Маршалыг маршал хувцастай нь сүүлчийн удаа үдэж өгчээ
“БНМАУ-ын маршал” гэх цэргийн эрхэм дээд цол гуравхан хүнд заяасны сүүлчийнхийг Ю.Цэдэнбалд 1979 оноосон билээ. Тэр тухай дурсамжийн хэсгийг ноороглон буй “Жамбын Батмөнх” номоосоо эшлэе.

Баримт: МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Ю.Цэдэнбалд БНМАУ-ын маршал цол олгох тухай асуудал хэлэлцжээ. Ж.Батмөнх:
- 1976 онд бид ярьж байсан нэг асуудлыг дахин ярих хэрэгтэй байна. БНМАУ-ын Маршал цол олгох тухай юм. Энэ асуудлыг тэр үед Цэдэнбал хүлээж аваагүй юм. Учир нь өөр хэр хэмжээ, цаг үеийн байдалтай холбон тайлбарлаж байсан. Энэ завсар байдал их өөрчлөгдөв. Дэлхий дахины байдлаас болоод улс, эх орноо батлан хамгаалах шаардлага их болж байна. Улс орны батлан хамгаалах асуудлыг сайжруулах шаардлага их боллоо. Одоо цэргийн зохион байгуулалт, улс орны аж ахуй энэ бүхнийг мэргэжлийн ба бодлогын талаар Цэдэнбал даргын удирдлагаар шийдвэрлэж байна. Даргын цэргийн боловсрол, бэлтгэл, мэдлэг дадлагыг бид мэднэ. Зөвлөлтийн цэргийн зүтгэлтэн, удирдлагууд даргын энэ бүх байдлыг сайн мэддэг. Улс орны батлан хамгаалахын асуудлыг байвал зохих шатанд нь тавих хэрэгтэй. Кадр болон доод шатны арга хэмжээ ч авагдаж байна. Одоо дээд удирдлагад ийм шаардлага хэрэгтэй. Ю.Цэдэнбал Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болохоосоо өмнө Халх голын дайны үед чухал үүрэг гүйцэтгэж байсан. 1945 оны дайнд зөвлөлтийн армитай хамт японы милитаристуудыг бут цохиход шууд оролцон ажилласан. Түүний ялалтыг зохион байгуулахад удирдлагын ач холбогдол их байв. Одоо цагийн байдлыг харгалзан даргад энэ цолыг өгөхөөр ярьж байна. Иймд дарга энэ саналыг хүлээн авах байх гэж найдна.
Баримтыг тодруулахуй: 1990-ээд оны эхэн үеийн гол дуулиан бол “Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид”-ийн хэрэг билээ. Энэ хэргийн улмаас эрүү үүсгэгдэн мөрдөн шалгагдаж байсан хүмүүсийн нэг нь Ж.Батмөнх байсан ба тэрээр өөрт холбогдох хавтаст хэрэгтэй танилцаад тухайн хэргийг шалгаж байсан УЕПГ-ын мөрдөн байцаагч Уранцэцэгт бичсэн захидалдаа дараахи тайлбар бичжээ.
Мөрдөн байцаагч Уранцэцэгт:
- ... Армийн генерал, Маршал цолыг би бараг албадаж олгосон юм шиг хүн үнэмшихэд хэцүү юм бичжээ. Цэргийн нөхдөөс оруулж ирсэн саналыг товчооны гишүүд урьдчилан ярилцаад хуралд санал гаргахыг надад зөвлөсөн. Би зөв л гэж үзээд санал гаргаж байсан. Харин Ю.Цэдэнбал эхлээд ийм өндөр цол хэргэм надад хүндэднэ гэх зэргээр үнэхээр ч татгалзаж байгаа аястай юм ярьж байснаа амралтын дараа болъё, эсвэл нууц тогтоол гаргаж байя, хувцас форм захиалж хийлгэхэд цаг хэрэгтэй гэх мэт юм яриад байсан. Тэгээд товчооны бусад нөхөд цөм л “Маршал” цол олгох саналаа хэлсэн. Өөр санал гараагүй. Хурлыг Ю.Цэдэнбал өөрөө даргалдаг шүү. Тэгээд шийдэж байгаа болохоор тогтоол гаргая гэж бүгдээрээ тогтсон хэрэг гэжээ.
