Олонтойгоо явах сайхан
Ерөнхийдөө Yahoo messenger –т чаатлах нь гол функц байдаг бол твитэрт статус үлдээх нь гол функц... Энэ бяцхан “эго” дээр л твитэр хүчээ авсан байж магадгүй юм шүү
Бүүр анх интернэтийн мэдээ сонины мэдээнээс огт ялгаагүй зүйл байв. Адилхан л тээкст, адилхан л мэдээ. Харин “comment” гэдэг функцыг хэн нэг програмист санаачилсан нь гайхалтай өөрчлөлт авчрав. Сонинг уншаад л өнгөрнө, ТВ –г үзээд л өнгөрнө, өдрийн од шиг хааяадаа шууд нэвтрүүлгийн үеэр утасдах боломжтой. Харин мэдээ уншчихаад өөрийнхөө сэтгэгдэлийг үлдээнэ, түүнийг нь мөн олон хүн олж харна гэдэг тун сайхан боломж ажээ. Гэвч “comment” гэдэг функц яваандаа мэдээнд үлдээх сэтгэгдэл гэхээсээ хоорондын харилцаа, чаат болж хувирав. Одоо ч бид коммэнтоор хоорондоо хэрэлддэг. Эндээс санаа авч чаат (chat), форум болон yahoo messenger үүсэв. Дараа нь хүмүүс Yahoo messenger-ийнхээ статус дээр тухайн үеийн эмоцоо гаргаж бичдэг болов. “Өлсөөд байна”, “Батаа орж ирвэл залга”, “Урагшаа Ливэрпүүл” гэх мэт. Эсвэл уншаад таалагдсан зүйлийнхээ холбоос (link) –ийг тавиад “заавал уншаарай” гэж бичдэг. Твитэрийн зарчмыг мэдэхгүй хүмүүс байвал ерөөсөө л yahoo messenger –ийн статус гээд ойлгочиход болно.
Ерөнхийдөө Yahoo messenger –т чаатлах нь гол функц байдаг бол твитэрт "статус үлдээх" нь гол функц. Иймээс улс төрчид, урлаг спортын одууд гэх мэт олны танил хүмүүс твитэр хэрэглэхэд маш тохиромжтой. Жишээ нь Барак Обама гучин сая хүнийг yahoo messenger –тээ нэмэх нь тохиромжгүй, харин твитэрт гучин сая дагагчтай байх нь яг сайхан таарна. Гэхдээ твитэрийг дан ганц алдартай хүмүүс хэрэглэсэнгүй. Учир нь хүний үндсэн эго бол “бусдад өөрийгөө илэрхийлэх”. Иймээс ч найзтайгаа чаатлахаас илүү бусад хүмүүст “Өнөөдөр үнэхээр завгүй байна”, “Шартаж үхлээ” гэдгээ илэрхийлж хийсэн хоолоо "гайхуулах" нь гоё санагдана. Энэ бяцхан “эго” дээр л твитэр, фээсбүүк хүчээ авсан байж магадгүй юм шүү. Ер нь ч тэгээд хүн гэдэг нийгмийн амьтан, олонтойгоо явах сайхан шүү дээ.
