Үзмэрч хийгээд үнэний тухай
Нэг хэсэг үзмэрчдийн тухай “Зөн билгийн тулаан” гэх нэвтрүүлэг маш их үзэгчтэй байлаа. Манайхан ч дууриаж хийж үзсэн ч нэг л явж өгсөнгүй. Тийм нэвтрүүлгүүд ёстой л хоёр худлын завсар нэг үнэнийг хавчуулж хийдэг аргыг сайн мэдэхгүй болоод манай нэвтрүүлгүүд урагшилсангүй ч оросын үзмэрчид манайд ирж мөнгө хийдэг болоод удлаа.
Нэг хэсэг үзмэрчдийн тухай “Зөн билгийн тулаан” гэх нэвтрүүлэг маш их үзэгчтэй байлаа. Манайхан ч дууриаж хийж үзсэн ч нэг л явж өгсөнгүй. Тийм нэвтрүүлгүүд ёстой л хоёр худлын завсар нэг үнэнийг хавчуулж хийдэг аргыг сайн мэдэхгүй болоод манай нэвтрүүлгүүд урагшилсангүй ч оросын үзмэрчид манайд ирж мөнгө хийдэг болоод удлаа.
1990-ээд оноос энд тэндгүй гарч эхэлсэн үздэг, хардаг хүмүүсийн тухай нэвтрүүлэг хийчих санаатай Ш.Гүрбазар бид хоёр тойроод ганц ч хүнд нь итгээгүй тул нэвтрүүлэг хийхээ больж байж билээ.
Ф.Осендовскийн Барон Унгерны тухай “Хүн араатан Бурхад “ номонд нэгэн Монгол үзмэрч түүнийг үзээд 137 хоногийн дараа үхнэ гэж хэлсэн тухай хэд хэд гардаг. Үнэхээр ч тэрээр үзмэрчийн хэлсэн ёсоор хоногийн тоо нь гүйцэж үхсэн гэдэг гэхдээ тэр ном бас л хоёр үнэний дунд нэг худлыг хавчуулсан ном шүү.
АНУ-ын 7 ерөнхийлөгч хорин жилийн давтамжтай тэгээр төгссөн онуудад алуулсан эсвэл ажлаа хийж байгаад гэнэт шахуу үхсэн байдаг нь мөн л 1830 онд хийсэн хараалаас эхтэй гэх бөгөөд ганцхан Рональд Рейган л амьд үлдсэн нь тэргүүн хатагтай Нэнси Рейган үзмэрчдээс асууж байж хараалыг хариулсан гэж ярьж бичдэг.
Манай анхны ерөнхийлөгч П.Очирбат ч Дашцэрэн гэх үзмэрчтэй байсныг хүн бүр мэднэ.
АНУ-ын ерөнхийлөгч Рузвельт тэр үедээ маш их нэрд гараад байсан Жин Диксон гэгч үзмэрч хүүхнийг цагаан ордонд уриад;- Би хэд наслах вэ? гэж асуухад - Танд зургаан сарын л нас байна гэж Жин Диксон хэлсэн гэдэг. Үнэхээр ч тэрээр удалгүй нас барсан төдийгүй жараад онд арьсны үзэл дээд цэгтээ хүрнэ, энэ дэлхийн хоёрдугаар дайн дуусаад одоо манай хамтрагч байгаа Орос дайсан чинь болно, Хятад коммунист орон болно… гэх мэтээр тэр цагт итгэхэд бэрх зүйлс ярьсан нь яг ёсоор болсон байдаг гэнэ. Рузвелт 1945 онд түүнтэй уулзсан байтал тэрээр дөчин жилийн явдлыг зөгнөж хэлжээ.
Түүнийг хүүхэд байхад нь нэгэн цыган хүн чи ирээдүйг мэддэг болно гээд болор бөмбөлөг өгсөн гэдэг. Тэрээр 14 нас хүрсэн үедээ өөрийгөө түвд ламын хойд дүр гэж итгэдэг болж Холливудын жүжигчдийг үздэг байсан бөгөөд 1942 оны нэгдүгээр сард жүжигчин Кэрол Ломбард түүнд үзүүлэхэд зургаан долоо хоногийн дотор онгоцоор нисвэл үхнэ гэж хэлсэн ч жүжигчин үл тоож галт тэргээр явсан бөгөөд Лас Вегасын ойролцоох ууланд галт тэрэг осолдож тэрээр нас барсан ажээ. Энэ цагаас түүний нэр хүнд асар өссөн байна. Мөн онд тэрээр Английн дараагийн сонгуульд Уинстон Черчиль ялагдах ч дахиад гарч ирнэ гэсэн нь бас л биелжээ.
1953 онд Иосеф Сталин үхнэ гэсэн нь яг таарчээ. Дараа нь тэрээр 1953 оны 5 сарын 14 нд NBC телевизээр “Мөнгөн бөмбөг шиг юм Орос орноос гарч сансарт ниснэ “ гэсэн нь 4 жилийн дараа биелж Спутник хэмээх хиймэл дагуул хөөргөсөн нь бүр ч бүхнийг цочирдуулсан явдал болсон юм.
Parade сэтгүүлийн 1956 оны тавдугаар сарын 13-ны дугаарт тэрээр “Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам ялна..гэвч ерөнхийлөгч алагдана” гэж хэлсэн нь бас л биелсэн бол 1963 онд 22 ны өдөр ерөнхийлөгч Ж.Кенниди буудуулж үхнэ та бүхэн анхааралдаа аваарай” гэж хэлсээр байтал АНУ-ын дотоод яам огт хайхралгүй аюулгүй байдлыг нь хангаагүйгээс яг тэр өдөр алагдсан ажээ.
