Эрдэнэтийн хишиг
Эрдэнэтийн талаар нийтлэл бичнэ гэж сошл дээр бичээд хэд хонолоо. Аль нэг талаас нь мөнгө өгөх болуу гээл хараал байлаа. Уг нь иймэрдүү асуудал дээр өгдөг дөө байдаггүй эээ гүргэр гарууд чинь. Эсүүл миний нийтлэл гэж нохойн баас болжээ. Уг нь эрдэнэтээс хэдэн төгрөг авцан бол эрдэнэтийн хишиг хүртлээ гээд сайхан л байхсан.
Эрдэнэтийн талаар нийтлэл бичнэ гэж сошл дээр бичээд хэд хонолоо. Аль нэг талаас нь мөнгө өгөх болуу гээл хараал байлаа. Уг нь иймэрдүү асуудал дээр өгдөг дөө байдаггүй эээ гүргэр гарууд чинь. Эсүүл миний нийтлэл гэж нохойн баас болжээ. Уг нь эрдэнэтээс хэдэн төгрөг авцан бол эрдэнэтийн хишиг хүртлээ гээд сайхан л байхсан.
Эрдэнэт гэж айхтар сайхан сэдэвтэй болжээ. Энэ талаар дуграагүй хүн ч алга болж. Хаа сайгүй эрдэнэтийн талаар ярьцгааж байна. Түүнд нэг ч юм шахаагүй нэг ч төгрөг эрдэнэтээс авж үзээгүй нэг насаараа хувьд ажиллаж байгаа хүн ч гэсэн Эрдэнэт бол гээл чанга дугардаг болчихож. Хэн нь илүү чанга хэн нь их ухаантай дүр эсгэж дугарч чадсан нь сүрхий хүн болж харагддаг ч болж. Нэг хэсэг Оюутолгой гэж бүх хүнд хамааралтай сайхан сэдэв байж билээ. Бүүр оюутолгойгоор дагнасан судлаач хүртэл бий болж ирсэн. Одоо эрдэнэт сайхан нээлттэй сэдэв. Эрдэнэтийн тухай ярьж байхад хэн ч чамд ямар хамаа байнаа гэж хэлэх хүн хаана ч байхгүй. Тэгэж хэлүүл аягүүл бол зодуулна.
Эрдэнэт хуучин сайхан байж эээ ямарч хэл амгүй төсөвтөө мөнгөө өгөөл байжээж. Гэтэл гайтай юмнууд орсоос авсанаас болж асуудал үүсэж. Уг нь эрүүл ухаанаар бодход монголых болжээн хэрэлдэж уралцаад байх юмгүй улам л ашигтай болмоорын. Гэтэл үгүй ээ бүүр буцаагаад орсууд нь аваасай гэж бодтол алалцаж эхэлдэг байгаа. Долоон бор огтоно алгын чинээ шар тос олоод түүнийгээ хуваах гэж зодолдож байгаад нэгнээ алчдаг шиг л. Гайтай шар тос олдоогүй бол өлөн ч гэсэн эв найртай байх байж дээ. За тиймэээ тийм Эрдэнэтийг хувийхан улсын мөнгөөр хууль бусаар авсан гэж ярьцгаадгыг ч мэджээн. Үнэхээр тэгсэн бол тэр хүмүүсийг шоронд хийхэд ч болно биздээ. Бүхэл бүтэн үйлдвэр хууль бусаар авжаахад манай төрийхөн ч хаана нь хараад л сууж байсын. Сайхан юучигсэн авчихаг авангуут нь булаагаад авчихна даа гэсиймүү бүү мэд. Ямар ч байсан бүгд л үйлдвэр хулгайлтал хараад суугаад байж. Энэ төр солигдонгуут асуудал үүссэн дэгээ. Ямар ч байсан хувьд байх нь туйлын буруу тухай бүгд сайхан ярьж би түүнд нь итгээд байгаа.
