ДАЙНЫ ДАРААХ МОНГОЛ-ЯПОНЫ ХАРИЛЦААГ ХЭВИЙН БОЛГОХ ХОЁР ТАЛЫН ЧАРМАЙЛТ

Үүнээс хойш хоёр орны хооронд албан бус харилцаа нэлээд идэвхижих болжээ. Харилцан айлчлал олон болсон ба Монголын төлөөлөгч эрдэмтэн Ц.Дамдинсүрэн Хирошимад болсон олон улсын Энхтайвны хуралд оролцсон тухайгаа ном хүртэл бичин хэвлүүлжээ. Гэвч Японы Засгийн газар Монголтой дипломат харилцаа тогтоохыг яарсангүй. Хоёр орны дайны байдал цуцлагдаагүй байсан цаг. Харин энэ байдлыг эвдэхийн тулд япончууд эхлэж санаачлага гаргасан бололтой. Юу гэвэл 1959 онд Токиод болсон Олон улсын яармагт Монголын төлөөлөгчдийг урьжээ. Урьсан эзэн нь Марубини компаний нэгэн охин компаний захирал Ито. Монголын тал ч урилгыг хүлээн авч 1959 оны тавдугаар сард төлөөлөгчдөө мордуулав. Монголын тал гэдэг нь мэдээж МАХН-ын Улс төрийн товчоо байж таарна. Төлөөлөгчдийн ахлагчаар Цэдэнбал өөрийн охин дүүтэй нь гэрэлсэн хүргэн дүү О.Доржийг тавьжээ. Дорж үүнээс хойш олон жилийн турш Монголын талаас Японыг хариуцсан голлох хүн болсон юм.

Баабар

44,313·10 мин уншина
+0
Б

Сэтгэгдэл (0)