Ц.Оюунбаатар: Н.Энхбаяр даргад тийм бололцоо олдвол би татгалзахгүй ээ
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.
-Таныг Өршөөлийн хуулийн төслөө буцааж татна гэх юм. Шалтгааныг нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг уучилсантай холбож байна. Түүнийг суллахад энэ төслийг зориулсан гэх шүүмжлэл анхнаасаа л дагасан шүү дээ?
-Өршөөлийн хуулийн төслийг Энхбаяр даргын асуудалтай холбож ярьж бичдэг. Энэ нь огт ор үндэслэлгүй, тийм зорилгогүй, хэн нэгнээс захиалгагүй гэдгийг хариуцлагатай хэлье. Нөгөө, түүгээр яваа голыг үүгээр татаж Сэлэнгэтэй нийлүүлнэ гэдэг шиг Энхбаяр даргыг тойрсон үйл явдал, Өршөөлийн хуулийн төсөл хоёр бол огт өөр, тусдаа асуудал. Бараг гэмт хэрэгжсэн гэж болохоор Монголын өнөөгийн нийгэмд ид хөдөлмөрийн насны олон залуус хөнгөн, хүндэвтэр, заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэмт хэрэгт холбогдон ял эдэлж байна. Монгол Улс түүхэндээ анх удаа 8000 шахам хоригдолтой боллоо. Зургаан тэрбум төгрөг гаргаж Налайхад шинэ шорон барихаар улсын төсөвт суулгаад явж байна. Орчин үеийн Монголын нийгэмд гэмт хэрэг газар авлаа. Хэсэг хүмүүсийн амьжиргаа боллоо. Гуйлга гуйж амьдардаг гэдэг шиг хулгай, дээрэм хийж амьдардаг бүлэг бий боллоо. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил дампуурч таг зогслоо. Ийм үед миний бие УИХ-ын гишүүний тангарагаа өргөсний дараа энэ хуулийн төслийг нэр бүхий 24 гишүүнтэй хамтран санаачилсан. Бүх намын төлөөлөл орсон, УИХ, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд ч дэмжинэ гэдгээ хэлж гарын үсгээ зурсан. Тэгэхээр эргэж буцна гэсэн ойлголт байхгүй. Тэгэх шалтгаан ч байхгүй. Хоосон улс төржсөн, хууль эрхзүйн мэдлэггүй этгээдүүдийн захиалгатай, ард түмний тархи угаах гэсэн оролдлого бүтэхгүй ээ. УИХ-ын жирийн гишүүдийн санаачилсан, олон түмний дэмжлэг авсан энэ төсөл хууль болж батлагдах болно.
-Тэгээд УИХ яагаад хэлэлцэхгүй байна вэ.
-Санал авахаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газар, Дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорт төслөө хүргүүлсэн. Засгийн газар харамсалтай нь хоёр сар дарж байгаад чуулган засварлахын өмнөх өдөр хуралдаанаараа хэлэлцсэн. Сая өөрийн чинь асуусан шиг санаатай санаандгүйгээр Энхбаярын асуудалтай холбож хэвлэлээр баахан бичсэн. Зарим улстөрч тэрийг нь хөөргөсөн өргөн дайралт бидэн рүү ирсэн. Бүх юмыг, бараг цаг агаар муудахыг, хуулийг хүртэл Энхбаяр гэдэг хүнтэй холбодог шоу нь сая дууслаа. Одоо юу гэж улстөржүүлэхийг мэдэхгүй. Хүний эрх, шударга ёсны тухай ойлголт мэдлэггүй, зөвхөн эрх мэдэл, албан тушаал шүтсэн, мөнгөнд хэт шүлэнгэтсэн манай улстөрчдөөс юу ч гарч мэднэ дээ.
-Та гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрлээ гэх юм. Тэгсэн хэрнээ Өршөөлийн хууль гаргана гэх. Ингээд л өршөөчихдөг гэсэн буруу ойлголт нийгэмд бий болохгүй юу?
