47 дугаар өргөрөг, гурван ам.долларын геополитик
Харвардын их сургуулийн доктор, профессор, стратеги судлаач С.Хантингтоны одоогоос 21 жилийн өмнө бичсэн “Иргэншлүүдийн мөргөлдөөн” нийтлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гэнэт тархав. Энэ нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төмөр замын царигийн асуудлыг хэлэлцэх гэж буйтай холбоотой бололтой.
Харвардын их сургуулийн доктор, профессор, стратеги судлаач С.Хантингтоны одоогоос 21 жилийн өмнө бичсэн “Иргэншлүүдийн мөргөлдөөн” нийтлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гэнэт тархав. Энэ нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төмөр замын царигийн асуудлыг хэлэлцэх гэж буйтай холбоотой бололтой. Засгийн газраас төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн бариад яг хэлэлцэж эхлэх болоход төслөө яаралтай татаж авсан. Энэ нь УИХ-аар тоглоод ч байгаа юм шиг, нөгөө талаас гадны ямар нэг команд хүлээгээд байгаа юм болов уу гэх таамаглалуудыг төрүүлсэн. Зам тээврийн сайдын эрх мэдлээс холуур өргөн барьсан уг тогтоолд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын шинэ шугамыг нарийн царигтай байхаар товлосон байдаг. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг муучлах хүн олон ч уг нь түүнийг барьчихвал өнөөх төмөр зам хэмээх “судас”-нд цус юүлж, цусны эргэлтийг нь сайжруулах гол түлхүүр гэж харагддаг ч энэ талаас нь харахыг хүсдэггүй бололтой юм.
Сүүлийн үед цаг хугацааны давхцлаас харахад “ЭЗЭН-100” гэгч тэнсэнт хугацаандаа ирээдүйд зөөх нүүрснийхээ урьдчилгааг “Чалко”-гоос гуйж алдаагаа давтаад мөнгө асгаад хямрал, хүндрэлээ гэтэлчих вий гэж хүртэл айлгах боллоо.
Яг энэ үеэр Тавантолгой цахилгаан станц төслийн захирал М.Энхсайхан “Нарийн цариг бол Хятадынх, өргөн бол Оросынх гэж бодохоо болих хэрэгтэй”, “Ингэж байгаад бүхлээр нь бүтэлгүй болгочих вий”, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нарийн царигтай төмөр замаа түргэвчлэх хэрэгтэй” гэж яаран сануулав. Харин тэрбээр “Мөрөөдлийн” гэж тодорхойлоод шүүмжлэхээ азнасан тэр хэсэгт өмнө нь буюу 2010 оны зургадугаар сарын 24-нд УИХ-аас баталсан Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогод Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаянгийн 400 км, Сайншанд-Баруун-Уртын 350 км, Баруун-Урт-Хөөтийн 290 км, Хөөт-Чойбалсангийн 150 км төмөр замыг эхний ээлжинд өргөн царигаар барихаар нийт гишүүдийн 89.4 хувийн саналаар баталсныг хэлж байгаа бололтой.
Үүнийг олон жилийн түүхтэй холбон зөндөө тайлбарласан ч жирийн иргэний тархинд үлдсэн нь ховор. Гагцхүү Хятад руу чиглэсэн богино төмөр замуудаа нарийн царигаар тавьж болно. Гэхдээ өргөн царигийн “урт” төмөр замтайгаа зэрэг дуусгах нь үндэсний аюулгүй байдалд ч, эдийн засгийн хувьд баялгаа түүхийгээр нь зөөж дуусгахаас сэрэмжилж байгаа хэрэг юм байна гэж ойлгоод л үлдсэн. Харин ноён М.Энхсайхан эдийн засагчийн хувиар ч, өөр бусад шалтгаанаар ч тэр нарийн царигийн төмөр замд “хайртай”.
Дараа нь “өргөн цариг”-ийн гол төлөөлөгч УИХ-ын гишүүн Х.Баттулга ярилцлага өгчээ. Түүний ярианаас өнөөх 21 жилийн өмнөх С.Хатингтон профессорын онол үнэртэх аж. Нөгөөтэйгүүр Баабарын нийтлэл дэх “Нутаг дэвсгэрээ аль болох бага хуваах, цөөн хэсэглэх нь аюулгүй байдлын нэг үндэс. Хуваасны хэрээр хуваагдана гэсэн латины мэргэн үг бий” гэснийг ч бодууштай. Гэтэл өнөөдөр үтэр түргэн долоон газраар сэтэлж баялгаа гадагш асгая” гээд байгаа нь хэр оновчтой вэ гэдгийг ч түүний яриа сануулсан байх юм.
Зөрчилтэй гэж хэлж болохуйц дараагийн асуудал нь М.Энхсайхан “Тээвэрлэлтийн гарцаа нээгээд худалдаа хийгээд сурчихвал цементлэгдэх гэж ярьдаг. Дараа нь Монголоор шинэ зам тавиад тэр нь хэчнээн үр ашигтай байсан ч цементлэгдсэн замаас шилжих сонирхолгүй байдаг” гэж ярьжээ. Тэгэхээр буруу цементлэгдэхээс, тэр тусмаа олон улсын стандарт гэсэн “хальстай” хятад амбицад нийцэх вий” гэхээс айж байна.
