Дуулиант айлчлал ба түүхэн шийдвэр
Бөөн дуулиан тарьсан ч Далай ламын энэ удаагийн айлчлалаар ийгээд Монгол Хятадын харилцаан дахь нэг проблем эцэслэж байна. Далай ламыг дахиж айлчлуулахгүй гэж байгаа нь Хятадад андгай амлалт өгсөндөө ч биш, монголчууд Х Богдоо тодруулж авсан учраас институцийнхээ хувьд Далай лам үүргээ гүйцэтгээд дууссан хэрэг.
Бөөн дуулиан тарьсан ч Далай ламын энэ удаагийн айлчлалаар ийгээд Монгол Хятадын харилцаан дахь нэг проблем эцэслэж байна. Далай ламыг дахиж айлчлуулахгүй гэж байгаа нь Хятадад андгай амлалт өгсөндөө ч биш, монголчууд Х Богдоо тодруулж авсан учраас институцийнхээ хувьд Далай лам үүргээ гүйцэтгээд дууссан хэрэг.
Хэрэв Далай лам манайд ирж амжаагүй байж байгаад бурхан болсон бол юу болох байсан бэ? Түүхийн турш бүрэлдсэн шашны механизмаар Х Богдыг тодруулах эрхтэй хоёр хүний нэг нь Далай лам, нөгөө нь Ванчин лам. Одоогийн Ванчин ламыг Хятадууд тодруулсан. Далай лам манайд ирж амжилгүй жанч халсан бол Бээжингийн дэмжлэг бүхий Ванчин ламаар Х Богдоо тодруулахаас өөр замгүй. Тэгсэн бол ч монголчууд харин яаж барайх байсныг төсөөлөх ч юм биш. Яагаад “нэг лам” манайд ирэх нь тийм чухал байсны шалтгаан нь энэ.
Тэгвэл ингэн ингэн Х Богд тодруулах ямар хэрэгтэй юм гэх байх. Товчхондоо тэр хүү монголчуудын оюун санааны лидер болно. Бараг л монгол айл болгоны хойморт бурхан тахилын дотор залардаг Далай ламын зурагийн оронд ирээдүйд Х Богд залрах болно. Яагаад гэвэл одоогийн монголчуудад шарын шашнаас өөр хүчтэй үзэл суртлын нэгдсэн үндэс үнэндээ алга. Далай ламд мөргөхөөр Энэтхэгийг зоригсод, ядаж л хойшоо Итгэлт хамбад, урагшаа Утай гүмбэн явж мөргөх сүсэгтний үл тасрах цуваа, наад зах нь цагаан сараар жилийн заслаа хийлгэдэггүй монгол хүн хэд вэ. Яаж ч үгүйсгээд шарын шашин монголчуудын оюун санаанд гүн шингэсэн, цаашид нэгдэл болохуйц хамгийн боломжит дэвсгэр, гэхдээ буддизм өөрөө сайтар шинэчлэгдэж чадвал шүү дээ.
Х Богд заларснаар монголын буддизмын төв энд төвлөрнө. Зөвхөн Монгол Улсын ч биш, Өвөр Монгол, Буриад Монгол, дэлхийгээр тархан суурьшсан монголчуудын хараа бэлчээж явдаг монгол нутагт одоо бодит татах хүч нэгээр нэмэгдэнэ гэсэн үг.
Монголчуудад шашнаас өөр нэгдчих үнэт зүйл үгүй юм гэж үү. Монгол үндэстний бахархал нүүдлийн соёл, аугаа түүх гээд бидэнд бий. Гэвч орчин үеийн Монгол үнэндээ хагас нүүдлийн, хагас суурин болж өөрчлөгдөж байна, бид цаашид улам бүр суурин болж хувирна. Суурин соёлтой монголчуудад таарахуйц оюун санааны шинэ хэрэгцээний эрэлд яг одоо гараад байгаа. Уг нь бид Чингис хаанаа хичнээн хайрлан хүндлэх боловч өдөр тутмын амьдралд нөлөө үзүүлэх зан үйл болохгүй. Сүүлийн хориод жил ардчиллын үнэт зүйлсийг сууришуулах гэж оролдож буй ч хэт түүхий балчир байна. Өнгөрсөн зуунд социализмд итгэл найдвараа өгч, нийтээрээ нэгэн зүгт зүтгэж байсан ч тэр нь нурж унахад ханцуй дотроо мааниа уншиж асан шарын шашин эргэн сэргэж Жанрайсагийн дүрээр төв цэг болсон. 70 жил устгуулаад дахин сэргэхдээ шарын шашин мухар сүсгийн туйл болчихсон нь бодит үнэн. Гагцхүү одоо монголын буддизм орчин үед нийцэж шинэчлэгдэхээс өөр замгүй. Эс чадвал өнгөрсөн хориод жил оюун санааны орон зайгаа олон янзын шашны урсгалуудад сул алдсан шигээ улам бүр зайгаа тавьж өгнө. Гэхдээ Монголын буддизмын шинэчлэлийн үйл явц эхэлсэн гэж боддог би хувьдаа. Цааш Х Богд түүчээлсэн шашны шинэчлэл явагдах байх. Х Богд 60, 70 наслалаа гэхэд (ямар нэгэн золгүй явдал тохиолдчихгүй л бол) хүний нэгэн үе солигдож, шашин ч дотроо шинэчлэгдэж, магадгүй хойд дүр тодруулдаг механизм өөрчлөгдөн, шашны лидерийг сонгууль зэргээр шийддэг болох буй за. Ийм болохоос аргагүй байдлыг одоогийн Далай лам, Ванчин лам, Х Богдын нарийн ээдрээтэй холбоосоос харж болно.
