Төр л буруутайм байналдоо
За ингээд бодоод байхнээ хүн бүр улстөрждөг юм байшдээ. Монголчуууд л лав улстөрждөг юм байна. Гадаадууд яадгыг ёстой бүү мэд.
Сая намайг нэг нөхөр загнаж байна.
-Амьдрал чинь хүүхэн бодох, пиво уух, хоол идэх 3 дээр тогтож байна. Залуу хүн байж нийгмийн идвэхтэй бай. Чи байтугай 3 настай бацаанаас 3 үеэ үзсэн чавганц хүртэл улс төр ярьж байшдээ Чи тэхэд өөрийгөө хар, нэг амьгүй мах! - гэж байнаа.
За тэгээд өөрийнхөө үүднээс улс төржөөд тэрийгэээ эмхэлж байгаад бичгэн хэлбэрт оруулахаар ямар харагдахнуу гэж бодоод бодлогшрон суунам.
Өглөөө бослоо, ажлаасаа хоцрох нь тодорхой боллоо шүү, унтчиж! Төр засаг олигтойхон ажлаад эртхэн хүн явуулаад сэрээлэгцэн бол би хоцрохгүйшд. Төрийнхөн аягүй муу ажиллаж байгаа байхгүй юу. За тэгээд автуусанд ороод нэг гайгүй охины утасны дугаар авчих гэж оролдоод алгадуулаад дууслаа. Зүгээрчгүй “гаж донтон” гэж дуудсан шүү, намайг! Төр засаг олигтойхон ажлаад намайг гоо сайхны хагалгаанд оруулаад сайхан залуу болгоцон бол би тэгэж алгадуулахгүйшдээ.
За атууснаасаа буугаад ажилруугаа зам товчилж харайлгаж байгаад төмөр хашаан дээгүүр үсрээд өмднийхөө салтааг ураад хаячлаа. Эргэн тойрноо харлаа, төр засгаас нэг ч хүн алгаа. Төрийнхөн маань өдийд л гүйж ирээд өмд оёж өгөх ёстойшдээ уг нь. Хаачив тэд? За ажил явдгаараа явж арай гэж оройны 6 цаг хүргэээд ажлаа тарааж орхиод гарлаа шүү. Гадаа хүйтэн гэж жигтэйхэн! 2 чих 2 сайртай гар яг хөлдөхнээ. Автуусанд нэг суучуул гараа салтаандаа хавчуулаад дулаацуулж орхидын. Төр тэр утаа униар арилгах, үнийн өсөлт гэж дэмий юмаар хөөцөлдөж байхаар цаг агаараа дулаацуулахгүй! Яагаад ингэж худлаа юмаар хөөцөлдөж байдаг тархинууд вэ? Төр ажлаа хийж чадахгүй байгаам чинь огцруулаад шинэ төр байгуулчихвал дээрдэж магадгүйшдээ. Дээрдэхгүй байлаа гэхэд солиод авна гэдэг чухал шүү. Маргааш хөдөлгөөн байгуулж жагсаал хийнээ.
Хүмүүс над шиг бодитой юманд хандахгүй 50 жил ажилсан 5 жил ажилсан, ахмадууд шимтгэлээсээ үл хамаараад адилхан тэтгэвэр авах, уул уурхайг монголчууд ашиглана алив Гаамп хүү гаапуугаа бариад ир гээл жижэгхээн улс төр хийгээд байхын.
Ерөөсөө төр нь байхгүй болчууул алив өмдний уранхай салтаа оёод өгөх төр хаа байна гэж ийш тийшээ харахгүй өөрөө оёчих юм болууу. Эсвэл коммунист нийгэм гэж айхтар хадны мангаа шигээ төр засгаараа хийлгэхгүй бол өөрснөө өмднийхөө салтааг оёж чадахаа байчааад “төр хаа байна” гэж орилолдоод байдын болуу. Улс төрөөр би оролдохгүй байхад улс төр надаар оролдож сээтэгнээд, аягүй явдалтай улс төр байна шүү.
Энийг согтуудаа бичсэн тул хүмүүс ойлгохгүй байна гээд гомдоллоод хэрэггүй, би өөрөө ч тайлбарлаж чадкуу шүү.