Хаалттай эсвэл нээлттэй айлчлал
Ойрын тав хоног Хятад улс дэлхийн анхаарлын төвд байлаа. Уг нь тавхан хоног төдий биш байнга л анхаарлын төвд оршдог их гүрний хувьд онцлох явдал үнэхээр энэ болов. Гол нь Орос, Энэтхэг, Монголын Ерөнхий сайд нар Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай ээлж дараалан уулзсан явдал юм.
Айлчлалын хөтөлбөр нэлээд шахуу ч хөрш гүрэнд хийх Ерөнхий сайдын албан ёсны айлчлалд мэдээж стратегийн чухал ач холбогдол байж таараа хэмээн айлчлалын бүрэлдэхүүнд миний бие өөрөө гуйх шахуу багтсан хэрэг. Хятад руу олонтаа зорчиж байсан хэдий ч төрийн хэмжээний ямар ч арга хэмжээнд оролцож байгаагүйгээ энд дурдах хэрэгтэй. Тэгээд ч сүүлийн хоёр жил манай улсын нүүрсний экспорт энэ улсаас хамааран доголдож түүнээ даган эдийн засгийн хямралын шинж тэмдэг мэдрэгдэж (мэдээж энд “Рио Тинто”-г дурдахгүй) эхэлсэн болон төмөр замын царигийн асуудлаар харилцан сөрөг байр суурьтай байдаг нь манайд улс төрийн тоглолт болтлоо газар авсан зэргээс бодсон ч Хятад дахь Ерөнхий сайдын айлчлал яах аргагүй анхаарал татаж байлаа. Манай айлчлалтай давхцан Орос болон Энэтхэгийн Ерөнхий сайд нарын айлчлал давхцаж байгаа нь ч бүс нутгийн хувьд дуулиан тарихуйц үйл явдал мөнөөсөө мөн байв. Тэгээд ч Хятад бол манай тэр болгон эвлэрч чаддаггүй боловч эвлэрэхээс өөр аргагүй, байнга шахам сэрэмжлэх боловч тэр бүр сэрэмжтэй байж чадашгүй нэг тийм сэтгэл дэнслүүлсэн хөрш юм даа. За нэг ийм бодолтой нөхөр л айлчлалын бүрэлдэхүүнд багтаад онгоцонд нь суугаад авлаа. Айлчлал Сычуань мужийн Чендү хотоос эхэллээ. Сычуань бол Хятадын баруун бүс. Энэ бүсийг хөгжүүлэх гэж Хятад улс аль байдгаараа хичээж буй. Бүх Хятадын баруун бүсийн олон улсын үзэсгэлэн яармагийг жил бүр зохион байгуулж, Хятадад тэргүүлэгч компаниуд энэ нутагт салбараа нээж дэлхий нийтийн анхаарлыг багагүй татаж эхэлсэн муж юм. Хятад ер нь хөгжлөөрөө хоцорч буй мужаа өөд нь татаж олон улсын анхаарлын төвд аваачихын тулд төр засгаасаа бодлогоор дэмжиж, хүчээр шахам хөгжүүлж орхидог өвөрмөц арга барилтай орон. Сычуань дахь жишээ үүнийг нотолно. Баруун бүсээ хөгжүүлэх бодлого нь 2000 оноос эхэлсэн гэхэд өдгөө дэлхийд тэргүүлэгч 500 компани энэ мужид салбараа нээж. Ингэж гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд санхүүгийн дэмжлэг болон татварын хөнгөлөлт багагүй үзүүлжээ. Мөн жил бүр зохиогддог үзэсгэлэн яармагт Хятадын томчууд өөрсдөө ээлжлэн айлчилж сонирхдог нь дэлхийн хэвлэл мэдээллээр цацагдаж нэгэн ёсны пиар болж өгдөг байна. Манай Ерөнхий сайдын энэ мужид айлчилж, нэг өдрөө зо-риулсан гол арга хэмжээ бол энэ үзэсгэлэн яармаг байлаа. “Баруун бүсийн үзэсгэлэн яармагт монголчууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно”, “Хятадын баруун бүс рүү Монгол Улс цонхоо нээлээ ” гэх мэтийн сүржин мэдээллүүд явж байсан хэдий ч уг үзэсгэлэнд Монголоос нэг ч байгууллага, аж ахуйн нэгж оролцсонгүй. Хэдийгээр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим өөрийн сайтдаа зар байрлуулсан ч монгол үйлдвэрлэгч тэнд очсонгүй. Хятадаас монголчуудад зориулан 2000 м.