Таксинд суутал жолооч нь их яриа хүн байж таарлаа.
Мэдээж сонгуулийн тухай яриа.
Тэрнийхээр бол АНаас нэр дэвшигч Х.Баттулга ялах гэнэ.
-Яагаад гэсэн миний ээж хуучин МАХНИСТ, ээж бол Энхбаяраа бодоод Ганбаад өгнө гэж байгаа. Аав болохоор мэдээж Миеэд өгөх биз…
Би ч яахав Баттулга даа өгнө. Эхнэр, хүүхдээ, найз нөхдөө ч өгүүлнэ.
Хийсэн юм нь нүдэн дээр шүү дээ. Би хөдөөний хүн. Баянхонгорт атаархдаг нэгэн. Тийм сайхан сум хэн барьж өгсөн юм?... Тэхээр ингэж хуучин МАХН талынхан хоёр хуваагдахаар чинь өөр хэн гарах юм? Манай Баттулга гарна шүү дээ!
Жүдо бөхийн холбоог Бат-эрдэнэ удирдаж байхад ямар байлаа. Баттулга аваад яаж өөрчлөв. Би ч хүүгээ жүдогоор хичээллүүлж байгаа. Энэ улсыг ийм л болгох хүн шүү дээ… гээд Чингисийн хөшөө, өргөн цариг …энэ тэр гээд магтаж гарлаа.

 
Энэ удаагийн сонгуульд бүх Монгол нэг тойрог гэсэн үг.

Ардчилсан намын 180 мянган гишүүд дээр мөн тооны  дэмжигчдийг нэмэхэд 360 мянган хүн элбэг болно. Эд мэдээж бүгд Тулгад өгнө.

МАН-ы тухайд “Эвтэй “монгол” Ээлтэй  төр!” гэж уриалаад  байгаа нь угтаа массад огт хамаагүй уриа юм.

Хоорондоо эвтэйхэн идэх тухай л зоригжуулсан, ил зарласан уриа шүү дээ.

Тэгээд ч өнгөрсөн сонгуулийг 60 тэрбумаар урьдчилгаа төлөөд авсан нь нотлох баримттайгаа ил болсон болохоор үнхэлцгээ хагартал айж байгаа.

Х.Баттулга гарчихвал энийг заавал эцсийг нь үзнэ. Шоронд ордоггүй юм аа гэхэд  МАН тарж ч мэднэ. Хоёр зуун хүний толгой таслах гэх мэт зүйлсийг тв 9 ын тоймч Ш.Гантулга өмнө нь ч ярьдаг л байсан хэн ч тоогоогүй. Одоо Баттулга гэдэг фонотой болчхоор ингэтлээ айж бөөн яриа үүсгэв.

Тэр 200 д орчихмоор л улс ийм их айдсыг үүсгэсэн болохоос ард олон юундаа айх юм? Харин ч баярлаж мэднэ.

Ц.Нямдорж хүртэл “200 хүний толгой дотор Баттулга өөрөө багтана…” гэчхээд таг болсныг харахад тийм ч дургүй бус байгаа болтой харагдана лээ. Гэхдээ энэ яриа бол мөн л дээрх олигарх хэсгийн айдас, хариу үйлдэл тул  дарга хэмээх цөөнхөд л хамаатай юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог бол масс асуудлыг шийднэ. Жижиг тойрог шиг худалдаад авчих арга муу болохоор ИБМУТ-ыг гартаа хийгээд болж өгвөл нэг хүн олон газар саналаа өгөх гэх мэтээр өнөөх 60 тэрбумын аргаар авах л оролдлого хийхээр зэхэж байгаа. Хэдийгээр нэртэй цуутай болгоныг худалдаад авчихсан ч нийт олныг худалдан авч хүчрэхгүй. Өнгөрсөн жил Амраа дүү чүдэнз зураад үнэн хэрэгтээ өөрийнхөө нэр хүндийг л өөрийн гараар шатаасан шүү дээ.

МАХН-ын төлөө үнэнч масс бараг ихэнх нь Энхбаярыг дагаад МАХН-ын масс болчихсон. Тэр масс даргыг нь 8 жил тамласан нөхдөд бараг түүнээс ч илүү дургүй болсон байгаа нь ойлгомжтой юм. МАН-ын гишүүд 160 мянга гээд байдаг ч хэрэг дээрээ тун цөөн байх магадлал маш өндөр. Хуучин хамтдаа байсан үеийн тоо байх. Ер нь бол МАН гэдэг хуучин МАХН-аас тасарч гарсан хөрөнгөтний нам юм даа. Тэрэлжид очиж хэдүүлээ хуралдаж байгаад “Тэрэлжийн тунхаг” гэгчийг гаргаад л Н.Энхбаярт хамаг массаа алдсан цөөнх шүү дээ.

Жаран тэрбумын хэрэг ингээд таг зогсохгүйгээс гадна Чингис бондоос зээл авчихсан өчнөөн хүн МАН-д байгаа. Офшорын тухайд бол ярих юм байхгүй. Бат-Үүлийн хүү, Баярцогт хоёроос өөр хүн АН-д байхгүй. (Өнөө хоёр нь АН-даа байна уу, үгүй юу? Огт харагдахаа байсан) Одоо Баттулгыг офшортой гэж яриа үүсгэдэг талх хочит төрийн ордон руу салаавч гарсансан нэг нөхрийн яриа  бүр ч буруу буюу өөрсдийнхөө тухай офшорын яриаг сэдрээж байгаа явдал юм.

