Баян еврей Бенз унадаг
Дээхнэ твиттерт нэгэн жиргээ олны анхаарлыг их татсан юм. Жиргэсэн аккаунтыг нь би санахгүй байна. “Хотын гудамжинд брэндийн цүнх үүрсэн бүсгүйчүүдээс хурга тэвэрсэн бүсгүй илүү сайхан харагдана” гэж. Хүмүүс нэлээд талархалтай хүлээж авсан.
Дээхнэ твиттерт нэгэн жиргээ олны анхаарлыг их татсан юм. Жиргэсэн аккаунтыг нь би санахгүй байна. “Хотын гудамжинд брэндийн цүнх үүрсэн бүсгүйчүүдээс хурга тэвэрсэн бүсгүй илүү сайхан харагдана” гэж. Хүмүүс нэлээд талархалтай хүлээж авсан. “Яасан сайхан монголч ухаантай бүсгүй вэ, чи...”, “Үнэн шүү”, “Сайхан монгол бүсгүй байна даа”, “Брэндийн цүнхээр гангарсан хоосон толгойтнуудыг тоох хэрэггүй”, “Брэндийн боолууд зайлцгаа....” гэх зэргээр. Би ч бас тэр жиргээг “дж” хийж л орхисон. Гэхдээ түүнээс хойш бодоод л байгаа. Цүнхнийхээ оронд хурга тэврээд явж байвал яах бол. Хотын бүсгүйн хувьд ямар харагдах вэ. Нөгөө хурга нь зунгаг гаргана. Хувцас хунараа яах вэ. Дэвтэр, үзэг, будаг шунх, гар утас, ipad, түлхүүр, үнэртэй ус энэ тэрээ хаанаа хийнэ. Хурганы уут үүрээд дотор нь хургаа хийгээд явж болох л юм. Гэтэл өнөөх хөөрхөн хурга чинь майлж орилоод өвс нэхнэ ээ. Арайхийж ургуулж ядаж байгаа замын хажуугийн сааданд бэлчээж энэ тэр...
Хэдэн жилийн өмнө нэг найз маань шинэ Ланд авч уналаа. Гялгар уутаа ч бүрэн хуулж амжаагүй бөөн баяр хөөр баахан давхисандаг. Гэвч хэдэн сарын дараагаас өнөөх баяр хөөр нь салхинд хийсэх шиг алга болсон доо. Машин угаалгын газар ороход нь “Ланд унасны төлбөр” гэсэн шиг нэмж мөнгө нэхнэ. Нарантуул захын машины зогсоол дээр 30 минут тавиад гараад ирэхэд л үзүүртэй юмаар зураад хаячихаж. Замын хөдөлгөөнд оролцож яваад нэг машинтай шүргэлцчихэж. Цагдаа дуудчихаад зогсож байх хооронд хажуугаар нь гарах жолооч нарын зарим нь “Хөөе наад муу олигархаасаа ахиухан мөнгө салгаарай...”, “Новш оо чи мөнгөө төлөөрэй ”, “Та нар ард түмний мөнгийг идэж ханахгүй байна уу. Шоронд хийх юмсан” гэх зэргээр хашгирч хараасан гэнэ. Найз маань ямар юмаараа ард түмний мөнгийг идсэн олигархи байх вэ, япон машин оруулж ирж зардаг ченж л байхгүй юү. Сайхан машин унасныхаа горыг тэр ингэж амссан юм. Төд удалгүй өнөөхөө үгүй хийж орхисон доо...
Шиншила гэж хөөрхөн амьтан бий. Даанч амьдаар нь өвчөөд арьсаар нь баян авгай нарт зориулж гоёмсог дээл хийдэг. Шиншила болон булган дээлтнүүдийг зүхэх сэтгэлгээ энэ жилээс л манайд бий болж байна. Харин энэ бол зөв хандлага юм. Амьтныг зэрлэгээр хороож гоёлд хэрэглэхийг эсэргүүцэх хөдөлгөөн бол хүнлэг ёс, энэрэнгүй сэтгэлийн илэрхийлэл. Харин үнэтэй машин унаж, брэндийн цүнх барьж, сайхан хувцасласан нэгийгээ үзэн ядаад байх нь гажиг сэтгэлгээний тодотгол, пролетари хүмүүжил юм. Одоогоос бараг 20-оод жилийн өмнө зах зээл дөнгөж эхэлж байхад гүзээтэй эрчүүдийг компанийн захирал гэж хүмүүс ойлгодог байж билээ. “Буяны тарга” ч гэж үг гарч байв. Дараахан нь гар утас барьсан нөхдийг баян гэж боддог байв. Харин өдгөө гүзээтэй тарган хүмүүсийг ядуу гэж ойлгох болж. “Юу олдсоноо ам руугаа чихэж байдаг хогийн сав шиг гар” гэж ярилцаж байна. Одоо гар утас барьсан хүн баяны тоонд орохгүй. Уншигч та манай тэрбумтан, баячуудаас тарган хүн байгаа эсэхийг хайгаарай. Цаг үеэ дагаад хүний үзэл бодол ийнхүү өөрчлөгдөн төлөвшиж байна. Тэгэхээр үнэтэй брэнд хэрэглэсэн хүнийг үзэн ядах биш хүндэтгэх хэрэгтэй биш үү. Тэд ажил хийсэн учраас, ажил нь амжилттай болдог учраас нэр төрөө дархалж хэрэглээнийхээ чанарыг өсгөж байгаа юм. Үүнийг бид эрүүлээр хүлээж авах ёстой. Өөрөө өөрийгөө үнэлдэг, тэр хэмжээгээрээ нэр төр, баялаг бүтээж чадсан хүмүүсээ ад үзэх биш бахархах хэрэгтэй билээ. Баян хөрөнгөлөг нэгнээ алж устгаад өмч хөрөнгийг нь дээрэмдэн хувааж авсан пролетариудаас бид өөр хүмүүс шүү дээ. Хэрэв боломж л олдвол хүн бүр баян чинээлэг болж, сайн сайхан чанартай эд зүйлийг хэрэглэхийг хүсдэг атлаа тэр баялагт хүрчихсэн хүнээ адлах муухай. Саяхандаа, нэг сэтгүүл уншиж байтал “Баян еврей бенз унадаг. Ядуу еврей “Би хэзээ ч герман машинд суухгүй” гэдэг” хэмээх өгүүлбэртэй таарсан юм. Ээ, энд л үнэн байх шиг санагдсан шүү.