ЯДАМСҮРЭНГИЙН БАЯРАА:

УРАН ЗОХИОЛ БОЛ ЯЛ, ЭХ ХЭЛ БОЛ ДӨНГӨ ГЭЖ ОЙЛГОСОН ИРЭЭДҮЙ АЙСУЙ


УРАН ЗОХИОЛТОЙ ХОЛБООТОЙ УРАЛДААН ТЭМЦЭЭНЭЭ БОЛИОД ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЧИХААСАЙ

СЭТГҮҮЛЧИЙН ХҮҮРНЭЛ

Заримдаа үнэхээр амьдралд ямар нэг зүйл бичихгүй бол тайвширч өгөхгүйгээр бухимдах, тайван буй хэдий ч цээжний цаана ямар нэгэн зүйл хуралдан томорч байгаа юм шиг, удахгүй тэсэрч, дараа нь цөхрөнгөө барсан урт шөнүүд үргэлжлэх мэт санагддаг. Өөртөө нялзаасан, зочны

минь өгүүлснээр сэтгэхүйдээ эзэн болж чадахгүй байгаа өчүүхэн үгс түүнд харин зохихгүй. Тэр өөрийгөө “Өглөөний шүлэгч” гэж тодорхойлсон. Үүрээрурьд шөнөөс өд сөдөнд нь наалдсан хогийг жишимгүй сэгсэрч жигүүрээ дэлгээд тэнгэр цуулан нисэх шонхор шувууны дүр санаанд үзэгдэнэ.  Харин би түүний шүлгүүдээс Улаангом хотын цалин цагаан өвлийг, өвлөөс олж авсан тунгалаг агаад цээлхэн ухаарлын дууг сонсдог.

“Хаана байна миний эгшиглэнт өвөл?

Хаан чинь байна би, эгшиглэн дуул!”

гэх юм уу,

Живрийн түрүүч гүйгээд, сахал цантуулдагсан

Жиндэж байгаа даа муу эжийн минь хөл

Энд унагасан нулимсны халуун

Тэнд хөлийг нь дулаацуулах биш дээ

Эр багахан зүрхэн дотроо

Эмтэрч л сууна даа муу хүү нь...”

зэрэг олон шүлгүүд, өвлийн олон мөрүүдийг би олж хардаг. Зарим шүлгийн мөрүүдийг нь өвөл бичсэн болов уу, өвлийндүрслэл яг мөн гэх зэргээр муйхраар өөртөө өөриймшүүлэн нялзаах нь бий. Бид энэ мөчөөс яруу найргийн тухай хүүрнэлдэх боловч зочны өмнөх хариултын үзэл санааны сэдвээс огт хазайгаагүй болохыг уншигчид тунгаах биз ээ.


-Цахим ертөнц гэж давхар амьдрал бий болсон. Тэнд любителүүд толгой холбосон шүлгээр пропаганда явуулж, олон нийт нь алга ташиж, бүр энэ ажлаараа амьдардаг шүлэгчид байх. Тэд бас өөрийгөө яруу найрагч гэж нэрлэдэг. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Ренчиний Чойномын 

“Алт живж холтос хөвдөг” гэж шүлэг бий. Тэгэхээр ер нь алтыг олохын тулд хүн ямарваа нэгэн хөдөлмөр гаргах хэрэгтэй болдог. Хүмүүс урлагийг шууд өөрт нь агаар ус шиг хүртэгдэж байх ёстой гэж боддог. Үгүй. Урлаг бол өөрөөсөө хүч зарж, зардал гаргаж байж олж авдаг оюуны баялаг. Үүн дээр л гол асуудал бий. Урлагийн талаарх нийгмийн боловсрол харанхуй, бүдүүлэг хэвээр л байна. Ялангуяа ардчилсан гэх mөр. Ерөнхийдөө манай төр засгийн уран бүтээлчдээ шагнаж байгаа бодлого ч тэр, уран бүтээлчдийн оюуны баялгийг үнэлдэг бидний жишиг ч тэр үндсэндээ тэгтэй тэнцэнэ. 

