Тэрхүү алтан шар дээлт нүүрнийхээ үрчлээ болгонд хорон санаа тээсээр инээд нь хүрэн холдлоо. Харин  чөтгөр сүүтэгнэн алга болов. Энэ чөтгөр нь .. за манай нутагт вол жөхтгөр л гэдийм. Энэ нь жөхтгөрийн биений тавин хувь нь хар, тавин хувь нь цагаан. Духан дээрх аалз маалз, соёо шүдээрээ жөхтгөрүүдийн ертөнцөд нэр алдраа дуурсгасан нэгэн ба элдэв дүрд хувирахдаа гарамгай ажгуу. Жинкэн нэрий нь Карма гэнэ... заза соорий худлаа маазарчлаа. Би киноо ярих ёстой болхоос маазрах ёсгүү билээ. Тэрээр энэ удаа "ард түмний" дүрд хувиран бяцxаан эмгэн болов. Тоорцог хар гэртэй, босуул буухаан...бишээ суухаан байчдаг, суувуул босохоон байчдаг. Тэгсэн хэрнээ нүсэр том тогоотой, тэрийгээ өргөж бүр даадгүй юм гэнэ. Гай нь таарч... гү гайсаадаах ч юу байхуу угаасаа замы нь отоод байршцийм чинь тэр хог. Нэг айл харагдахаар нь хүү мориныхоо амыг эргүүлээд ергүүлэнхэн очлоо доо. Гаднаа гэмгүй царайлчаад Бушхүү ч Бушхүү. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэгчээр юм юм л бодоо байлгүй. Гэтэл ард түмний хэсэг болсон ядүүүүү тэр эмгэн яг тогоогоо өргөж байхтай нь таарав. Тэрээр хэзээ язааны сайнаас сайн залуу тул бууж тогоог нь өргөж өгөөд, цай пурхийх хооронд тухлаад авлаа. Цай ч буцаллаа, эмгэн ч аягаллаа. Мань хүнд өхөөсөө өмнө хялалзан байж нэгэн нунтагийг....аа бишээ тэрчн Сүхбаатар дээр гардын. Олон киноотой хүнийг ойлгжаагаа биз дээ. Нунтаг мунтаг гэдгүй ин, зүгээр пүү гээ л ганц үлээгээд өгчдийн. Бушxүү 3 дахиа балгатал гэнэт суусан газар нь нүх болон хувирч газрын гүн рүү чулуу мэт уналаа. Орчны өнгө зэвхийрэн бараантаж, энд тэндгүй үхсэн сарьсан  багваахай, матар, могой, нохой гахайны толгой сэлт зурвас харагдан, шороо тоос бужигнаа явчлаа. Догдлон хөөрсөн өнөөх жөхтрийн хахирган дуу чихэнд хадаж, хамаг үс босгоо босгоо явчив. Харсаар байтал нөгөө муу тоорцог шиг хар гэр ургаа хад болоодхов. Жөхтгөр мөн л сүүтэгнэн алга боллоо.

Ижийнхээ гэрийг ижийтэйгээн үүрээд хал балгүй яваад өгдөг нүсэр эр хэдэн дүүнэртайгаан өөд өөдөөсөө хараад зүгээр суужээдийн, яахжаагаан бүү мэд. Тэгсэн Бушxүүгийн чулуу юу юугүй харлаад ирлээ. За энэ ч гомо юм болсон дог шүү....явнаа!!! Тэрээр ийнхүү эрслэн хэлээд дүүнраа дагуулан явлаа. Тэр чулуу айхтар чулуу. Юун ирээдиүм, юун хиймэл дагуул! Тэгээд байгаа газар нь иртэл балиар хар ургаа хаднаас өөр юу ч байсангүй. Нүсэр эр үүнийг харуутаа уруул нь өмөлзөн нулимс нь урсч: Бушxүү чулуу болцон байшдээ хэмээн орь дуу тавив. За бас өөр киноо руу орчлоо соорий. Тэр уйлдгүй ин. Жинкэн эр хүний зан гаргаж ёстой нэг шижээргүй царайлна даа. Тэгээд нөгөө хады нь түлхэж холдуулаад олсоор татаа гаргаад ирдийн. Датаалвайн, датаалвайн. Тэг тэгсээр нэг юм мань эрийн баатар малгайны орой зухуйж, дараа нь дух нь, дараа нь нүд нь дараа нь хамар нь, дараа нь ам нь.. заза болий. Ямарчээсэн өвдөг хавьцаанаа явжаахдаа "намайг битий тавиарай би гараагүй байна шүү" гэж хэлсэн байгаам. Тэгээд гаруутаа "та хэдийгээ тавьчихнүүдээ гэж айсан шүү, цай байна уу" гэсэн гэдэг. Эндээс явахад нь нүсэр эр түүнд нэгэн бяцxан чулуу өгч "замдаа хэрэглээрэй" гэж захина. Ийнхүү будилж будилж нэг юм нөгөө хайрцаг авах хүн дээрээ ирнэ. Энд уг конооны бас нэгэн оргил хэсэг тохионо. Тэр хайрцаг барьцан хүн нь хэн гээч.....жүжигчин Сувдаа! Тэрээр ялдам гэхэд дэндүү ялдам инээмсэглэж хайрцгаа өхдөө "чи биштий нээгээрээй за, нээгүүл болкуу шүү. Үзүүл үнэс, харуул халис болчийшүү" гэсийн гэсэн. Харин мань хүн бодь хөөн. Юу байгаан тэгээд, яагаад нээдгүй ин ч гэж асуухку, тэр тухай бодох ч гүү.
