Энэ 7 хоногт
Данхар төрийг задлая (II хэсэг)
Хий дэмий зүйлс л төрийг хий хоосон данхайлгаад байгаа. Бодит байдалд төрд намчид, илүүц хүмүүсээс гадна хий дэмий зүйлс төрөл бүрээрээ цугларч, бүр дэнджээ. Зөвхөн илүүц хүмүүс, намчид ч бус хэдэн зуун саяын үнэтэй бандгар хар машинууд, тансаг чамин тавилга хэрэгслүүд, хуучин нийгмийн үнэлэмж гавъяа шагнал, одон медалиуд, улсын үйлдвэрийн газрууд бол төр дэх хий дэмий зүйлс.
Жиргэгч Батинженер “Монгол улс жил бүр нэг ДЦС барих мөнгөөр төрийн албанд шургалсан намын шахаануудыг цалинжуулан халамжилж байна. Өөрөөр хэлбэл,МАН гишүүд жил бүр нэг цахилгаан станц залгиж байна” хэмээн жиргэж. Энэ мэдээлэл дараах дотоод үйл явцыг буюу төр дэх илүүц хүмүүс, намчид нэг хэсэг ч биш, бүр нилээд хэдэн хэсэг чбиш, бүхэл бүтэн давхарга болтлоо өсөж томорсон тухай тусган харуулж, мэдээлжээ. Энэ давхаргад хэдэн мянга, магадгүй хэдэн арван мянган хүн хамаарч байгаа байх. Тэд бол төрд наалдаж, төрөөр тэжээлгэсэн, халамжлуулсан шимэгчлэн амьдардаг давхарга юм байна. Энэ давхаргыг задлаж харвал, төрд шимэгчид төрөл бүрээрээ цуглажээ. Онцгой байдлын албанд ажилладаггүй хирнээ сар бүр сул цалин хүртдэг улсын цолтой ба цолгүй бөхчүүд бол нэг төрлийн шимэгчид төдийгүй төр дэх илүүц хүмүүс. Тэдгээр бөхчүүдэд жил жилд олгосон цалин мөнгийг нь тооцвол, тэрбумаар хэмжигдэхүйц мөнгөний дүн гарах байх. Төрийн алба төрлийн алба болсон гэдгийг бүгд мэддэг. Энэ бол зөвхөн хоорондоо яриад л өнгөрдөг сэдэв. Хэн нэгэн даргын шахаа, татаасаар орж ирсэн хамаатан садан, үр хүүхэд, найз нөхөд, нууц амрагуудын зарим нь өөрийгөө юу ч хийдэггүй хэмээн ил тод зарладаг, найз нөхөддөө гайхуулан ярьдаг юм гэнэ лээ. Эдгээр сул цалин хүртэгчид бол шимэгчид. Энэ хэсэг, энэ төрөлд төсвөөс овоо олон тэгтэй тоотой мөнгө зарцуулж, мөнгөн дүн нь хэдэн арван сургууль, эсвэл цэцэрлэг барих мөнгө амар хялбар, бэлэн орлогыг бүрдүүлж байгаа биз ээ.Халамж дагасан гаж үзэгдэл болох ядуурал зүдүүрлээс бус арчаагүйтлээс төрж гарсан халамж хүртэгсэд, амьдрал ахуй дээшилсэн ч хүнсний талоноо авсан хэвээр байгаа хүмүүс мөн л илүүц хүмүүс, төрийг шимэгчлэгчид. Энэ хүмүүс тэр давхаргын нэг хэсэг нь, нэг төрөл нь. Энэ мэтээр тоочвол жагсаалт уртаас урт үргэлжлэх байх.
