“Хятад” ялна!
Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар “Монгол ялна” гэсэн уриа гарч ирсэнд тэд туйлын дургүй ажээ.
Бидэнд хэдэн жилийн өмнө огт байгаагүй нийгмийн сүлжээ буюу твитер, фэйсбүүк гарч ирснээр хүн бүр “сэтгэгч”, “сэтгүүлч”, “гүн ухаантан”, “цэцэд, мэргэд” болж хувирав. Өмнө бол нэг хоёр төрийн томчуудыг л тойрч ардчилсан ёсоор муулдаг байсан бол одоо бүгдийг хуйгаар нь муулдаг боллоо. За энэ ч бас өөр учиртай төрд итгэх итгэл алга болсон гэвч тийм “томчууд” нийгмийн сүлжээгээр нийт олныг “Монгол ялначуудаа …” гэж занаад хараан хашхирах болов.
Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар “Монгол ялна” гэсэн уриа гарч ирсэнд тэд туйлын дургүй ажээ.
Монгол ялна гэдгийн эсрэг утга “Монгол хэзээ ч ялахгүй”, “Монгол ялагдана” эсвэл “Хятад ялна” гэсэн утга буй нь хэнд ч ойлгомжтой.
“Хятад ялначууд” хоёр янз байх шиг.
Нэгд Х.Баттулга ерөнхийлөгчийг ДУДС л төгссөн дунд боловсролтой, яармагийн ядуу гэр хорооллоос гаралтай ганзагачин, жүдо самбочин буюу бөх гэх бөгөөд (зураач гэдэг сэхээтэн ангид хамаарах нугууртай тул огт үл дурсана, хэн ч босгоогүй Чингис хааны хөшөө, Майдар хотын төслийг бол бүр ч үл дурсана.) товчхондоо боловсролгүй “оркын хаан” хэмээн тавлаад би бол “том сэхээтэн, хотын төвд өссөн ухаантан, цагаан гартан ” гэх өнцгөөр өөрийгөө “том” гэдгээ харуулах зорилготой нь илт үзэгдэнэ.
Хоёрт дахь хэсэг бол өрсөлдөөд ялагдсан талыг баримтлагчид буюу тэдэнд ажилласан “нэрт томчууд” эсвэл МАН- ын хотын фракцтай холбоотой “60 тэрбумын хишиг хүртэгчид” бололтой юм. Саяхан тэд бултаараа “Хятад ялна ” хэмээн гүйж явсныг одоо мартсан хүн нэг ч үгүй шүү дээ. Тэгээд ялагдсандаа хорсохдоо “Монгол ялначуудаа” хэмээн багтран баалж хашхирдаг бололтой.
Нийгмийн сүлжээнд ухамсартай, ухамсаргүйгээр “Хятад ялна…” гэсэн далд санаатангуудыг харахад дээр өгүүлсэн өөрийгөө “маш том” гэж бодсон нөхөд зонхилох бололтой юм. Тэд юу ч бичихдээ гол нь л “би бол том” гэдгээ харуулах зорилго өмнөө тавина. Түүнд Монгол ялна уу, Хятад ялна уу пад байхгүй “Өөрөө л ялах” тухай эхлээд бодно. Би гэх өвчний гол шинж бол “би жижиг гар бишээ том хөөе…”гэсэн хорсол тачаал, багтарсан гашуун хорсол бөлгөө. Тэд ихэнхдээ маш зовлонтой, аз жаргал дутмаг, комплекстэй, бүх зүйлд сэтгэл ханадаггүй, хомхой, атаархуусэтгэлтэй улс байх шиг.
Аль болох том хүнийг муулбал би илүү “том” харагдана гэх гагц бодол тийм хүмүүсийг бүр ч сохолдог бөгөөд улам томыг улам зоригтой муулж тодорно хэмээн мунхаглахдаа хаа нэгтэйгээс хүний бичсэн ном хуулж тавихдаа ч хүртэл өмнөтгөл болгон хэн нэгэн том хүнийг доош хийж өөрөө “томорч” буйдаа ихэд таашаал аваад өнөөхөө дэлгэх жишээтэй болтлоо мунхардаг байна.
За тэгээд цааш нь тархины тураал, оюуны хоосрол, боловсролын системийн гажуудал, бүр бүхэлдээ системийн согог, гажуудсан ардчилал, ядуу буюу ядуувтар анги олонх болсных, олигарх …энэ тэр гээд цэцэрхэж болох боловч ганцхан зүйлээр энэ өчүүхэн бичвэрээ хаая.
Монгол ялахгүй юм бол туж ялагдсаар л байх уу? Эсвэл Хятад ялах уу? Аль нэг нам Монголыг ялах юм уу?
Нам дагаж талцах ч одоо утгаа алдсан.
Адлоф Хитлер нэгэнтээ тэдэнд хандаж “Нам дагаж амьдардаг баасны ялаануудад хандаж ганц л үг хэлъе. Герман үндэстэн өөрөө нэг нам юм !” хэмээн хэлсэн байдаг.
Монгол ялах л болно. Үүнд хүн бүр чаддаг чаддагаараа хүчин зүтгэх хэрэгтэй. Монгол ялбал та бас хамт ялна! Монголыг ялуулах дургүй бүхэл бүтэн хэсэг байгаа ч юм уу бүр ойлгохоо байгаад мунхаг бичээч би үүнийг тэрлэв. Мэргэн олон тамын энэ үлгэрийг тунгаан бодох буй за!
Жич: (1945 оны аравдугаар сарын 20-ны Монгол Улсын ард иргэд нэгэн дуугаар тусгаар тогтнохын төлөө санал өгч, Монгол Улс тусгаар тогтносны дараа Дундад Иргэн Улсын ерөнхийлөгч Чан Кайши ойрын хүрээлэлдээ ингэж хэлжээ:
Гагц манай улс биеэ дааж, хүчирхэгжихийн цагт энэхүү гадаад Монголчууд эх орныхоо тэвэрт эргэн орох болно гэдэгт Жунжэн би итгэдэг.
(Ден Сяопин ч мөн ийм утгатай үг хожим хэлсэн байдаг.)
Эх сурвалж; 中正吾相信, 只要我們國家能夠自立自強起來,外蒙這些民族,終久必會歸到其祖國懷抱裡來的)
2018 оны 10 сарын 20