Толилуулан буй энэ олон гэрэл зураг хэвлэлд анх удаа тавигдаж буй. Дээрхи дурсамжтай төдийлөн хамаатахгүй. Зургийг арван жилийн найз бэлтгэл дэд хурандаа Д.Гомбодоржийн хувийн архиваас авлаа. Баялаг архиваа хуваалцсанд талархлаа илэрхийлээд түүний оролцсон энэ ёслолын талаар өгүүлье.
- НАХЯ-ны цэрэг-спортын пионерийн “Дөл” зуслангийн түүхэнд тухайн цаг үеийн хүүхдүүдийн дунд мөнхрөн үлдсэн нэгэн түүхт үйл явдал бол Монгол Улсын маршал Ю.Цэдэнбал гэргий А.И.Цэдэнбал-Филатовагийн хамт 1984 оны 7 дугаар сард “Дөл” зуслангийн үйл ажиллагаатай 30 минут танилцах хөтөлбөртэй ирээд, 18 аймгаас ирсэн ажилчин, малчин, дунд албан тушаалтны гаралтай манай байгууллагын ирээдүйн залуу халаа болох хүсэлтэй сурагчидтай уулзаж, тэдний сэтгэл санааг сонсож, урлаг, цэрэг-спортын буухиа тоглолт, байр байдалтай нь танилцан өндөр сэтгэгдэл төрж, хөтөлбөрөө 3 цагаар сунгаж, өдрийн зоогоо Их тэнгэрээс зориуд авчруулж, сурагчдын соёлын танхимд амтлан зооглоод, өөрийн тааваараа богино хугацаанд ч атугай тайван тухлан амарсан явдал байв. Мөн А.И.Цэдэнбал-Филатова гуай “Дөл” зуслангийн бяцхан дайчдыг хараад оросын цэргийн офицерын бяцхан охин байсан бага насны дурсамжийг минь надад санагдуулж байна гээд санаа алдан, сэтгэл догдлон нүүрэндээ баярын мишээлтэй зогсож байсныг тод санаж байна.
- Маршал маань монголын хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан гэргийнхээ хамт “Дөл” зуслангийн үйл ажиллагаатай танилцаад сэтгэл нь хорогдоод яарахгүй явахгүй байсаар байгаад амрагч сурагчид болон “Одонд хороо” гэж алдаршсан өөрийг нь цаг үргэлж хамгаалж байсан төрийн торгон цэрэг– 05 дугаар ангийн харуулчин дайчдаар “Дөл” зуслан дээрээс (Толгойтын зүүн салаан дахь Билгүүн амнаас) үдүүлж явсан нь түүний эх орондоо хэзээ ч буцаж ирэхгүйгээр харийн оронд одохоос 7-хон хоногийн өмнө болсноороо, түүний амьдралын хамгийн сүүлчийн уулзалт байснаараа бидний сэтгэл зүрхэнд хэзээ ч мартагдашгүй гүн дурсгалтай, бас гунигтай түүхэн уулзалт байсныг сүүлд бид мэдсэн билээ.
- “Дөл” зуслангийн бяцхан хөвгүүд бид буянтай хоёр буурлыгаа хэдхэн хором ч гэсэн хугацаанд эх орныхоо байгалийн үзэсгэлэнт Билгүүн аманд түр саатуулан сэтгэлийг нь сэргээн баярлуулсан буянтай үйлс болсон юм гэж боддог юм гэжээ.
Энд нэмж олон тайлбар бичих шаардлагагүй. Гэрэл зураг түүх өгүүлнэ. Гарчгаа давтаад маршалыг маршал хувцастай нь сүүлчийн удаа монголчууд бид харсан, тэр хувцастай нь сүүлчийн удаа үдэж өгсөн түүх хэмээн нэмж хэлмээр байна. Харин тэр 7 дугаар зураг дээрхи АК буу агссан “Соёл-Эрдэнэ” хамтлагийг бол хэргээр сонирхуулахаар орууллаа. Хамтлаг маршалын тэр айлчлалтай хамаатахгүй, уг зусланд нэг зун зочлонгоо зургаа татуулсныг манай Гомбоо авч үлджээ.
БНМАУ-ын сүүлчийн маршал маань ардын армийн томхон нэгтгэл– хээрийн арми, дивиз, хороо, ядахнаа хилийн цэргийн нэг отрядаас бус, пионерийн зуслангаас маршалын формтойгоо үдүүлсэн, тэр сайхан хувцсаа дахин хэзээ ч өмсөөгүй түүх ийн ажгуу!
