Ганзагын наймаачдын эзэнт улс дэлхийн толинд
Ганзагын наймаачдын эзэнт улс дэлхийн толинд
Өмнөхөн бичсэн дээ, гарчигт өгүүлсэн сэдвийг. Тэнд бичсэнээсээ дахин давтая. Манай улсын хувьд газар доор ньдүүрэн алт, эрдэнэс, зэс, нүүрс, занарын ба метаны хий, нефть (Менделеевийн химийн үелэх элементийн жагсаалтын ихэнхи нь, тэр дундаа газрын ховор элемент бүгд багшран байна!), далай шиг их газар дээр нь 70 сая мал(хүсвэл 80 ба 90 саяд өлхөөн хүрчихнэ), IQ-гаараа дэлхийд7-рт, дөрөвхөн сая хүрэхгүй ард түмэн. Муу хэлдэг, үргэлж зүхдэг Хятадынхаа буянаар монголчууд маань хоёр идэхгүй хоосон хонохгүй яваа нь үнэн. Эрээний буянаар Монгол маань одоо ганзагын наймаачдын эзэнт улс болчихоод байж байгааг нийтээрээ харж байна. Ганзагын наймааны дон, шүтлэг хэрээсээ хэтэрчихээд байж байгааг нийтээрээ хүлээн зөвшөөрөхгүй гээд яах юм гэхчлэн би бичсэн, бичдэг ч, цаашид бас бичих болох нь байна.
Ийнхүү муу хэлэн хэлэн худалдаа хийсээр байгаад нэг мэдэхдээ Хятадаас хамгийн их хамааралтай цорын ганц улсаар (хамгийн их!) цол гуншингаа дуудуулаад эхэлжээ. Олон улсын тавцанд. Газрын зургаар харна уу. Би facebook хуудсандаа энэ зургийг оруулангаа “Хөгжил дэвшил мааньийм их хамааралтай юм уу? Хамаарлаас гарахын тулдбаялаг бүтээх, юуны өмнө хүнсний хувьсгалаа ялуулах, цагаан алт хөтөлбөр хэрэгжүүлэх, тэгснээрээ экспортоотөрөлжүүлэх!!!” гээд биччихсэн. Сэтгэгдэл хэд хэд байна лээ.

Монголтой зэрэгцүүлэх, харьцуулах гадаад улс нэг ч байхгүй учраас би дээр “цорын ганц” гэсэн тодотгол хийсэн ухаантай. Энэ их хамаарлыг үтэр түргэн бууруулна гэж байхгүй. Аажуухан буулгахын тулд баялаг бүтээх, юуныөмнө хүнсний хувьсгалаа ялуулах, цагаан алт хөтөлбөрхэрэгжүүлэх, тэгснээрээ экспортоо төрөлжүүлэхээс өөр арга зам, гарц би олж харахгүй байна. Хойшоо хилээ зад нээгээд худалдаа арилжаагаа хөгжүүлээд өмнөд хөршийнхөө хамаарлыг буулгана бууруулна гэсэн улс төрчид засгийн эрх барьж байсаан. Гэвч бүтээгүйгээс илүүтэй эсрэгээрээ бүр ч явж өгсөн.
Би бичдэг. Өмнө талд маань томсгосон Сингапур босоод ирлээ, хөгжил дэвшил, шинжлэх ухаан-технологи гэж явж өглөө, ямагт үйлдэрвэрлэлдээ нэвтрээд байна. Язганатал хөдөлмөрлөж байна. Хятад хүн бүр баячууд болох нь байна гэж. Саяхандаа. ХКН-ын Төв Хорооны хариуцлагатан манай улсад зочилж, Хятадын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнийявц ба гарах үр дүнгийн тухай бидэнд лекц тавьж, Хятадынхөгжилтэй зуузай холбон урагш хөгжиж, аль болох чанартайхүчирхэг эдийн засгаа босгохыг бидэнд уриалан байв. Бид л болсон хойно хөгжил дэвшлээ харьцуулчих санаатай асуугаадхсан чинь “ДНБ хүн ам тутамд Хятадад 13.8 мянган доллар байна. 2030 он гэхэд 27-29 мянган долларт хүргэнэ”гэж хариулж байх юм. Энэ тухай би facebook хуудсандаа зурагтай нь оруулангаа “1978 онд Хятадад Дэн Сяопиныреформ эхэлж байх үед бидний мэдэхээр 300 гаранхандоллар тэдний хүн ам тутамд ногдож байлаа. Манай улсадөнөөдөр ДНБ хүн амдаа хуваавал 6000 доллар байгаа, ойролцоогоор. Тэнд 1 тэрбум хагас хүн ам (13800$); Монголд 3.6 сая хүн ам хэд вэ гэж харьцуулбал Монголд, монголчуудад эрс хурдтай хөгжил дэвшил, мөнгөнхуримтлал, түүнд хүрэх мэдлэгийн эдийн засаг, оюун тархил хэрэгтэй мэт бодож суулаа” гэж бичээдхсэн чинь монголчууддаа санаа сэдэл өгөөд хэдүүлхнээ байж ингэх ч гэж дээ, ажиллаж хөдөлмөрлөж хятадуудаас дутахгүй гэдгээ харуулъя гэсэн санаа явж байдаг шүү.
Хараал зүхэл урсгаад Хятадын 93%-ийн хамаарлаас гарчихгүй. Хараалаар ямар ч зовлон бэрхшээл шийдэгдэхгүй. Ажиллаж хөдөлмөрлөж өөртөө баялаг, мөнгө бүтээж босгож л энэ өрсөлдөөнд дийлж гарна. Дийлэхээ больё гэхэд бараагүй хаягдаж болохгүй байна, монголчууд аа!
