Авлигажсан намыг тарааж, алдааны нь золиос хүнээ аваръя
Сонгуульд ялагдсан МАН-ынхан шинэчлэлийн тухай өөд уруугүй ярьцгааж байна. Дарга нараа солиод, дараагийн хэдэн хүмүүс удирдлагад гарч ирээд энэ нам шинэчлэгдэж чадах болов уу.

Дотор нь байдаг тулхтай гишүүд нь ч энэ боломжгүй дээ, зөвхөн дахин хуваарилалтыг л ярьж байгаа болохоос ер гаруй жилийн түүхтэй энэ намд бодит өөрчлөлт авчрахгүй гэлцэж байгаа юм. Гэхдээ тэд яаж өөрчлөх талаар ч сайн мэдэхгүйгээ хэлж байна. Энэ намын гишүүдийн цөөнгүй хүмүүсийн сэтгэлд намын шинэчлэлээс илүүтэй дээлээ нөмөрчихөлгүй яаж үлдэх вэ гэсэн бодол эргэлдэж байгаа нь худлаагүй. Өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ алдаа эндүүтэй ажилласан МАН-ын гишүүдийнхээ өмнө онгойчихоод байгаа хаалгыг хаах гэж оролдож үзээд барсангүй. Хэрэв тэр ялсан бол энэ намынхны дунд бий болоод буй их айдас хүйдэс багасах байсан биз. Нийгэмд байгаа янз бүрийн уур амьсгалыг анирдвал "Авлигачдыг зайлуулах нь зөв, Ардын намынхныг шоронд хийх нь зөв", "Ардчилсан намын авлигачдыг адилхан хийх хэрэгтэй", "МАН, АН гэлтгүй бүгдийг нь шоронд хатаа", "МАН-ынхан хэзээ нэгэн цагт ялж л таарна. Тэр үедээ АН-д хариуг нь өгнө дөө" гээд дуу дуугаа авалцаад ярьж өгч байна аа. Үнэнийг хэлэхэд айдас хүйдэс, өс хонзон хэзээ хэзээнээс илүүтэй мэдрэгдэж байна. Бас албан тушаалаа авч идэхийн боломж гэж ойлгож ирсэн хүмүүст ч хатуу сургамж өгч байна. Мэдээж, энэ бол сайн хэрэг. Харин сайныг дагаад ирж байгаа муу зүйл бол цөөхөн монгол тал тамцаг болтлоо хуваагдаж байгаа явдал.
Одоогийн улс төрийн үйл явдлыг өнгөцөөр зураглавал МАН-ын урт гартай нөхдийг ар араас нь ял үүрүүлж, АН-аас бас хэдийг өшиглөнө. МАН шинэчлэл нэрээр дараагийн удирдлагуудаа угтаж, өнөө хэд нь АН-ын Засгийн газрыг унагахаар өөрсөдтэй нь хуйвалдаад эхэлнэ. Уг нь Засгийн газрууд дунджаар 50 орчим хувийн рейтингтэй байж ирсэн жишиг байдаг. Харин сүүлийн үеийн судалгаагаар Н.Алтанхуягийн Засгийн газар 60 гаруй хувийн рейтингтэй байгаа гэсэн. Сонгогчид шүүмжлэхийн зэрэгцээ ажиллаад байна, болоод байна гэж үзэж байгааг улс төрийн хүрээнийхэн өөрсдийн шүүлтүүрээрээ л харна. Эрх ашиг өөрт нь яаж тусч байна, түүгээрээ л зөв бурууг дүгнэдэг зан эдний ертөнцөд бий. Нэг удаа засаг унавал дараагийнхыг нөгөө хэд нь, түүний дараагийнхыг энэ хэд нь гэж хандвал тэр тоолонд нь МАН, МАХН ээлжилж тоглолт хийгээд явж өгнө. Энэ бол монголчууд бидний туулж ирсэн зам болохоор хэн хүнгүй гадарлацгааж байна. Үүнтэй зэрэгцээд шорон руу явуулах гэмт хэрэгтнүүдийн цуваа үргэлжлээд байвал байдал яах нь бүр ч ойлгомжтой. Авлига авч, албан тушаалаа хэтрүүлсэн хүмүүсийг зөвтгөх гээгүй ч илүү том эрх ашгаа харвал цөөхөн монголчууд хоорондоо хэмлэлдмээргүй байна. Монголчууд бид хэд билээ, тэдэн дундаа мэргэшиж боловсорсон нь хэд байхав. Ямар ч нийгэмд хүн хамгийн үнэт капитал. Тэр дундаа боловсорч туршлагажсан мэргэжилтнүүд шижир эрдэнэ. Ажил хийж байх үедээ авлига авч алдаа гаргасан гээд тэр сэхээтнүүдээ аавынх руу ачаад байвал миний Монгол Улсад дэндүү хохиролтой санагдаж байна. