж байна — багш нь “Мөрөөдөл бол хүний хамгийн эрх чөлөөтэй мэдрэмж” гэж хэлснийг.
Улаанбаатар бол түүний анхны зогсоол байсан. Тэнд тэр номтой танилцсан. Шекспир, Сартр, Симон де Бовуар... Яг л анхны бороо шиг, үг бүр нь түүний сэтгэлд дусал дуслаар нэвчжээ.
Москва.
Цасан доорх гудамж, улаан баганатай их сургуулийн танхимд тэр өөрийн дотоод дуу хоолойг сонсож эхэлсэн. Пушкины мөрүүд түүний дотоод монолог болж хувирсан.
Прага.
Хуучин чулуун гудамжнуудаар алхахдаа тэр Милан Кундерагийн “Оршихуйн хөнгөн байдал”-ыг уншиж байсан. Цайвар шар өнгийн кофе шопод, жижиг цонхны хажууд тэр өөрийгөө нээсэн — хүн гэдэг ердөө л цаг хугацаан дунд төөрсөн нэгэн аялалчин юм.
Берлин.
Жаз клубийн булангийн ширээ. Дуурийн театраас гарч ирэх үзэгчдийн гэрэлд тэр Германы философийг мэдэрсэн. Хайдэггерийн “байхуй” гэсэн ухагдахуун түүнийг дотогшоо улам гүн хөтөлсөн.
Парис.
Эйфелийн цамхгийн дэргэд тэр анх удаа шүлэг бичив. Монгол найрагчдынхаа цээжээр мэддэг болгоноо уншив. Ямар ч шалтгаангүйгээр. Хүмүүний л амьд байгаа мэдрэмж, салхины зөөлөн илбээ, номын хуудсанд шингэсэн үнэр, Эдит Пиафын , Жо Дассены дуу хоолой...
Ингээд цаашаа бас л зам үргэлжилсээр
Америк.
Нью-Йоркийн метроны шатаар уруудахдаа тэр өөртөө ингэж хэлсэн:
— Би хаана ч байж болно. Би хэн ч байж болно. Харин би өөрийгөө олж , өөрийгөө сонсохоос хойш буцахгүй.
V. Нью-Йорк дахь анхны шөнө
Тэнгис Оюун онгоцны цонхоор доош ширтэв. Нью-Йорк хотын гэрлүүд од шиг гялалзана. Харин тэнгэрт бодит одод үгүй. Магадгүй газар дэлхий дээр одод унаад, тэнгэр баганадсан өндөр байшингуудын цонх бүрт амьдарч байгаа мэт.
Онгоц газардах үед тэр дотроо шивнэлээ:
"Холын Америкт ирлээ...
Энэ бол мөрөөдөл биш, гэхдээ зүүд шиг мэдрэмж."
Таксинд суух замд дэлхий огт өөр хэлээр ярьж, өөр амьсгалтай, өөр цаг хугацаатай мэт санагдаж байв. Хот — хэтэрхий хурдан амьдралтай.Хүмүүс нь — хэтэрхий ганцаардмал. Гэхдээ л тэр энд ирсэн. Бие даан, өөртөө итгэлтэйгээр.
Зорилго биелүүлэхээр.
Анхны байр — Бруклиний нэгэн жижиг өрөө.
Ханын цаанаас джаз хөгжим сонсогдоно. "Chet Baker" шиг сонсогдоно. Гэрэл бүдэг, цонхоор гудамжны замын цагаан шугам л харагдана.
Танихгүй орчин. Гэвч тэр сэтгэл дүүрэн.
Ширээнийхээ буланд сууж, компьютероо нээн, эхний мөрөө бичлээ:
"Миний аялал яг одооноос л эхэлж байна. Хүн өөрийгөө өөр газар л олдог юм байна.
Өөр соёл, өөр хэл, өөр гэрэл дунд...
Гэхдээ зүрх нэг л аялгуугаар цохилж байна — эрх чөлөөний аялгуугаар.
VI. Кафе, Клуб, Кино
Дараа долоо хоногт тэр анхны найзтайгаа танилцав. Кафены үүдний жижиг сандал дээр суудаг нэгэн Чех оюутан охин. Тэд франц зохиолч Жюльен Гракийн талаар ярилцав. “Эрх чөлөө бол айдсаа давах тэр мөч” гэж хэлэхэд нь Тэнгис дотроо толгой дохиж суулаа.
Орой бүр тэр америкийн өөр өөр гудамжнаас өөр өөр хөгжим олж сонсоно. Зарим нь блюз, зарим нь рок, зарим нь зөвхөн аялгуу.
Гэвч тэр бүхний цаана ганц л дуу цуурайтна — Монголын хээр талын нам гүм, салхины анир.
VII. Эх орноо санах өдрүүд
Цагаан сарын өдөр. Нью-Йоркт хэн ч мэдэхгүй. Гэвч тэр тогоонд бууз хийж, багцаа нугалж, цонхны тавцан дээр тэнгэрт ширтэнэ. Сар бүдэгхэн харагдана. Тэр нэг ч дуу гаргахгүй, гэр хэчнээн санасан ч сэтгэлдээ нь ийнхүү шивнэнэ:
"Хүн хаана ч байж болно.
Дэлхий нь иргэн !
Тийм учраас хуний аз жаргал ,сэтгэл санаа бодол тэмүүлэл нь хаана байна ,
тэнд л гэр орон нь байдаг юм байна…Малгай тавиад манайх ! Усын уувал ёсын дагаа хэмээн нүүдэлчин өвөг дээдээс зүгээр хэлээгүй…
(Үргэлжлэл бий )