-Хамгийн сүүлд одоогийн Ерөнхийлөгчийн санаачилгаар 2009 онд Өршөөлийн хууль гарсан. Тэр хүн дахин сонгогдсон. Сонгогдохдоо шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний төлөө эхлүүлсэн ажлаа гүйцээнэ гэж амласан. Тийм учраас Ерөнхийлөгч ч бидний төслийг дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулбал эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн. Долдугаар сарын 1 гэж бөөнөөр нь хорьсон. Нямдоржийн хар хууль гэж шүүмжилдэг хатуу ялын бодлоготой хууль нь өөрчлөгдсөнгүй. Ийм нөхцөл байдал дунд Өршөөлийн хуулийг яаж гаргах уу, яавал нийгэмд эерэгээр тусах уу, өршөөлд хамрагдсан хүмүүс дахин гэмт хэрэгт холбогдохгүй байхад яаж анхаарах вэ гэдгийг цогцоор шийдхийг оролдсон анхны хууль шүү дээ, уг нь.
-Жишээ нь яаж . . .
-Энэ удаагийн Өршөөлийн хуулийн төсөл хэд хэдэн онцлогтой. Нэгд, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульчид бүхий жирийн гишүүд санаачилсан. Өмнө нь Өршөөлийн хуулийг Ерөнхийлөгч эсвэл Засгийн газар санаачилдаг, бараг л монополчилсон хүнд сурталтай тогтолцоо тогтсон. Хоёрт, өмнөх Өршөөлийн хуулиудад тусгаж байгаагүй нэг заалт энэ удаагийн төсөлд бий. Өмнө нь иргэдэд, төрд учирсан бодитой хохирлыг буруутай этгээдээр нь төлүүлэхгүйгээр кампаничлаад өршөөдөг байсан. Тэгвэл энэ удаа өршөөлд хамрагдах хүмүүс гэм буруугаа ойлгохоос гадна иргэдэд учруулсан хохирлоо барагдуулахад анхаарч, чармайх ёстой гэж үзэж байгаа. Гуравт, залуус олноор хоригдож байна. Амьдралд хөлөө олж чадаагүй, нэг удаа хазгай гишгэсний улмаас гэмт хэрэгт холбогдчихсон залуус ид сайхан насаа нарсанд өнгөрөөж байна. Гэтэл улс оронд бүтээн байгуулалт ид явж байдаг. Тэнд үндэсний ажиллах хүчин алга. Тэдний орыг урд хөршийн хямд ажиллах хүч нөхөж байна. Хэрвээ төслийг хаврын чуулганаар баталсан бол өршөөлд хамрагдсан иргэдийг Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд шууд сургалтад хамруулж мэргэшүүлээд бүтээн байгуулалтад оролцуулахаар төлөвлөж байсан юм. Өршөөгдсөн хүмүүс шууд ажлын байр, цалинтайгаа золгохоор тооцож байсан. Харамсалтай нь хугацаанд нь баталсангүй. Засаг төрийхний хүнд суртлаас болж нийгэм ихээхэн хохирч байдгийн нэг жишээ энэ л дээ. Хэрвээ бидний төлөвлөснөөр явсан бол өршөөлд хамрагдаж, ажлын байртай болсон иргэд 3-6 сар суралцаж ажиллахад л нийгэмшинэ, нийгэмдээ дадна. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүйгээр амьдрах итгэл урам зоригтой болох байв. Хоригдож байгаа хүмүүсийн дотор хэлмэгдсэн, ялын хатуу бодлогын золиос болсон хүмүүс ч зөндөө бий. Тийм хүмүүсийг зарим хүний хэлдгээр шоронгийн үнэр орохоос нь өмнө суллаж, төр өршөөлөө үзүүлэх нь нийгэмд л хэрэгтэй. Саяхан надтай нэг хүн уулзаад Баянзүрх дүүргийн нэгэн байгууллагын талаар гомдлоо ярьсан. Байгууллагын эрхтэн дархтан нар эхнэрт нь бэлгийн дарамт үзүүлэх оролдлого хийж янз бүрээр дарамтлаад байхаар нөхөр нь согтуудаа тэр даргын машины шилийг төмрөөр цохиод хагалчихсан. Гэтэл хүйтэн зэвсэг хэрэглэж танхайрсан гээд дөрвөн жил шоронд хорьчихсон. Үнэхээр ардчилсан нийгэмд бол тэр хүн арай өөр шийтгэл хүнээлэнэ ээ дээ. Тэр хүн хүн зодоогүй, машины л шил хагалсан, материаллаг хохирлыг барагдуулах бололцоотой байтал онц аюултай гэмт хэрэгтэн болгож шоронд суулгаж нийгмээс тусгааралсан байгаа юм.
-Заавал сургалт, ажлын байр гэхгүйгээр өөрийгөө аваад явчих хүмүүс ч олон байгаа шүү дээ.