Баримт: МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Ю.Цэдэнбалд БНМАУ-ын маршал цол олгох тухай асуудал хэлэлцжээ. Ж.Батмөнх:
- 1976 онд бид ярьж байсан нэг асуудлыг дахин ярих хэрэгтэй байна. БНМАУ-ын Маршал цол олгох тухай юм. Энэ асуудлыг тэр үед Цэдэнбал хүлээж аваагүй юм. Учир нь өөр хэр хэмжээ, цаг үеийн байдалтай холбон тайлбарлаж байсан. Энэ завсар байдал их өөрчлөгдөв. Дэлхий дахины байдлаас болоод улс, эх орноо батлан хамгаалах шаардлага их болж байна. Улс орны батлан хамгаалах асуудлыг сайжруулах шаардлага их боллоо. Одоо цэргийн зохион байгуулалт, улс орны аж ахуй энэ бүхнийг мэргэжлийн ба бодлогын талаар Цэдэнбал даргын удирдлагаар шийдвэрлэж байна. Даргын цэргийн боловсрол, бэлтгэл, мэдлэг дадлагыг бид мэднэ. Зөвлөлтийн цэргийн зүтгэлтэн, удирдлагууд даргын энэ бүх байдлыг сайн мэддэг. Улс орны батлан хамгаалахын асуудлыг байвал зохих шатанд нь тавих хэрэгтэй. Кадр болон доод шатны арга хэмжээ ч авагдаж байна. Одоо дээд удирдлагад ийм шаардлага хэрэгтэй. Ю.Цэдэнбал Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болохоосоо өмнө Халх голын дайны үед чухал үүрэг гүйцэтгэж байсан. 1945 оны дайнд зөвлөлтийн армитай хамт японы милитаристуудыг бут цохиход шууд оролцон ажилласан. Түүний ялалтыг зохион байгуулахад удирдлагын ач холбогдол их байв. Одоо цагийн байдлыг харгалзан даргад энэ цолыг өгөхөөр ярьж байна. Иймд дарга энэ саналыг хүлээн авах байх гэж найдна.
Баримтыг тодруулахуй: 1990-ээд оны эхэн үеийн гол дуулиан бол “Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид”-ийн хэрэг билээ. Энэ хэргийн улмаас эрүү үүсгэгдэн мөрдөн шалгагдаж байсан хүмүүсийн нэг нь Ж.Батмөнх байсан ба тэрээр өөрт холбогдох хавтаст хэрэгтэй танилцаад тухайн хэргийг шалгаж байсан УЕПГ-ын мөрдөн байцаагч Уранцэцэгт бичсэн захидалдаа дараахи тайлбар бичжээ.
Мөрдөн байцаагч Уранцэцэгт:
- ... Армийн генерал, Маршал цолыг би бараг албадаж олгосон юм шиг хүн үнэмшихэд хэцүү юм бичжээ. Цэргийн нөхдөөс оруулж ирсэн саналыг товчооны гишүүд урьдчилан ярилцаад хуралд санал гаргахыг надад зөвлөсөн. Би зөв л гэж үзээд санал гаргаж байсан. Харин Ю.Цэдэнбал эхлээд ийм өндөр цол хэргэм надад хүндэднэ гэх зэргээр үнэхээр ч татгалзаж байгаа аястай юм ярьж байснаа амралтын дараа болъё, эсвэл нууц тогтоол гаргаж байя, хувцас форм захиалж хийлгэхэд цаг хэрэгтэй гэх мэт юм яриад байсан. Тэгээд товчооны бусад нөхөд цөм л “Маршал” цол олгох саналаа хэлсэн. Өөр санал гараагүй. Хурлыг Ю.Цэдэнбал өөрөө даргалдаг шүү. Тэгээд шийдэж байгаа болохоор тогтоол гаргая гэж бүгдээрээ тогтсон хэрэг гэжээ.
Толилуулан буй энэ олон гэрэл зураг хэвлэлд анх удаа тавигдаж буй. Дээрхи дурсамжтай төдийлөн хамаатахгүй. Зургийг арван жилийн найз бэлтгэл дэд хурандаа Д.Гомбодоржийн хувийн архиваас авлаа. Баялаг архиваа хуваалцсанд талархлаа илэрхийлээд түүний оролцсон энэ ёслолын талаар өгүүлье.
