Аминдэмийн ач тус, эх үүсвэр
Амьд организмын бодисын солилцоог зохицуулагч химийн янз бүрийн бүтэц бүхий органик нэгдлийг витамин буюу аминдэм гэж нэрлэдэг.
Амьд организмын бодисын солилцоог зохицуулагч химийн янз бүрийн бүтэц бүхий органик нэгдлийг витамин буюу аминдэм гэж нэрлэдэг. Бүр өнгөрөгч зууны эхэнд Польшийн эрдэмтэн Кузимер Фунз цагаан будааны хальснаас азот агуулсан талст бодис цэврээр гарган авч үүнийгээ витамин гэж нэрлэжээ. ("вита- амьдрал, "амин"- азот, уураг).
Өнөө үед 20 гаруй аминдэмийн химийн найрлага, бие махбодид үзүүлэх нөлөөг судалж хоногт шаардагдах хэмжээг тогтоогоод байна. Аминдэмийн дутлаас хоол боловсруулах, шингээх болон мэдрэлийн системийн үйл ажиллагаа хямарч ялангуяа хүүхдийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлж өөрчлөлт гардаг. Бие махбодын дотор аминдэм бүрмөсөн дутагдахыг авитаминоз, бие махбодод хоол хүнсний хамт аминдэм орж байвч шаардлагатай хэмжээг бүрэн хангаж чадахгүйгээс аминдэм дутагдахыг гиповитаминоз гэнэ.
Усанд уусдаг аминдэм
С аминдэм (аскорбины хүчил)
В1-тиамин, аневрин
В3- пантотены хүчил, пантотен
В6-адермин,пиридоксин
В9- фолацин, фолийн хүчил
В12- цианкобалин
В15- пангамын хүчил
РР- никотины хүчил, ниацин, никотинамид
ТАНАЙ ГЭРИЙН НОМЫН САНД
2012 онд хэвлэгдсэн Ж. Октябрь. “Монголчуудын хүнс хоол”, мөн “Түгээмэл хоолны нууц жорууд” номыг Интерном, номын бусад дэлгүүрээр худалдаалж эхэллээ. Эдгээр номоос монголчуудын уламжлалт болон орчин үеийн хоол хэрэглээний онцлог, уламжлалт хүнсний тайлбар толь, монгол үндэстний хоол зуушны жор, технологи болон дэлхийд түгээмэл тархсан гамбургер, пицца, плов, барбекю, шорлог, бусад улс үндэстний бууз, хуушуур, банш зэрэг хоолны олон арван шинэ жор, бэлтгэх аргыг уншиж мэдэх болно.
Усанд уусдаг аминдэм
С аминдэм (аскорбины хүчил)
- Биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлааг нэмэгдүүлнэ. Мөн шарх аниулах, судас, шүд, буйлны эрүүл байдлыг хангах үйлчилгээтэй. Дутагдвал бие суларч нойр хүрэх, тэнхээ тамир алдрах, турж эцэх, арьс цайрч, хуруу хумс хөхөрч, толбо үзэгдэнэ. Уруул буйл хөхрөн хавдаж цус гарах, шүд ганхаж өвдөх, цаашдаа булчин, үе мөчний өвчтэй болдог.
- Жүрж, мандарин, киви зэрэг цитрусын жимс, чацаргана, халгай, чинжүү, гүзээлзгэнэ, нохойн хошууны шүүсэнд агуулагдана. Мөн ургамлын ногоон навч, аньсны үр жимс, төмс, бөөрөнхий болон цэцгэн толгойт байцаа (броколли), хушганд бий. Мах, цагаан идээнд бага. Гурил, будаа, өөх тос, өрөм, бяслаг зэрэгт байхгүй. Харин айрагт нэлээн бий. Хоногийн норм 70-100 мг байна.
- С аминдэм амархан задардаг тул ногоог буцламгай усанд чанах, жигнэх зэргээр боловсруулах хэрэгтэй.
В1-тиамин, аневрин
- Мэдрэлийн систем, нүүрс усны солилцоог сайжруулж илч үүсгэх явцыг эрчимжүүлнэ.
- Овъёосны хэмхдэс, улаан буудай, шар буурцаг, цэвэрлээгүй цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, бүдүүн ширхэгтэй гурил, шош, вандуй, хушга /грек самар/, гахайн өөхгүй мах, элэг, зүрх, бөөр, сүү, өндөгний шар, пиво, бууцайнд бий. Харин цагаан гурилд байхгүй. Цагаан будаанд багахан агуулагдана.