кв үнэгүй талбай өгсөн ч эдийг нь хийж барсангүй. Учир нь тэнд биотехнологи, сансрын хөлөг, нисдэг тэрэг, эмийн үйлдвэрлэл, нанотехнологи зэрэг шинжлэх ухааны бүтээлүүдээрээ өрсөлдөн аархаж байхад манайхны аваад очдог эсгий улавч, ноолууран цамц, нөмрөг зэрэг бол тэнд хогны дайтай хэрэггүй зүйл болдог аж. Уг нь Ерөнхий сайд нь дагалдан яваа нүсэр багтайгаа очсон байхад “Монголд үйлдвэрлэв” гэсэн ганцхан павильон байж байхад хэчнээн их сурталчилгаа болох байв даа гэх харамсах сэтгэл төрсөн. Уг үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд оролцож үг хэлсэн. “Монгол бол аль ч хэлбэрээр харилцан ашигтай хамтран ажиллахад итгэл даахуйц нөхөр байж чадна. Манай улсад ямар ч орны аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтаа хийхэд таатай орчин бүрдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталлаа....” гээд л араас нь “Тухайлбал энэ удаа манай улс ийм, ийм бүтээгдэхүүнээрээ энэ яармагт оролцож байна” гэсэн бол түүн шиг сурталчилгаа, түүн шиг ач холбогдол гэж юу байх билээ дээ. “Ерөнхий сайдын айлчлал сайхан боллоо”, “Чухал ач холбогдлоор дүүрэн боллоо”, “Ерөнхий сайд үг хэллээ” гэх мэтийн хөндий, хүйтэн албаны хэллэгээр айлчлалыг чимдэг загвар тэртээ хол хоцорсон болохыг айлчлалыг зохион байгуулдаг цэцэн мэргэн түшмэдэд анхааруулчихъя. За тэгээд Чэндүгээс Ляонин мужийн Шэньянь хотод очиж нэг хоносон. Энэ муж бол Хятадын хөгжлийн өлгий юм гээд хэлчихэд буруудахгүй дээ. Монголчууд Мугдэн гэдгээр андахгүй. Энд айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн хэрэг мөн ч их байлаа. Ляонин муж бол Зүүн Хойд Хятадын цор ганц далайн боомт бөгөөд гадаад худалдаа, олон улсын харилцааны чухал цэг. Манай улсын зүүн хилтэй ойр учир Сүхбаатар аймагтай бүх талаар хамтран ажиллах боломжтой. Нөгөө талаас энэ муж Хятадын хамгийн том аж үйлдвэрийн бааз. Сүхбаатар аймагтай хамтын ажиллагаа өргөжүүлж болох бөгөөд бүх орчин нээлттэй байхад ер нь юү хүлээгээд ажиллахгүй байгаа хэрэг вэ гээд тус аймгийн Засаг даргад арга хэмжээ авах шахуу сэтгэгдэл төртөл ярьж, ойлгуулж чадсан даа. Арга ч үгүй биз Монголтой хамгийн ойрхон далайн боомт бол Ляонин муж. Тиймээс хил залгаж байгаа Сүхбаатар аймгийг анхаарлын төвд аваачиж стратегийн түншлэл бий болгох нь манай төрийн бодлого мөн л дөө. Сүхбаатар аймгийн Бичигтээс тус мужийн Зиньжоу хотын далайн боомт хүртэл ердөө 1000 орчим км байгаа нь олзуурхууштай. Хэрэв үнэхээр олзуурхаад байгаа бол нислэгийн маршрут нээх, зам тээврийн салбарт ч хамтран ажиллах нааштай хэлбэрүүдийг ярилцсан болно. Ямартай ч энэ мужид саатсан нэг өдрийн ажлын үр дүн шууд гарах болсонд Ерөнхий сайд таатай байх шиг санагдсан. Гэхдээ тус мужид болсон Монгол, Хятадын ажил хэргийн уулзалтад үүнийг бичигч биеэр оролцох боломж байгаагүй тул үүнээс цаашихыг тааварлах аргагүй тул орхив. Ямар ч айлчлалын үед сэтгүүлч заавал биеэрээ орж сурвалжлах боломж байдаггүйг би өөрийн туршлагаас ойлголгүй яахав. Харин тэр болгонд зөвлөхүүд нь тайлбарлаж дутууг нөхөж явдаг арга барил үгүйлэгдэж байсан. Бээжин хотод болсон Хятадын төр, засгийн тэргүүнүүдтэй хийсэн уулзалт болон гарын үсэг зурсан бичиг баримтуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхий сайд өөрийн биеэр сэтгүүлчдэд танилцуулсан. Энэ уулзалтаар л бүрхэг байсан мэдээлэл тодорхой болсон санагдана. Ер нь манай улсын Ерөнхий сайд бол нээлттэй байж чадах хүн боловч эргэн тойрны хүрээлэгчид нь түүнийг улам хаалттай, хүйтэн харилцаатай хүн болгож харагдуулдаг шиг санагдсан шүү. Дээр нь Ерөнхий сайдын зөвлөхүүд дэндүү залуу учир юуг, хэзээ, ямар үед тайлбарлах ёстойгоо ялгаж салгаж сурахад тэдэнд дөрвөн жил хүрэлцэхгүй мэт бодогдов. Айлчлалын