Идей онол
Хүний нүдэнд өргөнгүй зүйл харагдах боломжгүй. Харин хэрчимд өргөн байх ёсгүй.
-“Хэрчим” гээч юм харсан удаа танд бий юу?
“Харсан” гэж хариулсан хүмүүсээс
-Пөөх тийм үү? Тэгвэл яг одоо надад “хэрчим” харуулаад аль!
гэж тулгая.
-Ядах юмгүй, дор нь харуулаад өгье
гэж хэлээд, цаасан дээр харандаа шугамаар зурж үзүүлсэн хүмүүсийг
-Хөөе, наадахаа нэг сайн хар даа. Өргөнтэй байгаа биз дээ? Өргөнтэй бол яаж наадах чинь “хэрчим” байх юм!?!
гээд тархин дундуур нь татаад авбал яах уу?
Үнэндээ бол нээрээ л тийм юм. “Хэрчим” гээчийг хэн ч хараагүй. Гэх үү дээ, харах боломжгүй.
Хүний нүдэнд өргөнгүй зүйл харагдах боломжгүй. Харин хэрчимд өргөн байх ёсгүй.
Үүнтэй адилаар “цэг” ч тэр, “хавтгай” ч тэр харах боломжгүй.
“Гурвалжин” ч, “Дөрвөлжин” ч харах боломжгүй.
Энэ хорвоод харах боломжгүй зүйлс ер нь л олон бий.
Гурвалжин хэлбэртэй чулуу харлаа гээд, сайндаа л тэр нь “гурвалжиндуу хэлбэртэй чулуу” байна уу гэхээс, хэзээ ч гурвалжин байхгүй.
Эсрэгээрээ өнгөц харахад үнэхээр төгс “гурвалжин” шиг чулуу байлаа гэж бодоход, томруулдаг шилээр түүнийг томруулаад байхад л хэзээ нэгэн цагт үзүүр нь мохож, ирмэг нь муруйгаад ирэх вий. Тэгэхээр гурвалжины тодорхойлолтыг бүрэн хангасан төсөөллийн төгс гурвалжин гээч юм хэзээ ч бидэнд олдохгүй юм.
Тэгэхээр, эндээс үүдэх асуудал гэвэл
-Тийм бол яагаад бид нар хэзээ ч хараагүй хэрнээ “Тодорхойлолтын дагуух төгс гурвалжин” гээч юмыг толгой дотроо төсөөлж чаддаг юм бэ?
Уг асуудлын талаар, НТӨ 400 оны балар цагт Платон гэх нэгэн хүн бясалгажээ.
Тэгээд нэгэн эрс шийдэмгий хариултанд хүрч очиж. Тэр нь
-“Гурвалжин” гэдэг үзэл суртлын шинжтэй зүйл үнэхээр байдаг. Гэхдээ энэ ертөнцөд биш, хаа нэгтээ өөр хэмжээсийн тусгай ертөнцөд “оршин байдаг”.
Тэрхүү өөр хэмжээсийн ертөнцөд орших “үзэл суртлын шинжтэй зүйлийг” Платон “Идей” (Грек хэлээр “хэв, хэлбэр” гэх утгатай) хэмээн нэрлэв. Тэгээд идей оршин байдаг тэр ертөнцөө “Идей ертөнц” гэж нэрлэв.
Платон дараах байдлаар сэтгэжээ.
Хүн, бодит ертөнц дээрх “овон товонтой гурвалжиндуу хэлбэрийн чулууг” харах үед толгой дотор нь “төгс гурвалжин” төсөөлөгдөн урган гарч ирж, тэгснээрээ “энэ гурвалжин байна” гэж хэлдэг.
Энэ үед толгой дотор нь урган гарч ирсэн “гурвалжин” бол геометрийн тодорхойлолтын дагуух мөнөөх төгс гурвалжин, өөрөөр хэлбэл “гурвалжны идей” юм.
Нэг ёсондоо “Гурвалжиндуу хэлбэртэй чулууг” харах үед, “гурвалжны идейг” ч бас зэрэг хардаг бөгөөд, түүгээрээ бид тэр чулууг “гурвалжин байна” гэж таньдаг хэрэг юм.
Тэгээд тэрхүү гурвалжиндуу чулууг бид яаж л бол яаж эвдэж буталж чадах боловч, идей ертөнцийн “гурвалжинг” яагаад ч эвдэж чадахгүй.
Хэдий энэ бодит ертөнцийн бүхий л “гурвалжиндуу зүйлсийг” үлдээлгүй устгалаа ч гэлээ, “гурвалжин” гэх оршихуй (идей) алга болох нь үгүй.
Тиймээс бодит ертөнцөд орших зүйлсээс илүүтэй, Идей ертөнцийн оршихуйнууд л жинхэнэ универсал хийгээд мөн чанарлаг юм.
Ойлгомжтой. Диван галавын балар цагт амьдарч байсан хүн гэхэд бас л мундаг сэтгэсэн байгаа юм шүү. Сэтгэл хөдөлмөөр.
-Нүдээр үзээгүй юмандаа хэзээ ч итгэхгүй
гэж хэлэх мөртлөө
-Гурвалжин уу? Тэрийг мэдэлгүй яах вэ.
гэх хүн байдаг л байх, огт үзээгүй юм байж шүү...
Бодоод үзэхээр нээрээ л хачирхалтай биш гэж үү?
Зочин
Зочин
Зочин
УУУ
Зочин