-Байлгүй яах вэ. Иргэдээ цээрлүүлэн яллаж чадсан юм чинь өршөөж, өршөөл даана гэдэгт нь итгэж бас чаддаг байх нь ардчилсан төрийн нэгэн шинж. Одоо дампуурчихсан байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төрийн бодлогоо сэргээхэд л гэмт хэргийн гаралт буурна. 1990-ээд онд жилдээ 3000 хүрэхгүй гардаг байсан гэмт хэргийн тоо өнөөдөр 8-10 дахин өслөө. Нийслэлд л гэхэд хүн амины илрээгүй, эзэнгүй 200 гаруй гэмт хэрэг байна. Энд төр буруутай юу, буруутай. Шоронд хорих биш, иргэдээ гэмт хэрэгт холбогдуулахгүй, гэмт хэрэг гаргуулахгүйн төлөө төр ажиллах ёстой. Техникийн дэвшил, камержуулалт, гэрэлтүүлгийг өргөн ашигламаар байна. Зургаан тэрбум төгрөгөөр шорон барих биш, зургаан тэрбум төгрөгөөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хий л дээ. Тэгвэл гэмт хэргийн гаралт 50 хувь багасна. Жил бүр үр ашиггүй цацдаг тэр их мөнгөө хэмнэж бүтээн байгуулалт хийнэ. Шүүхийн 100 тэрбум, цагдаагийн 100 тэрбум, шүүхийн шийдвэр биелүүлэхийн 30 тэрбум, тэгээд прокурор энэ тэр гээд 500-гаад тэрбумаас хэдийг хэмнэхийг тооцоод үз дээ. Иргэдээ гэмт хэрэг үйлдэх завгүй ажиллах ажлын байртай, гэмт хэрэг үйлдэх шаардлагагүйгээр амьдралаа аваад явчих эдийн засгийн эх үүсвэр, орчинтой болго л доо. Энэ бодитой, боломжтой зүйл ш дээ.
-Хууль батлагдлаа гэхэд ямар төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс хамрагдах вэ. Хүнд гэмт хэрэгтнүүдийг өршөөх үү?
-Батлагдсан юм уу, хуулийг мөрдөж эхлэх өдрийг хүртэлх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хууль үйлчилнэ. Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгтнийг өршөөлд бүрэн хамруулна. Ихэнхдээ тав хүртэлх жилийн ялтай хүмүүс багтана. Хүнд гэмт хэрэг үйлдсэн, ялангуяа авлигын хэргүүдийг бүрэн өршөөхгүй, ийм хүмүүсийн ялын хугацаанаас 30-50 хувийг чөлөөлнө. Тэд голдуу таваас дээш жилийн ялтай байгаа. Онц хүнд гэмт хэргийн ялаас бол 1-2 жилийг хасч тэдэнд бага ч болов итгэл төрүүлнэ. Авилгачдыг өршөөх гээд байна гэдэг нь огт үндэслэлгүй. Тэдний ялаас өчүүхэн л хасагдвал их юм. Харин зориуд анхааруулахад хар тамхи болон гэмт хэрэгт шалгагдаж байх үедээ оргон зайлсан хүмүүсийг ялаас чөлөөлж өршөөхгүй байх магадлал ихтэй. Энэ бол обьективны санал.
-Ойролцоогоор хэдэн хүнийг өршөөх бол.
-3000 гаруй хүнийг ялаас чөлөөлж суллах болов уу. Дээр нь мөрдөн байцаалтад байгаа түүнээс цөөнгүй сэжигтэн яллагдагчийг чөлөөлнө.
-Хэрвээ Ерөнхийлөгч уучлал үзүүлээгүй байсан бол Ерөнхийлөгч асан Энхбаяр энэ өршөөлд хамрагдах байсан уу.
-Хууль яаж гарахыг УИХ эцэслэн шийднэ. Өршөөлд хамрагдах магадлал гарч болох байсныг үгүйсгэхгүй. Харин Энхбаяр даргын өөрийнх нь хувьд хамрагдахаасаа хамрагдахгүй байх магадлал нь их.
-Яагаад. Сая өөрөө уучлал хүсээгүй гэсэн мөртлөө Ерөнхийлөгчийн уучлалыг хүлээж авсан шүү дээ.
