Ерөнхий сайдын ерөнхий онош
Ноён Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо ”Шинэ Засгийн газар гурван чиглэлд ач холбогдол өгч ажиллана. Үүнд, нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, мөн эдийн засаг байх болно” гээд ”бид эдийн засгаа системээр нь нэг оношлох цаг болсон”-ыг цохон тэмдэглэв. Манай улсын эдийн засгийн систем гэж юу болох, яагаад хямраад байгааг үнэхээр л нэг сайн оношилж эдгээх шаардлага байна.
Ноён Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо "Шинэ Засгийн газар гурван чиглэлд ач холбогдол өгч ажиллана. Үүнд, нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, мөн эдийн засаг байх болно" гээд "бид эдийн засгаа системээр нь нэг оношлох цаг болсон"-ыг цохон тэмдэглэв. Манай улсын эдийн засгийн систем гэж юу болох, яагаад хямраад байгааг үнэхээр л нэг сайн оношилж эдгээх шаардлага байна.
Эдийн засгийн систем гэдэг нь үйлдвэрлэл, эдийн засгийн гол хүчин зүйлсийн байршил, бүтээсэн үнэ цэнийн хуваарилалт, бий болсон бараа, үйлчилгээний хэрэглээг хэлдэг. Үүнээс гадна бүх солилцоо чөлөөт сонголтод буюу чөлөөт зах зээлийн харилцаанд суурилсан тохиолдолд хамгийн өгөөжтэй болохыг хүн төрөлхтний түүх харуулж байна. Хувийн өмч, түүнийг баталгаажуулан хамгаалсан оронд л чөлөөт зах зээл бүрэн утгаараа хэрэгждэг. Зөвхөн энэ зах зээлд хүн өөрийгөө болон өөрийн хөдөлмөрөө өмчлөх эрхтэй болж чөлөөт хөдөлмөрийн харилцаанд ордог.
Социалист нийгэмд үйлдвэрлэлийн арга хэрэгсэл, газар, үндсэн хөрөнгө төрийн эрх мэдэлд байдаг учир чөлөөт солилцоо, газар, эсвэл үндсэн хөрөнгийн зах зээл гэж байдаггүй. Хөрөнгийн бирж гэж ч байдаггүй. Тийм учраас хагас зуун жил явж ирсэн энэ замыг бид орхисон юм.
Иргэдийн дийлэнхийн сонголтоор бий болдог улс төрийн тогтолцоо, түүнийг тодорхой хугацааны дараа үнэлж дүгнэх, өөрчилж сайжруулах боломж олгодог сонгуулийн системтэй улс оронд л чөлөөт зах зээлийн харилцаа бүрддэг. Тийм эдийн засаг, улс төрийн тогтолцоог бас ардчилсан капиталист нийгэм гэдэг. Хориод жилийн өмнө монголчууд тэр нийгмийг бүтээн байгуулах замыг сонгосон билээ. Бид ардчилсан, чөлөөт сонгуулиар төрийн эрх мэдлийг улс төрийн аль нэг намд шилжүүлдэг болсон.
Гэвч шилжилтийн эхний хэсэгт эрчимтэй хэрэгжүүлж байсан өмч хувьчлалыг аажмаар зогсоож, улмаар 2010 оноос хойш төрийн өмчийн олон шинэ компанитай болов. Бид сонгосон замаасаа хазайж, заримдаа буцаж явах хандлагатай болж байна. Хувийн өмчийн харилцааг дэмжихийн оронд эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж байгаа нь төрийн эрхийг барьж буй улс төрийн намуудад ашигтай болж эхэллээ.
Төрийн компаниуд олшрох тусам хувийн салбар дөнгөж бүрэлдэж эхэлсэн өрсөлдөх чадвараа аажмаар алдаж, төр засгийн эрхэнд гарсан улс төрийн хүчнүүдэд эрх мэдлээ ашиглан, хувийн ашиг сонирхлоо хангах боломж бүрдүүлэв. Монгол Улсад ардчилсан системийн амин сүнс болсон иргэний нийгмийн хяналт, шалгалтыг тогтоолгүй явж ирснээр төрийн өмч ч хараа хяналтгүй болж, төсвийн төслүүдийн тендерийг ашигтайгаар зохион байгуулах систем бүрэлдэн, улс төрийн намууд тус тусын орон зайг эзэлжээ. Тэд харин халамжийн нэрээр иргэдийн амыг таглах боллоо.