1965 онд “Эш үзүүлсэн бэлэг” номоо хэвлүүлсэн нь 3 сая хувь борлогджээ.
1977 онд тэрээр Опра Уинфритай уулзаж байхдаа “Чи ток шоу хийвэл 2007 он гэхэд маш их алдарт хүрч сая сая үзэгчидтэй болно” гэж хэлсэн байдаг
Жин Диксон хэмээх тэр эмэгтэй АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчид Жонсон, Рейгэн нартай холбоотой байсан төдийгүй болох үйл явдлын талаар хэлж байсан баримт ярианы бичлэг ч байдаг байна.
Тэгвэл тэрээр нас барахаасаа өмнөхөн ирээдүйн тухай ингэж хэлж байжээ.
-Дэлхийн ирээдүйд тулгарч байгаа хамгийн том аюул бол Улаан Хятад улс юм. Хорин нэгдүгээр зууны эхний хагаст улаан Хятад шүдээ харуулж эхлэнэ.
2025 оноос Улаан Хятад эдийн засгийн хувьд асар нөлөөтэй болон хүчирхэгжиж булаан эзлэгч болж ирнэ. ОХУ-ын хойд хэсэг Хятадад эзлэгдэж Финланд, Норвеги, Швед, Дани тэдний эрхшээлд орох магадлалтай. Тэр байлдан дагуулалт 2037 онд дуусна. Тэд үр хөврөлийн аргаар дайны шинэ төрлийг ашиглах бөгөөд Хятад, Монгол цэргүүд дундад болон зүүн зүгт халдан довтлоно.
Эцэстээ Улаан Хятадын эсрэг дайнд АНУ, ОХУ-тай хамтарна.
Бүгд найрамдах нам алсдаа ялах бөгөөд эцэстээ хоёр намын систем Америкаас алга болно....гэх мэтээр хэлжээ.
Мөн түүний яриа бичлэг гар бичмэл зэрэг АНУ-ын нууцад хамааралтай хадгалагддаг гэх бөгөөд тэрээр болор бөмбөлөг барьж суугаад гүн бясалгалд орсон үедээ ийнхүү зөгнөн хэлдэг байсан тухай маш их зүйл хадгалагдан үлджээ.
Жин Диксон 93 насандаа 1997оны нэгдүгээр сарын 25-нд Вашингтон ди сид нас барсан байна.
Иймэрхүү зүйлд төдийлөн итгэх хэрэггүй ч бас нэг харчихад илүүдэхгүй …саяхнаас оросын хэвлэлүүд Хятад улс дайнд чимээгүй бэлтгэж байна. Тэдний армийн төсөв 56 тэрбум долларт хүрсэн тэд 2 сая 390 мянган байнгын цэрэгтэй гэх ч энэ 30 хувь дарсан тоо байж мэднэ гэх мэтээр бичих болоод байна.
Оросын нэрт сэтгүүлч В.Познер нэгэн нэвтрүүлэгтээ; “Хүйтэн дайны ялагч нь хэн бэ гэдэг ихэд эргэлзээтэй асуудал. Бид АНУ-д ялагдаж ЗХУ тарсан гэж үздэг ч яг хэрэг дээрээ Хятад л хожсон шүү дээ. Одоо Украйнаас болоод хүйтэн дайны маяг орж ирвэл бас дахиад л Хятад хожно” гэх мэтээр ихэд болгоомжилсон бас цаанаа нууц айсан шинжтэй ярьж байгаа төдийгүй Хятадын дайсан бид биш болоод удсан Америк одоо тэдний өрсөлдөгч шуудхан хэлбэл дайсан нь гэж бүр ч доош орсон өнгөөр ярьж байх юм.
Мөн одоо Оросод Хятад хүн их л моод болж Хятадуудтай гэрлэх явдал асар их өсчээ. Зарим судалгаагаар нэг их удахгүй Оросын сонгуулийн насны хүмүүсийн бараг гуравны нэг хувь нь Хятаджсан Оросууд болох гэж байгаа тухай олон ч нэвтрүүлгээр яриад эхэллээ.
Магадгүй “үр хөврөлийн аргаар хийх дайн ”гэж яг юуг хэлснийг бодмоор л цаг гэж бодоод багахаан зүйл товчлон хүргэв.
1921 онд хувьсгал гарсан ч эгээтэй л тусгаар тогтнолоо адчихалгүй явсаар 24 жилийн дараа 1945 онд бид бүх нийтийн санал асуулга явуулж байж бүрэн эрхээ баталгаажуулсан билээ. Харин 1990 оноос хойш 24 жил өнгөрсөн ч өмнө нь босгосоноо л “тоосго” болгон нураасан гэж үзэх хүмүүс бий ч харин бид тусгаар тогтнолоо хадгалсаар өнөө хүрчээ.
Хаа байсан Америк үзмэрчийн үгэнд итгэх нь ч юу юм бэ харин дотроо бодчиход бас буруугүй гэж бодоод үүнийг хүргэлээ. Мэргэн олон нэгийг бодно биз ээ.
Иргэн
зочин
Зочин
Зочин
tgt
Зочин
Монгол
Монгол
Монгол
Ганаа
Зочин
ZOCHIN
Twitter.s
Twitter.s
Зочин
Зарим хүмүүс
Archaagui namhan leadertei uls
Tod Otgonbayar, Zuraach
Зочин
oyun
Төрмөнхөд
ужэнужэжуэ
ZOOOOOZ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Батнэрэн
ккк
ezen
Зочин
Зочин
Зочин
ykb
uneheer uzmerch baidiim uu
1921 онд хувьсгал гэж нэрлэчихмээр юм болоогүй.