-Яагаад гэвэл Энхбаяр гэдэг хүн өөрөө “би гэмт хэрэг үйлдээгүй, намайг улстөрийн зорилгоор хэлмэгдүүлж байна” гэдэг. Хууль эрхзүйн талаас нь аваад үзэхэд ийм шинж чанар бүрнээ байдаг. Манай хараат бус хуульчид, хүний эрхийн мэргэжилтнүүд, гаднын нэр хүнд бүхий хуульч, улстөрчид ч энэ санааг хуваалцдаг. Энэ хүн өөрийгөө гэмт хэрэгтэн биш гэж үзэж байгаа нөхцөлд Өршөөлийн хуульд, тэр байтугай Ерөнхийлөгчийн уучлалд хамрагдахгүй байх үндэслэлтэй. Өршөөлийн хууль, уучлал бол гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөршсөн, түүндээ гэмшин гэм буруугаа хүлээж байгаа хүмүүст л үйлчилдэг. Харин уучлал, өршөөлд хамрагдчихаад цагаатгуулах ажлаа хөөцөлдөж болохыг үгүйсгэхгүй. Энхбаяр дарга тийм бодолтойгоор Ерөнхийлөгчийн уучлалыг хүлээж авсан байж болох юм. Би чамд нэг жишээ хэлье. 1990-ээд онд Орост төрийн эргэлт гаргахыг завдсан гэдэг дээ. Түүнд оролцсон 100-гаад хүнийг төрийн эргэлт зохион байгуулсан, төрийн эсрэг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэдгээр хорьж цагаад нэг хэсэг бөөн юм болсон. Тэгж байгаад Ерөнхийлөгч Ельцин улс төрийн мухардлаас гарах зам хайж өршөөл гаргаад бүгдийг нь сулласан. Ганцхан хүн Ерөнхийлөгчийн өршөөлийг хүлээж аваагүй. Тэр бол ЗХУ-ын Хуурай замын цэргийн командлагч, армийн генерал, эх орны дайны баатар Вареников байсан. Тэр хүн “Би зөвлөлт төрийн байгууллыг Үндсэн хуулийн заалтын дагуу хамгаалсан, гэмт хэрэг хийгээгүй. Би цэргийн хүний үүргээ гүйцэтгэж эх орноо хамгаалсан” гээд өршөөлд хамрагдаагүй. Шорондоо үлдсэн. Дараа нь ОХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хурлаар Варениковыг бүрэн цагаатгасан. Гэмт хэрэг үйлдээгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, тэр хүн өршөөлд хамрагдсан бол насаараа гэмт хэрэгтэн, нэр нь хар толботой үлдэх байсан. Өршөөлд хамрагдсан хүмүүс нь насан туршдаа “гэмт хэрэгт үйлдсэн, өршөөлд хамрагдсан” гэдэг намтартай явж байхад Вареников гэмт хэрэгт үйлдээгүй гэдгээ нотолж чадсан учраас үлдсэн амьдралынхаа туршид ОХУ-ын Думын гишүүн байж байгаад саяхан нас барсан.
-Та хэдийгээр магадгүй гэж байгаа ч, Ерөнхийлөгчийн уучлалыг хүлээж авсан байх магадлалыг Энхбаяр гэдэг хүний өмнөөс хариуллаа. Саяхных учраас Варениковын түүхийг ч хүмүүс мэдэх байх. Харин та өөрөө хувь хүн, хуульч-улстөрчийн хувьд Ерөнхийлөгчийн уучлалыг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Ер нь хувь хүн шударга байна гэдэг бол том зарчим юм. Энэ зарчмыг өнгө мөнгө, эрх мэдлийн өрсөлдөөн эвдсэн. Монголчуудыг хүнийх нь хувьд ч эвдсэн. Эвдэрээгүй, зарчмаа худалдаагүй сайхан хүмүүс олон бий нь эргэлзээгүй. Жишээ нь, улстөрчдөөс гэхэд Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуай байна, Нарангэрэл акедимчийг хэлэх ёстой, МАН-ын Лхагважав саяхан телевизээр Энхбаярын асуудал гэмт хэрэг бишээ гэж дуугарч байна лээ. Ерөнхийлөгчийн уучлал бол миний хувьд хүнлэг шийдвэр. Хүний эрхийн хуульчийн хувьд тэгж л