Ж.Батбаатар авлигачдын “нулимсыг асгаруулж” чадах уу?
Ж.Батбаатар авлигачдын “нулимсыг асгаруулж” чадах уу?
АТГ-ын дэд даргыг томилох тухай асуудал анхаарал татаж эхэллээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Ажлын хэсгийн зүгээс “Уг хууль нь Авлигын эсрэг 2007 оны хуульд өөрчлөлт оруулах бөгөөдАТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгосноор томилдог, Дэд даргыг нь АТГ-ын дарга томилдог болж өөрчилж байгаа юм. УИХ АТГ-ын дэд даргыг томилдог байхдаа Засгийн газрын гишүүний дайтай хангамж, баталгаатай байсан нь энэ хуулиар өөрчлөгдөнө” гэж тайлбарлав.
Мөн цаашид УИХ-аас томилдог байгууллагуудын зөвхөн дарга нарыг нь томилдог, дэд даргуудыг нь томилохгүй байх нь зөв гэсэн саналыг гишүүд дэвшүүлж байв.Уг хууль батлагдсанаар ажлын чиг үүрэгтэй холбоотой асуудалд өөрчлөлт орохгүй бөгөөд Дэд дарга энэ хуулийн дагуу томилогдож Төрийн албаны тухай хуульд зааснаар хугацаагүй томилогдоно гэж Ажлын хэсгийнхэн хариулсан.
Шинэ заалтаар төрөх АТГ-ын дэд дарга хэн байх бол? Эх сурвалжийн мэдээлснээр тус газрын Тусгай албаны даргаар ажиллаж буй хурандаа Жанчивдоржийн Батбаатарыг хамгийн өндөр магадлалтай гэцгээж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эгчийн хүү, Экологийн цагдаагийн албаны дарга О.Амарсанаатай Цагдаагийн академийг 2001онд хамт төгссөн гэхээс өөрөөр айхавтар татаастай гэж хардах аргагүй. Гэвч Говь-Алтайнхны фракц гэж нутаг усаар хардвал сонирхолтой холбоос “зурж” болох юм. Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяртай ойрын хамаатан, хуулийн зохицуулалтыг тайлбарлах зэрэг ажлын голыг Ш.Раднаасэд хийсэн нь анзаарагдлаа.
Үүх түүх гэвэл Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. Олон нийт санаж байгаа бол 2017оны гуравдугаар сарын 3-ны өдөр Засаг дарга Э.Бат-Амгаланг өрөөнд нь оруулахдаа цагдаа нар иргэдийг бороохойдож, нулимс асгаруулагч хэрэглэсэн бусармаг хэрэг гарсан даа. Тэр үеддэд хурандаа Ж.Батбаатар БЗД-ийн Цагдаагийннэгдүгээр хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2017оны гуравдугаар сарын15-ны өдөр ЦЕГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөр тушаал гаргаж “Тус дүүргийн ЗДТГ-т болсон эмх замбараагүй байдлын үеэр нулимс асгаруулагч хорт хий ашигласан асуудалтай холбогдуулан түүнийг ажлаас чөлөөлсөн.Дараа нь тэрбээр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргаар томилж байсан билээ.
