Улаан малгайт охин 20 хуушуур хийв. Сүүлдээ мах нь дутангуут 2 гурилан завсар нэг хуушуурын мах хавчуулж тойруулж чимхээд гуанзных шиг бөөркий хуушуур хүртэл хийжээ. Тэгснээ урдаа ном тавьж уншингаа идсээр байгаад цадчиж гэнэ. Савныхаа тагийг сөхтөл цаана нь 10 хуушуур өөдөөс нь ширтээд байж байлаа. Хайран хуушуур халуун дээр нь идчxийн сан гэж бодовч гэдэс нь хэдийнэ пондойсон байж. Тэхээр нь, "байшингаа гуруу тойрч гүйчээд ирвэл идсэн хуушуур доошлоод зай гарч магад, тэгвэл үлдсэн арвы нь идий" гэж бодоод гарч гүйлээ. Улаан малгай нь салхинд дэрвэнэ. Бид түүнийг дээрээс нь харж байна одоо. Тэрээр ягаан дээвэртэй байшингаа 2 тойрчлоо. Гурав дахь тойргоо гүйжээснаа гэнэт чиглэлээ өөрчлөн гэрийхээ эсрэг зүгт бөгсөө даран жирийлгэв. Жирийлгэсээр хар цаасан дээвэртэй өөр нэг бяцxaан модон байшинд орж явчлаа. Бид дээрээс нь харж буй учир хаягий нь харж чадсангүй ээ.

Улаан малгайт охин байшиндаа буцаж орж ирлээ. Савныхаа тагийг сөхөн харвал өнөө арав нь яаг бахь байдгаараа. Охин нэгийг авч хазах гэснээ болиод буцааж таглав.
Тэр өрөөн дотроо холхиж байснаа зургийн альбом авч үзлээ. Үзсээр байгаад эмээгийхээ зургийг гаргаад ирэв. Эмээ нь ер бусын харцаар түүнийг ширтэх аж. Охин эмээгийхээ зургийг хана түшүүлж тавиад холдон харвал юу гээд байгаа нь тодроод ирлээ:
-Эмээдээ л дээ! Охин улаан малгайгаа өмсөн бүчилж, ягаан сандаалаа углан гүйж гарах гэснээ, -ӨӨӨӨӨӨ! гэж өөртөө унтууцаад сандаалаа тайлан буцан орж мартаад гарах гэж байсан хуушуураа уутанд хийж барив. Тэр охин ой дундуур явна. -дамта рамтам там та! гэж амандаа аялсаар урагшлах аж. Дух руу нь унжсан нэг туг үсийг байн байн өөд нь үфф үфф гэж үлээнэ. Харин охины хажуухнаар моддын дундуур салтаанд нь яр ургацан юм шиг нэг амьтан гараа учиргүй хол хол саван алцганан гүйх нь энэ ойд амьдардагаар барахгүй удахгүй түүний эмээг нь идээд дараа нь өөрий нь идэх гэж буй ховдогоос ховдог чоно ажгуу. Тэр үе үе зогтусаж хөмсгөө зангидан нүдээ эргэлдүүлж чимээ чагнана. Энэ нь шал худлаа, зүгээр хэлбэрдэж байгаа нь харваас илт.Улаан малгайт хажуу тийшээ ч харахгүй, хэмнэлээ ч алдахгүй алхсаар эмээгийнхээ байшингийн үүдэнд ирлээ. Хаалган дээр нь пэнтхауз гэсэн бичиг байна.


-Эмм-э!
-.......
-Хүүе эмээ!
-......
-Эмээ л дээ!
-......
-За эмээ гуай!
-......
охин эмээгээ хайн байшингий нь нэг тойрчоод дотогш ортол эмээ нь орон дээрээ гэвтжээнэ гэнэ.
-Өө та энд байсыму?
Эмээ нь одоохон одоохон гэж гараараа дохиж байна. Удалгүй эмээ нь өндийж ирснээ нүүрнээсээ арьсаа хуулаад авчих шиг болов:
-Хүн мааск тавьчаад байх чинь дуудаад байхын. Үрчлээний эсрэг. Кристиан Диор. Ялангуяа амаа тойруулж сайн зузаан тавихгүй бол тэр хавиар онцгүй болоодээнаа. Тэгээд дугарч чададгүй, ороод ирээсэй л гэж бодоод байлаа. Миний охин сайн уу?
-Сайн сайн, хуушуур ацарлаа.