АТГ-ын мэдүүлэг бол байр, машин, хадгаламж зэргээр хөрөнгийг дүгнэдэг бөгөөд хувьцааг анхны нэрлэгдсэн үнээр тооцдог тул, бодитой дүн гарч ирдэггүй онцлогтой. Харин, гадаадын сайтууд, бизнестэй хүний бизнесийг зах зээлийн үнэлэмжээр үнэлдэг учир, ялгаатай гэдгийг мэдсээр байж, оффшорт их мөнгөтэй хэмээн гүтгэх нь ямар ашиг сонирхол дээр суурилсан нь ойлгомжтой.

МАН-д байгаа Энхболдын буюу хотын фракц нуран унах бүрэн нигууртайг ч цаадуул нь мэдэж байгаа. Бас нэг том зөрчил байгаа нь Сү.Батболд тэргүүтэй олон “оли” засагт ороогүй  палианы гадна үлдсэндээ хорсоод дараагийн ээлжээ хүлээж байгаа бөгөөд дотроо гурав хуваагдсан гэж бичиж байна.  Нээрээ л одоогийн засаг жаран тэрбумын урьдчилгаагаар боссон нь үнэн тул хүссэн ч, эс хүссэн ч эвтэйхэн идэх цагаа хүлээгээд  таг дуугүй байгаа ч дотроо бол утаа уугиад эхэлснийг хэн ч хэлнэ.

Гол масс МАХН д байгаа нь харваас илт. Ямар ч мөнгө үнэ хөлсгүй талбай дүүрээд байгаа биз дээ. Яагаад?

Яагаад гэвэл Энхбаярыг 300 цагдаагаар бариуллаад 8  жил тойрон орон шорон, өлсгөлөн гэж тамласан олон ангит  “Оймс” киноны хүчин зүйл юм. Үүнд хамгийн эмзэг, үзэн ядаж, өрөвдөж, шаналсан олны дийлэнх нь бидний шууд дээд үе буюу МАХН-д насаараа зүтгэсэн үнэнч масс нь юм  шүү дээ. Ардчилсан намыг дэмждэг хэсэг зарим нь баяртай, зарим нь дуугүй л харж өнгөрөөсөн байх… Н.Энхбаяр хийгээд МАХНамаа хайрлах тэр гүн үзлийг 70 жил ухуулга сурталчилгаагаар бүр далд ухамсарт нь гүн суулгасан болохоор мань мэт юу ч хийгээд өөрчилж чадахгүй билээ.

Дараагийн масс татах хүн бол удаах хэлмэгдэгч Х.Баттулга юмаа.

Түүний нэр хүндийг асар хурдан өргөсөн зүйл бол Ц.Элбэгдорж хэмээх “амин найз” нь олон арван камерын өмнө 29 минут тасралтгүй загнахад өнөөх нь таг хар цагаан үггүй таг суусаар гарсан явдал байлаа.

 Яг энэ нэвтрүүлгийн дараа ерөнхийлөгчийн нэр шууд унаж давхар дээлээ түүний үгийг дэмжээд тайлчихсан байсан Х.Баттулгын нэр хүнд шууд өссөн.

За тэгээд дараа нь ар араасаа цуварсан “Оймс -2” ажиллагаа.

Өч төчнөөн хүмүүсийг толгой дараалан баривчилсан, Н.Алтанхуягийг зайлуулсан, Л. Гансүхын шүүх хурал, хэлмэгдсэн хүүхний цурхираан, энд тэндгүй өрнөсөн баривчилгаа  гэх мэтээр “оймс” кино үргэлжилсэн бөгөөд одоо хоёр долоо хоногийн дараа олон ангит кино дуусах гэж байна шүү дээ. Эцэстээ Эрдэнэтийг авсан хэрэг явдал болж яагаад гэсэн асуултын хагас хариу ч гарсан. Магадгүй ХХБанкнаас эхэлсэн Н.Энхбаярын адал явдал араас нь Х.Баттулга “Оймс” кинонд шинэ тод дүр болж ороод ирсэн тул тэр  хоёрыг нийтээрээ өмөөрч эхэлсэн.

Харин одоо бол яг дүнгээ тавьдаг цаг ирээд байна. Гэхдээ масс л тэр дүнг тавих гэж байна.

Хийж бүтээсэн өчнөөн зүйлтэй ч хэлмэгдлээрээ холбогдсон хоёр төрийн дайсан, ардын хүүхдүүд, өнөөх олигарх хэсгийн нэг тэргүүн, ийм гурван хүн  төрийн тэргүүнд үзэж байгаа болохоор масс адлагдсан  хоёрыг л дэмжих бөгөөд дээр таксины жолоочийн хэлснээр нээрээ л хоёр хүний сонгууль болох магадлал өндөр харагдаж эхэллээ.

Бас дээр нь нэг зүйлийг нэмэхэд жаран тэрбумыг зохион байгуулагч гэж 90 минутын бичлэгээр өөрийгөө дуу хоолойгоороо өөрөө нотолсон нэр дэвшигч М.Энхболдын ээжийн уг гарвалын тухай Габаатарын хамтран зүтгэгчийн ярьсан яриа юм.
 
Монгол улсын үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн.
2-т. Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно хэмээжээ. Энд буй уугуул гэсэн үг бусад албан тушаалд огт дурдагдаагүй нь анхаарал татна.

Уугуул гэдэг үг суугуул биш, уугуул удмын хүн  гэсэн шууд утга бөлгөө!

“Урыг нь харахаар удмыг нь хар” гэсэн өвгөдийн мэргэн сургааль үндсэн  хуульд ингэж суусан ажгуу.

Хэдхэн хоногийн дараа “Оймс” хэмээх олон ангит кино төгсөх гэж байна. Энэ төгсгөлийг үзэгчид буюу “хар” хэмээн ад үзэгддэг масс хэрхэхийг шийдэх бөлгөө.