1072 хувьцаа
Онгоцны сүйрлүүдийн тухай уншиж байлаа. Сүйрэл болгон баахан амь амьдралын тухай, аврах гэж хичээсэн нисэгчдийн тухай болохоор өрөвдөм байв. Эцсийн мөч хүртэл хөлгөө унагахгүй гэсэн нисэх багийнханы тэмцэл.
Онгоцны сүйрлүүдийн тухай уншиж байлаа. Сүйрэл болгон баахан амь амьдралын тухай, аврах гэж хичээсэн нисэгчдийн тухай болохоор өрөвдөм байв. Эцсийн мөч хүртэл хөлгөө унагахгүй гэсэн нисэх багийнханы тэмцэл.
Тэр олон баатруудын дунд нэг новш байсан юм. Найз бүсгүйдээ хаягдсан, хөрөнгө оруулсан компани нь дампуурсан нэг муу солиотой лалар амиа хорлох гээд 300 зорчигчтойгоо хамт газар мөргөсөн байдаг. Нисэх багийнхнаа кабинаас хуурч гаргаад дотроос нь түгжиж байгаад. Ардчилсан намын 1072-ын 30 хувийг худалдаж авах мэргэн санаа бол энэ.
Ерөнхий сайд байх сайхан байлгүй яахав. Улс нь дампуурч, сүйрч, хүний идэш болсон ч хамаагүй Ерөнхий сайд л хэвээрээ байхыг хүсэх тийм сайхан сандал байх. Монголчууд аль муугаа үзэж ижлээ барьж, ижийгээ худалдаж Манжийн хөнжилд орсон тэр түүх яаж өрнөснийг одоо ойлгож байна. Түүх давтагддаг гэж энэ.
АН нэг мээтр хол шээж чаддагаа үзүүллээ. Гэтэл айлын том хүү МАН гарч ирээд хоёр мээтр шээдэг байгаа! 1072-ыг бүгдийг нь нэг саяар авна гэнэ. Хамгийн эхэнд ирж хэлсэн хүн урвагч шүү! гэсэн Корлеоны үг бий. Харин Монголын сонгуульд хамгийн эхэлж амалсан нь урвагч. Яагаад гэвэл нөгөө талдаа ялагд эсвэл, илүү амла гэсэн цорын ганц сонголт үлдээж байгаа юм. Ардчилсан нам, нөгөө барууны, нөгөө либериал Ардчилсан нам үеийн үед үргэлж түрүүлж амлав. Үеийн үед харанхуй ард түмэндээ өчүүхэн мөнгө өгнө гэж хуураад амаар нь шороо үмхүүлэх чааланжид дуудаж ирэв.
Тэгээд тэр мөнгө нь угаасаа байхгүй, 300 мянга нь ч байхгүй. Авна гээд бодчихсон өлсгөлөн монголчууд та нарыг тасдаж хаяна даа. Засаг нь айсандаа мөнгө л хэвлэнэ биз. Долларын ханш чинь аруун зуун мянга болно. Өр чинь аруун зуун мянгаар өснө. Зээлийнхээ хүүг төлөх гэж ахиад зээл авна. Тэрийгээ төлөх гэж ахиад зээл, тэрийгээ төлөх гэж дахиад зээл...
Ингээд зээлэндээ торлуулсон Монгол , дээлтэйгээ шорлуулсон монголчууд болно. Гүрвэл сүүлээ үлдээдэг шиг бид газраасаа өгч амь гарах цаг ирж байна уу? Үзүүрт нь гэрэл ёлтойж байсан хонгилынхоо дундуур бид хөдөлж эхэллээ. Гэхдээ нөгөө тийшээ. Тэр үзүүр нь ч бас гэрэлтэй, тэр нь дэн-лю.
Зочин
Зочин
Уншигч
Зочин
lk
Иргэн
Иргэн
Иргэн
Ishlel
Онгоцны сүйрлүүдийн тухай уншиж байлаа. Сүйрэл бол
Онгоцны сүйрлүүдийн тухай уншиж байлаа. Сүйрэл бол
Онгоцны сүйрлүүдийн тухай уншиж байлаа. Сүйрэл бол
Goonuudelchin
Зочин
зочин
Дилер
Зочин
Зочин
Зочин
GloryOnon
Гана
зочин
зочин
зочин
munguu
Зочин
33
Нисэгч
балган
Балган
Балган
Балган