Зарим хийрхүү нөхөд “Соошл мэдиа хувьсгал авчирдаг”, "улс төрийн аюултай хэрэгсэл боллоо" гэх мэт цэцэрхдэг юм. Ливи, Египет г.м. улсад соошл мэдиа (social media) хувьсгал дэгдээсэн нь үнэн. Учир нь эдгээр оронд манай Н.Энхбаярын 2000 – 2004 он шиг бүх мэдээлэл хаалттай байсан. 2004 оны сонгуулийн дүн гарсаны дараахан нь Гүндалай, Бат-үүл нар яаж үндэсний ТВ –рүү дайрч хаалга үүдийг нь эвдэн орж, хэдэн жил хураасан үгээ хэлж байлаа даа. Бүх мэдээлэл хаалттай үед гэнэт хэтэрхий ил тод соошл мэдиа гараад ирэхээр олон нийт Гүндалай, Бат-үүл шиг тэсрэх нь аргагүй. Ливи, Египетэд мэдээллийг нээсэндээ биш, мэдээллийг хаасандаа л хувьсгал дэгдсэн хэрэг. Ялангуяа Ливи бол хэн ч атаархмаар чинээлэг орон, гэм нь бүх мэдээлэл хаалттай байсан нь "бүхнээ нураах" хувьсгалынх нь үндэс болж. Манайд өдгөө 100 ТВ, 100 сонин, 100 сайтаар “нэгнээ гөвж” байна, хэн нь хэндээ итгэх билээ. Харин ч энэ олон худалдагдсан хэвлэл мэдээлэл дунд олон нийтийн байр суурийг давс хачиргүй илэрхийлдэг ганц зүйл нь соошл мэдиа. Олон хүн цугласан газрыг улс төрчид зүгээр орхихгүй нь ойлгомжтой (жишээ нь Челсийгийн фэн клуб :-) ). Гэлээ гээд "муусайн намчид твитэрээс зайл", "соошл мэдиаг бузартууллаа" гэх нь тэнэг хэрэг, тэд ажлаа л хийж байна.
Гэхдээ өдгөө моодонд орж буй Facebook, Twitter ч магад хэдэн жилийн дараа дараагийн шинэ соошл сайтдаа зайгаа тавьж өгнө гэж бодогдоно. Угтаа фээсбүүкчид ч гэж байхгүй, твитэрчид ч гэж байхгүй. Твитэр фээсбүүк хэрэглэдэг хүмүүс л бий. Саяхандаа нэг найзын машинд хальт FM радио сонсов. Сонирхолтой нь тэнд ч бас хүмүүс өөрсдийн гэсэн “радио ертөнц” –тэй болж. Жирийн нэг FM радиогийн, жирийн нэг нэвтрүүлгийн сонсогчид. Зарим нь хоорондоо байнга уулздаг, зарим нь өөрийгөө ил гаргахгүй зөвхөн утсаар л холбогддог, зарим нь нууц нэр ашигладаг, заримдаа бөөнөөрөө зугаалгаар явдаг, санаа нийлсэн зарим нь бөөнөөрөө өнчин хүүхдүүдэд тусалдаг, нийгмийн асуудлыг янз янзаар шүүмжилж тунгаадаг гэх мэт. Тэр нэвтрүүлгээр “Замын хөдөлгөөнд соёлтой оролцох”, “Хүүхдийн эмнэлэг хүрэлцээгүй хэцүү” гэх мэт бидний өнөөх л нийтлэг асуудлуудыг ярих нь элбэг. Ер нь яг л твитэр орчин шиг санагдсан шүү. Гэлээ гээд тэр хүмүүсийг “FM –чид”, "Радиочид" гэж нэрлэх нь утгагүй.
Эцэст нь, талбайд жагсахаас илүүтэй Facebook –ын нэг групп үүсгэх нь хялбар, ямар ч зардалгүй, олны эсэргүүцлийг илэрхийлдэг болсон. Товчхондоо соошл ертөнц гээд тийм тусдаа “хэсэг этгээдүүд”, "улс төрийн аюулт хэрэгсэл" ерөөс байхгүй. Нийт Монголчуудын хандлага интернэтийн ачаар илүү ил тод буюу “шилэн” болж буй л хэрэг, ийм “шилэн нийгэм” –д улс төрчид өөрсдөө л цэвэрхэн байхад боллоо.
kkkk
Зочин
asas
nastai hun
nastai hun
Зочин
Зочин
Zaluus
TTT
Ene teneg tsaraitai huuhed
Зочин
Зочин
зз
Зочин
munkhuu
Зочин
tugs
Зочин
уншигч
Erguu baagii
Зочин
хэр хэмжээндээ л
Зочин