Яруу найраг бол үгийн урлагийн оргил. Маш сайн уран бүтээлч, найруулагч олон хүнтэй би сэтгүүлч, уран бүтээлч, судлаачийн хувиар ч ярилцаж үзсэн. Гэтэл манай уран бүтээлчдийн өөрсдийнх нь үгийн урлагийн боловсрол огт хангалтгүй санагдсан. Зүгээр л хоосон цагаан магтаалын, усан уянгын шүлгүүдээ найраг гэж ойлгодог. Тийм шүлгийг Данзангийн Нямсүрэнгийн яруу найрагтай нэг шугамд давхцуулж ойлгодог. Уран бүтээлчдийнх нь боловсрол ийм байхад ард нийтийн яруу найргийн боловсрол ямар байх нь ойлгомжтой. Гайхаад байх зүйл биш л дээ. 

-Тэгэхээр яруу найргийг мэргэжлийн болон мэргэжлийн бусаар ангилж ялгах нь шаардлагагүй зүйл гэж үү?

- Ангилалыг нь үе бүрдээ судлаач, шүүмжлэгчид хийгээд л явдаг. Тэгж хажиглаад байх надад шаардлагагүй санагддаг. Яагаад гэвэл усны урсгал алсдаа цэнгэгшинэ. Тиймээс яруу найргийн мэдээлэл ихсэх тусам яваандаа холтос нь урсаж арилаад алт нь гүндээ үлдэнэ гэж би боддог. 

Өдгөө нэг үеийг бодвол “Болор цом” хэмээх хоосон, агуулгагүй шүлгийн тэмцээний нөлөө илт багасчихлаа. “Болор цом” урлагийг, яруу найргийг тодорхойлдог байдлаа аль эрт гээсэн. Байгууллагын ой, аль нэг яамны өдөрлөгөөр сэлэм тараадаг наадмуудаасаа ялгарахаа больсон. Энэ нь угтаа яруу найргийн нийтийн үнэлэмж өсөж байгаагийн тод жишээ. Тиймээс ч цахимаар яруунайргийн хэлэлцүүлгүүд өрнөж байгаань тунгалагших үйл явц. Өөрсдийгөө найрагч гэж боддог усан шүлэгтэй нь тэгээд холтос шиг хөвөөд явж л байг. 

-Эмзэглүүлэхгүй байх нэг хэрэг. Харин таны яруу найрагчдын, уран бүтээлчдийн өөрсдийнх нь боловсрол хязгаарлагдмал гэж хариулсан тань сонирхол татаж байна. Энэ талаар тодруулж болох уу?

-Хуучин социализмын үед Монголын яруу найргийн уламжлалыг илтэд үгүйсгэхгүй ч ойшоодоггүй байсан. Их найрагч Б.Явуухулан энэ тал дээр илтэд эмзэглэж, олон шүүмж бичсэн байдаг. Харамсалтай нь манай шүүмжийн түүхэнд Явуугийн шүүмжийг ойшоодоггүй. Үнэндээ тухайн цагийн догматик шүүмжүүдээс хувь илүү бичдэг байсан юм билээ.

1990-ээд он гарсны дараа Монголын яруу найраг хийсвэр сэтгэлгээний нарийн нандин уламжлалтай байжээ гэдгийг яруу найрагч О.Дашбалбар, доктор Д.Галбаатар нар хоёр өөр замаар судлан ойлгуулсан. Ингэснээр судалгааны түвшинд мэдэгдэхүйц ахиц гарсан. Мөн яруу найрагч, зохиолч Г.Аюурзана, яруу найрагч Л.Өлзийтөгс нарын сонгож эмхэтгэсэн улаан антологи залуучууд үндэсний яруу найргийг ойлгоход дөхөм болсон. Гэтэл одоо түүнээс хойш арван жилийн дараа харахад залуучуудын үндэсний яруу найргийн танин мэдэхүй нь ерөөсөө тус антологийн хүрээнд хашигдчихсан байгаа нь харамсалтай. “Аюур ахын улаан антологи” бол яруу найргийн имперсионист өнгө аясыг баримталсан антологи. “Аюур ахын улаан антологи” бол яруу найргийн имперсионист өнгө аясыг баримталсан антологи. Гэтэл яруу найргийн ай сав ганцхан имперсионист өнгө аясаар хэмжигдэхгүй. Гэтэл яг энэ өнцгөөр яруу найргийг хэмждэг ялангуяа залуу улс их байгаа нь цахимаар эсэн бусын шүлгүүд холилдож байгаагаас ч гунигтай үр дүн. Уран бүтээлчдийн дунд ийм хайрцаглал харагддаг нь бүр өрөвдөлтэй. 

-Цэвэр уран бүтээлчдээс өөрсдөөс нь хамаарах зүйл байх...