-Пөөх бөөн илчлэг! Эмээ нь хуушуур идэхгүй ээ, чамд ёогурт байнуу?
-Алга даа эмээ. Хүе эмээ! Таны наад шүд чинь яасан томын?
-Хахахахаахаха тийм баайнуу? Харддент шүдний эмлэг, жинхэнээс ялгарахгүй шүү!
-Аан... Улаан малгайт охин эмээгээ амаа ангайн дүйнгэтэн ширтэнэ.
-Tаны чих чинь ийм байлуу уу, томорцымуу? Нэг л том харагдаад байна даа
-Пийрсинг. Баруун нь 10, зүүн нь 12 цоорхойтой.
-Аан..
-Харин тэхх
-Хөөх таны наад мөөм чинь яасан томын?
-Аа, энүү, хэхэ тийм байнуу? Силикон л доо.
-Бас таны өгзөг....
-Силикон охин минь силикон.
-Оон, та ч цоглог байноо.
-Миний охин наашаа ойртооч
-За... үүе энэ сүүлүү дээ? Эмээ та сүүл....
-За битгий дэмий донгос! Эмээгийнхээ хоолойг хараад өг, ангийнтчаад байна. Аахаг, за ахиад ойртоод хар, за бүр нүүрээ оруулаад хар, ...алиу эмээгийнхээ аманд орчих.
Гэж хэлээд эмээ нь гараа урагш нь сунгаж охины өсгийнөөс нь бариад ам руу гаа тэр чигт нь түлхчихлээ. Тэгснээ гүлдхийтэл залгиад гэдсээ илэв. Тиймээ тэр эмээ биш чоно байсан ажээ. Чоно хараад эмээгээ гэж боддог, тэр эмээ яасан нүдэнд хүйтэн эмээ байж вээ! Улаан малгайт охин гэнэт харанхуй нүхэнд уначих шиг болов.
Гэнэт шүдэнз шархийн асч нүд сохлом гэрэл гаран жинхэнэ эмээгийх нь нүүр харагдаж гэнэ. Хөөрхий эмээ, шүдэнз асаагаад барьцан, шүдэнз бариагүй нөгөө гараа саравчлан зогсоно. Ямар юмных нь амаа тойруулж мааск тавьсан байхав дээ, харддент шүдний эмлэг бол бүр сураг ч алга. Юун силикон энээ тэрээ. Улаан малгайт охин -эмээээээ! хэмээн хашгирч, тэд тэврэлдэн уйлалдлаа. Тэгтэл тэр 2-н толгой дээр тог тог хийн хуушуурууд унаж эхэллээ. Хомхой чоно охины авчирсан сагсыг хоосолж байгаа байх нь.
-Өө ашгүй хуушуур, май эмээ хуушуур ид
-Хээ яасан сайхан ен. За эмээдээ зажлаад өгчих
-Заваан юм бэ тэхээс дээ
-Хихихи хөөрхөн шдээ миний охин. За одоо эмээ нь паампарсаа сольмоорээн
Охин хана балбан чарлалаа:
-Хөөе чоноо!
-Юу вээ, унтжээн.
-Яаралтай!
-Дараа бол!
-Эмээд паампарс!
-Дараа болнуу гүй юу?!
-Пааааам -ПАРС!!!

Чоно өрөөн дотуур нааш цааш алхаж эхлэв
-Хаана байгаам бэ тэр чинь? гэж чоно ууртай нь аргагүй ориллоо.
-эмээ эмээ хаанугаан гэжийн?
-юу хаанугаан гэж?
-паампарс
-Шургуулганд.
-ШУРГУУЛГАНД гэж охин байдгаараа хашгирав. Удалгүй дээрээс ууттай, дотроо 10 ширхэгтэй паампарс унаж ирлээ....

Чоно дахин хэвтээд хурхираад өгөв. Харин байшингийн гадаа 2 анчин явж байлаа.
-Хөөш, энд нэг байшин байхын
-Тахианы хөлтэймүү?
-Гүү зүгээр байшин байна
-Сонийм да, за яахуу орж үзий, зурагт байвал хөлөмбөг ч үзчий
-За тэгий.
Байшинд орвол тэнтийсэн муухай боровтор өнгийн чоно дээшээ хараад унтаж байна. Тэгснээ тэр 2-н орж ирэх чимээнээр тамшаалан хөрвөөж нэг хөлөөрөө нөгөөхөө маажив...