Далай ээжийн даахи
Өмнө минь дэлхийн газрын зураг байна.
Өмнө минь дэлхийн газрын зураг байна. Газрын зураг дээрх хуурай газрыг нэлд нь нэг өнгөөр будаж дээр нь Орос хэмээн бичжээ. Орос нь дэлхийн хуурай газар дээр хэвтэж буй аварга том үлэг гүрвэл лүгээ тивээс тив дамнан тэрийн байх шиг. Толгойгоо Европ руу лавтайя шургуулан их биеэ Азид байршуулан өндөгөө дарсан хэвлээр явагч амьтан шиг бусад улсуудыг дороо хийсэн байдалтайгаар зурагдана.
Харин түүний элэг зүрхэн тушаа гадас шиг эвгүй байршил дороос хүчтэй тийрсэн хэсэг анхаарал татна. Тэр орчимд Хятадад тас тэврүүлсэн боловч их оросод лавтайя наалдаж зуурсан Монгол гэдэг орны нуруугаа өмнөд хөрш рүүгээ харуулсан зураг байх юм. Орос Монгол Хятад гэх гурван орон ийм байршилаар хоёр зуун дамнаж оршсоор байгаа бөлгөө.
Чингэс хааны удмын монголчууд нутаг усаа хуваарилахдаа их оросд өөрийн нутгаа хайр найргүй өгсөн атлаа нэгээхэн хэсэгт л элэг зүрхийг нь цөмөртөл ухаж өөртөө үлдээсэн дагшин нутаг ийн зурагджээ.
Тэр бол гурван талаараа Оростой хил залгадаг Хордил Сардиг, Саян буюу Хөвсгөл нутаг билээ. Монголын газрын зураг дээр хойморын чимэг болсон босоо хурц үзүүр дотор хутга шиг хөх зураас хамгийн жижиг тэмдэглэл дунд ч орхигдолгүй байхыг уншваас Хөвсгөл нуур гэж бичжээ.
Монголчууд ариун цагаан сүүний дээжээ мөнгөн аяганд хийгээд дээш өргөн барьдаг шигээ эх нутгийнхаа хойморт Хөвсгөл гэдэг дэндүү тунгалаг, дэлхий дээрхи цорын ганц цэвэр усан далайг эрхшээн тахисан байдаг. Энэ их усан цэвэр цэмцгэрээрээ үлгэрийн мэт гайхалтай агаад яаж монгол хүнд ийм ховор баялаг заяадаг байна хэмээн гадныхан дуу алддаг.
Түүнээс том өөр нэг цэвэр усан далай манай гариг дээр байдаг.Түүнийг монголчууд Байгаль гэж нэрлэсэн юм. Монголчуудыг дууриагаад дэлхий бас байгаль хэмээн дууддаг билээ.Хөвсгөл эгц босоо бол Байгаль баруунаас үлээх салхинд гуйвах мэт арай хазгай байрлалтай харагдаж байна. Байгаль нуур Хөвсгөлөөс арай булингартай. Дэлхийн цэвэр усны хамгийн том нөөц боловч тэнд олон сая хүн ам, мал сүрэг, газар тариалан, төмөр зам, цэргийн анги, шорон гяндан гээд иргэншлийн бужигнаан дунд, тоосон дунд байдаг болохоор үргэлж сэвтэх бөлгөө. Байгаль нуур руу Монголоос час улаанаараа эргэлдсэн, уул уурхайд сэглүүлсэн Сэлэнгэ, Орхон, Туул голууд цутган усаа юүлдэг. Монголын том мөрөн хэдий булингартай ч Байгаль нуурыг тунгалагшуулдаг гэхээр үлэмж ариун гэх нь эргэлзээтэй. Төв Азид ийм хоёр нуур хөрш зэргэлдээ бий болж түм живаа жил оршин тогтнож, хүн төрөлхтний ирээдүйн амьдралын баталгаа , ус уух хувь заяаны сүүлчийн боломж болсоор иржээ.
Хүмүүс газрын зураг дээрх энэ хоёр усыг хараад хорвоо дэлхийд галав юүлсэнч, ус ширгэсэн ч эцсийн найдвар байгаа юм байна гэж уужирдаг бизээ. Өөрөөр хэлбэл банкинд баталгаа болгож тавьсан алт эрдэнэс лугаа адилтгаж болно. Цаашид алт мөнгөнөөс илүү үнэ хүрэх ус чандмань эрдэнэ гэх баялаг манай сайхан орны хойморын бор авдар дотор байгаа нь юутай завшаан билээ.