харж байгаа. Яагаад гэвэл Энхбаяр гэдэг хүний амь нас хутганы ирэн дээр байсан. Ийм үед, хэдийгээр өөрийнх нь уучлал хүссэн өргөдөлгүй ч гэсэн Монгол төрийн тэргүүн ийм шийдвэр гаргасан зөв үйлдэл. Яг үнэндээ бол өөр гарц байгаагүй. Хэрвээ Ерөнхийлөгчийн уучлал ирээгүй бол энэ хүний амь нас бүр ноцтой байдалд орох, цаашдаа амиа алдах ч аюултай болсон байсан. Ийм үед Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Хүнд хүнлэг энэрэнгүй хандах нь соёлт хүн төрөлхтний онцлог, бусдаас ялгарах гол соёл. Харамсалтай нь манай улстөрд, төрийн албанд ийм соёл алга. Олонхи нь эрх мэдэлгүй явж байгаад намын нэрээр сонгогдчихсон, зарим нь ажилгүй, эсвэл наймаанд явж байгаад төрийн албанд оччихсон. Ажилдаа дадлагажиж, ард түмэнд амласнаа биелүүлье гэхээсээ албан тушаалаа яаж ахиулах, тендерээ хэрхэн хуваах вэ гэдэгт илүү санаа тавьж байгаа нь илэрхий харагдах юм. Энэ нь харамсалтай хэрэг бөгөөд монгол төрийн эмгэнэл юм даа. Хоёрт, гэвэл ардчилал эхлэхэд Монголд олон намын систем хэрэгтэй бөгөөд зөв байсан. Гэтэл явцын дунд олигархууд толгойд нь гарсан намууд монголчуудыг хагалсан. Олон намын систем нь газар, түүний доорхи баялгийг хулгайлж авах, гаднынхантай нийлж хувааж идэхийн төлөөх олигархуудын сүлжээ болж хувирсан. Ийм хагаралын үед, утга учиргүй улс төржилт талцлын дундуур Ерөнхийлөгчийн зүгээс ийм шийдвэр гаргасан нь олон хүнд итгэл төрүүлсэн. Бид эвлэрч чадах юм байна, эвлэрэх ёстой юм байна гэдэг итгэлийн гэгээ болсон. Бие биедээ өс санах, урьдын үйлдлээр нь буруутгах, энэ намд явсан, тэр намыг дэмжсэн гэдгээр таллан хуваадаг арчаагүй зан, хувийн өс хонзонг Монголын улс төрөөс зайлуулахад, мартахад Ерөнхийлөгчийн уучлал үлгэрлэх учиртай. Хөгжилд хүрэхийн тулд Монголын нийгэм эхлээд талцал хуваагдлаасаа гарах ёстой гэдэгт Ерөнхийлөгчийн уучлал дуудлага боллоо гэж би хувьдаа бодож байгаа. Хөрөнгө, эрх мэдлийн төлөөх дайныг зогсоож шударга, хуулийн засаглал тогтооход эв нэгдэл чухал. Аль нэгэн нам дангаараа шударга байж чадахгүй. Монголын нийгэм талцалгүй, улстөрждөггүй, өчүүхэн зүйлээс болж үргэлжийн өс санадаггүй болсон цагт бид хүчирхэгжинэ, хөгжинө. Өнөөдөр АН-ын гишүүн л бол ардчиллагч байдаг, шударга үнэн байх нь хамаагүй АН-ын албан тушаалтаныг шүүмжилсэн бол ардчиллагч биш болдог, мундаг ардчилагч болохын тулд заавал АН-ын гишүүн, дэмжигч байх ёстой мэт сэтгэлгээний хоцрогдол, төөрөгдлөөсөө бид салах ёстой. Төр өөрөө, төрийнхөн ард түмнээ хиймлээр талцуулах хэрэггүй. Хөрш хоёр айл юугаараа ардчилагч, ардчилсан бус гэж ялаграад байгаа юм. Юу ч байхгүй, харин ч бүгдээрээ нэг нотоор тоглохгүй, өөр өөрийнхөө байр суурь, үзэл бодлоор асуудалд нээлттэй хандаж байгаа нь ардчилал. Цаашдаа улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгох ёстой. Бид удахгүй ийм хуулийн төсөл санаачилна.
-Авлигын хэргийг өршөөж болохгүй гэдэг. Хэрвээ тийм юм бол уучилж болох уу. Энд зөрчил байгаа юм биш үү?
