Амараа юу хийчих вэ?
Олон сайн сайхан зүйл Улаанбаатар хотод бий болж. Өнгө засжээ. Бараг танигдахгүй болсон байна шүү. Уулзварууд цэлийж, түгжрэл арилсан. Браво. Гэхдээ бид том золиос төллөө. Ядуу тарчиг амьралдаа эргэж орсон. Хайран ч 20 жил юм уу даа.
Цай сүлэхгүй
Олон сайн сайхан зүйл Улаанбаатар хотод бий болж. Өнгө засжээ. Бараг танигдахгүй болсон байна шүү. Уулзварууд цэлийж, түгжрэл арилсан. Браво. Гэхдээ бид том золиос төллөө. Ядуу тарчиг амьралдаа эргэж орсон. Хайран ч 20 жил юм уу даа.
Өрийг бол (уучлаарай өглөг гэх гэсэн юм шүү) гамгүй тавьж, замгүй цацсан. Бондын мөнгөөрөө бүгдэнгээр нь тансаглацан байгаа. Эдийн засгийг юу юугаар хэмждэг билээ, тэднүүс бүгд унасан. Авахаас ёстой сайхан жигдхэн унагаж чадсан байна лээ. Гадаад орнууд одоо манайд итгэж зээл өгөхгүй. Тэхээр Хятад нээх дуртай зээл өхгөөд байдаг тал бий. Тэрийг нь ч авч таарах биз өлсөж үхэх гэж байгаа юм чинь.
Залуус олон зуугуулаа гадагшаа цагаачлаар гарч эхэлсэн, гарна ч гэж байна. Гадны элчин сайдын яамдууд эргэж визээ чангалаад л. Гэр хорооллын дэлгүүрүүдийн барьцаанд авсан хүмүүсийн үнэмлэхүүд хэдэн арваас хэдэн зуу хүүрч байна гэнэ. Нэг үнэмлэхийг таван мянган төгрөгөнд тавиа л тэрийгээ авч чадахгүй улсууд тэнд байна. Тэгээд очоод “та нар хүний өмнөөс амьдарч байгаа юу?” гэдэг цэцэн асуултаа тавиад үз дээ.
2017 оноос эхэлж манай улс баахан хүү төлнө. Яаж амьд гарах юм бүү мэд. Засгийн эрхийг авах гэж биш өгөх гэж тэмцмээр юм энэ намууд.
Зам сайхан. Гэхдээ энэ олон өлсцөн, ядуурцан монголчуудаа яах вэ. Замын сайхнаар цай сүлдэггүй юм байна. Тэгээд ч Дүнжингарав захын урдуур тавьсан нодлингийн шил толь шиг зам энд тэндээ нүх гараад, тэр чигтээ шампуний реклам шиг долгиотцон байна лээ. Бүх замаа япончуудаар л тавиулж байя тэхүү. Тэдний тавьсан зам долгиотохгүй, цөмрөхгүй. Гэхдээ япончууд нэг км замыг нэг л км замынх нь өртгөөр тавих болохоор дарга нарт таалагдахгүй байгаа л даа. Хайран мөнгө, хайран мөнгө.
Амараа юу хийчих вэ!
Ардчилсан нам сонгуулийг шинэ жилийн баяр гэж бодоод байх шиг байна. Бүгд нэгэндээ баяр хүргээд, яг ингээд үргэлжлүүлий гэж алга ташаад л. Бөөн өнгөний цуглуулга, салютны баяр хийгээд л. Талбай дээр өдөр бүр шоу болж байгаа. Хүмүүсийн ядуурал, улсын дампуурлыг тас нууж, сонгогчдын нүдийг цэцэг, өнгө өнгийн цаасаар нааж, хөл толгойгоо олохгүй баяр хөөрт умбуулж байгаад “ахиулан үргэлжлүүлэх нь”. Ингэж бас арай болохгүй ээ. Найран дээр үг хэлэх хүн хоолойгоо засдаг. Нэг чанга гэгч нь хоолойгоо засч байгаад “Та нар юундаа баярлаад бахираад байдаг байгаам бэ!” гэхийн сан гэж бодож байлаа. Гэтэл Амараа тэндээс хоолойгоо засав. Чи шүү.
Хүмүүс Амараагаар нам мам дэмжүүлчих гээд байгаам. Нам нь байдаг сан уу, намын гишүүн байна уу надаа пад алга. Эрх баригчдад үгээ хэлж байгаа нь гоё байлаа. Эрх баригчдын үйл ажиллагааны алдаа онооноос гадна байж байгаа царай гэж нэг юм байдаг. Өнгөрсөн дөрвөн жил манай Төр аав ээж нь хоногоор явангуут найзуудаа авчраад дэлбэ шоуддаг хүүхэд шиг л байлаа. Бүр нэг сагаад, гахаад, баяжаад хагарах гэж байгаа айлын хүүхэд шиг зан гаргасан даа.
Сонгуульд ялангуутаа Уул уурхайн сайдаар уул уурхайг эсэргүүцдэг Ганхуягийг тавиад, гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэг Батбаярыгаа Эдийн засгийн хөгжлийн сайдаар тавьж байв. Хирдхийм эхлэл шүү. Монголчууд мордохын хазгай ч гэж нэрлэдэг. Гадны хөрөнгө оруулагчдад бүгдэд нь бөгс өгсөн. Тэгээд араас нь очиж мөнгө гуйна гэж ёстой үзүүлсэн. Фортуныхаа яамыг “өглөг хөгжлийн” гэж нэрлэх байсан юм. Тэгсэн бол тэрэн шиг ажлаа сайн хийсэн сайд дэлхийгээс ч олдохгүй байх байлаа. За тэгээд АН мэдээж засаг огцруулж бужигнуулдаг уламжлалаа эвдээгүй. Байнга зодолдож байдаг хэрнээ салахгүй хамт яваа л байдаг хүүхэлдэйн киноны баатрууд шиг л царайтай эрх баригч нам.
Амараа юу хийчих вэ гэжүү, Амараа хоолойгоо л зассан хэрэг. Ганцаараа ч биш.
Уншигч
Зочин
Зочин
Зочин
Ккк
Монгол
Монгол
Зочин
Гэрэл
666
Зочин
Zochin
чимгээ
222
222
222
Зочин
bayaraa
Зочин
ыөый
Зочин
Бөтболд.Д
Бат
Хариуцлага
Зочин
Амараа юу хийчих вэ гэжүү
Та 2 юу хийсэн гэж
Юу хийсэн гэж
Artgaa
MAN
mungu hiideg zag sh d songuuli ene metr
mahan tolgoinuudaa
bitmin
Ухаантай залуу
Ухаантай залуу
Ухаантай залуу
Зочин
Зочин
Marlaa
Зочин
NERGUI
NERGUI
NERGUI
NERGUI
Зочин
huuhed ardzumen
Тэд урважээ
Тэд урважээ
Тэд урважээ
хэхэ
хэхэ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ганзориг
хөөрхий
Зочин
Бравов Артгаа!
Зочин
Зочин
Soyombobaatar
Зочин
Зочин
Зочин
Зочин
Иргэн
Энх
hhhdh
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин