Даргадаа хайртай шүү
Хэмнэлт хийхгүй бол эдийн засаг сүйрч байна. Тиймээс төрийн дарга нарын цалинг хасна гэж ерөнхий сайд мэдэгдлээ.

Арай ч дээ манай дарга нарын орлогыг хасаад байхдаа яахав дээ. Би ил ч далд ч дарга нарынхаа талд л байдаг хүн. Хэзээ ч дарга нарын эсрэг юм ярьж явах хүн биш. Би үүгээр шинэ ерөнхий сайдыг илт буруу шааж байгаагаа мэдэгдэж байна. Буруу шаах гэдэг улс төрийн утгаар шүү тэрнээс том хүний яриа утгаар ойлгоод мангайгаад намайг ижил юутан гэж бодоод инээд алдацгаагаад байв.
Хөөрхий дарга нарын цалинг хэзээ ч хасаж болохгүй. Энгийн мэргэжилтэн багш эмч зэрэг байсан бол дүүрч. Очиж очиж дарга нар шүү. Тэд чинь үнэтэй машин унаж их орлоготой байжээж л сайхан ажиллах юмсан гэж хүсэл төрүүл төрөх хүмүүс. Энгийн хүмүүсийх шиг орлого олдог бол хэзээ ч хүн амьтантай муудалцан барин, найз нөхдөө мурин, өрсөлдөгчөө үхтэл хэвлэлээр муулуулан барин энэ албан тушаалд очих байсан гэжүү. Ямар их нэр төр, улайх нүүр, ичих булчирхай, хамаг мөнгөөө алдан барин байж дарга болдог гэж санана. Тийм их золиос гаргачаад арай гэж дарга болсон чинь цалинг чинь хаслаа гэвэл хэцүү биздээ. Тэгвэл дарга болох хэрэг юу байна. Тэгээд бүүр сарын 10 саяаас дээш цалинтай бүүр 60 саяын цалинтай дарга нараас хүртэл хасна гэхийн. Дарга болох гэж төлсөн мөнгийхөө зийг арай гэж олж авжаахад нь тэгэж дээрэлхэж болохгүйшд.
Хөөрхий муусайн дарга нар эхнэр хүүхдэдээ аашлуулаад, нууц амрагтаа хаягдаад балравал яана. Ар гэртээ санаа нь зовоод ажлаа хийж чадахгүй нөгөө өгсөн хэдэн мөнгөө бодоод шаналаад улс орныхоо төлөө юу ч хийж чадахгүйшд. Ядаж цалин нь өндөр байвал согтуудаа танихгүй хүмүүст ч болтугай би улс орныхоо төлөө ажиллаж байна гэх ч юм билүү. Хичнээн сайхан. Жирийн ажилчид бол яахвээ зүгээр байж байгаад нэг шалгалт өгсөн болоол өөр юу ч зарцуулалгүй төрд орсон хүмүүс. Цалин нь багадвал гарна л биз. Оронд нь орох хүн олдох л байгүй дээ.
Дарга нарын цалинг хассанаар хамгийн гол нь бид дарга нараараа бахархах бахархалаа алдах болно. Зарим нэг эсэргүү дарга нарт дургүй хүмүүс улаанцайм дарга нарын машиныг хураа, хувийн машинаар яваг, шинэ тавилга авхуулахыг болиул, гадаад томилолтыг болиул гэх боллоо. Бүүр цагаандаа гарсан нөхөд Дэд сайдын орон тоог хас ч гэх шиг. Хангамжнаас нь салгаад бүүр албан тушаалыг байхгүй болгоно гэдэг юутай бусармаг үйлдэл вэ. Бид чинь тэр өндөр хангамжтай дарга нараа л харж уулзахаараа зургаа авхуулж, цүнхийг нь барьж явж, нүдэн дээр нь магтаж байж бахархаж явсан улс. Гэтэл хангамжийг нь хасчихаар дарга гэсэн бидэнтэй адил шалдан гуяа явж байвал яаж тэгэж бахархах юм. Бид даргынхаа пижээнкэн дээрх үсийг үлээж, гарыг нь барьж, уурлаж доромжилж байхад нь ч хамгийн сайхнаар инээж чаддаг тийм сайхан л хүмүүс. Гэтэл дарга нар минь биднээс өөрчцгүй өрөдөлтэй амьтад болуул хэцүү биздээ. Тийм хүмүүст авилгал өгсөн ч эргэлзээл энэ яг дарга мөн л байдаг байгаа даа гэж бодно биздээ.
Бид дарга нарыг томилогдохо “Баяр хүргэе” гэдэг мөртлөө дарга биш хүнийг ажилд орход “Амжилт хүсье” гэдэг. Хэ хэ энгийн хүмүүс бол хэцүүшдээ зайлуул амжилт хүсхээс яадын. Дарга бол баяр л хүргэхээр тийм сайхан зүйл. Би ил ч бай далд ч бай хэний ч өмнө дарга нараа нэг ч муулж үзээгүй нэгэн. Энхрий хайрт дарга нар минь ээ намайг бодоорой. Үргэлж та нартаа үнэнч байсаар ирсэн шүү би.

Иргэн
Юу гэнэ ээ
Ганаа
dkkkl
Зочин
мөнгөө
Зочин
Зочин
Зочин
Soongo
Зочин
Зочин
123
зочин
Зочин
Зочин
цолмон
зочин
зочин
gg