- Арьс, бодисын солилцоог сайжруулж илч үүсэх үйл явцыг эрчимжүүлнэ. Мөн өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, нүдний харааны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг.
- Элэг, ялангуяа гахайн элэг, бөөр, сүү, аарц, бяслаг, үр тарианы бүтээгдэхүүн, талх, өндөг, пивоны исгэгч, вандуй, хэрээн нүд, бууцай, гоньд, хурган чих, амтат ногоон чинжүү, ногоон сонгино зэрэгт агуулагдана.
В3- пантотены хүчил, пантотен
- Хоол боловсруулах эрхтэн,бөөр, давсаг, мэдрэлийн системд эерэгээр нөлөөлнө.
- Пивоны хөрөнгө, элэг, өндөгний шар, өнгөт байцаанд агуулагдана.
В6-адермин,пиридоксин
- Тайвшруулах, уургийн солилцоог сайжруулах, мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах үйлчилгээтэй.
- Загас, пивоны хөрөнгө, буурцагт ургамал, эрдэнэ шиш, улаан буудай, үр тарианы талх, малын элэг, бөөр, хөрөнгө, гадил, авакадо, газрын самар, жимс, хүнсний ногоо, маханд агуулагдана.
В9- фолацин, фолийн хүчил
- Цусны улаан бөөмийг бүтээх, зүрхний эмгэгээс хамгаалах үйлчилгээтэй. В12 аминдэмтэй хамт туяаны өвчнийг анагаахад хэрэглэнэ.
- Ургамлын ногоон хэсэг, төмс, байцаа, хөх тариа, эрдэнэшиш, шош, буурцаг, вандуй, үр тарианы зүйл, жимс, бууцайнд агуулагдана. Мөн элэг, мах, загасны маханд бий.
В12- цианкобалин
- Чөмгөн дахь цусны улаан бөмбөлгийг бүрдүүлэх, цусан дахь улаан цогцос шинээр төлжих үйл явцыг идэвхжүүлэн хэвийн хэмжээнд байлгахад үйлчлэх ба төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа, дархлаа сайжруулж элэгний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг.
- Элэг, бөөр зэрэг дотор эрхтэн, загас, түрс, сүү, аарц, үхрийн мах, өндөгний шар, далайн замагт агуулагдана.
- Энэ аминдэм агуулсан бүтээгдэхүүнийг нарны гэрлийн нөлөөнөөс хамгаалагдсан орчинд хадгалах хэрэгтэй.
В15- пангамын хүчил
- Элэгний өвчин, судас хатуурлыг эмчлэнэ. Мөн уушиг, арьс, нүдний өвчинг анагаахад тустай.
- Хөрөнгө, ургамлын үр, цагаан будаа, байцаа, төмсний шүүс, жимс, малын элэг, цусанд агуулагдана..
РР- никотины хүчил, ниацин, никотинамид
- Мэдрэлийн систем, арьс, салст бүрхүүл, бие махбодыг уургаар хангах, биологийн исэлдэх үйл ажиллагааг сайжруулж бие махбодод илч үүсгэх үйлчилгээтэй.
- Малын болон тахиа, загасны мах,сүү, цагаан идээ, бүхэл үр тарианы талх, вандуй, буурцаг, шош, байцаа, хэрээн нүд, төмсөнд агуулагдана.
ТАНАЙ ГЭРИЙН НОМЫН САНД
2012 онд хэвлэгдсэн Ж. Октябрь. “Монголчуудын хүнс хоол”, мөн “Түгээмэл хоолны нууц жорууд” номыг Интерном, номын бусад дэлгүүрээр худалдаалж эхэллээ. Эдгээр номоос монголчуудын уламжлалт болон орчин үеийн хоол хэрэглээний онцлог, уламжлалт хүнсний тайлбар толь, монгол үндэстний хоол зуушны жор, технологи болон дэлхийд түгээмэл тархсан гамбургер, пицца, плов, барбекю, шорлог, бусад улс үндэстний бууз, хуушуур, банш зэрэг хоолны олон арван шинэ жор, бэлтгэх аргыг уншиж мэдэх болно.
саки
хүслэн
энэрэл
Shavias
Zochin
зочин
Зочин
GALAA LONDON
Zochin
Зочин
Зочин
Sondor
BilguuneeAzure
Zochin
Зочин