Улсын төсөв шимэгч давхарга руу урсаж буйн цаана давхар дараах үйл явц явагдаж байгаа. Маш олон зүйл хөрөнгө мөнгөө булаалгаж байгаа. Улс оронд аминч чухал хэрэгцээтэй байгаа зүйлсийг сана даа. Урт жагсаалт гарна. Гэвч харамсалтай нь, тэдгээр зүйлс цөм хөрөнгө мөнгөө булаалгаж байгаа. Мэдээж ирэхгүй, бий болохгүй. Ирээдүйд улс орноо хөгжөөсэй гэж хүсдэг л биз дээ. Ирээдүйд ирэх тэр бүх сайн сайхан зүйлс мөн л булаагдаж байгаа. Эцэст нь юу ч өөрчлөгдөхгүй, улс нийгэм, төрийн нөхцөл байдал бахь байдаг хэвээр үлдэж, өнөөдөрт байгаа бүтэхгүй зүйлс ирээдүйд ч мөн байж байхад хүрч байна.Энэ бол улс орон ирээдүй рүүгээ очиж чадахгүй, зөвхөн өнөөдөртөө оршиж байна гэсэн үгУтгагүй юм аа. Энэхүү үйл явцыг агуулга, учир зүй талаас нь харвал улс орон, төрд огтын хэрэггүй зүйл нь улс оронд амин чухаг хэрэгтэй зүйлсийнхээ төсөв, хөрөнгө мөнгийг булааж буй явц. Зүй нь бол нөхцөл байдал дээрхийн эсрэг байж, хэрэггүй зүйлс нь хаягдаж орхигдож, хэрэгтэй зүйлсэд нь хөрөнгө мөнгө зарцуулагдах учиртай даа. Энэ явдлыг харахад,улс оронд хамгийн хэрэгтэй зүйлсогт хэрэггүй мэт үгүйсгэгдэж, огтын хэрэггүй зүйлс, хүмүүс өндөр ач холбогдолтой, хамгаас хэрэгтэй мэт үнэлэгджээ гэсэн үг. Энэ урвуу гажиг үнэлгээ бол төрийн хувьд эрүүл саруул ухаанд багтамгүй, үнэхээр утгагүй үйлдэлд тооцогдоно Утгагүйг үйлдэх гэдэг тэнэглэл, солиорол. Төр солиорч. Төрд ч, улс оронд ч тэр огтын хэрэггүй зүйлд төсөв хөрөнгө төсөвлөж, их хэмжээний мөнгө зарцуулах хирнээ улс орон, төрд, нийгэмд амин чухаг хэрэгтэй зүйлд мөнгөө төсөвлөхгүй, харамлах хачин гаж, урвуу бас солиот үйл явц явагдаад байна, төрд. Зүй нь бол эсрэг байх ёстой доо. Илүүц хүмүүс, намчдын цаана далдлагдан байж боломгүй үйл явдал, явц өрнөж байна, төрд. Монголчууд бид нийтээрээ улс орноо өсөж хөгждөггүй, өөдөлж дэвжихгүй байгааг нь гайхдаг, хөгжихөд юу дутаад байна гэж бодолд автдаг. Тэр явдлын нэг шалтгаан энд тодорч байна биш үү. Хэрэгтэй зүйлд бус хий дэмий зүйлд хамаг хөрөнгөө зарцуулдаг төр энэ явдлын буруутан аж. Гэхдээ зөвхөн нэг шалтгаан нь.