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед Монголын толгой сэхээтэн, ном үзэж тархины сэвтээ нь арилсан хувраг, хувилгаад, улс төр, соёлын салбарын тэргүүн эгнээнд түүчээлж явсан хүмүүсээ бүгдийг нь хядаад дууссан. Тэгээд хэдэн жилээр бид хойшоо суув. Тийм бүхэл бүтэн үеүдийг бэлтгэх ямар хугацааг бид алдсан билээ. Тухайн цаг үед гадны гар хөл, бодлогоор хийгдэж байсан энэ алдааг шинэ цагт бид өөрсдөө давтах ёсгүй. Түүний тулд өвөрмөц ууч зангаар цагаан захтнуудыг өршөөе. Ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг, авч идэх боломж нь байвал ухамсар заан үлдэж хоцрох хүн тун ховор. Энэ бол хүний төрөлх зангуудын нэг. Ардчилсан тогтолцоонд шилжсэн түүхэн замналтай зэрэгцээд алдаа, онооны замыг бүгд л туулж ирлээ. Нам дагасан бодлого, нам шүтсэн тогтолцоо өнөөдрийн энэ бүгдийг бий болгожээ. Өнгөрсөн 24 жилийн 19-д нь төрийн эрхийг мэдэж, хэмжээгүй эрх мэдэлтэй байсан МАН-ынхан даахын хэрээрээ л авч идэхийн үлгэрийг үзүүлж. Хэрэв АН-ынханд ийм боломж нь байсан бол бас л тэгэх байсан биз. Тэгэхээр бид авдаг иддэг боломжийг тогтолцоогоороо хааж өгөөгүй байж, өнөөдөр сэхээтнүүдээ цувуулан шорон руу илгээгээд баймгүй байна. Дараа нь дахиад хэдэн жил өнгөрөхөд өнөөдөр эрх мэдэлтэй байсан хэсэг шорон руу гээд эх захгүй өс хонзонгийн урсгал хөврөх.
Төрийн албыг хаших хүмүүсийг зүгээр гудамжнаас авчраад томилчихдоггүй. Шалгарсан шүүгдсэн хүмүүс энэ албанд тохоогддог байж таарна. Ар гэрийнхээ амьдралаа аваад явчихаж дөнгөхгүй эр ардын амьдрал яриад суудаггүй гэж боддог. Бас төрийн алба гэдэг нь аяандаа тэр хүнийг сургаж, боловсруулж бэлтгэж өгдөг. Монгол төрийн төлөө, монголчуудын төлөө ажиллах боловсон хүчин болгож бэлтгэж байдаг. Гэтэл тэр хүмүүсээ ашиглах цаг дээр нь ашиглахгүй бол яах юм бэ. Дахин хэлэхэд Монголд байгаа улс төрийн намын тогтолцоо нь өнөөдрийн суурийг бэлтгэсэн юм. Тэгээд ч хэрэг хийсэн хэн нэгэнд хариуцлага тооцмоор байгаа бол гишүүдтэй нь биш намтай тооцъё л доо. МАН бол нэгэнт түүхэн үүргээ гүйцэтгэсэн нам. Дэлхий даяараа коммунист тогтолцооноос салж, хуучны намуудаа татан буулгаж байхад үлдсэн цөөхөн намын нэг. Дэлхийд коммунист намууд татан буугдаж, тухайн намын гишүүд нь шинээр эвлэлдэн нэгдэж зохион байгуулалтад орсон жишээ олон бий. Намын цаана хүмүүс л байдаг, тэд хэвээр байхад татан буулгах бас шинээр өөр нэрээр нам байгуулахад ялгаа юу байна гэж маргах хүн ч гарч магадгүй. Гэхдээ нам бол хатуу үзэл баримтлал, хатуу дүрэм журмаар явдаг учраас хуучны энэ малгай нь гишүүдээ өөрчлөгдөж, шинэчлэгдэхэд ямагт гай болсоор ирдэг юм. Уг нь энэ намыг ерээд онд татан буулгачих байсан юм гэдэг хүмүүс олон. Намынх нь гишүүд ч өөрсдийнхөө том алдаа энэ гэх нь бий. Бугшсан буруугаа засах гэж хэр хэрээрээ оролдож л байсан биз. Бүр нэрээ сольж үүнийг өөрчлөх гэж үзсэн ч тусыг эс олов. БНСУ-д Ханнара нам нэрээ сольж Саэнури болгосноор парламентад олонхи болж, бүр эмэгтэй хүнийг төрийн тэргүүн болгочихоод байгаа амжилт бий. Харин манайд ах намын хувьд нэрээ сольсон ч дараалсан олон ялагдлыг хүлээснээрээ нэрээ мянга солиод нэмэргүй, татан буугдах цаг болсныг л баталсан юм. Намаа татан буулгаад буурин дээрээ тэр бүрэлдэхүүнээрээ дараагийн шинэ намаа байгуулна уу, задрал нэгдлээ хийнэ үү хамаа алга. Тухайн цагтаа оросуудын ашиг сонирхлоор бий болсон энэ нам хязгаартаа тулсан мэт. Хамгийн гол нь улс төр, эдийн засгийн сэдлээр монголчууд нэгнээ хорьдог байдлыг болиулмаар байна. Могой ороосон хутгыг шуун дээр шивчихсэн эрүүгийн хэрэгтнүүдэд Өршөөлийн хууль баталж болдог юм чинь цагаан захтнуудад зориулсан Өршөөлийн хуулийг баталж яагаад болдоггүй юм. Улсад учруулсан хохирол мөнгийг нь төлүүлээд, улс төрд дахин орохгүй гэсэн хариуцлага хүлээлгээд, харин шорон руу илгээхийг болих хэрэгтэй. Эрх мэдэл эдэлж байвал идэх уух ёстой гэсэн буруу хэвшлийг залгамжлуулж ирсэн МАН-ын үе, үеийн дарга нар болох Н.