Мөнх цаст сарьдаг өндөр уулсаар хашиж, өтгөн ой шугуйгаар хучиж, хамгийн эх оронч дархад, хотгойд түмнээр мануулж, лус савдаг бөө мөргөлөөр хуульчлуулж , олны нүдний хор орохоос нууж явсны хүчинд энэ далай шиг арвин ус хойч үе бидэндээ арван наймтай охин шиг ариун цэврээрээ өвлөгдөн ирсэн юм.
Нуур хязгаар нь үл харагдах холын хол, ёроол нь үл мэдэх гүнээс гүн атлаа тув тунгалаг. Далайн хойд ба урд хөвөөнд нэжгээд бяцхан суурин байх агаад Байгаль нуур шиг багширлдсан их барилга байгууламж босгоогүй. Нуурын гарч байгаа адаг дээр Хатгал тосгоныг хатгасан учир энд далай ээжийн даахи амархан тайлагдах магадлалтай. Хөх усанд цагаан сүү дусахад Эгийн голоор урсан сүлэгдээд гараад явчих болов уу.
Нуурын эхэнд Ханх гэдэг тосгон бий. Энэ нутагт очиж үзсэн хүн цөөхөн. Ханх орохын тулд “Монголын нууц товчоо” номонд өгүүлдөг лүгээ тэнгис далайг гаталж байж хүрнэ. Эсвэл даваа, жалга, гол горхийг олонтай туулж зүтгэсний эцэст Ханхын барааг харах болно. Ханх бол номхон далайн гүнд байгаа өчүүхэн арал шиг хуурай газар дээрх хамгийн буйд тосгон. Өмнө зүгээс хаа нэгтээ цайран цайрсаар ирэх хөлөг онгоцноос өөр нүдэнд торох бараагүй.
Гадаад далайн эрэг дээрх мэт төрх адил боловч монгол далайн эрэг дээрх монгол хүний амьдрал онцгой сонин сэтгэгдэл төрүүлнэ. Энэтхэгийн далайн хөвөөнд загасчны завь шаваастай загасны эхүүн өмхий үнэр ханх тавьдаг ,элсэн хаялаг дээр наран шарлаг доор амрагсад чигжээстэй байдаг бол Хөвсгөлийн хөвөөнөөс хээрийн цэцэгний үнэр ханх тавин урьхан хонгор салхи илдэг билээ.
Швейцар орныг талын монголчууд байлдан дагуулж Альп даваад ороод ирвэл ийм байх болов уу гэмээр дүр харагдана. Нуурын эргээр адуу тургилж, энгэрт хонь цайран, тэртэйд хот айлын гэрийн яндангаас утаа суунаглаж, зэлэн дээр үнээ мөөрч, нохой хуцна. Энэ нь нуур дагаж мянган жил амьдарсан иргэншил суурин байгаагүйг илтгэнэ. Ган зуд, дайн дажнаас болж хаа нэгтэй ирээд буцдаг, бусад үед нь анчид гөрөөчид отголдог тэгсэн мөртлөө энэ орчныг маш сайн мэддэг тийм л нутаг байсан болов уу. Хот суурин байгуулж байгаагүй болохоор Ханхын боомт хөх сарьдагийн сэвшээ шигээ цэмцгэр. Малчин айлын бүсгүй далай руу ирж модон хувинд модон шанагаар ус утган хийж гэртээ аваачин цай чанаж зочдыг дайлна. Хэрэв Атлантын далайгаас ус утгасан бол бохир давсанд хүний бие задарч тэр дороо амь насаа алддаг. Далайд ба цөлд хүн усгүйдэж цангаж байхыг харж сонсоод хөвсгөлийнхэн тун их гайхдаг байхдаа.
Ус хэтэрхий тунгалаг болохоор хар зүсмийн адуу ялаархаад орсон ч хармын сэтгэл төрнө. Ийм сайхан усанд хиртэй гараа угаахад сэтгэл зовмоор санагдана.Далай ээжийн давалгаа мяралзан тунарах нь урт сайхан гэзгээ хондлойруугаа сул асгасан үзэсгэлэнт гүнжийн дүрийг бий болгоно.
