Эрдэнэтээс Шанд хүртэлх энэ зурвасын дагуу амьдрал байна.
Хойд Африкийн улс төр, эдийн засгийн гол бодлогыг АБНЕУ барьдагийг тэнд олноор очиж мэрэгжил дээшлүүлж буй Монголын албан хаагчид мэдэж ирж байгаа байх.
Хойд Африкийн улс төр, эдийн засгийн гол бодлогыг АБНЕУ барьдагийг тэнд олноор очиж мэрэгжил дээшлүүлж буй Монголын албан хаагчид мэдэж ирж байгаа байх. Египет нь нутаг дэвсгэрээрээ нэг сая гаран хавтгай дөрвөлжин километр нутагтай дөрвөлжин газрын зурагтай орон. Тэнд далан сая хүн амьдардаг. Нийт хүн ам ба газар тариалан нь нутгийн зуу хуваасны ердөө гуравт нь багтдаг гэсэн. Бусад 97 хувь нь хүн малгүй хоосон нутаг. Эртний Мисир орны дундуур Нил мөрний адаг урсаж орж ирсэн байдаг ба голын хоёр эргээр тэр далан сая хүн шавж амьдардаг ажээ. Тэглээ гээд төв Африк шигээ өлбөрч үхэлгүй болоод л байгаа юм даа. Бүр далан саяулаа шүү.
Төв Азид Монгол орон мөн сая хагас хавтгай дөрвөлжин нутагтай. Дундад зууны үед энэ уудам нутаг дээр амьдарч байсан нүүдэлчин өвөг дээдэс маань өвсний сөл жаахан багасвал яваад өгчихдөг, дараа нь буцаад ирдэг тийм жишгээр аж төрж байжээ. Ардын хувьсгалын дараа энэ дураараа байдлыг болиулж мал аж ахуйн түүхий эдийг бэлтгэн нийлүүлж Зөвлөлт Орост тушаах жижигхэн зорилгоор сумын төв байгуулж газартай нь малтай нь монголчуудыг хадаж орхисон.Монголчуудыг бөөнөөрөө нэг дор байвал их “эвгүй улс” гэж хэзээний л ярьдаг даа. Хэдийбээр ийнхүү талын нэг тарж гуу жалгандаа шигдсэн ч ХХ зуунд хүн ам маань эрүүлжиж хагас сая хүрэхгүй хүн амтай үндэстэн бид одоо гурван саяыг дөхөж явна. Далан саяулаа болтлоо өдий ч энэ бол бол бидэндээ өнөр өтгөн болжээ. Хүн ам дахиад нэг саяар нэмэгдэх юм бол бид Иракт түмэн цэрэг илгээж, Олимпиос арван алтан медаль авч, боксчид дэлхийд бүх жинд дээрэлхэх нь байна шүү. Олуулаа нэг дор аж төрөх хамаагүй илүүгийн хамгийн энгийн жишээ энэ юм. 17 настай хүү Н.Төгсцогтын өвөө Архангайгаас хот руу нүүж ирээгүй бол тэнд нэг сайхан морь унаж, сургууль завсардсан нөхдүүдийн адил л байх аж. Илүү олуулаа газарт ирж аж төрөх нь сайн гэдгийг нийгмийн бүх салбар хэлээд байна. Сайхан цэцэг навчин дунд адуу үргэтэл хангинатал шүлэг уншаад явуургүйг яруу найрагчид мэдэж байгаа. Тэд энд ирж тэнд гоё гэдгийг яруулах болохоос тэндээс уянгалсныг нь тооцдоггүй.
Манай ард түмэн жилээс жилд хот руу нүүж энэ их сав яаж ийгээд л багтаагаад байна. Эхэлж ирсэн нь сүүлчийнхээ гадуурхаад байгаа боловч нүүдэлчдийн олон мянган жилд байгаагүй суурин том хоттой боллоо. Анх нөхөн үржэхүйг огоорсон хэдэн лам, наймаачин хятадууд амьдарч байсан Их Хүрээ хэмээх суурин дээр үе үеийн нүүдэлчид ирж иргэншиж хотжиж чадав. “Зуун айл”, Амгалан хавьцаа байдаг хэдэн хятадын үр угсааг эс тооцвол Улаанбаатарт гурван үеэрээ амьдарч байгаа иргэн тун цөөн юм. Тийм учраас түрүүлж ирсэн нь нэгнийгээ ад үзэж “дөчин мянгат”-ынх энэ тэр хэмээн гайхуулах явдал байх ёсгүй дээ. Сүүлийн үед хөдөөнөөс орж ирсэн оюутны хацрын ялгаа дөрвөн жилийн дотор арилж чаддаг болчихож.