-Авлигын хэрэгт хатуу байж болноо. Гэхдээ нэгд Энхбаяр даргын тухайд эрүүгийн хэрэг биш гэж үзэж байгаа, хоёрт ямартай ч сонгодог авлигын хэрэг биш. Зарим нэг алдааг эс тооцвол Хуульзүйн сайд өнөөдөр авлигын хэргийн хойноос үнэхээр явж байна. Үр дүн ч гарч байгаа. Монголд МАНАН гэдэг хяналтгүй тогтолцоо байсан. Тэр үед МАН ч, АН ч идэж байсан. Аль аль нь төрийн алба, төрийн өмчийг мөнгө болгосон. 76 гишүүний 76 тэрбум хаашаа орсон, тендерүүдийг хэн авсныг шалгаад барьж шоронд хорино гэвэл хэцүү дээ. Их олон хүн холбогдоно. Хатуу ширүүнээр шорон гянданд хорилоо гээд гэмт хэргийн гаралт буурдаггүй. Харин торгуулийг өндөрсгөх, хохирлыг бүрэн төлүүлэх хэрэгтэй. Авлигыг илчилснийг нь өршөөж, авлига авсан бол хэд дахин нугалж төлүүлэх бодлого хэрэгтэй. Хэрвээ торгуулиа төлөхгүй бол ялын бодлогоо чангатгах замаар тэмцлийг эрчимжүүлэх хэрэгтэй. Харин авлигатай тэмцэж байгаа нэрийн дор зөвхөн өрсөлдөгч намынхнаа түүгээд байвал тэр нь шударга тэмцэл болохгүй. Авлигын хэрэгт холбогдсон нь дандаа МАН-ынхан биш шүү дээ. Дангаараа болон хамтарч засаг барих үедээ, МАНАН-д байхдаа ч АН-ынхан авлигад холбогдсон. Тэднийг бас шалгах л ёстой.
-Суллагдснаас нь хойш та намын даргатайгаа уулзсан уу?
-Арай амжаагүй явна. Яг гарах үед нь би хотод байгаагүй. Тэртээ тэргүй даргын хойгуур, урдуур гүйсэн олон хүн байхад би өнөөдөртөө яаран гүйж очих шаардлагагүй. Улстөрийн хэрэг, авлига, хэлмэгдүүлэлтийн чиглэлээр нэлээд ажиллах шаардлага байгаа талаар Энхбаяр даргатай ярьсан юм надад бий. МАХН-ын жигүүрийн үед бидний гаргаж тавьсан асуудлыг ардчилагч нар маань одоо л ярьж, хийж эхлүүлэх гэж байна. Тэр чиглэлээрээ ч цаашид ажиллана. Хамгийн гол нь Монголд хэлмэгдэл дахин гарч болохгүй. Хуулийн байгууллага буруу шийдвэр гаргасан бол түүндээ тохирсон хуулийн хариулцлага хүлээдэг байх ёстой. Тэгж байж шүүхийн шинэчлэл явагдана.
-Одоо танай намын даргын хийх улстөр их сонирхолтой байх шиг байна?
-Тэр тухай одоо таамаглах аргагүй. Тэр хүн эхлээд тэнхэрэг, эмчлүүлэг. Тэгсний дараа хэрвээ улстөрд буцаж ирвэл шударга улстөр хийгээсэй гэж хүсэх байна. Ганцхан Энхбаяр дарга гэлтгүй олон хүнийг шударга улстөр хийгээсэй гэж хүсч байна. Монголын улс төрийн завхрал, төрийн албаны сулралд МАН, АН хоёулаа буруутай. Өнөөдөр гэхэд зөвхөн албан тушаалын сүлжээн дээр тогтсон, олигархжсан бүлэглэлийн тогтолцоо л ажиллаж байна. Тэнд ажлын ямарч туршлага чадваргүй хүмүүсийг шууд албан тушаалд тавьчихсан, нөгөөдүүл нь ганц албан бичиг төлөвлөж чадахгүй сууж байх жишээтэй. Зарим нь өөрийгөө ардчилагч учраас энэ албан тушаал дээр сууж байна гэж андуурахын зэрэгцээ хариуцсан ажлынхаа өмнө ойд төөрсөн сармагчин адил төөрч будилж явна.
-Ингэхэд та яг аль намын гишүүн бэ, МАХН-ын зарим хүн таныг манай намын гишүүн биш гэж хэлсэн удаатай.
-Би цагийн аясаар хувирдаг улстөрч биш, шударга хуульч байхыг хичээж явдаг. Тийм учраас нам дамждаггүй, батлах цуглуулдаггүй. Аль 1985 онд МАХН-д элссэн, тэр хэвээрээ яваа. Дээр нь би Монголын нам бусчуудын холбооны тэргүүн. Удахгүй Их хурлаа хийнэ. Монголын улс төр, нийгмийн хөгжлийг талцалгүй, улстөрийн намын гишүүнчлэлгүйгээр явах ёстой гэж үздэг хүн. Тэр чиглэлд намраас нэлээд юм хийнэ. Ерөнхийлөгчтэй ч уулзаж санаа бодлоо хэлнэ.
