Цаст ууланд авирдаг барын цаг нь ирж шоргоолжинд бариуллаа
Нөхөн сонгуультай холбоотой мэдээлэл олны анхааралыг татаж байна.
Нөхөн сонгуультай холбоотой мэдээлэл олны анхааралыг татаж байна. Зоригт гэдэг хүү Бурмаа хэмээх хүүхэн хоёрын нэг Элбэгдоржийн орон гарсан суудал дээр өрсөлдөж аль нэг нь УИХ-ын эрхэм гишүүн болох юмдаг уу. Хүүхдүүд байтугай жаран жавганц хүртэл уралддаг гэх тул үүнд санаа зовох юун.
Харин энэ тойрог дээр Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр өрсөлдөх гээд чадалгүй шараа болсон дууль дуулиан боллоо доо. Цаст уулын цагаан барс цагаа болохоор шоргоолжинд бариулах гэгч энэ буюу хэмээн олон хүн тавлаж байна. Ёстой л тийм юм боллоо. Төрийн тэргүүний албаа өгөөд хэсэг амраа байх. Тэгээд хуучин нам дээрээ очиж гишүүнчлэлээ сэргээн улс төрд дахин хүч үздэг юм билүү гэж шийдсэн юм байна. Дамбийжаагийн тоодон гэгчээр түүнийг дагаж явдаг долдой нар нь ийм шийдвэрт хүргэх гэж байнга ятгаж итгэл үнэмшил төрүүлсэн байх. Мань эр ч нээрэн намайг ард түмэн санаж бэтгэрч байгаа юм байна гэсэн өөдрөг бодлоор тавиад очтол байдаггүй.
Дэлийг нь авсан азарга шиг сүр сүлдгүй болсон иргэн Энхбаярыг Хувьсгалт намынхан олны нүдэн дээр зүгээр л бариад идчих юм. Түрүйний бөөс толгойд авиран Төрийн тэргүүн байсныг нь мартаад хөөгөөд явуулчихлаа. Хувьсгалт гэдэг тодотголтой энэ нам ч гэхэд хэцүү, мафи ч гэхэд хаашаа бүлэглэлийнхний ааш авирыг гаднаас нь харахад мөн аймаар юмаа. Ардчилал зах зээлийн сиймхийгээр хагартлаа баяжсан хэсэг нь одоо Чингэлтэй уулын ар өврөөр гүйлдэж мөнгө төгрөг тараагаад л нөгөө айхтар улаан дээлтэй өвгөдөө амралт сувилалд явуулаад л…Хэдэн хоцрогдсон коммунистууд нь “Намын чухал ажил эхлэлээ” гэж өвчигнөн өглөө үдэшгүй архидан гэр орондоо ирэхээ больсон гэнэ. Авгай хүүхэд нь санаа зовж арга ядахдаа сонинд хүртэл захидал явуулсан байнлээ. “Эртнээс маш сайн ажиллаж байж ээлжит сонгуульд ялах нь чухал” гэдгээ хийж байгаа нь тэр. Эд нар яахлаараа дандаа хүн ёсноос ангид хачин араншинлуу бусдыг уриалан дууддаг юм бол?. Төрийн эрх мэдлийг шудрага ардчилсан байдлаар ерөөсөө авч байгаагүйг бусад жирийн гишүүд нь сая хараа байлгүйдээ.
Уг нь Энхбаярын шоргоолжинд бариулах цаг нь арай ч болоогүй гэж боддог. Харин Хувьсгалт намын цаг хэтрээд байна. Мэдрэгдээд байна. “Мөхөх төрд үгээ бүү хэл, Сэхэх төрд амиа бүү хайрла” гэж манай сонин мөн ч олон хэлсэн дээ. Эрт орой хэзээ нэгэн цагт төр нийгмийн, болоод хувь хүний амьдрал бусдын жишгээр энгийн жирийн өрнөх цаг ирж байна. Үүнд битгий саад хийгээд байгаачээ л гэсэн санаанууд юм. Түүнээс биш Ардчилсан нам оройн дээд гэж суртчилаагүй.
Бид Энхбаярыг төрийн тэргүүн байсных нь хувьд хүчтэй шүүмжилдэг байлаа. Хувь хүнийх нь хувьд одоо та сайхан амраачээ гэж зөвлөж байсан.
Монголчууд эрх чөлөө тусгаар тогтнолоо өөрсдөө шийддэг болсон цагаас хойш гурав дахь төрийн тэргүүнээ үдэж мордууллаа.Амьдрал баян, Монголын түүх урт учраас цаашид зуу зуун Ерөнхийлөгч цуврах бизээ.
Төрийг сайн муу удирдах, идсэн уусан ч бай дараа нь бид ял нэхэх ёс зүй байхгүй. Өмнөх хоёр Ерөнхийлөгч сайн муугаа хэлүүлж байгаад албаа өгсөн. Одоо хичнээн амар сайхан явна вэ. Амар яваагийн учир нь ард түмэн өөрсдөө эднийг шууд сонгосон. Бүх ард түмнийг бүх ард түмэн л төлөөлнө. Өмнөөс нь төлөөлж очиж сайн мууг нь дэнсэлдэг тийм газар байхгүй. Муу Ерөнхийлөгчөө сонгосон бол бидний л хохь болохоос шүүхийн юмуу Засгийн газрын хохирол биш. Бид л өөрсдөө хэн нэгнийг хаан болгосон биздээ.
Тэгэхээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр одоо сайхан энх тунх амьдарч цаст өндөр ууландаа авирсан шиг, хааяа хүүхэд насаа дурсан 24-р сургуулиараа орж энд би тэгж байж билээ гэсэн шигээ явмаар байгаа юм.
Улс орныхоо төлөө юм хиймээр бүр болж өгөхгүй бол хажууд чинь дагаж яваа нөхдүүд чинь л лав бишээ. Энхбаяр гэдэг барыг дахиж гаргаж ирээд амьтан барьж идсэн сэгэн дээр нь хооллох хүсэлтэй цөөврүүд л дагаж шогшино. Цөөврүүдэд Энхбаярыг дахин улстөрд орж чадах уу үгүй юу ямар ч ялгаа байхгүй. Бүтэхгүй бол хаяад л алга болно. Өөр Энхбаярыг бараадна.
Одоо болох гэж байгаа нөхөн сонгуулийн өмнө үнэн санаагаа харуулсан Хувьсгалт нам гэдэг шоргоолжны үүрийг гүйцээгээд самарчихаж бас болох юм. Эд наргүйгээр Монголд дахиад нэг улс төрийн том хүчин үүсэх орон тоо бий. Шатсан байшинг зассанаас дахиад барьсан нь дээр МАХН шийдсэн байнлээ. Үнэнд гүйцэгдэхийн ёр сайн тал руугаа нь юутай завшаан.