“Зүүн Хойд Азийн жүүд” болгоно, тийм ээ, Ерөнхийлөгч өө!
Манай Төрийн Тэргүүн 2009 онд “Зүүн хойд Азидаа жүүд шиг байхсан” гэсэн гарчигтай нийтлэлээ толилуулж, хожим тэр нь “Бодлууд” номд нь орсон байдаг.
Манай Төрийн Тэргүүн 2009 онд “Зүүн хойд Азидаа жүүд шиг байхсан” гэсэн гарчигтай нийтлэлээ толилуулж, хожим тэр нь “Бодлууд” номд нь орсон байдаг. Ерөнхийлөгчийн тангарагаа өргөснөөс хойшхи 70 гаруй хоногт түүнд алдсан оносон, алга ташуулсан, шоолуулсан олон үйл явдал болсноос хамгийн тод нь Владивостокт болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр уулзсан хүмүүс, өрнүүлсэн яриа, амжуулсан ажлууд эдийн засгийн талдаа чухал ач холбогдолтой байв.
Энэ үеэс л түүнээс нэг зүйлийг нэхмээр байсан нь дээрх фантастик нийтлэл нь үнэхээр түүний бодлого байсан бол одоо л ажил хэрэг болгох хамгийн тохиромжтой цаг үе гэж үзэж байна. Нүүрсний эрэлт ёстой л “нар над дээр л тусах мэт” гэгчээр байвч тэр нарыг хаах үүл хаанаас мундах билээ.
Тухайн үед УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайдын алба хашиж байв. Тодруулбал, Ц.Нямдорж, Зам, тээврийн сайд Х.Баттулгыг 2009 оны дөрөвдүгээр сарын 18-нд БНСУ-ын нэр бүхий компанитай нууц гэрээ байгуулсныг дэлгэсэн. Төдөлгүй Х.Баттулга “гуравдагч талд очихгүй гэдэг утгаар өмчлөлийн нууц гэсэн хэсэг байсан болохоос нууц байгаагүй. Нууц гээд байгаа гэрээний тухайд Ч.Хүрэлбаатар нь “Би нүдээрээ харсан, ёстой аймаар юм байна лээ” гээд, Ц.Нямдорж сайд нь тагнуул царайлаад юм барьчихсан мэт зүйл яриад байна” гэсэн тайлбар хийгээд өнгөрсөн.
Одоо бол таг чиг. Юун тэр хардаж сэрдээд байсантай нь харьцуулах ч аргагүй хэрэг хожим нь сөхөгдөж “төмөр замын сүлжээний өргөтгөл” биш, төмөр зам хариуцсан дарга нарын албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан, мөнгө угаасан гэх муухай бүхний өргөтгөл болж хувирсан. Шороо юу, төмөр зам уу гэж толгой эргүүлсээр Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдож байж хэрэг хаагдав. Энэ бүх хэрэг түүнийг албаа өгөхөөр сөхөгдөнө, эсвэл зүгээр л улс төрийн тоглоом байж. Харин ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мөр зэрэгцэн сууж мэдэхээр болтлоо байдал өөрчлөгджээ.
Шинэ Ерөнхийлөгчийн төмөр зам биш Монголын шинэ гарц шүү дээ
“Алим ургасан модноосоо хол унадаггүй” гэгчээр Ерөнхийлөгч Х.Баттулга ч эрх мэдлийн оргилд гарч Монголоо далайд гарцтай болгох мөрөөдлөө биелүүлэхэд ойрхон боллоо. Сайн хэрэг. Одоо л өөрийнх нь бичиж байсан шиг “Зүүн хойд Азидаа жүүд нь болох нь”. Тэрбээр нийтлэлдээ “хоёр хөршийнхөө үзэн ядалт дор эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж, аюулгүй байдлаа ч бүрэн хангаж чадаж байгаа энэ улстай өөрийн орныг харьцуулж, товчхондоо хоёр хөршийнхөө энхрийлэл дор шахам, дайсагнах нь байтугай таалуулж байж боломжоо ашиглан хүчирхэгжиж авах бодлого хэрэгтэй” гэсэн агуулгатай байсан нь сэтгэл хөдөлгөж байсныг одоо өөрт нь сануулъя.