-Тийм. Мөн утга зохиолын ажилтан, судлаачид илүү өргөн цар хүрээнд харж, илүү мэргэжлийнтүвшний антологи гаргах боломжтой. Энэ үүднээс “Утга зохиол судлалшинжлэл редакц”-ийн ахлагч Ойдовын Содномпил бид хоёр хамтраад Монголын бүх цаг үеийн яруу найргийн шилмэл дээж антологи гаргахаар ажиллаж байгаа. Уг номыг гаргаснаар монголын яруу найргийн үндсэн танин мэдэхүй тэлнэ гэдэгт итгэлтэй байна. 

-“Болор цом” бол уншигч, уран бүтээлчдийн уулзах гүүр. Гэтэл дотор нь бугшсан олон асуудлууд үзэгчдийн нүдэн дээр ил болох нь ч бий. Мэргэжлийн хүрээний хүний нь хувьд ямар шийдлүүд хэрэгтэй байна гэж үзэж байна вэ?

-“Болор цом”-ыг Будда ирээд шүүсэн ч хэрүүл дагуулна. Урлагийг уралдуулна гэдэг өөрөө доромжлол. Ер нь бол яруу найргийн бүтээлийг дэлхий дахинд ихэвчлэн тэтгэлэгээр шийддэг. Урлагийн бүтээлийг бид уралдуулахаас илүү тэтгэлэг олгох нь зөв. Манайд жүжгийн зохиолыг ч тэр, яруу найргийг ч тэр уралдуулаад байдаг. Энэ бол тун хортой. Зохиолч, яруу найрагч хүмүүс ертөнцийг өөр, өөрийнхөөрөө таньсан эгоизм өндөртэй хүмүүс байдаг. Би эгогүй уран бүтээлчийг уран бүтээлч гэж боддоггүй. Дали хэлсэн нь бий. “Хүсэл тэмүүлэл, амбицгүй уран бүтээлч бол далавчгүй шувуутай адилхан” гэж. Яг л энэ. Гэтэл тэр их эготой уран бүтээлчдийг хооронд нь уралдуулахаар оюун санааны эв нэгдлийг нь хаачихдаг. Тэгээд эгоизм, өнгө мөнгөнийхөө үүднээс хүссэн хүсээгүй бие биетэйгээ мөчөөрхөлцөж эхэлнэ. Энэ нь төлөвшөөгүй залуу уран бүтээлчдэд асар хортой.

Жишээ нь, олон нийтэд таалагдахын тулд тайзанд зориулсан сайхан хэмнэл, эрчимтэй, гүнзгий үзэл санаа бус сүржин санаатай шүлгүүд олноор бичиж эхэлдэг. Тийм найрагчийн жишээ захаас авахуулаад олон. Яагаад Д.Нямсүрэн “Болор цом”-д орчихоод хаяад явсан бэ гэдэг их ойлгомжтой зүйл. Учир нь гүн гүнзгий эрэлхийлэл, мэдрэмжийн шүлгүүдээс хэтэрхий алс гэдгийг тэр хүн мэдэж байсан хойно. 

-Тэгэхээр шийдэл байхгүй. Ерөөсөө “Болор цом”-ыг өөд татна гэж ярих нь утгагүй зүйл байх нь ээ?

-Үнэн нь тэр. Угаас хүмүүс уралдсан газар уралцаан гарах нь ойлгомжтой. Өнгөрсөн жилийн  “Болор цом”-ыг үзэхэд ер нь гайгүй гэсэн яруу найрагчид эхний арав дотор үлдэж байна лээ. Тэдний хэн ньч цом өргөх хэмжээний шүлгүүдтэй хүмүүс. Гоц сайндаа энэ уралдаанд түрүүлээд, муу нь аравт ороод байгаа юм биш. 

Би хувьдаа уран зохиолтой холбоотой уралдаан тэмцээнээ болиод тэтгэлэг зарлачихаасай гэж боддог. Аливаа нэг уран бүтээлч өөрийн төсөл, зохиолын санааг танилцуулж түүнийг тодорхой хэмжээний хүмүүс шүүж тэтгэлэг олгодог болох. Ийм л сайхан гарц бий. Өнөөгийн нийгэмд ажлаасаа чөлөө авч уран бүтээлд төвлөрөх гэдэг хэцүү. Ямар нэгэн ажил хийгээд хажуугаар нь шууд зохиол бичиж амьдрахад төвөгтэй. Дан ганц зохиол бичээд амьдарч буй цөөхөн хүн байгаа. 

