Манай ерөнхийлөгч анх сонгогдсон өдрөө л Хятад улсыг сүйрүүлэх нууц зорилго өмнөө тавьсныг тэр болгон хүн мэддэггүй. Гэхдээ одоохондоо Монгол дээр дадлага хийж туршлага хуримтлуулж байгаа.

***

Би ч үеийнхнээсээ тасарчихсан яваа л даа: үеийнхэн маань дөнгөж хүүхэд нэмэн гэр бүлээ тэлж, ажиллаж хөдөлмөрлөж байхад би аль хэдийнэ... бүх юманд дурамжхан, шүүмжтэй ханддаг яншаа өвгөн болчихсон.

***

Амьдрал гэж сонин шүү: гүйсээр яг бариандаа очиход шал ондоо тийш гүйх байснаа ойлгоно.

***

Замын цагдаа панаалдах гэж байгаад сурснаараа “шинэ даашинз авч өгнө өө” гээд амлачихлаа.

***

Эрчүүдэд зөвлөгөө: 

Эхнэртэйгээ хэрэлдэх болбол юуны түрүүнд "Миний зөв байсан нь дээр үү, аз жаргалтай байсан нь дээр үү?" гэдгээ эхлээд дотроо өөртөө шийдэх хэрэгтэй.

***

Манай талийгч нөхөр ёстой нэг энэ хорвоод ховорхон эргүү мал байсан юм. Ямар сайндаа л алсан этгээдийг нь хориотой ан хийсэн гэсэн зүйл ангиар шийтгэх вэ дээ.

***

Би лав хэзээ ч амиа хорлохгүй ээ. iPhone-20 ямар болохыг хармаар байна.

***

-Чамайг моринд хазуулсан гээд байсан үнэн үү? 

-Үнэн 

-Яаж байгаад хазуулчихдаг байна аа? 

-За тэр харин ёстой худлаа шүү!

***

-Та ЛГБТ юу? 

-Юу? 

-Та сексийн цөөнх үү, олонх уу гэсийн? 

-Аан, би сексийн ганц бие

***

Эх орондоо сайхан амьдаръя гээд байдаг улс чинь аль хэдийнэ Америкт сайхан амьдарч байгаа, за?

***

Яараад урсгал сөрөөд гүйцэж түрүүлээд хар хурдаараа давхиж байхад л араас ирээд мөргөчих юм, Улаанбаатар хотын зам аа гэж...

***

Ажлаасаа залхсан ах нарт зөвлөгөө: 

55 хүрээд хүйсээ солиулчихвал та гарах ёстой жилээсээ 5 жилийн өмнө тэтгэвэрт гарна.

***

Соц үед яагаад бөгс эргэх зайгүй жорлонгийн өрөө хийдэг байсныг ойлголоо: шал согтуу ирээд яаж ч гуйвж дайвж байсан суух газраа л сууг гэж!

***

Халагдчихвал юугаараа амьдарна аа? Ажиллаад л байвал хэзээ нь амьдарна аа!

***

Хариуцлагатай, халамжтай, ажилсаг, үнэнч нөхрүүдэд би дуртай. Угаасаа би уран зөгнөлт зохиолд дуртай л даа.

***

Эхнэр нь нөхөртөө:

-Муу харамч минь, миний нууц амраг бол намайг тансаглуулдаг юм, за? 

-Тэгээд тэрэнтэйгээ суугаач дээ

-Даанч тэр нөхрөө араар нь тавьдаг хүүхэнтэй суухгүй гэсэн л дээ.

***

Эр хүн шиг сайхан хоёулаа тулаад үзчихье гэлүү? Хүрээд ир муу нус аа, бид нар хүлээж байна!

***

Жудо, чөлөөтийн аварга бүсгүйчүүд нөхөртэйгээ хэзээ секс хийхээ өөрсдөө шийддэг.

***

-Таван Толгой мэтийн нүүрсний орд дээр ямар гэрээ хийх ёстой вэ?

-Бүх нүүрс нь зарагдаад дууссан ч, олсон мөнгийг нь мөнгө хэлбэрээр нь шатаахад ТЭЦ-4 60 жил дулаан өгч байх тийм гэрээ хийх хэрэгтэй.

***

Хүүхнүүд бүгд адилхан: бүгд өөрийн гэсэн онцлогтой.

***

Бассейнд:

-Нохой самардаж чадах уу? 

-Тэнэгтээд бай! Хазуулчихвал яах юм?

***

Феодализмаас социализм руу. Ардчиллаас тэнэглэл рүү.

***

-Аав, хямрал бидэнд нөлөөлөх үү? 

-Үгүй. Баячуудад л нөлөөлнө. Бид нар бол тас явна.

***

Үйлчлүүлэгч зөөгчөөс: 

-Та нар үлдэгдлээр хооллодог гэж үнэн үү? 

-Үгүй. Та нар.

***

Гарах гарцгүй байдалд орвол орсон газраараа гар.

***

Би лав дээрээ гурван эгчтэй бүсгүйтэй сууна. Тэгвэл хадам ээжийн 25% нь л надад оногдоно.

***

Аз жаргалын түлхүүр: 

Эрүүл мэнд, цалин, эхнэр гурваа бусдынхтай бүү харьцуул.

***

Ажлын зар: 

Ня-бо ажилд авна. 240 ажлаад 480 хоног сууна.

***

-Энэ жорлонгийн цаас гоё үнэртэй 

-Өмнө нь үү, дараа нь уу?

***

-За яасан, ажиллаад л байна уу? 

-Хош гэм, битий муу ёрло.

***

Энэ зун ч сайхан хавар боллоо шүү.

***

Амьдрал бол тоглоом гэдэг. Би цалин 500К байдаг үеийг нь ерөөсөө давж чаддаггүй ээ.

***