Маршалд рапорт өгч байгаа нь Д.Гомбодорж
Гомбоо маань ийнхүү дурсан бичжээ.- НАХЯ-ны цэрэг-спортын пионерийн “Дөл” зуслангийн түүхэнд тухайн цаг үеийн хүүхдүүдийн дунд мөнхрөн үлдсэн нэгэн түүхт үйл явдал бол Монгол Улсын маршал Ю.Цэдэнбал гэргий А.И.Цэдэнбал-Филатовагийн хамт 1984 оны 7 дугаар сард “Дөл” зуслангийн үйл ажиллагаатай 30 минут танилцах хөтөлбөртэй ирээд, 18 аймгаас ирсэн ажилчин, малчин, дунд албан тушаалтны гаралтай манай байгууллагын ирээдүйн залуу халаа болох хүсэлтэй сурагчидтай уулзаж, тэдний сэтгэл санааг сонсож, урлаг, цэрэг-спортын буухиа тоглолт, байр байдалтай нь танилцан өндөр сэтгэгдэл төрж, хөтөлбөрөө 3 цагаар сунгаж, өдрийн зоогоо Их тэнгэрээс зориуд авчруулж, сурагчдын соёлын танхимд амтлан зооглоод, өөрийн тааваараа богино хугацаанд ч атугай тайван тухлан амарсан явдал байв. Мөн А.И.Цэдэнбал-Филатова гуай “Дөл” зуслангийн бяцхан дайчдыг хараад оросын цэргийн офицерын бяцхан охин байсан бага насны дурсамжийг минь надад санагдуулж байна гээд санаа алдан, сэтгэл догдлон нүүрэндээ баярын мишээлтэй зогсож байсныг тод санаж байна.
- Маршал маань монголын хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан гэргийнхээ хамт “Дөл” зуслангийн үйл ажиллагаатай танилцаад сэтгэл нь хорогдоод яарахгүй явахгүй байсаар байгаад амрагч сурагчид болон “Одонд хороо” гэж алдаршсан өөрийг нь цаг үргэлж хамгаалж байсан төрийн торгон цэрэг– 05 дугаар ангийн харуулчин дайчдаар “Дөл” зуслан дээрээс (Толгойтын зүүн салаан дахь Билгүүн амнаас) үдүүлж явсан нь түүний эх орондоо хэзээ ч буцаж ирэхгүйгээр харийн оронд одохоос 7-хон хоногийн өмнө болсноороо, түүний амьдралын хамгийн сүүлчийн уулзалт байснаараа бидний сэтгэл зүрхэнд хэзээ ч мартагдашгүй гүн дурсгалтай, бас гунигтай түүхэн уулзалт байсныг сүүлд бид мэдсэн билээ.
- “Дөл” зуслангийн бяцхан хөвгүүд бид буянтай хоёр буурлыгаа хэдхэн хором ч гэсэн хугацаанд эх орныхоо байгалийн үзэсгэлэнт Билгүүн аманд түр саатуулан сэтгэлийг нь сэргээн баярлуулсан буянтай үйлс болсон юм гэж боддог юм гэжээ.
Энд нэмж олон тайлбар бичих шаардлагагүй. Гэрэл зураг түүх өгүүлнэ. Гарчгаа давтаад маршалыг маршал хувцастай нь сүүлчийн удаа монголчууд бид харсан, тэр хувцастай нь сүүлчийн удаа үдэж өгсөн түүх хэмээн нэмж хэлмээр байна. Харин тэр 7 дугаар зураг дээрхи АК буу агссан “Соёл-Эрдэнэ” хамтлагийг бол хэргээр сонирхуулахаар орууллаа. Хамтлаг маршалын тэр айлчлалтай хамаатахгүй, уг зусланд нэг зун зочлонгоо зургаа татуулсныг манай Гомбоо авч үлджээ.
БНМАУ-ын сүүлчийн маршал маань ардын армийн томхон нэгтгэл– хээрийн арми, дивиз, хороо, ядахнаа хилийн цэргийн нэг отрядаас бус, пионерийн зуслангаас маршалын формтойгоо үдүүлсэн, тэр сайхан хувцсаа дахин хэзээ ч өмсөөгүй түүх ийн ажгуу!
Вольнодумца крамола
Вольнодумца крамола