Төрийн эрхийг ээлж дараалан барьж буй улс төрийн намуудын санхүүжилт, ялангуяа сонгуулийн кампанийн асар их зардлын эх үүсвэрийг улстөрчид нууцалж байна. Намдаа асар их хандив цуглуулж, албан тушаал, эрх ямба амлаж, сонгуульд ялсан нь төрийн албыг "Мөнгөн дэвсгэрт" болгож өр, төлбөрөө барагдуулдаг болов. Улмаар Монголын төр засгийн "хана"-аар авлига, хээл хахууль мөлхөн таржээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн "он жилээр хурсан, эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд"-ын гарал үүсэл нь улс төрийн намуудын нууц санхүүжилтээс үүдэлтэй. "Оюутолгой" төслийг улстөржүүлсэн, сонгуулиар бэлэн мөнгө амласан, "2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө стратегийн салбарын хөрөнгө оруулалтын тухай хууль, "Урт нэртэй" хуулийг баталж, хөрөнг ө оруулагчдаа бид цочирдуулсан. Хайгуулаар орж ирдэг хөрөнгө оруулалтынхаа урсгалыг зогсоосон. 106 лицензийг шүүхээр цуцалж, түүнийг тойрсон олон үр дагавар, Оюутолгойг тойрсон эрүүл бус улстөржилт, Тавантолгойн ордыг гацаасан үйл явдлын үр дүн, улстөрчдийн цагаа олоогүй, популизм нэвт ханхалсан хэвлэлийн бага хурал, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг хорьсон, барьсан, цагдсан хууль хяналтын байгууллагатай холбоотой мэдээллүүд" бүгд үүнд хамаарна.
Монголын эдийн засгийн системийн хямралын гол шалтгаан нь засаглалын авлига юм. Харин авлигын эх үүсвэр нь улс төрийн намуудын санхүүжилт гэх үндэстэй. Бодит оношилгооны үр дүн нь гэвэл энэ байна.
Харин энэ өвчний хор уршгийг монголчууд "өөрсдийнхөө халаасанд байгаа төгрөгөөрөө, эдийн засгийн өсөлт аажмаар буурч буй дүр зургаараа төлсөөр байгаа" нь үнэн. Үр дүнд нь төгрөгийн ханш жилийн дотор 30 хувиар унаж, инфляц 13 хувьд хүрч, эдийн засагт ээлжит хямрал нүүрлээд байна.
Энэ өвчнийг эдгээх буюу намын санхүүжилтийн асуудлыг УИХ-аас л тодорхой хуулиуд гаргаж л шийднэ. Тэр хүртэл Ерөнхий сайд Засгийн газартаа УИХ-ын гишүүнийг томилохгүй байснаар өөрөөсөө хамаарах нэг том алхам хийх юм.
Харин төрийн өмчийг багасгаж, хяналттай болгох талаар шинэ Ерөнхий сайд шуурхай ажиллах бололтой. Төрийн өмчийг эзэнтэй болгох, хувьцаат компанид шилжүүлэх, нийтэд эзэмшүүлэх боломж олгох шийдвэр бол оновчтой алхам юм. Мөн эдийн засгаа солонгоруулах ажлыг аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуйн салбараас эхлүүлэх гэж байгаа нь зөв шийдвэр болно. Гэхдээ энэ салбаруудад хувийн хэвшлийн өрсөлдөөнийг дэмжих, үйл ажиллагааны ижил тэгш нөхцөл бүрдүүлэх нь чухал.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг урт хугацаатай, хөнгөлөлттэй, том зээл урд хөршөөс аваад өндөр хүүтэй, тулгамдсан зээлүүдээ тухай бүрт нь дарж өрийн бүтцэд өөрчлөлт хийх бололтой. Зээлийг гуч, дөчин жилийн хугацаатай авч зам, төмөр зам болон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх аж. Хоёр хөрштэйгээ өөрсдийнх нь мөнгөөр худалдаа хийдэг болох нь ээ.
Арилжааны томоохон аль нэг банк гадаадаас мөнгө босгоход Засгийн газар дэмжих гэж байна. Хувийн хэвшлийг дэмжихийн тулд бизнесийн орчныг ээлтэй болгож, тусгай зөвшөөрөл, лицензийн хуулиа баталж, татвар, гаалийн дарамтыг хөнгөлөхөө амлав. Энэ бүхнийг ядаж эхлүүлж чадвал эдийн засгийн хямралыг давахад амин чухал алхамууд болох юм. Гагцхүү тийм эрх чөлөө, шуурхай ажиллах боломжийг хэзээ, яаж дуусах нь үл мэдэгдэх улс төрийн намуудын зөвшилцөл гээч нь өгөх болов уу? Иргэдийн амьдралын түвшин дээшилж, аз жаргалтай байгаа бол эдийн засгийн систем гол үүргээ биелүүлдэг.
Англи хэлний сургалт
АНУ-ын ерөнхийлөгч Рейган
Зочин
Зочин
Гана
Гана
Зочин
Sambuu
зочин
Hmm
Za
өмиөать
зочин
ЛОРХ
Зочин
dobaagi
Zochin
эсэргүүн
Зочин
Зочин
Зочин
уншигч