Энэ үзэгдлийн цаана давхар дараах дотоод үйл явц явагдаж байна. Ертөнц оршихуйд нэг хоосноос нөгөө хоосон үүсч, бий болдог зарчимтай. Энэ зарчмын агуулга нь, тухайн зүйлд хэрэгцээ шаардлагагүй, ач холбогдолгүй, үр ашиггүй зүйл гэдэг эзэндээ зөвхөн хор хохирол, хөрөнгө мөнгөнд гарз хохирол, үрлэгэ зарлага, үгүйрэл хоосрол, эдийн засагт дампуурал авчирдаг жамыг, учрыг, үйл явцыг илэрхийлжээ. Төрд хэлбэржжээ, энэ зарчим. Манай төр илүүц хүмүүсийн цуглуулга, бүхэл бүтэн давхаргыг тэжээж халамжилж байна. Энэ үйл явцыг задлаж харвал, татвар төлөгчдийн мөнгийг төр хий дэмий зүйлд зарцуулж байна. Энэ зарцуулалтаас үр дүн, ашиг тус гарахгүй. Зөвхөн үрлэгэ зарлага гарна. Тэгэхээр төр их хэмжээний мөнгийг хий дэмий зүйлд үргүй хоосон зарцуулж, хий дэмий үрлэгэ зарлага гаргаад байна. Төсвийг энэ мэтээр хий дэмий зүйлд, шимэгч давхаргад ашиггүй, үрэлгэн зарцуулаад байгаагийн цаана давхар улсын төсөв үгүйрч, эдийн засгийн дампуурал биежиж байдаг шүү. Төрд төсөвлөх төсөв хөрөнгө, зардал жилээс жилд ихсэх хирнээ урвуугаар төрийн албаны дотоод үйл ажиллагаа улам бүр муудаж байдаг. Манай улсын ДНБ нь 14 тэрбум доллар, үүнээс төрд 4 тэрбумыг төсөвлөдөг. Бараг гурваны нэг нь. Гэтэл үнэн байдалд 4 тэрбумын нэг хэсэг нь,аль эсвэл нилээд хэсэг нь энэ мэт хий дэмий зүйлд, илүүц хүмүүст, намчдад, шимэгчдэд үрэгддэг юм байна. Хэрвээ тооцвол, цочиж унамаар мөнгөний дүн сонсдох вий.
Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тун таагүй, байсхийгээд л дефольт зарлах хэмжээнд хүрч очих шахдаг, дампуурал үүдний цаана тосч байдаг, гадаад улс орны зээл тусламжаар эдийн засгаа тогтоож торгоож байдаг нэн эмзэг, туйлын тогтворгүй байдалтайг бүгд мэднэ. Эмзэг, тогтворгүй энэ нөхцөл бол гадаад нөхцөл байдлаас биш дотоод хүчин зүйлээс үүдэлтэй. Үүнд ямар нэг таагүй нөхцөл, тухайлбал, урт хугацаанд үргэлжилсэн хөл хорио, аль нэг улс орон, харь хэн нэгэн, эрлийз хурлийз хүмүүс, ардчилал, харь орны хөнөөх бодлого өөр бусад гадаад нөхцлүүд хамаагүй. Эдгээр гадаад нөхцөл байдлын нөлөөлөл ньэдийн засгийг дампууралд хүргэх хэмжээнд яригдахгүй. Дотоод хүчин зүйлээс буюумонгол хүн дэмийг үйлддэг, хий дэмий, ашиггүй зүйлд зүйлд их хэмжээний хөрөнгө мөнгийг үргүй хоосон зарцуулдаг явдал эдийн засгийг дампууралд хүргэж буй гол хүчин зүйл болно. Үүнээс гадна төрийг шимэгчлэгч бүхэл бүтэн давхарга нь, төрд нүүрлэсэн хулгай нь, хий дэмий бүтээн байгуулалтууд нь, ашиггүй төрийн өмчит компаниуд нь тэр өөр төрлийнх боловч эдийн засгийг дампуурал руу түлхэж буй дотоод хүчин зүйлсээр нэрлэгдэнэ. Хүлээн зөвшөөрдөггүй болохоос утгагүй дэмийг үйлддэг бидний араншин улс орон, нийгэм, төр, эдийн засгаа сүйтгэж байгаа нь бодит үнэн шүү дээ. Тээр жил дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өсөж, алтанд оногдуулсан 68%-н онцгой албан татварын үр дүнд манай улсын эдийн засаг 17 хувийн өсөлттэй гарч, мөнгө төгрөгөөр халгиж цалгиж, дэлхий дахин биднийг дараагийн Катархэмээн харж, хэвлэлүүд онцолж, гадаадын хөрөнгө оруулалт цутгаж байв. Тэр их мөнгийг хэрэгтэй хэрэггүй зүйлд зарцуулж, тухайлбал, халамж маягаар иргэддээ тарааж, энд тэнд болхи баазхан хөшөө суварга барьж, элдэв татаасанд өгч, үндсэндээ бол хий дэмий зүйлд зарцуулсаар, үрж дууссан, бид. Нөгөө л утгагүй дэмийг үйлддэг бидний араншин эдийн засагт гай болсон. Бичвэл, ийм жишээ үй түмээрээ бий, манай улсад, ялангуяа төрд.Бидний хий дэмий зүйлд одоо зарцуулж байгаа, өнгөрсөнд зарцуулсаар ирсэн, ирээдүйд зарцуулах хөрөнгө мөнгийг тооцох юм бол манай улс хэдийн өсөж хөгжөөд, өөдөлж дэвжээд, үсрэнгүй хөгжлөөрөө “ Азийн бар” байтугай “ Дэлхийн бар “ болсон байх байсан биз ээ. Энэ үйл явцыг нэг хоосноос нөгөө хоосон үүсч, бий болж, төрж байна гэж харна. Үгүйрэл хоосролд хүргэдэг энэ үйл явц хаа сайгүй хэлбэржжээ, манай улсад.