МАН дотор баруун аймгийнхны албан тушаалын томилгоог Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар шийддэг бичигдээгүй зарчмаар Ж.Батбаатар дамжиж ирсний цаана Говь-Алтайн аймагт удирдах албан тушаалд олон жил ажилласан,2004 оны үед Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батбаатарын аав Жанчивдорж гуай багагүй нөлөөлсөн болов уу гэх сэжим бий. Учир нь тэр үед тус аймгаас14 хүний бүрэлдэхүүнтэй баг Хятадын Хану, Гансу хотуудад туршлага солилцож ажилласан баримт бий. Тэр үеэр “Цээл суманд маш том төмрийн уурхай байгуулагдана. Тэр тохиолдолд 2600 хүн мал маллаад яах юм бэ” гэхчлэн ярьсныг гэрчлэх хүмүүс бий. Цээл сумыг нүүлгэх асуудал олон ч жил яригдаж үе үеийн Засгийн газар, УИХ-д ирүүлсэн бичиг тоогоо алдсан. Нутгийн иргэд энэ асуудлыг Таяннуурын уурхайтай биш Жанчивдорж даргад байдаг Цээл сумын төвийн баруун тал Бор үзүүр гэдэг газар орчмыг сансраас авсан зурагтай холбож үзэх нь зүйтэй. Энэ төмрийн уурхайн лицензийг сонирхсон хятад, хонконг хүмүүсээс илүү дотоодын хөрөнгө оруулалттай компаниидаа эзэмшүүлэх ёстой гэсэн байр суурийг нь хүндэтгэн ярьдаг юм билээ. Эдгээр сэжим холбоос ч энэ удаагийн томилгоонд нөлөөлж мэдэх юм.
Харин ард иргэдийн өөдөөс нулимс асгаруулагч хэрэглэнэ гэдэг бол “даргад үнэнч” гэхэд арай дэндүү жигшил төрүүлэм үйл явц байсныг мэргэжил нэгтнүүд нь ярьдаг. Хэдийгээр АТГ-ын дэд даргын албан тушаалд томилох ажлын байрны шаардлагуудыг хангаж, мөрдөн байцаах ажлын болон гүйцэтгэх ажиллагааны туршлагатай байж болох ч ёс суртахууны болон мэргэжлийн ийм хэмжээний алдаа гаргасан хүнийг уг албанд томилох нь тийм ч зөв сонголт биш байх.
Угтаа бол АТГ-ын дарга нь эрхэлсэн ажлаа, Дэд дарга нь мөрдөн байцаалтг гүйцэтгэх ажлаа зангидаж явж хоёр биеэ нэг нэгнээсээ хамааралгүй хянадаг албан тушаалтнууд юм. Тийм ч учраас Авлигын эсрэг хуулийн 21.2.2-т “Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг, туршлагатай байх гэж онцгойлон заасан байдаг.Нөгөөтэйгүүр АТГ-ын дэд дарга албан тушаалтнуудынмэдүүлсэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгүүдэд хяналт, дүн шинжилгээ, бүртгэлийн байгууллагын мэдээлэл зэргийгсудлаад тухайн компанид хамааралтай эсэх дээр тодорхойлолт хийж өгөөд байдаг явдал удаа дараа гарч байсан. Хуулиараа болАТГ-ын Дэд дарга ийм тодорхойлолт хийж өгдөггүй юм. Тус байгууллагын дарга эсвэл хариуцсан нэгжийн дарга нь, тодруулбал АТГ-ын Дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатарнар ийм тодорхойлолт хийж өгөх учиртай. Дүүргийн даргыг албан тасалгаанд нь оруулахын тулд иргэдийн өөдөөс нулимс асгаруулагч хэрэглэж явсан Цагдаагийн дарга асанд бол тун ч зохимжгүй, тавьтир, даруулга шаардах албан тушаал юм шүү дээ.
АТГ-ын дэд даргын томилгоог энэ долоо хоногт багтаан шийдвэрлэнэ гэсэн мэдээллэлтэй байгаатай холбогдуулан АТГ-ын Дарга өөрийн сонголтоо хэрхэн хийх нь ийнхүү анхаарал татаж байна. Хэрэв тэр алдаж томилгоо хийвэл АТГ-ын дараагийн дарга томилогдсоны дараа, мөн өөрийн сонголтоор дараагийн Дэд даргыг томилохоос өөрөөр хээрийн салхи ч хүрэмгүй хугацаагүй томилогдож таарах бололтой. Харин авууштай нь УИХ АТГ-ын дэд даргыг томилдог байсан шигЗасгийн газрын гишүүний дайтай хангамж, баталгаатай байсныг болиулах бололтой.