Багабанди, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх гээд бүхий л дарга даамлуудыг улс төрд тэдэн жилээр оруулж ирэхгүй гэсэн ёс суртахууны хариуцлага үүрүүлсэн ч болохгүй зүйлгүй. Тэд ч том эрх ашгийн төлөө өөрсдийн эрсдлийг тоохгүй биз. Тэгэхгүй бол идсэн уусан гээд нэг хэсэг нь шоронд тэдний хамтрагчид, хамаатан ах дүүс нь бөөн гомдол цөхрөл, өс хонзон. Дараа нь гарвал нөгөө хэдийгээ хийнэ. Ингэснээр цөөхөн монголчууд маань хоорондоо хөлөө жийлцсээр хожсон ч зүйлгүй харийнхны өгөөш болж дуусна. Насаараа төрийн албанд зүтгэсэн Т.Билэгт гуайг хар л даа. Нам дагаж, дарга шүтсэн тогтолцоо нь энэ хүнийг алдахад хүргэсэн байж болох юм. Тэглээ гээд насны бөгсөнд хүний газар нуугдаж, эх оронд нь түүнийг "Интерпол"-оор хайж байгаагаа зарлаж бас гадаадаас орогнол хүссэнийг мэдэгдээд. Харин удтал нам гүм байсан тэрээр гэмт хэрэг хийсэн гэж байхад дуугүй байсан мөртлөө хүний нутгаас орогнол хүссэн гэдгийг тэвчилгүй хэл дуулгаж байгааг нь харахад дэндүү өрөвдмөөр байна. Ямар ч аюултай гэмт хэрэгтэн гэдгээс илүү эх орондоо үнэнч нэгнээрээ үлдэхийг тэр хүсч. Монголчууд бид л нэгийгээ өрөвдөж, нэгэндээ өршөөнгүй ууч хандахгүй бол хэн биднийг тэгж өрөвдөх юм бэ. Ажил хийж байсан хүн алддаг, юу ч хийж бүтээгээгүй хүний гар, нэр цэвэр байдгийг бид гадарлахтайгаа болсон. Одоо алдаа оноогоо хамтдаа дэнсэлж, нам болж талцаж нэгийгээ үзэн ядаж, өс зангидалгүй урагшилцгаая. Хүний нийгэмд хамгийн үнэт капитал нь хүн өөрөө. Тэр дундаа Монгол шиг цөөхөн хүн амтай оронд. Ийм л учир авлигажсан алив намыг тараагаад, алдааны нь золиос болсон хүнээ л аваръя.

Зочин
Mun
Tuya
ЯЛНА
idsen uusan
uwu
ÇÎ×ÈÍ
ÇÎ×ÈÍ
ÇÎ×ÈÍ
Зочин
Зочин
Дараа нь аль намыг тар хэнийг барь гэх бол
Асуумаар байна?
Асуумаар байна?
Асуумаар байна?
Асуумаар байна?
gerel
gerel
эРЭГЦҮҮЛЭГЧ
Эрэгцүүлэгч
Эрэгцүүлэгч
BAABAR.B
Sanshiro
Зочин
bbayaraa
санаа
санаа
санаа
bi helie
иргэн
иргэн
Монгол эр
Монгол эр
Монгол эр
Zochin
chinbat
зочин
enerel
enerel
Зочин
Зочин
YES
YES
YES
ЗАНДАНШАТАР
ЗАНДАНШАТАР
ЗАНДАНШАТАР
МАН-ыг хөрөнгийг хурааж тараахаас өөр арга байхгүй
njuty
Зочин
Зочин
Bold
Зочин
Зочин
BOLIOCH
tumur
tumur
000
000
000
аюул ойрхон байна даа.......
Улс торч
Es surthuungyi niitlel
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
avilga
Зочин
Зочин
Зочин
zochim
bbbb
Зочин
Зочин
Зочин
Зочин
Амгаа
ДОВДОН
Nam
Zochin
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ss
Зочин
tatan buulga
T1T
Зочин
зочин
Зочин
Зочин
монгол
Зочин
Зочин
Энэрэлд.
Зочин
Зочин
naiz
Зочин
t.baatar
Монгол хүү
зочин
а
666
SAIN UNSH
Зочин
Зочин
irgen
liberty
brayan
Зочин
Шийтгэх нь зүйд нийцнэ
Болд
......
hezu
ABCD-korea-gaas
Зочин
ABCD-korea-gaas
Зочин
зочин
зз
Зочин
EZO
Болд
Зочин
Зочин
Зочин
Зочин
hh
zochin
Зочин
zochin
zochin
Иргэн