хүрээнд Хэвлэл, мэдээллийн алба нь өөрийн зохих хүрээнд хангалттай ажилласан. Гэвч тэдний бидэнд хүргэх мэдээлэл тодорхой орон зайтай, утга агуулгатай байдаг. Энэ бүхний нарийн учрыг, Монгол Улсад хэрэгтэй сонирхолтой өнцгүүдийг зөвлөхүүд л хэлж өгдөг шүү дээ. Айлчлалын төгсгөлийн хоёр хоног буюу 24, 25-нд Бээжин хотод болсон Хятадын төр, засгийн тэргүүнүүдтэй хийсэн уулзалт үнэхээр чухал байлаа. Гэвч Ерөнхий сайд 24-ний өдөр гэхэд Бээжинд оччихсон уулзалтууд нь эхэлж байсан бол хэвлэл мэдээллийнхэн тэртээ орой 22 цаг өнгөрч байхад Бээжинд буусан. Үйл ажиллагааг нь сурвалжилж олон нийтэд хүргэх ёстой хэвлэлийнхнийг тэртээ араас нь явуулах зохион байгуулалт бол манай Гадаад харилцааны яамнаас л гарах “мэргэн” шийдвэр л дээ. Монгол Улсын Гадаад харилцааны яам гэдэг бол Шведийн дээд шүүхийн даргад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр орчуулагч хийлгэж чадсан яам. Орчуулагч нь гараад микробусандаа суучихсан тамшаалж байх зуур Ерөнхийлөгч өөрийн биеэр орчуулга хийхийг би нүдээр үзсэн л юм, Л.Болд сайд аа. Бээжин хотод Монголын Элчин сайдын Яаманд болсон иргэд, оюутнуудтайгаа хийсэн уулзалтыг ч маш муу зохион байгуулсан. Ерөнхий сайдтайгаа уулзах гэсэн иргэдийг бүтэн гурван цагийн өмнө цуглуулсан байсан бөгөөд суух сандал байхгүй, асуулт асуух боломж олгоогүй нь Элчин сайдын Яам болон манай Гадаад харилцааны яамны ажлын зохион байгуулалт муутай холбож тайлбарлахаас өөр аргагүй. Энэмэтчилэн сонин хачинтай айлчлалын аяны богц хоосонгүй ирсэн. Уул уурхайн яам Газрын тос, химийн корпараци SINOPEC хооронд хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулах, улмаар Хятадын зах зээлд борлуулах зорилго бүхий санамж бичигт гарын үсэг зурсан. БШУЯ-ныхан ч ганзага хоосонгүй явсан. Манай улсын хувьд огт анхаарахаа больчихсон байсан шинжлэх ухааны салбарт ойрмогхон ахиц гарах вий. Тэд Хятадтай хамтран Шинжлэх ухааны парк байгуулахаар харилцан тохиролцсон. Оюутан солилцоогоо нэмэгдүүлсэн. Замын-Үүд дэх шингэн түлш ачих төхөөрөмжийн өргөтгөлийн ажлыг ирэх сарын дундуур дуусгах бөгөөд 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих боломжтой болсон. Хэрэв Монгол-93 шатахууны хэрэглэгч нь байж л байх юм бол нийлүүлэлт нь өсөхөөр болсон доо. За тэгээд Монголын нүүрс экспортлогчдыг төлөөлж “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, Хятадын “Шинхуа Энержи” компанитай 20 жилийн хугацаанд Хятадад нэг тэрбум хүртэл тонн нүүрс нийлүүлэхээр айлчлалын үеэр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан гэх мэт. Энэ бол бидэнд нээлттэй айлчлалын дүр төрх, бичиж болох тоо баримт. Хэрэв айлчлалын ажлын хэсэг болон Ерөнхий сайдын зөвлөхүүд бидэнд нээлттэй байсан бол бүр сайн сурвалжлага бичиж болохоор л байсан. Хаалттай эсвэл нээлттэй айлчлалын сонин хачнаас хүргэхэд ийм байлаа.
Гана
ӨӨӨӨ
sadsa
11111111
зочин
Зочин
Зочин
zasgiin gazraas mungunii geree shantaajlaad bgaa
zasgiin gazraas mungunii geree shantaajlaad bgaa
zasgiin gazraas mungunii geree shantaajlaad bgaa
шоронд орж, хүн алж явсан бузар авгай гэхэд
шоронд орж, хүн алж явсан бузар авгай гэхэд
шоронд орж, хүн алж явсан бузар авгай гэхэд
Зочин
Зочин
Zochin
Зочин
Ах
Зочин
monhoon
д тэмүүжин
д тэмүүжин
1
Zasss
Зочин
блдоыөр
Зочин
шаа шаа
London
Зочин
з
Зочин
Ах
Zochin
Zochin
Zochin
Zochin
Zochin
Zochin
Зочин
Зочин
zochin
Зочин
Догол мөр
уншигч
Зочин