Хятад Улс, Шиньяжний Кашгар. 2013 оны 8 дугаар сар 6-ны өдөр. Лалын шашины сүм  болох айтига лалын сүмд мөргөл үйлдэж буй исламын шашинтангууд.  Исламын зурхайнгаар жил бүрийн наймдугаар сар, арваннэгдүгээр сард мусалмань шашны хамгийн том мөргөлийн баяр болдог билээ. Наймдугаар сарын наймны өдөр мөргөлийн баяр нь тохиож байгаа аж. Мөргөл үйлдэхээс өмнөх нэг сард өдөр нь мах болон хоол иддэхийг хориглодог. Өдөр хоол иддэггүй учраас сүмд амарч унтаж болдог байна. Мөн эмэгтэй хүнд  зориулсан тусгай мөргөл үйлдэх газар байх бөгөөд биеийн аль нэг хэсгийг ил гаргадаггүй байна.

Хятадын томдоо орох айтига лалын сүм нь Кашкар хотын төвд байрлах бөгөөд эртний сүмүүдийн нэг юм. Тус сүм нь төв ордон, гадна талбай, уншлагын танхим, хашаа, хаалга гэх мэт долоон хэсгээс бүрддэг байна. Мөн Уйгар үндэстний байшин барилага исламын архитиктурийн интерээр 1442 онд анх байгуулж байжээ. 2001 онд уг сүмийг хятадын үндэсний өв соёлын түүхийн жагсаалтад оруулсан байна.