Хий дэмий зүйлс л төрийг хий хоосон данхайлгаад байгаа. Бодит байдалд төрд намчид, илүүц хүмүүсээс гадна хий дэмий зүйлс төрөл бүрээрээ цугларч, бүр дэнджээ. Зөвхөн илүүц хүмүүс, намчид ч бус хэдэн зуун саяын үнэтэй бандгар хар машинууд, тансаг чамин тавилга хэрэгслүүд, хуучин нийгмийн үнэлэмж гавъяа шагнал, одон медалиуд, улсын үйлдвэрийн газрууд бол төр дэх хий дэмий зүйлс. Мөн улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгө дараах баахан хий дэмий зүйлд үргүй зарцуулагдаж, урсан алга болж байна. Төрийн тахилганууд, төрийн хөрөнгөөр энд тэнд босгох хөшөөнүүд, цац суварга, үр дүнгүй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтууд, даргын хувийн үнэлэмжээр ажлаас халагдсан иргэдэд олгодог нөхөн олговор, халамж хавтгайрахад хүргэсэн халамжуулах шаардлагагүй иргэд, гэгээнтэн хутагтын тэдэн насны ойн баяр наадам энэ мэтээр уртаас урт үргэлжилнэ. Эд бол улс нийгмийн амьдралд, төрд огтын хэрэггүй дэмий зүйлс, хөрөнгө мөнгөний гарлагууд. Нөгөө л нэг хоосноос нөгөө хоосон төрж буй үйл явц энд харагдаж байна. Төр хий дэмий, илүүц хүмүүсийн цуглуулгаас гадна хий дэмий зүйлсийн цуглуулга болж гүйцэж. Энэ бүхний цаана давхар нөгөө л үгүйрэл хоосрол, дампуурал биежиж байгаа. Үнэндээ бол төрийн санаж сэдсэн зүйлс, бодлого шийдвэр нь, хууль дүрэм нь, хийж хэрэгжүүлж буй ажил нь, шийдэх шийдэл нь, гарц гаргалгаа нь, төсөл хөтөлбөр нь, боловсруулж буй хууль нь үр дүнгүй, ашиггүй шахуу, хий дэмий санаа, ажил, хөтөлбөр, хууль зөвлөмж байх нь нийтлэг болж. Манай төр өөрөө утгагүй хоосон, хий дэмий зүйлийн нэг жишээ, хэлбэржил болж дээ.
