Өнөөдөр хэд гуруун морьтой хөшөө харав. Сайхиймоо. Хүнээсээ илүү морь нь ч сүртэй харагдах шиг. Хүнийх нь нүүр холдоод харагдахкуу ин. Тэхээс бас л баргар царайтай аймар эрцүүл байгаа л даа. Хүмүүс мориноос жижкэн толгойтой, бас яджаахад гавтгай нүүртэй. Морь бол урагшаа гарсан сүртэй том нүүртэй амьтан шд ер нь. Хамар нь хүртэл том нүхтэй, сүр оруулжаагаа байхгүй юу. Хөшөөний царай нь харагдхын хувьд ч хүн мориноос тод үзэгдэх заяа байхгүй ээ. Уруу нь харуулж бариул юу ин гэхээс. Тэхээр бас хүнийхээ толгой дээр тогтох болчоодээн л даа. Гицүү юм бэ. Юм ер нь ийм гицүү л байдаг байхгүй юу.
     
Ер нь бол вайнаа. Жанжин хүн байлдааны бус цагаар, гэр мэртээ үхсэн бол морь нь зүгээр дөрүүн хөлөөрөө зогсжээдийн гэсэн. Байлдаанаас шарх олоод эдгэхгүй байсаар байгаад үхсэн бол морь нь өрөөсөн хөлөө өргөцөн, харин дайны талбар дээр шууд алагдсан бол урд хоёр хөлөө дээш цоройцон байдийн гэнлээ. Хөшөөний морьны хөл яриад байгаан шүү энэ ккк. Олзлогдож яваад үхсэн бол морь нь яадгий нь мэдсэнгүй. Бас сураггүй алга болсон бол яадаг нь тодорхойгүй байна. Урвагчийнхыг яадийн бас бүү мэд. Морь бол уг нь давхижаахдаа торгон торгон агшинд газраас дөрүүн хөлөөрөө хөндийрдөг байж таараа шд тээ. Тэр агшинтай хөшөө байвал сүртэй л юм. Тэхээр бас мориных нь гэдэс рүү армаатуур шааж тогтоох болчоодээн л даа. Зовцон харагдах байлгүй дээ, уран сайхангүй. Сахилгагүй хүүхдүүд тэрий нь эргүүлж бариад, сүүлдээ салхинд өөрөө эргэдэг болоод энтэр. Сэнс болж дуусxым байна. Заза ер нь бол эзэн нь азгүй байх тусам морь нь сүртэйгээр мөнкөрдөг байх нээ гэж. Тэгээл өнөөдөр нэг хөшөө хараа л “аа энэ нөхөр шууд тархидуулж дээ зайлуул” гэсэн шүү юм бодоо л, өөр нэгийг хараа л “аа энэ гард эмлэг домлого тус болсонгүй ээ” гэж яриа л явжээлаа.
       
      
Тэгэнгүүт манайд байдаг морьтой хөшөөнүүдээ санав.
Хамгийн түрүүнд Сүх жанжны хөшөө санаанд орсоон. Морь нь өрөөсөн хөлөө өргөчиж. Байлдаанаас олсон шархаараа явждээ тээ.. гээ л бодох гэсэн бас болкуу байнаа. Сүхбаатры чинь нэг тавган малгайтай лам ирээд хор өгөө алчдаг биз дээ. Тавган малгай нь үс мүстэй энтэр. За өвс ч юм уу бүү мэд. Тэгснээ,  та хурдннн эдгээрэй гэж мэгээ л тээ. Тулалдаж яваад ханиад хүрцэн байсан нь явж явж тийм юманд хүргэлээ дээ гэжаагаам болуу. За хэн мэдхэв. Тавь мавин төгрөгөн дээрх зургий нь харуул ч бие султай байсан байж магадгүй царайны л байна лээ дэг.
        Тэр цэргийн сургуулийн өмнөх Дандар баатрын хөшөө түгүүл худлаа юмаа тээ. Тэр чинь цоройцон байдаглүү гүүлүү. Аа үгүү, худлаа сүртэй болхоос цоройгоогүй, яг цоройхжээдийн. Энэ одоо “эзэн нь дайны талбарт үхэнгээ алдаж явлаа” л гэсэн үгийм байлгүй дээ. Дандар гуай саяхан болтол байсан хүн. Нэвтэрхий толь дээр зураг нь байжээдий шд. Морь нь аймар сүртэй хойшоо жоохон сууж мууцан, уургын морь шиг тээ. Тэгсэн аймар айцан царайтай наасс. Морий нь ярьжаагаан шүү. Эзнийх нь царайг санакуу байна. Эхэнд хэлсэн шалтгаанаас болсон биз.

      Жуков! аа тэр чинь морь байтгуай өөрийнх нь бөгс ч байдгүү ин. Өрөвдөлтэй хөшөө шүү, нэг л их том нүүр... Аа бас өрөвдөлтэй гэж болкуээ тэрий чинь баргар сүртэй л нүүр. Гэснээс сая Мэдвээдев ирсэн тээ хэхэ. Заза хөшөөгөө л ярий.
       ХААИС-н барилгын дунд бас нэг морь байды шд. Зүгээр давхижаагаа морь. Дөрүүн хөлөөрөөө газар наалдаасатай байдийн тээ. Эзэн нь бас л өвчнөөр явсан бололтой. Аа мидкүэ, зөнж үхсэн ч юм билүү. Гэхдээ эзнийх нь баримал байдгүй ин. Хайцарсий бөө мэд. Бодуул хулгай нь аваа биз. Эмээлий нь ч үлдээгээгүй байсан. Хур дэлтэй азарга байхыг бодуул Улаан сайдын морь юм болуу чихшг…
       Өөр морь юүүвлээ. Аа Цонжин болдог. Тасархай том тээ. Мориноосоо унасан баатрыг одоо яаж нөхчсөн гэхийн бэ. Лав л жирийн үхэл биш дэг. Мориных нь өрөөсөн хөлийг үл ялиг өргүүлчкүү. Нээх өндөр хэрэггүү л дээ. Яг байлджаагаад үхээгүй болхоор. Гэхдээ л байлдкаа явжээсийм чинь. Тэрний урд нэг зурагаа датуулхын сан.
      Өөр морьтой хөшөө байдгүүмүү. Лхагвасүрэн жанжин .. аа тэр чинь морьгүй л дээ. Морьтой санагддаг байшд гэнт. Исүүл морь нь тэр ХААИС-н хашаанд байгаа морь байхоо. Манайд ямар замбараатай юм байхын биш.