Тэр сайхан гэзэг нь нэг ч ширэлдээгүй, гил хар өнгөтэй, шулуухан, анхилуун үнэртэй амой. Далай ээжийн урт сайхан гэзгэн дээр сувдан даруулга шиг Ханх тосгон цайвалзана. Энүүхэн хэсэгч мөн л даахирах учиргүй. Хорвоо дэлхийн юм бүхэн учиртай. Энэ ертөнцийн сайн сайхан хүмүүст зориулж бурхан ийм ариун дагшин усыг бэлгэлжээ. Түүний хариуд сайхан сэтгэлтэй хүмүүс өглөө бүр лус хангайдаа цайны дээжээ өргөж уул усаа шүтэн баясах нь нэгэн жаргал юм.
Усанд хандах хандлагаараа малчин монголчууд өвөрмөгц байдгийн олон жишээ энд харагдана. Жуулчлалаар ирсэн Япон Солонгос иргэд маш цэвэрхэн, хувцас нь цав цагаан. Тэд Хөвсгөл нууранд орж биеэ угааж байх юм. Өчидөрхөн хотод усанд орчихоод хэдий завандаа бузартаж, бохирдсон юм бүү мэд. Түүнээс гадна тэдний бие гаднаа гяланцаг, дотроо паланцаг байдаг байж болох юм.Холоос ирсэн хүн хар сэтгэлээ шавхаж нуур руу минь асгаж байгаа ч юм шиг дотор эвгүй оргиулна. Хүмүүс усанд орж буртагаа орхиод өөрийгөө ариуслаа гэж боддог. Бие сэтгэл усны хүчээр ариуссан бол таныг ариутгаад өөрийгөө бузарлуулсан их усан юу боддог бол. Маш их гомдож хорсдог болов уу. Уух усанд минь орсон жуулчид дараа нь хувцасаа угаав. Эхлээд оймсоо тайлж сайтар савандаад базаж мушгиад сэгсрэв. Тэр хүний оймс хиргүй сайхан болов.
Энэ бүгдийг тэрүүхэн тэнд сууж байсан овоохой шиг хар өвгөн нүд салгалгүй харсаар байсан юм. Тэр хүн юу ч дуугарахгүй бодол болон жуулчны хөдөлгөөнийг хянана. Жуулчин цүнхнээсээ гялгар ууттай юм гаргаж ирж задалав бололтой. Цаасыг нуур руу шидээд уснаас мөд гарах янзгүй. Уйдамхай жуулчин Хөвсгөлийг нэгэнтэй зэрвэс гүйлгэн хараад л үзэх харах сонирхол нь ханав бололтой. Жуулчин хөлөө чулуунд шалбалхаас болгоомжилж дээр дээр өргөн уснаас гарахтай зэрэгцэн өвгөн зөрөн орж явчихав. Тэрээр том хөхүүрэнд түүний оймс угаасан хэсгийн усыг шавхан авахыг оролдох ба хаясан цаас хогийг усны мандал дээрээс хаман гутал хувцасаа норгосоор гарч ирэв. Өвгөний хир даг болсон гутал өмднөөс ус гоожно.
Өөрт нь халдах нь гэж айсан жуулчин санд мэнд арилж өгсөн ба тэрүүхэн тэнд байх жижиг майхан дээрээ очиж нааш хуруугаар зааж түргэн түргэн юм яриад байгаа бололтой харагдана. Тэнд бас хэд нь байх бөгөөд хоол цай бэлдэнэ. Машинаас савласан цэвэр ус гаргаж савыг нь ийш тийш шидэлж туйлын эрх чөлөөтэй амарч байна.
Өвгөн хөхүүрээрээ нөгөө хэсэг саван тунасан хэсгийг зөөж гаргасаар л байв. Нар жаргаж харанхуй болтол усыг шавхарсан юм. Тэрээр тогооны өрмийг хуулж байгаа бүсгүй шиг маш сурамгай ажиллаж байлаа.
Маргааш өглөө нь эртээ жуулчид ачаалж аваад хөдлөхөд өвгөн аанай л ирчихсэн усны савнуудыг түүж эхэлсэн. Шилний хагархай , хэрэглэсэн бэлгэвч, зэргийг түүж байгаад газар зоогоод орхисон хутга олов.