Хятадын удирдагч Си Жиньпин 2014 онд манай улсад Төрийн айлчлал хийж, УИХ-ын Хүндэтгэлийн чуулганы индрээc ингэж мэдэгдэж байсныг эргэн сануулъя:–БидМонгол Улс болоод хөрш орнуудаа хамтдаа хөгжих сайнтүнш, энх тайван тогтвортой байдлыг сахин хамгаалах сайннайз гэж үздэг. Бид дийлэнх хөршүүдтэйгээ түншлэлийнхарилцаа тогтоогоод байна. Цаашид ч хөршүүдтэйгээнайрсгаар харилцах, түнш болох зарчмыг барьж, энхтайвнаар зэрэгцэн оршиж, баян чинээлэг болгох бодлогыгбаримтална. Бид хөршүүдтэйгээ харилцахдаа эвтэйнайрсгаар, чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар хандаж эвсэгхөрш, амгалан хөрш, баян хөрш байх бодлого баримталнагэжээ.
Манай улсыг шулж мөлжих гэж, сулруулж доройтуулах гэж тэд Монгол-Хятадын харилцаа хөгжүүлээгүй гэсэн байна. Хөршөө хэн байгаасай гэж хүсдэг вэ гэвэл гурван тодорхойлолт өгсөн байна. Монгол маань тэдний хувьд эвсэг(1), амгалан (2), баян (3) хөрш байгаасай гэсэн бодлогобаримтална гэчихсэн байна. Бүх талаар хамтран ажиллая, хамтран хөгжье гэсэн байна. Заавал хамааралтай бол гээгүй байна. “Танайд ашигтай, бидэнд алдагдалгүй бол хамтарчажиллая!” хэмээн Шанхайн Импортын Экспо дээр ноён Си Жиньпин уриалж байсан нь саяхан. Баян хөршийг тэд хүсээд байнаа, ийм их хамааралтай, бас дотооддоо ядууралтай хөршийг хүсээгүй. Энэ их хамаарал, ядуурал чинь 100% бидний өөрсдийн зовлон. Зовлонгийн буруутан нь бид өөрсдөө!
Энд чинь хараал урсгаад үзэн ядаад байх хэрэг бараг алга. Бид өөрсдөө л ганзагын энэ их наймааныхаа ядаж гуравны нэгийг үйлдвэрлэл болгоод экспорт хийчихэд хонгилын үзүүрийн гэрэл харагдчих гээд байна. Хятадуудаа соёлтой (боловсон) шулж хөгжмөөр байнаа, миний бичдэг ярьдаг энэ шүү дээ.
Өөр нэг зураг сонирхуулъя. Хятадын хамааралтай бол шууд бусаар дам холбогдоно. Азидаа ардчиллын баян бүрд болж, хос шилжилтийг (улс төр ба эдийн засаг) цус урсгалгүй хийсэн гэх яруу алдар маань даян дэлхийд алсраад алга болох дөхжээ. Рейтингийн энэ үнэлгээ тэгж л хэлээд байх шиг. Ардчилсан улс мөн нь мөн, гэхдээ авилгатай, дээр нь данхар том төртэй гэж үзсэн юм болов уу.

Facebook хуудсандаа пост болгоод би биччихсэн–Манай улс 81 дүгээрт. Ардчилалтай, гэвч авилгатай гэдэг нь зэрэгцээдэнэ үү? Авилга авч, улсаасаа хулгай хийж байхын тулдардчилсан хувьсгалаа хийсэн болж таарав уу? Энэ индекстэгж хэлээд байна уу? Ямар садаа байна вэ? Таны санал?
Ингэж бичсэний дор тайлбар сэтгэгдэл байнаа байна. Улс төрчдийнхөө хулгайчийг дуудсан нь олон байна лээ. Лав дунд шатандаа авилга гэдгийг ёстой алж өгч байна, тэр нь бараг байгууллагын ба төрийн албан хаагчийн соёл болтлоо нэвчсэн гэж ирээд хүмүүс шүүмжлэн ярих юм. “Авилга авч амьдралаа өөд татахгүй бол би энэ ажлыг хийгээд яадаг юм?” Ийм л болчихсон гэж ярьцгаах. Би яг нүдээр үзээгүй(өгч, авч үзээгүй) учраас зүгээр л сонссоноо, сонсдогоо, сэтгэгдэлд хилэнтэй бичдэгийг нь хэлж байна. “Авилгажсан Ардчилал” гэдэг ангилалд Монголыг маань нэр заасан олон улсын семинарт нийслэлдээ уригдан сууж л байлаа. Авилга, хахууль нь Монголыг муухай харагдуулж байна гэж ирээд л тэр семинар дээр ярьж байсансан. Мөн саяхан даа. Нийслэлд хэд хоног тог тасарч үйлээ үзэхтэй зэрэгцээд эрчим хүчнийхний авилга, хулгайн булайг яасан ч их дэлгэв дээ. Гааль уг нь гоё сайхан мэргэжил, нэр хүндтэй гэлцдэг боловч Монголд гаальчин гэхлээр нийт иргэд нь авилгач, хулгайч гэж хардаг харддаг болсон юм биш үү? Сайн сайхнаар хэлж байгаа ганц хүн тааралдсангүй. Ер нь эрх мэдэл бүхий, гарын үсгээ яаж ч худалдчихаж болохоор ажил мэргэжлүүд (газрын алба, бүртгэл, хяналт, зөвшөөрөл, хууль шүүх гэх мэт цаашаа явж өгнө) төрийн бүх шатанд нэгэн төрлийн “СОЁЛ” болтлоо төгөлдөржөөд алга болоогүй байлтай. Миний энэ бичдэгийг л “81 дүгээр байр” болгоод дэлхий үнэлж дүгнэж харж байдаг юм биш үү?