-Тэгвэл одоо МАХН-аас жагсаалтаар УИХ-д орсон гишүүдийн нэгийг татаад, бүр тодруулбал жагсаалтын хамгийн сүүлд байгаа таны нэрийг татаад оронд нь Н.Энхбаярыг УИХ-д орж ирэх байх гэсэн таамаг байна. Энэ хэр бодитой вэ?
-Хэрвээ тийм бололцоо гарвал би баяртай л байна. Би жагсаалтын хамгийн сүүлд байгаа нь үнэн л дээ. Би өмнө нь Энхбаяр даргад хэлж байсан. УИХ-д суух нь миний зорилго биш. Хүний эрхийг дээдэлсэн, монгол хүн эх орондоо эрх чөлөөтэй амьдардаг болох, хуулийн хэлмэгдүүлэлтгүй байх, нам бусчууд УИХ-д нэр дэвшдэг болохын төлөө би энэ УИХ-д орж ирсэн гэж. Би 20 гаруй жил улстөрд явахдаа нэг тендер авсангүй. Алга дарам газар авсангүй. Эрх мэдэл албан тушаалийн төлөө яваагүйг бүгд гэрчилнэ. Төрд хариуцсан ажлыг хийсэн шиг хийж ил тод шударга ажиллахыг хичээж ирлээ. УИХ-д суугаад эдийн засгийн талаасаа миний амьдралд огт нэмэргүй. Харин ч гишүүн бус байж өмгөөлөгч, хуульчаараа ажиллахад санхүүгийн талаасаа орлого муугүй байдаг.
-Ер нь бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг УИХ-д оруулах нөхцөл нь бүрдлээ гэхэд та суудлаа тавьж өгөхөд татгалзахгүй юм байна, тийм үү?
-Чи их тулгаж асууж байгаа учраас би шууд хариулъя. Хэрвээ тийм боломж нь гараад ирвэл би дуртайяа, хадаг бариад өгчихнө, татгалзахгүй. Тэгээд нам бусчуудынхаа асуудлыг хөндөөд, Монгол орон даяар явж ард түмнээ шударга ёсны тэмцэлд дуудна, хамтран зүтгэнэ.
-Хуулийн талаасаа тийм бололцоо байхгүй юм биш үү?
-Гарч, гаргаж болно ш дээ. Өнөөдрийн эрх баригчид хуулийг хүссэнээрээ тайлбарлаж, хүслээрээ өөрчилдөг болсон цаг шүү дээ. Нийгмийн олонхийн эрх ашгийг хамгаалахад хуулийг зориулж ашиглахаасаа илүү албан тушаал ахих, тендер хувааж авахад зориулдаг болсон шүү дээ. Тэгээд ч надад энд байх нь сонин биш. Би том зорилгын төлөө явж байгаа хэрнээ засагт хамтарсан гэдгээр нэг намын, нэг хэсэг нөхдийн барьцаанд сууж байна. Энэ нь миний зорилго, зан араншин, ёс суртахуунд ч таарахгүй.
-Улс төр багийн тоглолт учраас л танай нам засгийн бодлогыг дагаад байгаа юм биш үү?
-Бүх салбарт багийн тоглолт хэрэгтэй. Гэхдээ багийн тоглолт бол албан тушаал, тендерийн хуваарилалт дээр хуйвалдахын нэр биш. Багийн тоглолт гэдгээр халхавчилсан булхайн дор хүний эрхийг зөрчих, тендер хуваах, хэн нэгэн авлигачийн хамгаалагч байж би хувьдаа чадахгүй. Би Татварын дарга байхдаа л Оюутолгойн гэрээг шүүмжилдэг байсан. Засгийн газрынх нь нэг том агентлагийн дарга байхдаа шүү дээ.
-Тэрнээсээ болж Татварын даргаас чөлөөлөгдсөн үү.
-Наанаа бол Татварын ерөнхий газрын даргаар татварын байгууллагад гурван жил ажилласан хүнийг томилох хуультай. Та 2.8 жил ажилласан учраас хуулийн босго давахгүй байнаа гээд л чөлөөлсөн. Би хуулийг хүндэтгэсэн. Гэхдээ цаагуураа сонгуулийн мөнгө босгох намын даалгаврыг биелүүлэхгүй гэсэн учраас өөрчлөгдөж байна гэдгээ мэдсэн. Татвар төлөгчдийн мөнгийг сонгуулийн санхүүгийн эх үүсвэр болгож хууль зөрчиж байснаас ажлаа өгсөн нь дээр гэж үзсэн.