Энэ нөхцөл байдлыг хэлбэр ба агуулгын нэгдэлд нь задлаж харвал, хэлбэр талаасаа нүсэр том, данхар бүтэцтэй боловч, агуулга талаасаа дотоод үйл ажиллагаа нь муу муухайн үүр уурхай, холион бантангийн цуглуулга, дээд зэргийн эмх цэгцгүй газар болжээ. Төр өөрийн мөн чанарыг алджээ. Мөн чанараа алдсан зүйлс хогийн цэг, холион бантан, юу ч биш, утгагүй зүйл болж хувирдагийн бодит жишээ нь төр болж. Төрийг хэн нэгний, хэсэг бүлгийн, хувь хүний дур зоргыг хангагч, хүсэл зориг, эрх ашиг, ашиг сонирхлыг гүйцэлдүүлэгч, хувьч эрх ашиг, шунал хүслийн хэрэглүүр болтол нь гажуудуулсан байна. Нийтэд үйлчлэх үндсэн үүрэгтэй төрийг хэсэг бүлэг хүмүүст, намд үйлчлүүлж, мөнхүү бас хэн нэгний мөнгө олох хэрэгсэл, баяжих хөлжих арга хэрэглүүр болгоно гэдэг төрийн албыг гажуудуулж буй явц билээ. Мөн чанараа алдсан, үндсэн чиг үүргээсээ гажиж гажуудсан гажиг систем тогтолцоо гэдэг хэрэгтэй бус зөвхөн хэлбэр төдийд л орших юм билээ.
Муу муухайн үүр уурхай, хий дэмий хүмүүс бас зүйлсийн цуглуулга болж хувирна гэдэг төр дотоод талаасаа задарсан буйн шинж тэмдэг бөгөөд дотоод талаас нь эмхлэн цэгцэл, бүтээ гэсэн дохио, сануулга. Задралын эсрэг бүтээх үйл явц явагдах учиртай болж. Хий хоосон данхайлгаад байгаа хий дэмий зүйлсээс нь төрийг цэвэрлэж, дотоод талаас нь задлан, эмхлэн цэгцлэх учиртай болж. Нэн түрүүнд, төрд шигдсэн шимэгч давхаргыг задлана. Ийн задлахад, төрд хэрэгтэй хийгээд хий дэмий зүйлсийн алин болохыг ардчилсан төрийн суурь зарчмууд тогтоож өгнө. Ертөнц оршихуйн суурь зарчим ёсоор бүх зүйл, юмсын амьдрал үйл ажиллагаа зөвхөн чиг үүрэгтээ уялдсан байдаг. Энэхүү зарчим ёсоор бол төр зөвхөн чиг үүргийн хүрээнд л үйл ажиллагаа явуулах учиртай, харин зарчмаас хазайж, төр хэн нэгэнд, хэсэг бүлэгт үйлчлэх учиргүй гэсэн үг. Зарчмаар харж, алба үүрэгтэйгээ уялдаагүй, ажил албаны чиг үүрэггүй хэсэг болох илүүц хүмүүс, намчид юм. Тэднийг төрийн албан хаагчид дотроос ялгаж зааглаж, халж явуулах нээ. Энэ явдлыг мэдээж сайн үр дүн дагалдана. Улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгө хий дэмий зүйлд үрэгдэх бус улс оронд амин чухаг хэрэгтэй зүйлдээ зарцуулагдах гэдэг үнэхээр хэрэгтэй. Орчин үеийн, ардчилсан, эрх зүйт улс орнуудад баримталдаг зарчмаар бол улс нийгмийн асуудлыг шийдэхэд зориулах учиртай татвар төлөгчдийн мөнгийг хэн нэгний тав тух, тансаглалд зориулах гэдэг төрийн чиг үүрэг, ёс зүйд туйлын харш явдал. Төрд хориотой зүйл юм, тансаглал гэгч. Хэдэн зуун саяын үнэтэй бандгар хар машинууд, тансаг чамин тавилга хэрэгслүүд төрд байх учиргүй үзэгдэл гэдгийг дээрх зарчим тогтоочихож байна. Тансаглалд зориулсан төсөв мөнгийг тооцвол ухаан алдмаар тоо гарч ирэх вий. Нэгэн цагийн зүйл нөгөө цагт утгаа алдаж, хэрэггүй хог болдог жишиг зарчимтай. Зарчим ёсоор бол