Мань хүн хайрцгаа аван явсаар. Гэнэт өөрий нь хэн нэгэн хараад байх шиг санагдлаа. Эргэн хартал... хэн ч байсангүй. Цаашаа явлаа. Ахиад л хэн нэгэн ширтэх шиг. Хажуу тийшээ хартал..... бас л хэн ч байсангүй. Тэрээр "жолоо барьжээж, үүргэлэх нь үү дээ" гэж бодов. Үнэн хэрэгтээ түүнийг харж байсан нь үнээн. Харагч этгээд нь духан дээрээ аалзтай тал нь цагаан, тал нь хар үзэшгүй муухай шулмас байлаа. Тэр Бушxүүгийн дээрээс хад асга нурааж, аадар буулгаж, аянгаар ниргэсэн боловч мань хүн ёооёоо ч гээгүйгээр барахгүй, хүний урманд ээжээ ч гэж орилоогүй гээд бод доо. Харин нөгөө муухай шулмас нь сүүлдээ тэсгэл алдан худлаа чарлан гүйхдээ тулсан бөгөөд Бушxүү ч  энэ эгзгийг алдалгүй нөгөө чулуугаа "ургаа хад бол чи муу" гэж хэлэн чулуудна. Их хайнга чулууддиймаа. За энэ хайран чулуу байнд ч гүй, банзанд ч гүй боллоо доо гэж бодсоноо нуух юун. Гэтэл шидэт чулуу, шидэт чулуугаараа л дуусдаг аж. Тэр муу шулмас тийнхүү өөрөө ургаа хад боллоо. Нөгөө нүсэр эр ирж бас авархымуу яахын бөө мэд.
Мань хүн хайрцагаа аван явсаар. Тэрээр "за дайснаа дараад, хамаг юмаа ардаа хийчлээ. Одоо энэ муу хайрцгий нь өгчөөд авгайгаа авна даа. Аюулын хүүхэн байдаг шүү. Очиж байгаад … хихихи" гэxчлэнгийн юмс бодон явна. Сүүлдээ урд бүүрэг нь тулаад байх шиг санагдан морио зөөлөн алхууллаа.

Заза товчиллоо шүү хүнүүсээ. Кинооноосоо урт волтол нь ярькаад вайна.
Тэгээд Бушxүүг унтжаахад нь хаан мэдээд гялс хүүгээ явуулдын. Хүү нь Бушxүү дээр нээх худлаа сүртэй ирнэ. Хутга мутга барьцан. Бушxүү сэрээгүй л болхоос өөр юу юу ч кармаалцан байсийн билээ хэн мэдхэв. Тэр муу хулгайч хүүг ирэхэд Бушxүү сэрсэн бол алааяхгүй юу тээ. Даанч тэрээр гарт нь хүрч үзээгүй авгайгаа зүүдлэн унтаж байлаа. Тэгээд хайрцагаа алдаад. Хайрцагий нь нөгөө хаан маанууд нь үзээд. Дэлэврээд, хүн амьтан үхэж үрэгдээд бөөн л юм болно. Тэгсэн чинь дараа нь Бушxүү хүрч ирээд юу ч гайхахгүй, ер нь их бодь хөөн. 3үгээр л авгайтайгаа уулзаад, амар сайхандаа жаргахкаад, жоохон ойртоод, дэлгэц саарал болоод бичиг нь гараад дуусдийн. Бодуул цаана нь эроотик хэсэг гарчаагаан байлгүй..
    Хуулбар хүний нь өдгөө зурагтаар байн байн харж болно. Шарангуй царайтай сартгар хүн байгаа.
    Хуулбар дүрсий нь холливуудын 101 гөлөг хэмээх киноноос харж болно