Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Хөдөлмөрч хүн ардтай Улаанхус сум
Сумандаа сайхан амьдарч болдог гэдгийн тод жишээг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас олж хараад олзуурхан бичиж сууна.
Сумандаа сайхан амьдарч болдог гэдгийн тод жишээг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас олж хараад олзуурхан бичиж сууна. “Бидний цөөхөн монголчууд” төслийн багийнхан Цэнгэл сумаас 28 км явж Улаанхус суманд шөнө ирээд хоёр давхар модон зочин буудалд байрлалаа. Өглөө эртлэн босож тус сумын хүн ард хэрхэн яаж амьдардгийг сурвалжлахаар зураглаачтайгаа гарав. Залуус ажиллаж байна. Тэд сумандаа шинээр 380 кв-ийн трансформатор барьж байгаатай таарлаа. Дуу шуутайхан инээмсэглэн ажлаа хийх тэдний харц бид сумандаа бүтээн байгуулалт хийж байгаа гэсэн сэтгэгдэлээр ажилдаа хандаж байгаа нь сэтгүүлч надад мэдрэгдсэн. Ингээд цааш явж эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд маань ямар орчинд хэрхэн суралцаж байгааг мэдэх гэж тус сумын сургуулийг зорьлоо. Гадна талаасаа л мэдрэгдэж байна. Хуучин хичээлийн танхимаа шинэ болгочихож. 800 гаруй сурагч, 59 багш, 2 дотуур байртай "Улаанхус” бүрэн дунд сургууль нь анхны алтан гадас одонт сургууль юм байна. Учрыг нь асуувал Монгол улсын Нисэх хүчний анхны командлагч, генерал М.Зайсанов энэ сумын уугуул бөгөөд тус сургуулиас гарсан эрдэмтэн докторууд олон ба ард түмний хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж явааг нь төр засаг өндрөөр үнэлж 40 жилийн ойгоор нь шагнасан байна. Нээрээ л тус сумын сурагчид тохь тухтай орчинд сурч боловсорч байгааг харлаа. Үүний нэг жишээ сурагчдынхаа 00-ын асуудлыг шийдсэн байна. Дэлхийн зөн олон улсын байгууллага, Мобиком корпорациийн хамт олон ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж бариад өгчихсөн хүүхдүүд завсарлагаанаар модон 00-руу гүйлдэхгүй амар болсон нь сайшаалтай. Улаанхус сум бол монгол улсын хамгийн хүн ам ихтэй сумдын нэгд зүй ёсоор ордог. 8000 гаруй хүн амтай. Нэг сонирхолтой нь сумын нутаг дэвсгэрт казахуудаас өөр нэг ч үндэстэн ястан амьдардаггүй. Монгол улсын хамгийн өндөр цэг болох Таван Богдын оргил энэ сумын нутагт оршдог. Одоогийн Улаанхус сум 1962 онд Ойгор сумыг тус суманд нэгтгэсний үр дүнд өргөжин бий болсон гэдэг. Сумын өргөн уудам нутагт сургууль, хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, захиргаа гээд бүгд байна. Эдгээр байгууллагуудын халаалтыг бүрэн шийддэг Жанат ХХК гэж байх юм. Тэнд ажилладаг залуус ярьж байна. Урьд нь нам даралтын зуухаар албан газруудад халаалт өгдөг байсан бол одоо бүх зүйл шийдэгдсэн. Ажилтай, орлоготой сэтгэл өег ажлаа хийж байна.Улаанхус суманд хөдөлмөрч хүмүүс олон. Үүний нэг жишээ 4-р багийн иргэн болох Х.Авдил гуай юм. Тэрээр фермерийн аж ахуй эрхэлдэг. 23 үхэр, 20 гүүтэй. Сумынхаа цэцэрлэг сургуульд сүүгээ нийлүүлж, айргаа харин аймагтаа өгдөг. Орон нутгаас цахилгааны асуудлыг нь шийдээд өгчихсөн учир дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдарч байна. Ингээд л хүн ардтай нь уулзаад, хийж бүтээж байгааг нь хараад байсан тус суманд гурван зүйл ажиглагдсан.
- Багийн зохион байгуулалт сайтай.
- Хуучин барилга байшингуудаа шинэ болгосон.
- Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг гэж хэлж болохоор.
Ийм л нэг хөдөлмөрч ард түмэн Улаанхус суманд аж төрөн амьдарч байна. Нээрээ тус сум анх байгуулагдахад Улаанхус мод маш их байж. Гэвч хүний зохисгүй үйлдэл, байгаль цаг уурын өөрчлөлтөөс болж үгүй болсоор ганцхан үлдэж. Үүнийгээ хамгаалж тус сумын орон нутгийн зүгээс тусгай хамгаалалтанд авч улаахус мод байгаа хэсэгтэй мод тарьж байна. Байгаагаа тордог, хүн ардтайгаа засаг захиргаа нь харилцаа холбоотой байж хамтран ажиллаж чаддаг гэдэг нь энэ суманд ажиллаж байх явцад мэдрэгдэж байлаа. Хөдөлмөрлөж чадвал хүн бүр сумандаа сайхан амьдарч болох нь гэдгийн үлгэр жишээ бол Улаанхус сум юм байна гэсэн сэтгэгдэлтэй дараагийн сумруу хүлгийн жолоо заллаа.