-Соёлын яам, эсвээс Монголын Зохиолчдын эвлэл үүн дээр ямар нэгэн алхам хийсэн үү?

-Кино урлагийн салбарт хараат бус зөвлөл байгуулаад тус зөвлөл нь кино хийх уран бүтээлчдийн төслийг шалгаруулж түүндээ жил тутамд, тодорхой хугацаанд төслөө гүйцэтгэх тэтгэлэг өгч байгаа. Яг үүнийг урлагийн бүх салбарт хийх хэрэгтэйгээс гадна нэн даруй уран зохиолын салбарт хийх нь чухал. 

Кино, жүжиг, контент буюу агуулга бүтээх бизнесийн үндэс нь зохиол юм. Тиймээс үндэс болсон зохиолынхоо хараат бус зөвлөлийг байгуулж, сонгон шалгаруулаад ажиллах, тэтгэлэг олгодог болох нь чухал л даа. Хуучин социализмын үед тийм жишиг тогтоож байсан. Уран бүтээлийн чөлөө маягийн юм л даа. Жишээ нь, Дарма Батбаяр гуайн “Дөшин Жирэмийнхэн” гэдэг жүжиг яг ийм чөлөөнөөс төрсөн. Энэ нь чухал. 

СУИС-д 2014 оноос хойш ес дэх жилдээ багшлах гэж байна. Гэтэл энэ олон жилд маш авьяастай уран бүтээлчид төгссөн. Зарим нь улс төрийн тоймч болчихсон ч явна, телевизийн суваг, студийн продюссер болсон хүмүүс бий. Эд бүгд үгийн урлагийн авьяастай, зохих хэмжээний мэдлэгтэй болж төгссөн боловч яг энэ ханыг мөргөөд л зогсдог болов уу гэж санадаг юм. Ер нь манайд саяхнаас студийн тогтолцоо боловсорч, түүний чухал эрэг шураг болох зохиолчийн хөдөлмөр үнэлэгдэж эхэлж байна. 

-Мэдээж шалгаруулалт хийж тэтгэлэг өгсний дараа ямар нэгэндахин цензурдах шаардлага гарна биз дээ?

-Шалгаруулаад уран бүтээлд тэтгэлэг өгчихсөн хойно цензур байхгүй л дээ. Тэгээд ч социализмын үеэс ялгаатай нь эрх чөлөө. Хэдэн зуун мянган доллараар  мэдээлэлд ойр хүмүүс, дарга нар нь хамаатан садандаа тэтгэлэг аваад өгчихсөн, гадаадад сургачихсан, тэр нь дэлхийн хэмжээний спортын тэмцээн дээр ээрч муурч зогсдог шижээргүй соёл манайд байна. Доллараар жаалсан нялх Сэнгүмүүдийн Монголдоо ирээд хийсэн юмыг тэнсэж харсан уу, гэвэл үгүй. 

Өөрийгөө түүхч гэж ярих дуртай нэг хүн Америкт элчингээр сууж байхдаа өөрийгөө баялаг бүтээгч гэж ярих дуртай Ерөнхий сайдынхаа хүүхдийг элсүүлээч гэж тэндэхийн том сургууль руу мэйл бичсэн шившигтэй түүх бий. Өмнөхөн нь түүхч, баялаг бүтээгч хоёр маань хамтраад дэлхийншилдэг сургуульд элссэн хүүхдийн төлбөрийг төрөөс даах аян эхлүүлсэн байдаг юм. Гэтэл зүгээр дотоодын валютаараа уран бүтээлээ тэтгээч гэж байгаа юм. Шалгуурыг нь орчин үед нийгэм тодорхой хэлээд өгнө. 

Ерөөс уран бүтээлчдийг дэмжих лсанаа. Түүнээс арвыг уралдуулааднэгд нь таван саяыг өгөх дэмжлэг огт биш. Харин арван уран бүтээлчдийгшалгаруулаад тус бүрд нь 50 саяыг өгөх бол дэмжлэг.  Үүнээс чанартай уран бүтээл гарна. Энэ бол оюуны баялаг бүтээх хөрөнгө оруулалт. Харин сайн уран бүтээл болох эсэхийг зах зээл нь өөрөө шүүчихнэ. 

Ярилцсан Б.Алтанхуяг


Үргэлжлэл бий...