АН 2004 оны УИХ-ын сонгууль хүртэл лидер дагасан нэгдэл байлаа. 1990 онд Монголд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэлцсэн Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Зориг, Баабар, Да.Ганболд, Р.Гончигдорж, М.Энхсайхан гээд лидерүүдээ даган энэ намынхан фракцад хуваагдаж байлаа. Эдгээр фракцууд, лидерүүд нь "бидэнгүйгээр Монголын ардчиллыг төсөөлөхийн аргагүй" гэж боддог ч тэд эхлүүлсэн ардчиллынхаа төлөө тун цөөхөн нэгдэж байв. 1996 оны УИХ-ын сонгуулийн ялалтэцэстээ яаж задарсан, 2001 оны Ерөнхий-лөгчийн сонгуулийн ялалтын төлөөх механик нэгдлээс "Алтан гадас", 2004 оны сонгуулийн Эх орон-ардчилал эвслийн задра-лаас ҮШН төрснийг хэн бүхэн мэднэ.

АН одоо, 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө эдийн засгийн эрх ашгийн бүлгүүдийн нэгдэл болжээ. Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн "гавьяа"-гаараа Монголын улстөрд мөнхөд байх сонирхолтой өнөөх лидерүүд нь өвгөн партизанууд болж хувирав. Нэгэн цагт намынхаа гишүүдийг талцуулан фракц үүсгэж явсан тэдгээр лидерүүд яг энэ өдрүүдэд УИХ-д нэр дэвших хотын тойрог олдохгүй хөдөө хөөгдөж байна. Ц.Элбэгдорж намын дарга тулдаа Чингэлтэй дүүргийг сонгож, бусад лидер нь орон нутгийг зорих янзтай. Хотод тойрог олдоогүй Баабар Дархан, Б.Дэлгэрмаа Дундговь, Р.Амаржаргал Ховд, Батж.Батбаяр Баянхонгороос өөр сонголтгүй болж байгаа бол Р.Гончигдорж Архангайн, Да.Ганболд Хэнтийн, Э.Бат-Үүл Сэлэнгийн, Д.Дорлигжав Увсын тойргоо арай ядан хадгалж үлдэж байгаа бололтой. 2008 оны УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор явуулна. Аймаг, дүүрэг бүхлээрээ нэг тойрог. Сонгуулийн сурталчилгааны хугацаа ердөө 21 хоног. Томсгосон тойргийн сонгогчид сонголт хийхдээ гурван зүйлийг чухалчилна. Нэгдүгээрт олонд танигдсан, хоёрдугаарт шударга, гуравдугаарт нэр цэвэр хүнийг сонгох болов уу гэж ажиглагчид үзэж байгаа. Хот бол мэдээлэлд ойр, сурталчилгаа хийх болон нэр дэвшигч тойргоо хэд хэдэн удаа бүтэн тойрох дэд бүтэц сайтай, орон зай хязгаарлагдмал. Харин хөдөө бол эсрэгээрээ.

Хорин нэгэн хоногт дэд бүтэц муутай зарим аймгийн нэр дэвшигч тойргийнхоо бүх багаар ч орж чадахгүй, алслагдмал. Хот, хөдөөгийн тойргийн энэхүү ялгааг харгалзан АН лидерүүдээ орон нутагт нэр дэвшүүлж байна гэж үзэж болох ч тэдгээр лидер олонд танигдсан нь үнэн боловч, "шударга имиж, нэр цэвэр"-ээрээ тийм ч сайнгүй нь бас л үнэн билээ. Харин намынхаа лидерүүдийг хөдөө хөөж байгаа АН-ын нэр дэвшигчдийн олонхи нь сонгогчийн хамгийн гол шалгуур болох "олонд танигдаагүй" шинэ хүмүүс байх юм. Тэдний энэхүү сул тал нь олонхи сонгогчдод нэр дэвшигчийнхээ шударга, нэр цэвэр эсэхийг таниж мэдэх хугацаа шаардлагатай болгож, зарим сонгогчийг эргэлзээнд оруулж, заримыг нь дээлийн шинэ, хүний хуучныг сонгоход хүргэж ч мэдэхюм. Энэ үүднээс харвал АН-ын лидерүүд хүслээрээ хөдөөг сонгоогүй, харин хотод тойроггүйн эрхэнд орон нутагт хөөгдөж байна. АН-ын лидерүүд хотын тойроггүй хөдөө хөөгдөж байгаа нь,

-тус нам улс төрийн лидерүүдийн нэгдэл биш болжээ,

-улстөрчид биш, эдийнзасгийн чадалтай бүлэглэлүүд энэ намд хүчтэй, эрх мэдэлтэй байна,

-аймаг, дүүргийн намынхороод нь намын бүтцийн байгууллага гэхээс илүү эдийн засгийн бүлэглэл, ах дүүс, нам доторхи фракцаараа талцсан хязгаарлагдмал хувьцаат компаниуд болсон зэрэг нь өөрөөсөө хүчтэй фигур үгүй гэж бодож явсан лидерүүдээ тойроггүйдүүлж байна. Энд томсгосон тойрог, тойргийн онцлогоос улбаалсан АН-ынзарим нэр дэвшигчийн сонгуулийн тактик ч нөлөөлж байна. Нэг тойрог 2-4 мандаттай. Сонгогч бүх нэр дэвшигчдээс 2-4 хүний төлөө саналаа өгнө, ингэхдээ нэр дэвшсэн намыгдавхар харгалзах нь гарцаагүй. Тийм учраас тухайн тойрог, эсвэл намын хороогоо өмчилчихсөн, "ТУЗ"-ийн дарга маягтай зарим нэр дэвшигч дараахь хоёр төрлийн тактикийг баримталж байна. Жишээ болгож гурван мандаттай тойрогт дурдахад, нэгдүгээрт өөрөөсөө нэр хүнд, рейтингээр доогуур хоёр нөхрийг намаасаа авч орох, хоёрдугаарт өөрөөс нь илүүтэй олонд танигдаагүй, мөнгөө үрж ядсан зарим бизнесмэний нэр дэвших дур дээр тоглож сурталчилгааны санхүүжилтээ даалгах давхар улстөр АН-д ч, МАХН-д ч явна. Энэ хоёр төрлийн тактикийн алинд ч лидерүүдийг "ашиглах"боломжгүй учраастэдэнд хотын тойрог олдохгүй байна.