Өвгөний нэрийг Бадарч гэдэг бөгөөд нутгийнхан түүнийг андахгүй. Ер нь Ханхчууд нэгниигээ бүгд мэдэх авч Бадарч гуайг гойд хүндэлэн гэр орондоо ээлжээр оруулан идээ ундныхаа дээжийг өргөж хүндэлдэг билээ. Хүмүүс түүнээс яагаад далай ээжийн эрэг орчмын хогийг сайн дураараа түүгээд явдаг талаар хэн ч асууж үл зүрхлэх бөгөөд угаасаа ингэх ёстой юм шиг л он жилүүдийн явцад бүгд дасчээ. Тэрээр идэр залуугаасаа өдийг хүртэл өөр ажил төрөл эрхэлж үзээгүй бөгөөд тухайн үеийн социалист нийгэм ч түүнийг албадан ажил хөдөлмөрт дайчилж байгаагүй юм. Харин ч хэн нэгэнд гомдоод энэ сайн дурын ажлаа больчих вий гэж том багагүй л сэрэмжилцгээнэ. Жижиг суурингийн хог тэгсгээд цэвэрлээд дуусчихвал нуурийн эргээр алхлан хөвж ирэх элдэв зүйлсийг хамах, заримдаа замгандаа баригдсан эргийн чулууг зүлгэх зэргээр ер зүгээр суухгүй.
Бадарч далайн устай зав гарахаараа ярилцаж тоглож наргих дуртай. Үргэлж өвөртлөж явдаг том аягаараа далайн уснаас өдөртөө заавал гурвантай тогтоодог заншилтай билээ. Хүйтэн усаа уухын өмнө аягруугаа шившлэгэ үйлдэнэ. Шившлэгэ үйлдэхдээ далай ээж минь та сайн байна уу. Таныхаа тунгалаг усыг уухыг болгоон соёрхоно уу. Өдөр болгон үнэгүй бэлгэлж байгаа ач юугий тань би насан туршдаа хариулахыг хичээнэ, та минь үеийн үедээ сав дүүрэн халгиж, болроос тунгалаг байгаараа гэхчилэн өөрийнхөө хамаг сайн сайхан үгийн дээжийг өргөн барьж нүдээ анин нэг амьсгаагаар залгилан уудаг заншилтай. Яг уухын өмнө аягтай усруугаа харан баясна.
Энэ үед аяган дахь ус мэлтрэн амь орох шиг болж давалгаа үүсгэн өөр рүү нь дөхөх шиг болдог. Мөн уур манан суунаглана. Заримдаа өвгөн усыг гомдоон тоглож элвээр муулах үед аягтай ус гөлийн огт хөдөлгөөнгүй болсноо өөрөө асгаран далай руугаа буцан оддог. Энэ мэтчилэнгээр өвгөн өдөржин устай наадан өнжих нь ч цөөнгүй.
Өвгөн сар болгоны сүүлээр далайгаас ямар нэгэн олз олдог. Түүнийгээ далай ээж надад цалингаа өглөө хэмээн баярлаж уулзсан хүн болгондоо хэлж гайхуулж явна. Хамгийн том олз гэвэл түрүүвчтэй мөнгө, алтан ээмэг, мөнгөн хазаар, огт гэмтээгүй халуун сав хөвж ирсэнийг тэрээр гогдож авсан билээ. Ийм гарцаагүй нотлох баримтнаас болоод хүмүүс түүнийг галзуу солиотой хэмээн бодохоо больж харин ч битүүхэндээ айдаг байсан юм.
Нэг удаа өвгөн далайн дэргэд ирдгээрээ ирчихсэн сууж байтал говиос ирсэн хэдэн хүн ямаа боож байхтай таарав. Нуурын эрэг дээр ямааны гэдэс дотрыг арилган, усруу сэвсийг нь урсгаж, улмаар ямааны арьсыг муутгахгүйн тулд усанд сойж өөрөөр хэлбэл усыг иж бүрэн ашиглаж байх явцдаа олгойтой цусаа алдчихав. Тэрүүхэн орчин ус цусаар сүлэгдэн улаанаар тунарах нь аймшигтай үзэгдэл мэт болж нөгөө зочид ч монгол хүмүүс юм болохоороо ихэд сэжиглэн айн тэвдэцгээв. Энэ бүгдийг хүлээж тэвчээгүй өвгөн харайн ирж уснаас цусыг цэвэрлэх хооронд бусад нь ч зүгээр байсангүй бүгд л хамжилцаж өглөө. Өвгөн аягандаа усаа хийж уунгаа үл мэдэгдэх юм бувтнахаас өөр юу ч хэлсэнгүй яваад өглөө.
