Ховдгийн гай
Ховдгийн гай гэж хөөрхөн кино гардаг байжлээ. Монголын анхны боодий биетэй залуу гарна. Тэгээ л алтан сүх мүх (хүний нэр биш, жинхэнэ алтаар хийсэн сүх) гээл зөндөө л юм гардаг сан.
Ховдгийн гай гэж хөөрхөн кино гардаг байжлээ. Монголын анхны боодий биетэй залуу гарна. Тэгээ л алтан сүх мүх (хүний нэр биш, жинхэнэ алтаар хийсэн сүх) гээл зөндөө л юм гардаг сан.
Эхлээд нэг боодий залуу байгаль иклоогт хор хөнөөл учруулцан явжээдийн. Худлаа зориуд камер луу харуулж булчин мулчингаа чангалнаа бас. Тэгээ цангангуутаа худагаас ус уудий. Тэр нь юун ч өндөр хашлагатай худгав. Шууд тонгойгоо л ооэгг ооэгг гээ л уучна. Тэгжээсэн бүсэндээ гавчуулсан сүх нь ус руу цүлхийтэл унчжаагаан. Мань түлээчин яаж өөрөө унчаагүй ин. Араас нь баахан харна. Ойрхон харагдуул авах гээд байгаа болтой юм. Тэгсэн гээв гэнт худгаас нь лусын эзэн ч юмуу нэг хүн гараад ирнэ. Ус руу нь юм унавуу гүй юу ухасгээд гараад ирхийг бодуул их л уйддаг болтой, тэр хүн. Хар усан дотор хэнтэйгээ ч яриху дэ, тээ, уйдалгүй ч яахуу. Түүний байдал төрхийг тоочих ану: тэрээр эрх чөлөөний хөшөөрхүү моодоор хувцалдаг боловч харин бамбарны оронд баахан “сүхнүүд” барих дуртай. Овор байдал нь Хаалк шиг том агаад дипүүзр шиг чанга дуугаар ярьдаг ажгуу.
Тэгснээ бас их шоглоомтой… Эхлээд алтан сүх гаргаж ирээд “энэ чиний сүх мөн үү?!” гэж асууна. Мань түлээчин эд мэддгүү хүнүү, исүүл айсан уу “жа, миний сүх биш вайнаа” гэнэ. Дараа нь мөнгөн сүх гаргаж ирээд дээрхийн адилаар ярилцна. Хамгийн сүүлд нь өөрийнх нь муу сүхийг гаргаж ирнэ. Муу ч юу байху, ган сайтай лаг л сүх байсан байх. Мань түлээчний нүүрэнд баясал тодрон сүхээ буцааж авлаа. Харин тэрхүү аварга эр түлээчнийг шударга хүн байна гээд алтан сүхий нь бас өгчдийн. Мөнгөн сүхий нь яадгийг мартчиж, өөрийнх нь сүхийг ч бас яадаг билээ мартжээ, соорий. Алтан сүхээр мод цохиж болдгүү болохоор өөрийнхийг нь өөрт нь үлдээсэн байж таараа гэж лоогикдов. Бас шидэт хөрөө мөрөө гардаг ч билүү. Тиймэрхүү нарийн ширийний нь сайн сандгүй ээ.
Харин нутгийн бас л нэг алтан шар дээлт баян нөхөр (хаан нь ч юмуу мидкүээ, гэснээс энэ алтан шар дээлтүүд яасан ч олон юмдээ) энэ бүгдийг мэдчээд худаг орж алтан сүх авах гээд наачна. Шар дээлт зориуд ноорхой дээл өмсөж, өөрт байгаа сүхнүүдээс хамммгийн миаг нь сонгож аваад гарлаа. (Муу сүхээ чулуудаад оронд нь алтан сүх авна. Хэдэн цаас хаяж их хуралд ороод хэд хэд нугалж авах нь. Гайхалтай адилхан сонсогджийнуу?)
За тэгээд мань хүн ойд очоод худаг руу нэг өнгийснөө сүхээ эв хавгүй гэгч нь чулуудлаа. Сүх нь ч сүх шиг живээд алга болсон, нөгөө том эр ч гарч ирсэн. Тэр нээрээ уйдцан гар аа, хүнээр тоглоод салку. Эхлээд өөрийнх нь сүхийг өгдийн. Тэгсэн мань баян тэрийгээ таньдгүй гэжийшд. Энэ хогоор яадийн гэснээ холоо шидчдийн. Дараа нь мөнгөн сүх өгнө. Тэгсэн “арай л биш вайна” гэснээ бас газар зөөлөн тавьж мавиад. Эцэст нь алтан сүх өгсөнд мань баян хөл нь газар хүркүү баярлаа л… (күү нээрээ хэд хэдэн орд газрын лиценз цохьцон ч юм уу, тусламжийн мөнгөнөөс нэлээдийг шууцан хүн л ингэдэг байх даа.)
Алтан сүх хараад мань баян ”энэ мөн байна, энэ яг …. яааг мөн.. ” хэмээн чичирхийлсэн юм. Хажуунаас нь хүн (сурвалжлагч) асуувуул “энэ угаасаа минийх, би шударга хөдөлмөрөөрөө олж авсийн” гэх байсан байх даа. Даанч асар удалгүй нэг их том гутлын хоншооор цухуйн гарч ирээд мань шар дээлтийг дунгуй хадтал өшиглөлөө. Түүгээр үл барам хамар нь нэлээн зантайж, сартайсан байх нь тэр. Худгийн эзэн гярхай нэгэн ажээ. Гэхдээ яг тэр үед худгийн эзэн түргэдсэн байж болох талтай боловч тэрэн шиг цагий нь олно гэж юу байх билээ. Тэгээгүй бол худгийн сан хөмрөг дундарна.
Харин та бидний сэтгэлд бас нэгэн “худаг буй”. Олон олон алтан, алмаазан дээлт нөхөд тэрхүү худагаас алт эрдэнэсий нь хаман сууна. Худгийн эзэд гярхай, хараагүй биш харсаар суугаа авч өшиглөх хөл нь тушаатай ажээ. Гэвч нэгэн цагт шударга үнэн ялан дийлж чөдөр тушаагаа хамх татан, тэрхүү парзийтуудын хамар дундуур нь өшиглөх цаг ирэх бөлгөө. Алт эрдэнсээ манан сууж, “өөрсдөө хэрэглэдэг” cайхан цаг айсуй гэдэгт итгэн сууна би. Ай хөөрхий гэж…
Жич: Энэ бичлэгт “сүх” гэдэг үг 28 орлоо. 76 хүргэх гэсэн боловч бичлэгийн үгүүлбэр өөрөө 77 тул боломж олдсонгүй.
Ховдог
Ali
argon
L
booloo nene
cor