Одоо Монгол улс хариугүй хөгждөгийн даваан дээр байна гэж би дандаа өөдрөгөөр бодож явдаг. Монголын хөгжилд төр, төрийн захиргааны байгууллагууд үнэхээр боож үхмээр саад болж байна. Баян-Өлгийгөөс ирсэн нэгэн албан тушаалтан “Үндэсний цөөнхөө бодсон ч тэр, алс ирээдүйгээ харсан ч тэр Өлгий хүртэлх төмөр зам барих явдлыг даруйхан эхлэх хэрэгтэй “ гэж байх юм. Яанаа?. Архангайгаас цаашхи хэдэн аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд нэгдэж лобби үүсгээд олонхи болчихвол аягүй бол батлагдаж л орхино. Одоо энэ зүүн аймаг байна. Сонгинохайрхан дүүргийн гурван хорооны хүн амаас цөөхөн Дорнод руу хар зам тавьж байна. Хайран ч мөнгө. Тэр толь шиг тэгшхэн Мэнэнгийн тал дээр тэрбум тэрбум төгрөг хаяснаа хэзээ эргүүлж нөхөж олох вэ. Халхголын наян жилийн ойгоор л арван жилийн дараа хэдэн машин цувах байх. Баруун талын замд Жасрай гарахаараа Хангайн нурууны урд талаар хар зам тавиад эхэлдэг. Багабанди Гончигдоржийн эрх мэдэл дээшилсэн үед ар талаар нь дахиад л зам нээдэг. Тэрбүү хэл Энэбиш агсан зөвхөн өөрийнхөө сум руу чиглэсэн Дашинчилэнгийн зам гэгчийг зэргэцүүлэн тавьж байв. Ийм аминчхан шийдвэр гаргаж улсын өч төчнөөн хөрөнгийг урсгаж байгаа нь бусад орон нутагт ямар хүртээл байна аа. Энэний оронд Улаанбаатар хотод өөр олон байгууламж байгуулах боломж байлаа. Эрдэнэт Дархан Улаанбаатарын чиглэлд хоёр урсгалтай зам барьсан бол олон хүний амь насыг аврахаас гадна улс орон эрчимтэй хөгжих байсан юм.
Улс төрийн намууд мажириотар системээр сонгууль хийж дов жалга болгонд шат шатандаа нэрээ дэвшүүлж олон юм амладагийн гай юм.
Төрийн түшээд зөвхөн өөрийгөө бодож өчүүхэн эрх ашгийншийдвэр гаргадаг нь улам ойлгомжтой харагдаж байна. Жишээ нь Төв аймгийг маш олон хүн амтай гэж молиго үмхүүлээд дөрвийн дөрвөн мандат суулгуулж өгч байгаа юм. Энд тэгвэл Жаргалант, Батсүмбэр гэсэн хоёр сумаас бусад нутгийн хүмүүс нь Улаанбаатар хотод аж төрж байна шүүдээ. Хотод хамгийн ойрхон аймаг ийм байгаа юм чинь бусад нь ойлгомжтой.
Хэрэв сонгуулийн 76тойргийн 50 нь нийслэл болон хүн ам ихтэй томоохон хот суурингаас сонгогддог байсан бол уулын мухар луу утасны мод татах солиотой шийдвэр гарахгүй юм.