Дорнын эдийн засгийн форумд оролцохдоо Ерөнхийлөгч Х.Баттулга зорилгынхоо эхний шангаа татаад ирсэн нь энэ бөгөөд Монголыг далайд гарцтай болоход хамааралтай орнуудынхаа удирдлагуудтай /БНХАУ-аас бусадтай нь/ уулзжээ. Харин энэ үеэр хийсэн уулзалтуудын үр дүнгийн тухай мэдээлэл харилцан адилгүй байгаа юм. Оросын хэвлэлүүдэд дурьдсанаар бол “Ерөөсөө Монгол Улс, ОХУ-ын Алс Дорнодын боомтуудыг ашиглан нүүрсний экспортоо олон талт болгохыг зорьж байна. “Приморийн өмнөд хэсгийн олон улсын тээврийн коридороор Ази-Номхон далайн орнуудад ачаа бараагаа хүргэх сонирхлоо илэрхийллээ. Харамсалтай нь “Монголын ачаа орж ирвэл Транссибирийн төмөр замд байдал хүндэрнэ. Төмөр замын дэд бүтэц бүрэлцэхгүй бол Кузбассын нүүрсний экспортод гацаа үүснэ. Энэ бүхэн улс төрийн талаасаа үр дүн, ач холбогдолтой байж мэдэх юм” гэцгээж байна.

Ямартай ч В.Путин түүнд найрсгаар хандсан ч Кремльд хэзээ урих, тэр орон зайд хэлцэл хэрхэн өрнөх, хамгийн гол нь Хятад, Монголын алинд нь илүү найр тавих нь улс төрийн үр дүн, эдийн засгийн үр ашгийн алийг хүсэмжилж байгаагаас шалтгаалж таарна.
Улс төрийн үүднээс жилд 1 сая тонн нүүрс тийм ч их үзэхгүй дааж болох ачаалал гэж үзэх ч, Хятадын занганаас Монголыг сулласнаасаа болж Хятадтай үүсгэсэн “балчир найрамдалдаа” сэв суулгах нь эрсдэлтэй. Тиймээс ч билэгдлийн чанартай энэ уулзалтын дүнд “найрсаг бус тариф”-аар угтвал “Юун Жүүд” болох бус уу. Үнэндээ бол ижил тарифын зарчмаа л баримталж бусад оронтой харилцах, нэр хүндтэй түнш хэвээр үлдэхийг тэд хүснэ.
Харин Монголын тал үнэн хэрэгтээ гарцаа нэмэх хүсэлтэй байгаа нь үнэн. Энэ бол Х.Баттулга гэдэг хувь хүнийг “шоолдог” эх оронч үзлийн үр гэхээсээ илүү үндэсний эрх ашиг юм.

Энэ сарын 11-нд л гэхэд БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Шин Хаймин Сэхээ- Шивээхүрэн боомт болон Өмнөговь аймагт ажиллажээ. Энэ үеэр Алшаа аймгийн Улс төрийн зөвлөлгөөний дэд дарга Мөнхчулуу, “Саусгоби Ресурс” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд санхүү хариуцсан захирал Гуо Юйлан нартай ажлын уулзалт хийсэн байна. Мөнөөх л соёлын солилцоо, ашигт малтмал боловсруулалт, мах боловсруулах үйлдвэрлэл, Сэхээ боомтын байршлын нөхцөл байдлаа бүрэн ашиглаж, "Нэг бүс нэг зам" санаачилгатай хөгжлийн стратегийг уялдуулах, тухай хөндөж ярьсан аж.
