Намар болохоор би бага насаа дурсдаг. Уржнан ангийн охин Чимгээг том давсагтай байсныг нь дурссан.  Нодлин төгрөг хорийн талхыг дурссан. Энэ жил яадын билээ...

Календарь харчингуутаа гэнэт, хөөх багын юмаа дурсах цаг болцон байшд гээ л дурсчдын биш. Дурсамж өөрөө л бор зүрхийг болгилуулж, босоо Гамбааг догшруулаад ороод ирдийн. Заза тэр сүүлийнх нь толгой холбож ирклаамдсын шүү. Тэхээс бага байхад юун гамбаа мамбаа байхав. Амар ч байж дээ.

Би эхний хэдэн мөрийг бичих зуураа энэ жил намайг багад байсан, харин одоо байхгүй болсон юмсыг дурсахаар шийдлээ.

    Яавлагны цаас

Яавлагны цаасны үнэрийг мэдэх үү? Чааваас яавлаг бол авахгүй шдээ. Дэлгүүрийн коридорт гаргаад тавьцан яавлагны хайрцагны дотроос л хөвөн цагаан цаасыг нь авч үнэрлэдэг байсныгаа хэлж байгаан. Чааваас яавлаг авуул авна л даа шинэ жил энтрээр. Чааваас тэгээд хувааж идээ л дуусышдээ. Голы нь мөлжнө гэж үзүүлий шдээ. Ер нь тэр голы нь мөлжих чинь их л тансаг амьдралшд. Чааваас ер нь мөлжкү зүгээр идийшд тэр голыг чинь...

Ёооё уйллаа, өөр юм бичихээс. Багын явдал гэхээрээ л трагеди байх албагүй биз дээ?  Ажил хийж мөнгө олох гэж зовдгүй, шартадгүй, гүзээгүй сайхан л үе байсаншд уг нь. Гэхдээ бийн тамирын багш нэг удаа гаргаагүйгээс болоод би өмдөндөө шүршсэн таагүй явдал байх нь байгаа. Одоо тааралдуул өөрийг нь тийм болгоод ч яахав дээ нэг эмээ л байгаа биз.

    Яагаан тасалбар и Цэнкэр тасалбар

Энэ цааснуудын тухай бичнээ ерөөсөө. Өнгө нь охидуудын өрөөний обой шиг байсан ч хамаагүй.

Эхлээд улс  баахан тийм юм хүмүүст тараасын. Манайд бас хэдэн ширхэг тийм юм ирсэн. Би өсвөр насандаа хүрсэн байсан.

-Юу ен наадах чинь?
-Яагаан дасалвар...
-Яадын?
-Харин мэдэхгүй, мөнгө л өхийн гэсий шдээ.
-Хэн?
-Харин мэдэхгүй одоо хэн өхийн бол...



Ийм л яриа болж өнгөрсөн манай гэрт. Манай хөршийнд ч, ер нь орц, байр, хот даяараа ийм яриа болж өнгөрсөн. Тэгээд бүгдээрээ зарцан доо. Хэзээ юу орж ирэх нь мэдэгдкү тийм юмнууд байлгаад ч яадын... гээ л зарцан. Байлгаад байсан бол, тэр битгий нэмж аваад байсан бол одоо зүгээр суугаад хөөрхөн мөнгө олоод гадаад дотоодоор яваад байж болох л байсан юм билээ.     

Гэхдээ аль үйлдвэр нь дампуурах, аль нь эс дампуурахыг бас яаж мэдхэв дээ.

Одоогийнх шиг ямар хувьцаагий нь аваад ашиг болгоод өгчдөг мэргэжлийн газар ч гэж байсан биш. Зарим нь мэдэмхийрч, дампуурах үйлдвэрийн баахан цаас аваад хамраараа газар хатгасан нь ч бий. Гэтэл нөгөө зарим нь алсын ирээдүйтэй үйлдвэрийн хувьцаа авсаар байгаад том хөрөнгө эзэмшигч нь болцон тансаглаж байгаа нь ч байна.

