Эх оронч “гатнуул”
Өглөө 6 цагт Монголын радиогоор төрийн дуулал эгшиглэхэд оюутан охин аль хэдийн сэрчихсэн даалгавраа хийгээд, хичээлээ жин тан болгож сууна.
Оюутан охин
Өглөө 6 цагт Монголын радиогоор төрийн дуулал эгшиглэхэд оюутан охин аль хэдийн сэрчихсэн даалгавраа хийгээд, хичээлээ жин тан болгож сууна. Гадаад хэлний дээд сургуулийн оюутны дотуур байранд өдөртөө бужигнаад, чимээгүй төвлөрч суух боломж хугасхан учраас өглөө бүр 5 цагт босож шинэ үгээ цээжилэнгээ, өглөөний тунгалаг агаарыг амьсгалахад нутгийнх нь цэнгэг агаар, ээж, аав, дүү нар нь үгүйлэгдэж, хааяа маш ихээр санана.
90 оны үес... цаг үе бужигнаантай, хүнс хомосдож эхэлсэн хэцүү цагт хөдөөнөөс дөнгөж хотод орж ирсэн оюутны хувьд том хүн болох энэ шат арай л чанга санагдана. Гэвч бодит байдал бол бодит байдал. Бүгд л хэцүү байсан. Харин оюутан охин Засгийн газрын тэтгэлгээр гадаадад сурах ганц хуваарийн төлөө өрсөлдөх шалгалтад уйгагүй бэлдэж буй нь энэ.
Шалгалтын өдөр ирж, хэдэн сараар хичээн бэлдсэнийхээ үр дүнг үзэх сэтгэл догдлом цаг ирлээ. Гэтэл шалгалтын нийлбэр дүнгээр хоёр хүүхдийн оноо яг тэнцэж орхих нь тэр. Дараагийн шатанд сурлагын явцын дүнгээр хэн илүүг нь сонгохоор болсон тул оюутан охин бөөн баяр, сайхан мэдээгээ ээж, аавдаа дуулгахаар яарч байтал...байдал бишдээд явчихлаа. Өрсөлдөөн ил тод атал сонголт шударга бус болбол даанч харамсалтай. Хүний хувь заяаг ердөө ингээд хөндлөнгөөс урвуулаад хаячихаж болохгүй шүү дээ. Ийм байж хэрхэвч таарахгүй учраас оюутан охин багш нар дээр өөрийн биеэр орж, шударгаар шийдэхийг хүссэн нь тухайн үед их л том толгойлсон явдал байж.
Монголын охин
Ингээд ямар ч байсан арын хаалгыг тасар татан байж хилийн чанадад сурах эрхээ олж авсан оюутан охин олон орны хар, шар хүмүүстэй мөр зэрэгцэн суралцахдаа анх удаа эцэг эхээс өгсөн нэр нь биш Монгол гэдэг улсаараа овоглож, төлөөлж явах болсноо ойлгож, асар их хариуцлагыг мэдэрчээ. Хөдөөгийн хангай нутгаас харь газар ирчихсэн суралцаж буйдаа нэг л итгэмгүй санагддаж байж.
Гэрээсээ гараад сум орохдоо гэрээ би саналаа, сумаасаа гараад аймаг орохдоо сумаа би саналаа, аймгаасаа гараад хот орохдоо нутаг орноо бүхлээр нь би саналаа гэдэг шүлэг шиг л байсан биз. Хүний нутагт амьдрахад төрсөн нутаг төдийгүй эх орон бүхэлдээ цул болж, элгэн садан гэлгүй цөмийг нь хайрлан санагалздаг тэр л мэдрэмж. Харийн хэл, соёлыг судлан суралцсаар сургуулийнхаа хамгийн шилдэг оюутнаар шалгарч, эх орныхоо нэрийг өөрийн хэмжээнд хэрдээ өндөрт өргөж явав.