Үүнээс хоёр хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 13-нд Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминтай уулзаж Тавантолгой нүүрсний уурхайгаас тээвэрлэгдэж буй нүүрс тээвэрлэлт Ганц модны боомтоор нэвтрэх үйл ажиллагаа саатсаны улмаас автомашины урт дараалал үүсч тээвэрчдэд онц хүндрэл үүссэн тухай дурьдаж яаралтай энэ асуудлыг шийдэх тухай ярилцжээ. Одоо харахад “гацаагч” багийнхан “гацаанаас гаргагч” байхыг хүсч байж. Түүндээ ч хүрнэ гэж найдаж байна. Одоо өргөн, нарийн ямар ч хамаагүй төмөр зам л бариад өгөөч гэдгийг бараг нийтээрээ тэсэн ядан хүлээж байна. Харамсалтай нь цаг хугацааны энэ эмзэг торгон агшин биднийг удаан хүлээхгүй. Тэгэхээр төмөр зам ярихаар л Х.Баттулгын, эсвэл Ж.Оджаргалын гэлцэн талцахаа больж төмөр замтай л болъё. Гацаах хүч ч, хүсэл ч, тэнхэл ч алга.
Монголын нүүрс хүчтэй өрсөлдөгч хэвээр байх уу
Оны эхний хагас жилийн байдлаар Хятадын нүүрсний нийт импорт 95.2 сая тоннд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6 хувиар өссөн байна. Энэ хугацаанд тус улсын нүүрсний томоохон компаниудын нийт ашиг 147.5 тэрбум юань буюу 22.1 тэрбум ам.долларт хүрсэн тухай БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлжээ.
Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлтээр Австрали, Индонези, Орос тэргүүлж байна. Эхний хагас жилийн байдлаар ОХУ 13.14 сая тонн нүүрс экспортолж 1.17 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд энэ нь өмнөх оныхоос 53.8 хувиар өссөн үзүүлэлт тул “огцом өсчээ” гэж үзэж болно. Харин энэ хугацаанд Австрали 38.47 сая тонн, Индонези 17.86 сая тонн нүүрс тус тус экспортолжээ.
Хятадын улс өнгөрсөн онд нүүрсний үйлдвэрлэлээ 290 сая тонноор бууруулсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 111 сая тонноор бууруулсан. Дээр нь цөмийн туршилт хийж НҮБ-ын хоригийг зөрчсөн Хойд Солонгосоос нүүрс, төмрийн хүдэр импортлохоо энэ оны наймдугаар сарын 15-наас хориглосон. Товчхондоо Зүүн хойд Азийн зах зээлд Монголчууд ноёрхох нөхцлийг хорваагийн түмэн явдал биднээс үл хамаарах үйл явц бүрдүүлж өгөөд л байна.

Нүүрсний үнийн тухайд Хятадын зах зээл дээр 1 тонн нүүрс дунджаар 46 ам.доллараар өсч 99 ам.долларт хүрсэн аж. Гол нийлүүлэгч орнууд Австрали 128 ам.доллар, Индонези 71 ам.доллар, Орос 89 ам.доллараар тус тус 1 тонн нүүрсийг нийлүүлсэн байна. Харин манай нүүрс? Яагаад тээвэрлэлтийн өртөг 28 төгрөгөөс 6 төгрөг хүртэл буурснаар эдийн засагт үзүүлэх “эерэг доргилт”-ыг бид бодолцох л ёстой.
Одоо бид өөр газарт өрмийн хошуугаа зоож таамаглах биш, олборлосон баялгаа зөв худалдан авагчдаа ашигтай үнээр өгөх цаг. Дараа нь бид таамаглаж ч болно. Алдаж, асгаж ч болно. Эрсдэл бүхэн зөвхөн өнгөн хэсэгтээ харагддаг. Гэтэл бид эрсдлээ томруулж боломжоо алдаад байгааг санаатай үйлдэл л гэж харахаас өөр аргагүй. Учир нь надаас тэнэг бодлоготон, бизнесмэн, удирдагч байдаг гэж би бодохгүй байна.
Ноён Ерөнхийлөгч өө, одоо танд эрх мэдэл байна. “Зүүн Хойд Азидаа л жүүд” байж чадах уу гэдэг асуултын хариултыг танд найдаж үлдээе. Монгол ялсан. Та чадна гэсэндээ л тэр.