Ажил хийдэг л гэнэ, зарга хийдэг л гэнэ. Аль аль нь үнэн бол? Нийслэлийн төв хэсэг буюу Чингэлтэй дүүрэгт явагдаж байгаа УИХ-ын нөхөн сонгуулийн сур
Нийслэлийн төв хэсэг буюу Чингэлтэй дүүрэгт явагдаж байгаа УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөр өндөрлөж байна.

Маргааш амраад нөгөөдөр эндхийнхэн саналаа өгөх байх. Тэгээд сонгуулийн дүн шөнөдөө гарна. Найман нэр дэвшигчээс ганцхан хүнийг тодруулах тул тоолж цөхөөд байх юмгүй. Сонгууль хуулийн дагуу ном журмаараа явагдвал урьдчилсан дүн бараг 15 минутын дараа мэдэгдэх боломжтой.
Сонгуулийн эцсийн дүнгийн талаар одоо болтол хэрүүл тасраагүй, маргааныг дөнгөж саяхан нэг талд нь гаргасан тойрог хажууханд нь байна. Шинжлэх ухаан төвөгтэй ухагдхууныг бүр энгийн болгохын төлөө амжилт олоод байгаа энэ цаг үед манай улс төрчид хэдэн тоо нэмж хасахыг хүртэл улам ойлгомжгүй болгоод байгааг яалтай билээ. Улс төрчид яг өөрийнхөө хийх ажлыг ийм үлгэр жишээгүй хийгээд байхаар бусад нь яах болж байна.
Ингэхэд Улс төрд юу хийж чаддаг хүн очих ёстой юм бэ? гэдэг асуулт урган гарч байна. Урлаг спортдоо маш сайн нь уу? Эсвэл өдөр шөнөгүй цуцалтгүй хөдөлмөрлөөд зам засч индүүддэг, ажлын төлөө төрсөн нэгийн зэрэг хүн байх нь зохистой юу? Энэ тойрогт өрсөлдөж байгаа хоёр үндсэн намаас нэр дэвшигчийг ажил хийдэг л гэнэ. Зарга хийдэг л гэнэ. Аль аль нь оргүй биш бизээ. Зоригт гэдэг энэ залуу сайд Оюутолгойн төслийн гэрээ байгуулах ажлын хэсгийг толгойллоо. Ийм чиглэлийн чимхлүүр ажилд муугүй гэдгээ харуулж, дор хаяж дөчин жил ноцолдох нүсэр аж ахуйн эхлэлийг тавьчихлаа. Одоо тэрнийгээ болиод өвгөчүүлтэй хамт парламентад үүрэглээд суухаар шийдсэн биш байх. Эсвэл Оюутолгойн хожим гарах хариуцлагаас бултаж байгаа юм уу? Хэрэв энэ ажил нь нурвал хожим очих отрын нутаг хайж байгаа юм шиг заавал парламентад зүтгээд байгаа нь ойлгомжгүй байна.
Харин Бурмаагийн хувьд ойлгомжтой юм. Саарал ордонд аяга тавга угаах орон тоо гараад хөөцөлдөж байгаа нэгэн биш. Аливаа парламентад хууль боловсруулах, муугаар хэлбэл зарга зайлхаа хийдэг хүмүүсийн байх ёстой орон тоо, хийж ёстой ажил нь яг мөн. Будлианаар дүүрсэн сонгуулийг энэ эмэгтэй л учрыг нь олж илчилж байлаа. УИХ-ын дарга хууль зөрчснийг олж харж огцруулж байсан нь саяхны л явдал. Зоригт Оюутолгойн нарийн ширийнийг мэддэг болсон шиг Бурмаа сонгох, сонгогдох явц, хууль сахиулах улс төрийн ажлыг эхнээс нь суралцах шаардлаггүй нь мэдээж. Бүрэн эрхийн хугацаа талдаа орж буй энэ парламентад “сурлагаар хоцорч яваа оюутнууд” олон бий гэдэг. Дахиад “оюутан” элсүүлмээргүй байна шүү дээ.
Уг нь бүр бэлэн хүн байсан шүүдээ. МАХН Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг нэр дэвшүүлсэн бол “Энэ нөхөр төрийн түшээ хийж яаж барах юм” гэх хүн арай ч байхгүй биздээ. Тухайн тойрогт юу ч амлалгүйгээр “Би УИХ-ын гишүүн болж хууль санаачлах ажлыг хийж чадна гэж бодож байна” гээд яваад байхад өөдөөс нь “Тийм ажил энд хийдэггүй. Ядаж сайхан дуулдаг бол өөр хэрэг” гэхгүй байх.
Аливаа хамтлаг тодорхой цаг хугацаатай насжилттай байдаг бололтой. МАХН гэдэг улс төрийн хамтлаг ная ерэн жил “ая дуу”-гаа өргөн барилаа. Шүд ам нь унацан юм шиг сүүлийн жилүүдэд дандаа солгой хоолойгоор орилдог болжээ. Хуралдаж хуралдаж байгаад шийдсэн шийдвэрүүд нь голдуу мунгинуу. Хий дэмий муйхарлахаас хэтрэхгүй байна. Сүүлийн жишээг хэлэхэд Эрдэнийг Их хуралд нь оруулах л байсан юм бол хоёрын хооронд тэгж чаргуулдах ямар хэрэг байв. Энхбаяр гээд бэлэн ялалт байсаар байтал мөрөөрөө ажилаа хийж байгаа Зоригт дээр өөр ачаа тохох намынх нь яг юунд хэрэгтэй байж таарах вэ. Тэгээд ч энэ хоёр намд хэн нь ч гараад ирсэн улс төрийн хүчний харьцаанд өөрчлөлт орохгүй гэдгийг хүн бүр л мэдэж байгаа. Нам доторх намууд нь хөнжилдөө багталцахаа больсоны илрэл нүүрээр нь туурлаа гэсэн оношийг улс төрийн эмч нар тавьж байна. Манай нэг хөгшин ухна ингэж майлсаар байгаад үхчихэж билээ гэж бусад нь шоолж байна.
МАХН-ын хувь заяанд муу талын дүр оногддог болсон нь анзаарагдаж байна. Тэр жил Элбэгдоржийг 65-р тойрогт өрсөлдүүлэхээс нь татуулж М.Энхболдыг өрсөлдөгчгүйгээр гаргаж ирсэн. Тохироо нь Засгийн газраар нь оролдохгүй гэсэн ам өгсөн байдаг. Адилхан Монгол ах дүү нарт нам ер нь ямар хамаа байна гээд итгэсэн чинь дараа нь яалаа. Үнэхээр муухай юм болж Элбэгдоржийн засгийн газрыг “Та нар бидэнд их итгэдэг билүү” гэсэн шиг зориуд унагаж орхисон. Агтны хариу жилдээ гэж ардын үг бий. Өнөөдөр Зоригтыг татуулж Бурмааг гаргаж болох л байсан. Харин ч эсрэгээр увайгүйтлээ. Ийм араншинд хүмүүс их дургүй байдаг. Уран зохиол, дэлгэцнээ гардаг хамгийн муу дүрийн араншин яахлаараа энэ намаас гараад байдаг юм бол.