Аавыгаа дурсахад
Саяхан би ээжийгээ дурсан хэдэн өгүүлбэр бичиж нийтлүүлсэн. Ээжээ дурсаж бичсэн юм чинь бас аавынхаа талаар бичмээр санагдаад болдоггүй ээ.
Саяхан би ээжийгээ дурсан хэдэн өгүүлбэр бичиж нийтлүүлсэн. Ээжээ дурсаж бичсэн юм чинь бас аавынхаа талаар бичмээр санагдаад болдоггүй ээ.
Миний аав Ганжуурын Лувсандандар олонд танигдах ажил хийж байгаагүй, том гавъяа шагналгүй жирийн л нэг сэхээтэн хүн байсан. Төрснөөс нь хойш энэ жил нэгэн зуун өнгөрч байгаа тул одоо аавыг маань таних, мэдэх хүн бараг байхгүй болж дээ.
Аав, ээж хоёрын маань зураг
Аав минь намайг 12 настай байхад нас барсан. Нас барсны дараахан нь хэцүү л байдаг юм билээ. Тухайн үедээ аавтай хүүхдийг харахаар жаахан “атаархах” сэтгэл төрөх жишээтэй. Одоо бол ааваасаа илүү насалчихаж, юмыг ааваасаа илүү хардаг болсон байж ч магадгүй. Гэхдээ л тухайн үед аавын маань хэлж байсан үг одоо мөн үе үе санаанд орж ирдэг нь аав хүний хүүхэддээ хэлдэг үг сэтгэлээсээ байдагтай холбоотой болов уу. Ялангуяа эрэгтэй хүүхдийн хувьд аавын нөлөө их гэж бодож байна. Янз бүрийн үйлдэл хийх, шийдвэр гаргахдаа аав минь яах байсан бол, амьд байсан бол юу гэхсэн бол гэж бодогдоно. Үүнд бас миний ээжийн нөлөө байсан байх л даа. “Хэрэв аав чинь байсан бол...” гээд л ярьдагсан. Миний хувьд аавыгаа хүн болж мэндэлснээрээ л баярлуулсан байх, өөрөөр нэг их баярлуулж чадаагүйдээ.
Аав минь айлын ганц хүү байсан бол өнөөдөр үр, ач, зээ нар нь гээд арав гаруй хүн байна.
Ааваа санаандаа байнга өгүүлж явдаг юм болов уу радио, телевизээр аавын тухай дуу явахаар, ялангуяа “Хурд” хамтлаг, Жавхлан, Амархүү нарын дууг өөрийн эрхгүй сонсоно шүү.
Бадам