Дахиад л баяр
Олон хоног үргэлжилсэн цагаан сарын буузны амт, үнэрээс уйдаж бялуурал арилаагүй шахам байхад дараагийн баяр залгаж байна. Мартын 8-ны баярын уур амьсгал нэгэнт эхэлжээ. Эхчүүд, эмэгтэйчүүдээ баярлуулдаг энэ баярыг байгууллага, хамт олноороо аль нэгэн зоогийн газарт очиж тэмдэглэж болох ч ойр дотнын хүмүүсээ гэр орондоо урихгүй бол болохгүй.
Олон хоног үргэлжилсэн цагаан сарын буузны амт, үнэрээс уйдаж бялуурал арилаагүй шахам байхад дараагийн баяр залгаж байна. Мартын 8-ны баярын уур амьсгал нэгэнт эхэлжээ. Эхчүүд, эмэгтэйчүүдээ баярлуулдаг энэ баярыг байгууллага, хамт олноороо аль нэгэн зоогийн газарт очиж тэмдэглэж болох ч ойр дотнын хүмүүсээ гэр орондоо урихгүй бол болохгүй. Хэтэвчиндээ тааруулж дахин баярын ширээ засаж ирсэн зочноо юугаар дайлах вэ гэдэг асуудал гарч ирлээ. Мэдээж ногоо, жимс, зууш, шанцай, чихэр, нарийн боов, амтат бялуу, оргилуун дарс бэлтгэж таарна. Бас тэгээд халуун хоолоор зочлохгүй бол болохгүй. Дахиад л бууз, банш өгөлтэй биш. Монголчууд болохоор гол төлөв махан хоол хийж зочилж таарна. Харин махан хоолыг ямар хачир, сүмстэй өгвөл илүү зохицох вэ? Энэ талаар товчхон зөвлөе.
Нэг. Махан хоолны хачир, сүмсний зохицол
Үхрийн чанасан мах
Хачир: Чанасан ногооны нийлмэл хачир, чанасан төмс, төмсний нухаш
Сүмс: Тонхтой цагаан сүмс, зөөхийн сүмс, шөл
Хонины чанасан мах
Хачир: Жигнэсэн цагаан будаа, чанаад тосонд багсарсан ногоо, төмсний нухаш, чанасан цэцгэн толгойт байцаа (броколли)
Сүмс: Өндөгтэй цагаан сүмс
Гахайн шарсан мах
Хачир: Жигнэсэн байцаа, төмсний нухаш
Сүмс: Мах шарахад гарсан шүүс
Хонины шарсан мах
Хачир: Жигнэсэн гурвалжин будаа, төмс, буурцаг, шош
Сүмс: Мах шарахад гарсан шүүс
Үхрийн шарсан мах
Хачир: Төмсний нухаш
Сүмс: Сонгинотой сүмс
Шорлог
Хачир: Ногоон сонгино, улаан лооль, нимбэг, шинэ яншуй
Сүмс: Томаттай сүмс, кетчуп, чили сүмс
Сонгинотой шорлог
Хачир: Жигнэсэн цагаан будаа
Сүмс: Мах шарахад гарсан шүүс
Өндөгтэй бифштекс
Хачир: Шарсан төмс, нүдэлж шарсан өндөг
Сүмс: Мах шарахад гарсан шүүс
Сүмсэнд болгосон гол мах
Хачир: Бөөрөнхийлж шарсан төмс, чанасан цэцгэн толгойт байцаа (броколли)
Сүмс: Улаан сүмс, дарс, томаттай сүмс
Хонины дан махан котлет
Хачир: Шарсан төмс, шош, лаазалсан ногоон вандуй
Сүмс: Мах шарахад гарсан шүүс, сонгинотой сүүн сүмс
Шарсан элэг
Хачир: Шарсан төмс, төмсний нухаш, чанасан хөндий гоймон
Сүмс: Зөөхийн сүмс
Гуляш
Хачир: Чанасан, шарсан төмс, чанасан гоймон, цагаан, гурвалжин будаа
Сүмс: Үндсэн улаан сүмс
Нарийн махан хуурга (бефстроганов)
Хачир: Чанаад шарсан төмс
Сүмс: Сонгинотой зөөхийн сүмс, сонгино-томаттай зөөхийн сүмс
Жигнэсэн мах
Хачир: Чанасан гоймон, төмс, төмсний нухаш
Сүмс: Улаан сүмс, томаттай сүмс
Махтай байцааны сорс (голубцы)
Сүмс: Томаттай зөөхийн сүмс
Котлет, шницель, люля-кебаб зэрэг таташ махан хоол
Хачир: Чанасан буюу шарсан төмс, төмсний нухаш, чанасан гоймон
Сүмс: Үндсэн улаан сүмс, гич, сонгинотой сүмс
Хоёр. Үндсэн сүмс бэлтгэх арга
Улаан сүмс
500 гр сүмс бэлтгэхэд: гурил 100, тос 60, томатны нухаш 175, шар лууван 100, булцуут сонгино 100, элсэн чихэр 35, давс, повоор
- Хуурсан гурилыг бага зэрэг хөргөнө. Үүн дээрээ халуун шөл хийж шингэлээд бөөнгүй болтол нь хутгаж буцалгана.
- Дараа нь томатны нухаштай хуурсан ногоо (шар лууван, булцуут сонгино) нэмж үргэлжлүүлэн чанана.
- Чаналтын төгсгөлд давс, элсэн чихэр, повоороор амт тохируулна.
- Бэлэн болсон сүмсийг шүүж дахин нэг удаа буцалгана. Үндсэн улаан сүмсийг бусад төрлийн сүмс бэлтгэхэд хэрэглэнэ.
Цагаан сүмс
500 г сүмс бэлтгэхэд: гурил 200, тос 30, булцуут сонгино 150, холимог тос (маргарин) 150, давс, повоор, лаврын навч
- Цагаан сүмсэнд хүрэн шөл хэрэглэхгүй, харин ясны шөл хэрэглэнэ.
- Цайвар шаргал өнгөтэй болтол тосонд хуурсан гурил дээр халуун шөл ( нийт шөлний 1/2-ийг эхлээд хийнэ) нэмж бөөнтүүлэхгүйгээр хутгаж буцалгана. Дараа нь үлдсэн шөлөө хийж сайтар хутган буцалгана.
- Хуурсан ногоог энэ шөлөнд хийж 25-30 минут чанана. Нимбэгний хүчил, давсаар амт тохируулж дараа нь шүүж бэлэн болгоно.
Гурав. Таваглах урлаг
ТАНЫ ГЭРИЙН НОМЫН САНД
Deegii
ХООЛ СОНИРХОГЧ
Erka
Зочин