Цогт тайж
Киноны онцлог тал: Гадаадын киноны баатрууд дор хаяж гуруун удаа харвуулжээж үхнэ. Kактус шиг болчоо л байлдаад байдаг.
Дүрүүд: Дайснаа хүндэтгээд эхлээд тэдний талынхыг хэлий. Дайсан ч гэж дээ Түвдийн Далай лам Данзанжамц. Бас баахан монголчууд. Хоорондоо ч жинкэн алалцна даа. Тэр үед эвтэй бол хүчтэй гээд хэлчих цоорсон ухаантан байгаагүйн харгай!
Түвдийн элч: Цаг үргэлж инээд алдан долдгононо. Одоо ч элбэг болж дээ, ийм хүмүүс. Малгайгаа унаган байж хүнд бялдуучилдаг нь найруулагч түүнийг манжийн хааны идэвхтэн (хүнтэй андуурав!) гишүүн болхы нь урнаар илэрхийлсэн хэрэг юм.
Түвдийн гүнж Дулмаа: Эр хүний богино наслалтын шалтгаан бол эмэгтэйчүүд юмаа гэдгийг найруулагч энэ дүрээр тод томруун гаргаж чадсан.
Зэвүүн царайт түвд лам: Нэрий нь мэдкүүмаа8 энэ хүний. Мэргэжлийн покерчин ч атаархам чулуу шиг царайлна. Үгээ зөөж ярьдаг нь одоогийн орообтуудтай төстэй.
Далай лам: Мангар бацаан. Харьцкуэ!
Гүүш хаан: Тэр үеийн Монголд үсчин байгаагүй юмаа гэдгийг харуулах гэж зориуд энэ дүрийг гаргасан болуу гэж бодхын.
Гомбосүрэн гуай: Энэ дүрийн нэрийг ерөөсөө санахгүй юм. Тэхээс Гомбосүрэн гуайтай ямммар ч хамаагүй шүү. Энэ хүн бол холерик давамгайлсан тэмпрамээнттэй, одоо байсан бол зогсоо зайгүй бослого хөдөлгөөн гаргаж, толгойдоо алчуур зангидан дөвчигнөж ч мэдэх эр. Гэхдээ ихээхэн дөвчигнүүл л юу ин гэхээс баргийн эрүүл саруул аавын хүү алчуур хэргэлээд байхгүй л дээ.
Одоо манай талынхан.
Цогттайж: Цоглог эр дээ. Сангвинник давамгайлсан тэмрамээнттэй. Тэрээр шүлэгч -удирдагч. Инээх дуртай. Инээгээ л, шүлэг зохиогоо л явжээснаа нэг удаагийн байлдаанд ороо л чад. Цогттайж үхэвч Монгол улс мөнх гэж хэлдэг. Нээрээ үнэн юм даа. Сэтгэл нь сайхаан гэж. Ангийн тухайд бол юун Батаа, юун ми8!
Чинтайху хатан: Өдөржин шөнөжин, ер нь насаараа сирёозны царайлж явсан болуу гэмээр хатагтай. Инээдэггүй тул завьж болон нүднийхээ 2 талд үрчлээ багатай. Тэрээр Цогт хүүгээ анд явах гээд агдаганах үед нь хорьж үзэх боловч гэнт “яв хүү минь яв!” гэж хэлдэг. Энэ нь түүний далдыг харуул харчxаар хүн, гэхдээ асуудлыг "за дүүрсэн хэрэг дүнкийсэн толгой!" гэж шийддэг хүн болхы нь илэрхийлсэн.
Лигдэн хаан: Тайзнаас буухгүй өтөлсөн хүн ямар болдгийг энэ дүрээс харж болно.
Арслан тайж: Даралттай ч эр, яаруу ч эр. Баатарлаг түүх, эр зоригийн дууль, олон удаагийн ялалт, юу, юу..... түүхэн замналаа ганц өдөр Дулмаадах гээ л дуусгачдаг. Кинон дээрээс харахад бол яг Дулмаарсан ч юм байхгүй, харж шүүрс алдсан болоо л толгой нь бөндгөс болчдийн. Амьдрал дээр ч арай тэгж азгүйтээгүй байлгүй дээ.
Мөн тэрээр Дулмаагийн амнаас архи уухаар завддаг нь түүнийг сексийн тал дээр нэн санаачлагатай нэгэн байсаан гэдгийг харуулж байна.
Улаан малгайт: Үхэшгүй Кашэй байсан байхаа. Шатдаг ч гүй. Зарим нэг нам иймэрхүү хүн олж байраа мануулуул уг нь. Ахиад нэг сонгууль болохжаагаам шиг байлээ шд.
Хулан: Арслан түүнээс “чи надад дурлах уу?” гэж эв хавгүйхэн асуухад “битгий дэмий донгос!” гэж тэр хариулдаг. Багадаа энэ киног үзээд, энэ эгч ингэж хэлчээд яагаад инээгээд байгаан бол гэж их гайхаж билээ. Одоо бодоход эмэгтэйчүүдийн ам ажил хоёр яаж зөрдгийг харуулах гэсэн найруулагчийин торгон ухаан байжээ.
Гүен баатар: Тэр Арсланд угаасаа муу байсан байхаа. Бүр аавд нь хэлж зодуулах гэж ч оролддог. Харин дараа нь хазайсан дээр нь түлхээд ганц ху... өө хадуурчийн, тэрнээс ч долоон дор, цаазаар аваа хаячдийн. Тэхээс тэр царай марай нь бол ширүүн шд. Юун Нямдорж!
Цэцэрлэгч: Сэнтэг өвгөн! Дайснууд цэцэрлэгий нь сэмээрхэн тойрч гараад байшинг шатаах байсийн. Хайран цэцэрлэг!
Rinchin
Akuya
Зочин
бямба