Тэгвэл төр хурааж авах нь бас туйлын буруу тухай одоо яриад эхэллээ. Шахаа хийх гэж байна. Дарга нь хэдэн саяын гэр оронтой болсон сарын цалин нь тэд гэх мэт. Нээрээ л өмнө нь бэлгэвчээс эхлээд эсэн бусын юм шахсан байдаг. Гэвч хэн ч хариуцлага хүлээдэггүй нь сайхан. Хэнрүү мөнгө шилжсэн гэдгээс хөөхөд тэр шахсан хүмүүсийг олдохгүй гэхийн зовлонгүй ч гэсэн нэмж шахах тухай бодхоос биш тэр шахчиж хариуцлага хүлээлгий гэх хүн байхгүй. Бүүр зарим нь их хурал дээр тиймээ миний хүү шахсан тэгээд яахав дэээ би аав нь юм чинь утсаар ярьж өгсөн нь зөв биздээ гээд сууж байдаг болсон бөгөөд түүнийг нь бид аргагүй дээ аав нь юм чинь гээл сууж байдаг болчихсон. Ингээд ирхээр угаасаа төрд байх нь бас буруу. Тэхээр одоо яахвэээ тойроод л хэрэлдээд суухуу.
Саяхан нэг Гадаад
Харилцааны сад байсан Лу. Болд “ингэж заваарч байхаар тэр 49 хувиа иргэдэд
хуваагаад өгчөөчээ” гэж. Нээрээ яагаад Эрдэнтээс зөвхөн мөнгөтэй компани эсвэл
дарга нар шахаас хийх замаар юм авж байна гэж. Эрдэнэт бол орос ах нар барьж
өгсөн сайхан эд. Бүгдээрээ жижиг томгүй хуваагаад хувь хүртэх санаа зөв юм шиг
санагдах боллоо. Мөнгөгүй үедээ хүүхдийн халамж, гэрлэсний мөнгө гэх мэт элдэв
халамж зээлээр ч болтугай өгөөд улсынхаа санг самарсан дарга нар минь баталгаатай
мөнгө олдог эрдэнтийхээ хишгийг өгөөд элдэв халамжаа байхгүй болгочуул иргэдэд
ч улсад ч нэмэртэй мэт санагдах. Даа ялангуяа ингээд эхлүүл энэ талбай дээр
гарж жагсаад байдаг иргэдийн бухимдал ч багсана хаа сайгүй хэрэлддэг стрэсс ч
арилна. Норвэг улс яадаг яадаг гэлээ яг иймэрдүү юм хийдэг гэлүү дээ. Бүүр нөгөө талаас нь хамгийн муугаар
харахгээд үзвэл зөвхөн дарга нар юм шахаад байдаг. Иргэд бид ч бас хувь
хүртэмээр байшдээ. За болий ногдол ашиг өгөхөө болий гэж боды сайхан хуваагаад
өгчихвөл одоо ёстой хамааралтай юм шиг хэрэлдэж судлаж яачваа миний хувь гээд
орилмоор л байшд. Яахав дээ би эрдэнэтэд юм шахаж байгаагүй шахахгүй гэхдээ
эрдэнэтээс хувь авмаар байна гээд сошл даяар орилмоор байшд. Хэн миний хувьтай
кампаанид юм шахаад байнаа гэж уурлаж барьмаар байшд. Яагаад надад ногдол ашиг
өхгүй байна өгвөл би ногдол ашгаараа уужээн гээд хэдэн пиав уучмаар л байна.
Төсвөөс цалин авдаггүй мөртлөө эрдэнэт тийм байсан нь дээр гэхээр онцгүй
санагдаад байна. Ямарч хамааралгүй эрдэнэтэд ямар нэг хамааралтай болмоор
санагдаад байна.
BAT
Зочин
Зочин
buur
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
ЭРДЭНЭТ
Зочин
Зочин
Зочин
Батсайхан
Зочин
Зочин
Зочин
гоё
Зочин
Зочин
zochin
reketchin
Za Gump Guai bolioroi!
Za Gump Guai bolioroi!
ABCD-korea-gaas