Хүний хувь тавиланг бурхан зурчихсан өөрчилж болшгүй эд огт биш, амьдралын замаа хүн өөрөө сонгох эрх чөлөөтэй төрсөн гэх итгэл үнэмшлийг хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэн урагшлах тусмаа ухаарч ойлгосон тэрхүү Монгол оюутан охин бол М.Батчимэг байлаа.
Хувь зохиолын сонин давхцлаар гэх юм уу нийтлэлч миний бие 1998 онд Засгийн газрын тэтгэлгээр суралцах шалгалтын ганц хуваарь дээр өрсөлдөөд, мөн л арын хаалганы хүүхдэд шахуулан 2-т орохдоо ямар гашуун санагддагийг мэдэх болохоор тэр үедээ тэмцэж, зүй ёсны хуваариа авах л ёстой байж дээ гэж Батчимэг гишүүний эл түүхийг сонсож байхдаа бодогдож байсан юм.
Залуухан аналитика
Монгол оюутан охин Засгийн газрын тэтгэлгээр суралцаж төгсөөд эх орондоо ирэхэд 90-ээд оны дунд үе болчихсон, нэг үеэ бодоход цалин сайтай томоохон гадны компанид ажиллах боломжтой болжээ. Гэвч улсын тэтгэлгээр сурсан учраас улсдаа л хүчин зүтгэх ёстой гэсэн бодолтой, Стратегийн судалгааны хүрээлэнд 10 гаруй мянган төгрөгний цалинтайгаар анх ажилд хөл тавьсан аж.
Би бээр Стратегийн судалгааны хүрээлэнд 2009 онд ажиллаж байхдаа М.Батчимэг судлаачийн бичиж байсан судалгааны өгүүлэл, репортуудыг уншиж, дүгнэлт анализтай нь танилцаж байсан юм.
2000-аад оны эхэн үе... Орос, Хятадын нөлөө асар хүчтэй байдаг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улсыг жинхэнэ гишүүнээр оруулахаар ид шахаж (одоо ч ийм шахалт хэвээр) байх үед М.Батчимэгийн энэ байгууллагын талаар бичсэн дүгнэлт сонирхолтой. Юутай ч тухайн үед энэ байгууллагын төлөвшил гүйцэд болоогүй, эгзэгтэй нөхцөл үүсвэл гишүүн орнууддаа хэрхэн хандах нь тодорхойгүй гэж манай улс үзсэн учраас “ажиглагч” орны статусыг 2004 онд сонгосон бөгөөд одоо ч хэвээр яваа.
Тухайн үед гадаад бодлогын салбарт түүний хийсэн ажиглалт, дүгнэлт манай улс зөв шийдвэр гаргахад хэрхэн тусласныг залгамж халааг нь авч ажилласан судлаачийн хувьд бид үг үсэг бүрээс нь хараад дотроо хүндэтгэн мэхийдэг болсон билээ.
Эх оронч “гатнуул”
Арван жилийн ажлын туршлагатай болсон судлаач эмэгтэй одоо нэгэнт бодит талбар дээр “гардан байлдаан” хийхэд бэлэн болжээ. Дэлхийн газрын зураг дээр Монгол Улсыг улайм цайм Хятадтай нийлүүлээд зурчихсан газрын зураг Тайваньд хэвлэгддэг байсан нь арваадхан жилийн өмнөх бодит явдал. Харин одоо ийм ичгүүргүй явдал үгүй болсон. Яагаад гэвэл туурга тусгаар улсын эзэд нь Тайваниудыг болиулсан. Монгол хүн бүрийн нүдийг хорсгож, зүрхийг базлуулсан тэр түүхийн сүүлчийн сүүдрийг арилгах их үйлсийг бүтээлцсэн хүний нэг нь чухам М.Батчимэг. Монгол Улсаа газрын зураг дээр дахин бүтэн болгосон хүнээ айлын тагнуул гэж “цоллож” байгааг магад 100 жилийн дараах үр хойч минь мэдээд хэрхэвч ойлгохгүйдэг.
