Агнистын гэгээ цуврал -12: “Зам мөр – Жам ёс”
“Хүслийн эрхээр хяслыг эдэлнэ” гэж Будда хэлдэг. Чиний хүсэл эрмэлзэл оршихуйтай сөргөлддөг учраас зовлонгийн шалтгаан болдог. Аминцар хүслээс салж, оршихуйн хэмнэлд нэгдэж, урсгал даган хөвөх навч мэт агшин хором бүрт зохилдвоос ямар ч шаналал цөхрөл амсахгүй.
(Дөчин хоёр бүлэгт судар, Ошо багшийн тайлбар)
“Хүслийн эрхээр хяслыг эдэлнэ” гэж Будда хэлдэг. Чиний хүсэл эрмэлзэл оршихуйтай сөргөлддөг учраас зовлонгийн шалтгаан болдог. Аминцар хүслээс салж, оршихуйн хэмнэлд нэгдэж, урсгал даган хөвөх навч мэт агшин хором бүрт зохилдвоос ямар ч шаналал цөхрөл амсахгүй. Оршихуйн эсрэг яваад чи хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Бурханыг ялах хэн ч үгүй. Гагцхүү түүнтэй хамт байж л ялалтыг үзнэ. Аз завшаан бүр чинь санамсаргүй ч бай оршихуй лугаа зохилдсон тохиол юм. Бүтэлгүйтэл бүр чинь оршихуй лугаа тэрсэлдсэн учир юм. Учир утгыг таньсан хүнд амин хувийн хүсэл эрмэлзэл үгүй болдог. Хувийн ашиг сонирхолгүй болоход ертөнц чамаар дамжуулж өөрийн тааллаа биелүүлэхээр урсах болно.
Нэгэн Сүфийн арш өдөр тутмын залбиралдаа “Аль хэрэгтэйг надад соёрхдог Ивээгч тандаа талархъя” гэж хэлдэг байжээ. Үгүйрэл гачланд олонтаа орж байсан тул шавь нар нь дотроо ундууцдаг байлаа. Орох орон, идэх хоолгүй бядан явсан ч арш өдөр тутмын таван мөргөлөө гялайж талархсан сэтгэлээр үйлдсээр аж. Гурван өдрийг тэд өлөн хоосон өнгөрүүлжээ. Хэн ч тэдэнд идэх юм өгсөнгүй. Тосгоны хүмүүс тэднийг буруу номтон хэмээн ад үзэж, алахаас ч сийхгүй байлаа. Тиймээс тэд гурван шөнийг тосгоноос зайдуу хээр гадаа, модны дор дагжин өнгөрүүлжээ. Дөрөвдэх өдрийн өглөө арш нөгөө л янзаараа “Хэрэгтэй бүхнийг хайрласан Ивээгч тандаа талархъя” хэмээн залбирахад нь нэг шавийн тэсгэл алдарч:
- Наад утгагүй залбирлаа больж үз. Юманд бас хэмжээ хязгаар бий. Юу хүртээсэн гэж Бурханд та талархаад байгаа юм бэ? Гурван өдөр бид хэлэн дээрээ юм тавьсангүй. Гурван шөнө хүйтэн салхинд нөмөрлөх юмгүй осгох шахам хонолоо шүү дээ. Баярлах юм юу байна? гэж хэлэхэд багш инээмсэглээд:
- Энэ гурван өдөр би өлсөх хэрэгтэй байж. Бас гадаа хүйтэнд хоноглох учиртай байж. Өсөлт хөгжлийн маань нэгэн хэсэг болсон энэ гурван өдөр надад агуу их адистид, ач ивээлээ хайрлалаа. Тийм болохоор аль хэрэгтэйг минь хүртээгч түүнд талархнам – хэмээн өгүүлжээ.
Та нарын залбирал гомдол гоншигнолоор дүүрэн байдаг. “Болж бүтэх юм юу ч алга. Үүнийг бүтээж, түүнийг хийхгүй бол танд би дахиж итгэхгүй. Шашин шүтлэгээ орхино шүү” гэж хуйсганадаг. Бурханыг авлигач аятай сэтгэж, амин хувийн хэргээ арын хаалгаар амжуулах гэж хичээхийг ариун сүсэг гэх үү? Чин сүсэгтэн, номын ёстонд хувийн хүсэл байхгүй. Учир нь, түүнд аминч сэтгэл, тусгаар амьдрал үгүй. Тэрээр ертөнцтэй нэгдэж, хамт урсдаг. Даяар ертөнцийн хувь зохиол түүний хувь зохиол болно. Үүнийг ‘зөв эрмэлзэл’ хэмээн Будда хэлжээ. Зөв эрмэлзэлт хүн гэгээн хутагт болно. Ирээдүйг загварчлах хүсэл үгүй тул тэрээр агшнаас агшинд ая зөнгөөрөө бөгөөд хариуцлагатай амьдардаг. ‘Хариуцлагатай’ гэдэг үгийг би жинхэнэ утгаар нь хэлж байна. Энэ бол хариу зохилдох гэсэн үг. Тэрээр бүрэн дүүрэн “Тийм ээ” гэж хэлдэг. Түүний хүлээн зөвшөөрөлд дурамжхан аяс, дулимаг сэтгэл үгүй. Бадамлянхуа мэт дэлгэрч, дотоод анхилгаа ертөнцөд суллана.
НЭПКО хэвлэлийн газар
Хүн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Холино бантанд
Зочин
Зочин
Зочин
Зочин