Аз гэж байх шиг байна. Нэгэнт монголчууд бид цөмөөрөө хувьцааны тухай юу ч мэдэхгүй юм чинь аз л биз гээд орхий. Хэн нэг нь энэ тухай сэнхрүүлээд өгдөг ч болоосой.

    Аруун зургаагийн ангилсан мах

Бацаанууд бол ийм юм мэдкү дээ. Нэг хүнд нэг уут мах өгдийн. 16 төгрөгний үнэтэй. Цаанаасаа хонины биений янз бүрийн хэсгээс цавчаад хөрөөдөөд хийцэн гялгар ууттай мах. Гуяны хэсэг орсныг нь авах гэж алалцана. Гэтэл дэлгүүрийн худалдагч нар бүх тиймийг нь лангуун доороо аль хэзээний нуучаад, “гуятай нь дуусцан гэжийн малаа, авбал ав байвал бай!” гээд л зогсож байна. Чааваас тэгээд малууд нь өгсөн махы нь аваа л гэртээ харина хөөрхий.  Би гэж чааваас эхээс төрсөн бусад хүүхдүүдтэй нь нийлж хар багаасаа тэр маханд оочирлов. Дарагдаж үхчилгүйхэн шиг нэг уут мах аваад, нийлээд нэг бус уут махтай болцон ах дүү нар гэртээ харьдаг байлаа чааваас гэж.

Ёооё ахиад нүд аргах нь. Багын явдалаа ирэх жил хүртэл дурскуэ ер нь. Нулимс ч сул болж.

    Тэвэг

За ашгүй нэг гэгээн дурсамж харвалаа. Тэвэгний ачаар би аз жаргалтай дурсамжтай болсон байна. Бөглөө нүдэх, чихрийн цаас тоглох, санкаатгаар гулгах ч бас адил. Охидууд руу чулуу шидэх ч бас гэгэлгэн дурсамжид оруул орхым даа.

Байрны булан тохой бараадаа л өшиглөж гардаг сан. Угсрахыг үзүүлдэг ах нар байв. Би бол яахуу нэг ганц тойрог энтэр угсруул угсарчна. Цаашаа чадахгүй, дорхноо алдана. Ингээ л хөөр баяр болон наадаж байхад манай гурван давхрын цагдаа ах яг бариад авна.

-За яагаад тэвэгдээд байнаа дураакууд!

Нусаа татаа л, уйлчих гээ л, цагдаа ах мөн ч харгис санагддаг сан. Удаад ирэхээр нь өөртөө гэмшиж, ахиж хэзээ ч тэвэгдэхгүй гэж амлаад ч байх шиг. Архичны маргаашийн амлалтархуу юмуу даа чааваас. Бөөр муудна, цусаар шээнэ гэж хураадаг байсан тэвгийг. Гэхдээ үеийн тэвэгчдээс одоо бөөр сав гэж байгаа хүн л лав алга. Мэдкү мэдкү. Хүүхдүүдэд бол архи тамхитай л адилхан аймшигтай хориотой зүйл байх нь бол байсан.

Хураалгасан тэвгэндээ харуусаж үхнэ. Гэхдээ ахиад нэгийг хийчихнэ. Уулан дээгүүр явахаар хаяцан акамлятраас хар тугалга олддын. Тэрийг тасдаад хийнэ.Эсвэл багтахаар байвал пинцлийний шил рүү хийж галд барин хайлуулж болно. Хөрөхөөр нь шилээ хагалаад авчна. Ёстой сайхан дугуй тугалга гарч ирнэ дээ. Тэгээд л нэхий хадаад тэвэг. Зарим палбигар хүүхдүүд засч өгөөд байхад л тугалгыг тунгалаг гэж хэлсээр салаа замаар одсон доо. Одоо эрхбиш ялгааг нь олоо байгаа. Заза сэтгэл сэргэлээ. Ер нь нэг тэвэг хийе байз.