Улс төрчийн замыг нэгэнт сонгосон М.Батчимэгийн хийсэн бүрийг харлуулах, эргэн тойрныхныг нь элдэвлэн баалах дайралт тойроогүй, дайрахдаа даанч гашуун байна даа. Гэвчиг судалгаа шинжилгээтэй үндэслэлийг тулах цэгээ болгоод чигч тууштай, чимээгүйхэн урагшилж ирсэн ... Цаг хугацаа хийгээд шударга үнэний шалгуур л хүний итгэлт нөхөр юм даа.
Чимээгүй буянтан
Судлаач хүмүүс оюунаа эрчилж, бодлоо хурцалж эх орондоо хоёргүй сэтгэлээр зүтгэж явдгийг өөрийн биеэр мэднэ. Тиймээс л сонгуулийн хар мэдээлэл хэтэрч байгааг хараад чадлын хэрээр хөрөг бичихээр зориглосон минь энэ. Миний бие М.Батчимэг гэдэг эрдэмтэн судлаач, улс төрч гэж мэдэхээс нийгмийн зүтгэлтэн гэдгийг нь огт мэдээгүй бөгөөд мэдээлэл цуглуулж явахдаа найз нөхөд, гэр бүлийн хүнээс нь анх дуулаад гайхсан юм.
90-ээд оноос хүүхдийн сургууль завсардалт ихэссэн нь 2000-аад онд ч үргэлжилж байв. Дэлхийн зөн олон улсын байгууллагад М.Батчимэг санал тавьж, нэгэн төсөл санаачилсан нь ар гэрийн гачигдлаар сургууль завсардсан хүүхдүүдийг буцааж оруулах ажил байлаа. Ингээд зөвхөн ном дэвтэр, хувцас гутлаар хангаад орхих биш нийгмийн ажилтан, багш нартай хамтарч ар гэрийг нь эргэж тойрч нэг хүүхдийг 3 жилийн турш харж хандан чиглүүлэх энэ төсөлд Монгол орон даяар хамрагдсан нийт 13 мянган хүүхэд эрдмийн өргөөндөө үлдэж чадсан юм. Тэдний дийлэнх нь энэ төслийг М.Батчимэг анх санаачилж, хамтран хэрэгжүүлсэн гэдгийг одоо хэр мэдээгүй яваа.
Хамгийн сүүлд Эрдэнэт хотын 50 залуу гэр бүлийг сонгож, алдаж онож яваа тэдэнд өрхийн бизнесийн сургалт явуулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хүүхдүүдийнх нь сургууль, хүмүүжилд анхаарсан цогц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь тэдгээр залууст итгэл урам өгч, илч дулааныг түгээжээ. Одоо тэд хэр чадалтай болж, гэр бүлээрээ найзлан нөхөрлөж, амьдралын шинэ мөчлөгөө дахин эхлүүлснээ билгэдэн хамтран хуримаа хийж, М.Батчимэг гишүүнийг хуримын хүндэт суудалдаа урьсан нь чин сэтгэлийн гүн талархлын илрэл байжээ.
Төрийн түшээ
Хэрэв зээ физикч хүн атомын бөмбөг хийх оюун ухаантай байлаа ч бөмбөг хаях товчлуур дарах “зүрхтэй” бол аюумшиг. Түүн шиг төрийн түшээ хүн сийрэг ухаантай байлаа ч сиймхий сэтгэлтэй бол үнэн гамшиг.
Эрдэм оюун, энэрэхүй сэтгэл сүлэлдсэн бол сая гайхамшиг түгж хүмүүний ертөнц бүхэлдээ буяны хур буусан хот мандал болохсон. Ирээд буцахын зуурт ийм л “амархан” жам ёсыг онож мэдсэн нь бусдыгаа түүчээлж, гэрэл гэгээ рүү урагшилсаар буй нь хүн төрөлхтний түүх, бас сонголт байсаар ирсэн билээ.