Төрөөс хүн амын амьдрах баталгаат орчинг нэн даруй зааж өгмөөр байна. Дэд бүтэц, төвлөрөл хөгжсөн Дархан, Эрдэнэт, Улаанбаатар гэсэн алтан гурвалжны дунд хүмүүсээ амьдруулах, цаашид говьд ихээхэн ашигт хөрөнгө оруулалт орж ирж байгааг харгалзан босоо чиглэлд Сайн шандыг нэмээд зам дагасан хөгжлийг сонгомоор байна. За энд амьдарч байгаа хүмүүст нийгмийн халамж, эмнэлэг, төрийн үйлчилгээг заавал үзүүлнэ. Бусад нутагт амьдрах туйлын сонирхолтой байгаа бол араа дааж сайн дураараа явахыг хориглохгүй. Харин төрөх, үхэх, зуд турханд нэрвэгдэх, усанд живэх зэрэгт зах зээлийн үнээр төлбөрөө төлж үйлчлүүлнэ гээд өгөх хэрэгтэй. Зарим зах хязгаар Баян-Өлгий зэрэг нутгийнхан бүр өөрсдөө биеэ даана гэж их ярьдаг юм гэсэн.
Хөдлөх болгондоо гарз гарч байдаг тэжээвэр орон нутгаас төрийн үйлчилгээг , төрийн захиргааг татан авч эмнэлэг сургуулийг хаагаад нааш нь зөөчихвөл олон хүний амьдрал дээшлэхсэн. Одоо ихэнх хүмүүс үр хүүхдээ хөдөө битгий хэл Монголд амьдруулах сонирхол байгаа билүү. Таныг Америк Японд амьдруулахаар боллоо гэвэл шууд л эхнэр нөхөр үр хүүхдээ бүрмөсөн хаяад явах хүн олон бий.
Бодит байдал ийм байсаар атал 145 мянган төрийн албан хаагч 76 гишүүнийг амьдруулахын тулд хоосон сумын төвүүдийг чадан ядан тогтоон барьж байна. Алтайн цаадах говьд насаараа амьдарч тэндхийн байгаль дэлхийг манаж байх үүргийг хэн өгсөн юм. Юунаас хамгаалж ямар учиртай бусдаас сондгойрч амьтан шиг амьдрах хувь тавиланг тулгаж байна вэ? Эзэнтэй эзэнгүй хязгаар орон нутгийг төрөөс мана гээд хилийн цэрэг тавьсан байгаа.
Цөөхөн хүн амаа нутгаараа нэг жигд тараагаад сайн жишээ болдог юм бол Египэт улс төрт ёс үүссэн арван мянган жилдээ тэгэхгүй яасан юм. ОХУ-ын зүүн хязгаар, Хятадын баруун хойд нутаг, Америкийн Аляск өнөө хүртэл эзгүй хэвээр л байна. Энэтхэгт хүн нь багтахгүй үйлээ үздэг атлаа Гималайн нуруунд хэдэн түвдээс өөр амьд хүн байдаггүй. Ихэнх газарт нь бүр цэрэг харуул тавилгүй орхисон байдаг.
Улс үндэстэн болгон өөрсдийн нутаг дэвсгэрийг хүнээс чөлөөлж бөөндөө амьдарч араатан жигүүртэнд амьдрах нутаг гаргадаг нь орчлонгийн ёс ажээ. Зөвхөн тарвага амьдрах орчинд хүн ичихгүй тэсээд байгаа, эсвэл байгалын зураг зурах зориулалттай төдий нутагт нэг эс элемент нь өөрөө болчихоод байгаа юм шиг л санагдах юм.
Монголчууд Шандаас Эрдэнэт хүртэлх төмөр зам засмал замын дагуу малчид нь малтайгаа, тариачид нь тариатайгаа, ажилчид нь уурхайтайгаа бөөндүүхэн сууцгаавал хэн ч толгой дээр атомын бөмбөг хаяахгүй. Харин ч улс гүрэн улам хүчирхэгжиж хэнээс ч тусламж нэхэлгүй өөрсдөө өндийгөөд ирнэ. Ингэхийн тулд сонгуулийн амладаг системийг унтрааж порпоцианаль систем гэдгээр санал хурааж хүн амын бодит тоонд тулгуурласан гишүүдтэй болохоос төрийг төвхнүүлэх ажил эхлэх бизээ.

mgl irgen
mgl irgen