Үлдэгсэд түүнийг хараал хийчихлээ хэмээн айн түгшицгээж олиг той амарсан юмгүй буцах боллоо. Амрагчид буцаж явахдаа машины дугуйгаа хагалж, түүнийгээ нөхөх зуураа бичиг баримтаа гээж, гэнэт хуй босож Хөвсгөл нууранд хийх геолигийн ажлын маш чухал баримт хийсэн далай-руу орчихдог.
Энэ бүгдийн бурууд нөгөө өвгөнийг хэмээн хардаж түүнээс өсөө авахаар нутгийн бөө дээр очдог. Бөө нь олигтой хүн байж таараагүй бөгөөд бөөлөх явц нь дунд зэргийн боловсролтой нэгэнд тийм ч үнэмшилтэй болж харагддаггүй. Зугаалагч нарын нэг нь ядаж байхад шашингүй нэгэн байсан болохоор энэ байдлыг харан бусдыгаа шоолж нөгөө бөө гэх нөхрийг мад тавин өөрөөр нь худлаа бөөлснийг хүлээлгэн бүгд санаа амардаг.
Тэд нуурын хөвөөнд хонох зуураа ус авч цай чанаж уугаад шөнөжингөө гүйлгэж өглөө бүгд хордлого авч эмнэлэгийн тусламж авч байж зүгээр болцгоолоо. Тэд хортой юм хаанаас авснаа эрээд олсонгүй. Эцэст нь нуурын ус л гадных байв. Бусдыг нь өмнөх өдөр хэрэглээд зүв зүгээр байсан юм чинь. Сэгсгэр хар өвгөн чадаад байна гэж онош тогтоосон боловч түүнийг очиж шийтгэх зориг харин энэ удаа хэнд ч төрсөнгүй.
Гэхдээ зүгээр өнгөрөөхийг хүссэнгүй. Сумын захиргаанд ховлож энэ өвгөн буруу суртал хийж хүүхдүүдийг мухар сүсэгт оруулж байна Ийм байдал даамжирвал улс орны хөгжил дэвшилд хортой талаар эелдэгхэн зөвөлгөө өгөөд эндээс холдуулах сайхан арга байдгийг тайлбарлаж, хэрэг гарвал туслахад бэлэн талаар ч ярихаа мартсангүй.
Төд удалгүй өвгөн өндөр настныг төрөөс халамжлахаар боллоо. Одоо таны жаргах цаг чинь ирлээ хэмээн хууран асрамжийн газарт баривчлан хүргэв. Тэнд өвгөн уйтгарлан суух ба нөгөө том аягтайгаа л иржээ. Аяган дотор Хөвсгөл далайн гурван жижиг чулуу байх агаад тэрээр барагтай бол хоол идэхгүй. Харин шавхай ч хамаагүй гадаргын ус аягандаа хийж уух бөгөөд булингартай ус түүний аяганд ороод тунгалаг болохыг асрамжийнхан гайхацгаана. Өвгөн өөрөө сонсоогүй байхад түүний тухай цуу дэгдэж асрамжийнхан айж эхэлнэ. Асрамжийн газрын дарга Бадарчтай уулзан нутаг орноо санаж буй эсэхийг лавлан, хэрэв очвол хэн асрах талаар санаа тавина. Огт дугардаггүй тэрээр анх удаа ам нээн “би нутагтаа насан өндөр ээжээ үлдээгээд ирсэн хүн. Түүнээ шөнө болгон зүүдэлж зовж байна.”
-Та өөрөө ингэхэд хэд хүрч байгаа хүн бэ?
-Би өөрийгөө хэзээ төрсөн бүү хэл хэзээ залуу байснаа ч мартажээ. Юутай ч ээж минь амьд байгааг бодоход тийм ч их хөгшин биш болов уу л гэж бодох юм” гэх мэтчилэнгээр ярилцаад өвгөн нутаг буцах маягтай болсон боловч сумаас ирсэн бичигт түнийг ээжгүй гэсэн баталгаа олдож асрамжийн байдаг л нэг галзуугийн эгнээнд шилжин тэндээ үүрд үлдсэн.
Хэзээ хойно далай ээж ихэд бохирдсон байх агаад нуурын эргээр нөгөө өвгөн явсаар л байдаг.