Түүнчлэн гадаадад албан ёсны айлчлалаар явсан эрх баригчид худал мэдээлэл тараагаад, тэр нь няцаагдахаар ичих болов. Санкт Петрбургт болсон уулзалтын үеэр Оросын тал манай Ерөнхий сайдад “Нарийн царигийн төмөр зам тавихад татгалзах зүйлгүй” гэсэн нь худал боллоо. Байгалийн хийн хоолойгоо танайхаар дамжуулна” гэж амласан нь ч “буруу сонссон” болж таарав. Ичмээр биш үү. Яах аргагүй л хамтарсан Засгийн газрын үед Хятадаас авсан 600 сая ам.долларын үнэтэй зүтгүүрийг “төмрийн хог” мэт байлгаад байгаагийн шалтгаан нь “Оросын төмөр зам дээр Хятадын зүтгүүр явах ёсгүй” гэх амбицтай холбоотой нь үнэн шүү дээ. Гэхдээ Хаан банкинд барьцаалсан зүтгүүр бол ОХУ-аас авсан зүтгүүрүүд. Үүнийг хольж хутгаад Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг огцруулах нь гэсэн сураг дуулдаж байна. Цаад утга нь “Х.Баттулгын хүн” гэдэгт буйг улс төрийн хүрээнийхэн мэдэж л байгаа шүү дээ.
Товчхондоо өргөн, нарийн цариг буюу М.Энхсайхан, Х.Баттулга нарын ярианаас хэнд нь тусгаар тогтнол хэрэгтэй. Хэнд нь эдийн засгийн хүндрэлээс гарах чухал буйг харж болно. Уг нь Монгол Улс “нэн ядуу” байхдаа ч Хятадын мөнгөнөөс татгалзаж чадсаны дүнд бид өнөөдөр эдийн засаг ярихтайгаа сууж байгаа юмсан. Харин энэ удаад ямар сонголт хийх нь нэг л түгшүүртэй.
Энэ бүхний огтлолцол дээр өнөөдөр Монгол Улсын ирээдүйд, жирийн монгол иргэнд эдийн засаг, тусгаар тогтнолын аль нь хэрэгтэй вэ гэдэг сонголт олдож байна. Сонголтгүй ч үлдэх тохиолдол цөөнгүй байдгийг бодвол сайн хэрэг. Уул уурхайн баялгаа зараад мөнгөтэй болох сайхаан. Гэхдээ тэр мөнгө иргэн надад ирнэ гэж үү гэдэгт итгэх хүн цөөрсөөр байна. Өнөөх 17.3 хувийн эдийн засгийн өсөлт айл бүрийн хаалгаар орсонгүй гэж УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр гомдоллоод байсан иргэд бүр хаширчихаж. Тэгэхээр өнөөдөр иргэнд юу үнэ цэнтэй вэ гэвэл дампуурах, хоосрох эрхээ авч үлдээд ч атугай тусгаар тогтнолоо бүрэн бүтэн авч үлдэхсэн гэх хүсэл л үлдсэн бололтой.
Хэдийгээр иргэн бүр өглөө болгон үүний төлөө залбираад байдаггүй ч дотроо бодож явдаг сүүлчийн үнэт зүйл, өөрчлөгдөшгүй сонголт нь энэ. Тэгж байж наадамлана, найрлана, хэрэлдэж маргалдана, амьдрал үргэлжилнэ. Түүнээс биш худалдаа, хөрөнгө оруулалтын маргааныг хийх ёстой хүмүүс нь өрнүүлж бид үр шимийг нь хүртэхээр “тохиролцоод” төрд ажиллуулахаар сонгочихсон юм шүү дээ.
Одоо тэд биднийг эхлээд хэнд ч үл булаалгах тусгаар тогтнол, эрх чөлөөтэй, өөрийн гэсэн орон гэртэй байлгах ёстой. Харин эдийн засаг бол хэзээд тусгаар тогтнолын дараа эрэмбэлэгдэх учиртайг иргэд чинь мэднэ ээ. Тиймээс гурван ам.долларын зөрүү ярьж тархи угаахгүй, нүүрс экспортолж “Чалко”-гоос урьдчилгаа мөнгө аваад ирье гэж л ярихгүй байхыг хүсье.

харөха
Зочин
zochin
Өлзий
Зочин
Зочин
догсомддогсом
догсом
Зочин
Зочин
eeh
Cпиртчин Женко
Зочин
Зочин
Зочин
44.258.11
Батэрдэнэ
DON"T
Genko
Боогий
Зочин
hun
Зочин
zochin
zochin
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
зочин
Зочин
зочин
Зочин
asdf
1979
doloogch
TTT
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Ажиглагч
Зочин
Зочин
er
ss