Тэгвэл Далай ламын хойд дүр гэж бас бий, Монголд төрвөл яах вэ? Энэ магадлал бараг үгүй биз ээ, Хятадын одоогийн дипломат шахалтын дор хэцүүдэж байгаа улс чинь.
Энэ удаад Далай ламыг хүлээж авсанд Хятадууд асар ихээр бачимдаж байгаад гайхах хүн олон гарах юм. Төвөд бол Хятадын толгойны өвчин, хятадын нутаг дэвсгэр бүрэн бүтэн байх эсэхтэй шууд холбоотой язгуур ашиг сонирхолын эмзэг цэг дээр нь бид хуруугаараа хатгачихсан юм шүү дээ. Яагаад хөндөх шаардлага гарсан гэхээр дээр хэлсэн улс үндэстний маань ирээдүйтэй холбоотой, манай улсын ашиг сонирхол байлаа гэж. Хоёр улсын ашиг сонирхол давхцаагүй үед бие биеэ сайхан хүндэтгээд явчихна. Харин давхацсан үед аль ч улс өөрийн ашиг сонирхолыг л тэргүүнд тавих нь зүй ёсны хэрэг. Харин ч жижиг улс гэлтгүйгээр бид том улстай давхцаж зөрчилдсөн өөрийнхөө ашиг сонирхолыг өөрсдийн бодсоноор шийдвэрлээд л авчихлаа. Далай ламыг айлчлуулсандаа уучлал эр гэж Хятадууд шахаа л биз, харин бид 60, 70 жилд нэг тохиох түүхэн шийдвэрээ гаргаад авсан улс шүү дээ ...
Үнэндээ бол Монгол Улс нэг Хятад бодлогыг дэмжиж Төвөдийг Хятадын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрснөө хоёр улсын хамтарсан мэдэгдэл бүртээ оруулдаг хэрнээ бид сая зөрчиж орхисон байхгүй юу. Ер нь Монгол Хятадын харилцаанд тулгардаг бэрхшээл гэхээр Хятадын талаас Далай ламын асуудал, Монгол Тайваний харилцаа, хятадын эсрэг үзлийг ярьдаг бол Монголын талаас эдийн засгийн хэт хамаарал зэрэг эмзэг асуудлууд байдаг. Үндсэндээ бид өмнөд хөрштэй газар нутгийн маргаан байхгүй, одоо Далай ламын асуудал шувтарч байна, Монгол Тайваньтай харилцах харилцаагаа хэт нялууруулах сонирхол байхгүйг манай муу ядруу эдийн засаг хэлээд өгнө гэх мэт. Цаашид хоёр улс эв эетэй зэрэгцэн амьдраад байж дээ.
Хятад улс манайхаас өөр олон хөрштэй, тэр хэрээр бас олон зөрчилт асуудалтай. Монголтой зүг чиг нь тодорхой болж байгаа асуудлаар барьцалдаад байх сонирхол бага л болов уу. Хятадын далайлт сүртэй, буулт нь санаснаас гайгүй байж мэдэх хандлагатай юм.
Эцэст нь хэлэхэд Далай ламын айлчлалын дараа эдийн засаг дампуурахад хүрлээ гэвэл энэ лавтай Далай ламаас болсон биш, улс орноо зүгээр л ийм гуйлгачин болгочихсон төрийн аппаратын алдаа гэдгийг хэвийн сэтгэдэг хэн ч харж буй биз ээ.
бодоо
bod
Зочин
Зочин
zochin
Зочин
Баагий
Баагий
Баагий
sodon
Шашин
Бор
Shashin uhralt
Зочин
Зочин
Шашин
Ислам
Боль
MGL
Х богдоор үхсэн элэнцгээ хийх гээв?
Х богдоор үхсэн элэнцгээ хийх гээв?
зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Иргэн
Зочин
судлаач Ганхуяг
Зочин
тархи угаах гэж ядах юм
Зочин
X Богд хаана байна.
zochin
Зочин
Зочин
Зочин
Энхбаяр
Энхбаяр
Иргэн
Зочин
Зочин
Zolboo
Зочин
za