Нуур ганцхан өвгөнийг гомдоосон бол нуурыг бусад нь бүгд л гомдоож орхилоо. Гэвч Хөвсгөл далай Бадарч өвгөнийг гомдоосон нүгэлдээ түмэнтэй гэмшин түүний өмнөөс нулимагч бүхнийг өршөөн нулимсаа арчин өнөөг хүртэл тунгалаг хэвээр байж өөрөө өөрийгөө цэвэрлэх гэж үйлээ үзэн суудаг. Хандгай, халиун буга ус руу орон замаг зууж нуураа цэвэрлэнэ.
Өвгөн ирэх сураг гарч байна. Бас нууран дээгүүр үе үе буурал эмгэн үзэгдэх болов. Тэр үед нуур даахинаасаа салж дахин омогших бөгөөд энэ удаад дэлхийд ганцхан байгаа их цэвэр ус өөртөө хир халдаасан бүхнийг цээрлэн уураа гаргахад бэлдэх болжээ.
Газрын зураг алсарсаар дэлхийн бөөрөн дээр Хөвсгөл хөх гэсэн зураас тодоос тод харагдана. Хар будгаар нялсан олон нууран дундаас ганцхан хөх цэнхэр зураг тодорсоор эгц босоо илдний хэлбэрт орон босон ирэх нь байгалийн дийлдэшгүй хүчинийг илэрхийлнэ. Тэр илдийг одоо Бадарч өвгөн билүүгээр хурцлах болжээ. Илдэн дээгүүр хүмүүс тун хайхарамжгүй алхална. Гэтэл нэг хүүхэд усанд ороод хагарсан шилэнд хөлөө исгээд уйлан гарч ирлээ. Хүүхдийн нүдэнд аймшигтай юм харагдав. Далайн усны ээлжит татралтаар эргийн чулуунууд арзайсан битүү илднүүд байсан байдаг. Дахиад түрэлт ирэхэд илд усанд далдарч юу ч болоогүй мэт мэлтэгнэн мяралзах нь нэн түгшүүртэй. Далайгаас хандгай гаран уул өөд зугтсаар бараа тасарлаа.
Баримтат кино зохиолыг бичсэн сэтгүүлч, Монгол Улсын байгаль орчны тэргүүний ажилтан, “Өдрийн сонин”-ы хариуцлагтай нарийн бичгийн дарга Жамбалын Гангаа
2009 оны тавдугаар сарын 10. Улаанбаатар хот.
Нэмж оруулах материал:
Бадарч өвгөн үндэсний хувцас өмсдөггүй, үргэлж толгой нүцгэн, социализмийн үеийн ажилчдын нормд өгдөг байсан хөвөнтэй өмд цамцнаас ер салахгүй, мөн орос бахиаль гутланд их дуртай, амандаа “пүүшиг” хэмээх тамхи зууж явдаг, халимаггүй, өндөр нуруутай . Заримдаа усан цэргийн цамц өмсөж гангарна. Тийм цамцыг эрт дээр үед орос цэрэг бэлгэлсэн гэж өөрөө ярьдаг. Тэр цамцыг их олон жил өмссөн дөө. Олон жил ганцаараа амьдарсан болохоор дуу цөөнтэй. Нэг ярихаараа тасралтгүй намуунхнаар удаан ярьдаг. Эрэгтэй хүнтэй бараг ярьдаггүй. Эмгэдтэй эсвэл хүүхдүүдтэй л юм ярьж байгаа харагддаг. Сумын дарга болон хэсгийн төлөөгчийг үзэн ядна. Тэднийг цоо ширтэн байх төрх нь ямар нэгэн хараал хэлээд байгаа мэт аймшигтай.
Хязгааргүй их далайн хөвөөн дээр ганц монгол гэр, морины уяа, нүүж ирсэн модон тэрэг, түүнээс уяатай тугал зэрэг байх мөртлөө цаанаас нь алсаас нэгэн дарвуулт завь цайран цайрсаар ирэх зэрэг нь нэн хачирхалтай дүрслэл болно. Хавайн арал дээр хаягдсан ч юм шиг, Хөвсгөлийн эрэг дээр байгаа ч юм шиг. Завьтай хүмүүс шанагаар далайн ус хутган ууцгаах нь бүр хачин. Бас нэг сонин зураглал бол уулын тунгалаг горхийг уруудан ирээд далайгаас ундны усаа аваад буцаж буй үхэр тэрэг нэн сонин гэх мэт…