-Одоо тийм хуулийн босго татвар гэлтгүй олон газар нуран унасан юм биш үү. Өнөөдрийн татварын дарга гэхэд тийм хуулийн шаардлагыг нь хангасан хүн үү?
-Тэрийг би сайн мэдэхгүй. Ямарч л гэсэн татварын бааз суурь нь хангалттай байхад татварын орлого 400 тэрбум төгрөгөөр тасарч, сахилга хариуцлага алдагдаж хаа сайгүй ажил цалгардаж байна. Татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлуулахгүй, хууль зөрчүүлэхгүйн төлөө шаардлага тавьж, хатуу гараар барьж байсны төлөө “прокурор сэтгэлгээтэй нөхөр биднийг чангалж байна” гээд МАН-ын дарга нар руу гүйж хов хүргэн намайг огцруулах кампанит ажил зохион байгуулж байсан хүмүүс миний дараа уяа нь алдуурсан, үр дүнд нь өнөөдөр гэмт хэрэгтэн болчихоод явж байгааг олон нийт мэдэж л байгаа. Тэд телевиз, сониноор захиалгат нэвтрүүлэг хийж дайрч давшилж байгаад татварын удирдлагыг аваад нэг жилийн дотор яаж дампууруулсныг хүн бүр мэднэ. Гэтэл өнөөдөр би тэдний ялын тодорхой хувийг нь чөлөөлөх, өршөөх хуулийн төсөл санаачлаад явж байна. Амьдрал ийм л олон өнгөтэй. Тэрхүү олон өнгөн дундаас шударга ёс гэдэг зарчмаа гол өнгө болгож явах ёстой нь амьдралын жам юм даа.
-Та ер нь хамтарч буй Засгийн газрынхаа ажилдаа сэтгэл дундуур яваа юмаа даа.
-Яаж сэтгэл хангалуун байх юм. Намайг зарим хүн албан тушаал, тендерийн хуваарилалтад ордоггүй, болохгүй зүйлийг хатуухан шүүмжилдэгт дургүй л байдаг. Бодит амьдрал дээр өнөөдөр бүх юмны үнэ нэмэгдлээ. Зөрөөд иргэдийн цалин тэтгэвэр ганц ч төгрөгөөр нэмэгдсэнгүй. Оюутолгой нь явахаа байчихлаа. Доллар нь огцом өсч бүтээн байгуулалтын ажлууд нь гацлаа. Төрийн алба чадваргүй хүмүүсээр дүүрлээ. Ийм байхад заавал аравдугаар сарыг хүлээхгүйгээр УИХ ээлжит бусаар чуулж асуудлаа шийдээд явмаар байна. Гэтэл Ерөнхий сайд нь “Тавантолгой чинь дампуурчихсаан” гээд хээв нэг сууж байх юм. Тэнд чинь монгол хүн бүрийн 1072 хувьцаа байгаа. Ард түмэн ийм мэдээ дуулах гэж АН-ыг сонгоогүй. Өмнөхөө үгүйсгэн чихэж, зовлон тоочин шалтаг гаргаад суугаад бай гэж хамтарсан Засгийн газрыг байгуулаагүйг ухамсарламаар байна. Бодит нөхцөл байдлаа зөв үнэлж, заавал АН-ын гишүүн гэхгүйгээр чадвартайг нь сонгон шалгаруулалтаар ажилд томилмоор байна. Үнэхээр эх оронч, өндөр мэдлэгтэй, улс төржилтөөс зайтай, нам бус, чадвартай залуусыг төрийн албанд олноор гаргаж ирэх хэрэгтэй. Намд, намын дарга нартаа үнэнчээс цаашгүй, үг дамжуулахаас өөр чадваргүй хүмүүсийг биш, нийгмийн төлөө, нийтийн төлөө зүтгэх сэтгэлтэй, чадвартай, боловсролтойг төрд ажиллуулах цаг болсон.

darga
б
зочин
Тэмүүжин сайдаа
Зочин
Зочин
оюунбаатар
оюунбаатар
оюунбаатар
оюунбаатар
оюунбаатар
оюунбаатар
Зочин
Зочин
Зочин
Зочин
хөөрхий
tes
Зочин
Зочин
demjij baina
Зочин