нийгмийнхээ төлөө бүх амьдралаа зориулдаг, хувь хүний амьдралгүй социалист нийгмийн үнэлэмж болох БНМАУ гэсэн бичигтэй одон медалиуд шинэ цагт, ардчилсан нийгэмд утгаа алдаж, хэрэггүй хог болсон. Энэ зарчмаар бол хуучин нийгмийн үнэлэмж гавъяа шагнал, одон медалиуд бол агуулга, чиг үүрэг, зориулалт нь хоцрогдсон өнөө цагт бол хий дэмий зүйлс, үнэ цэнээ алдсан зүгээр л төмөр. Эдгээр одон медальд төсөвлөдөг хэдэн арав, зуун тэрбум төгрөг бол хий дэмий зүйлд, үргүй зарцуулж буй мөнгө, эдийн засгийн дампууралд хувь нэмрээ оруулж буй зүйлсийн нэг нь. Хий дэмий, үргүй хөрөнгө гарлагдсан, дэмий зүйл учир хуучин нийгмийн одон медалийг халах. Төр гэх тогтолцоо бие даасан, хараат бус байх зарчимтай. Зарчмын агуулга нь төр аль нэг нам, хэн нэгэн өндөр албан тушаалтан, сайд дарга, хэн нэгний хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого, хувьч эрх ашиг, ашиг сонирхлоос ангид байх учиртай гэсэн санааг илэрхийлнэ. Зарчим зөрчигдөөд байгаа биз, төрд. Зарчим ёсоор харвал, эрх мэдэлтэнгхувийн эрх ашгаар хандах, нөлөөлөх, ашиг сонирхлоо тусгуулах, дотоод үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцох явдал хориотой ба хариуцлага тооцох замаар тэдний оролцоо, ашиг сонирхлыг нь хянаж хязгаарлах учиртай байдаг. Төрд үүсээд байгаа асуудлуудыг шийдэх бүрэн боломжтой, гарц гаргалгаа ч бий. Тэр боломж, гарц нь орчин үеийн төрийн үндэс суурь болох ардчилсан зарчмууд болно.
Холион бантангийн цуглуулга байна гэдэг төр тогтолцоо болон бүрэлдэж амжаагүй, хөгжиж төлөвших үйл явц явагдаагүй гэдгийн шинж тэмдэг. Төрийн үндсэнд орших учиртай үнэт зүйл, үзэл санаа, ардчилсан зарчим, ард иргэддээ үйлчлэх чиг үүрэг, ёс суртахуун, ёс зүй бүрэлдэн бий болоогүй, хариуцлага, дэмжлэг, хяналтын систем нь ажиллахгүй байна. Үнэт зүйл, зарчимгүй зүйл гэдэг холион бантан, утга учиргүйн цуглуулга болж дээд зэргийн эмх замбараагүй төлөвт унадаг. Төр хэмээх тогтолцоогоо цогцоор нь бүтээх, ажиллуулах чадвар дутаад байна, бидэнд. Иргэдийн оюун санааны ертөнцөөс социалист нийгмийн социалист төрийн тухай ойлголт, үзэл, итгэл үнэмшил халагдаж амжаагүй байгаа. Тэгэхээр төрийн тухай социалист ойлголттой бол бид төрийн буруу бусармаг явдлыг хянаж чадахгүй, хяналтын ба хариуцлагын системийг ажиллуулж чадахгүй. Хуучин ойлголт, үзэл иргэдийг төрийн болохгүй бүтэхгүй бүхэнтэй, дарга нарын дур зоргоороо явдалтай эвлэрсэн, хүлцсэн, дарга нарыг ажлаа хийхийг, төрөө цэвэрлэхийг харж хүлээсэн идэвхгүй, хүлцэнгүй бас мухардмал байдалтай хий дэмий найдсан байдалд оруулж байна. Гашуун сонсогдох ч данхар төр бол дамаа басиргэд бид төрөө хянах оюун сэтгэлгээний чадваргүй, хүчгүй, доройн буйн тусгал, үр дагавар юм шүү.Төрийн тухай социалист ойлголтоо халж, ардчилсан зарчмуудыг төлөвшүүлэх цаг болжээ болж.
Ч.ТУЯА