Ерөнхийлөгч болох нь тэрний, чадах нь бидний эрх ашиг
Чингис хааны ”Мориноосоо буугаад улс гэрийг төвхнүүлэх нь ”тамын хуурай” байсан” тухай үг хамгийн сургамжтай нь. Ёстой л тийм байсан байх. XIII зууны үеийн Монголын түүх нь аян дайны түүх л байдаг.
Чингис хааны "Мориноосоо буугаад улс гэрийг төвхнүүлэх нь "тамын
хуурай" байсан" тухай үг хамгийн сургамжтай нь. Ёстой л тийм байсан
байх. XIII зууны үеийн Монголын түүх нь аян дайны түүх л байдаг. Хаан
өөрөө сүүлд жар гарсан хойноо Тангуд улс руу довтолж яваад тэнгэрт
хальсан. Тэрээр гурван голын бэлчир дээрээ суурин сууж улс гэрийг
төвхнүүлэхээс халшран байсгээд л "гадаад томилолт" авч байсан ба түүний
залгамжлагчид ч байлдан дагуулалтанд ихэнх амьдралаа зориулсан.
Дээрэмчдийн бүлэг хүртэл давхиж ирээд дээрэлхээд байдаг тэр цагт жижиг
тархай овог аймгууд хүчирхэг гүрэнд өөрсдөө нэгдэхээр ирдэг тохиолдол ч
байлаа. Уудам нутаг хаант төрийг мандан алдаршуулдаг бол тэнд орших
ард түмэн нь аюулгүй байдлаа хамгаалуулж эрх ашиг яв цав нийцнэ.
Ийнхүү морин дэл дээрх дэлхийг нэгтгэх аян маш их амжилтанд хүрсэн.
Баатар жанжингууд олноор төрж тэд зөвхөн дайны урлагаар дагнаж
мориноосоо буух шаардлага байсангүй. Үүнийг одоочилбол намаа зөвхөн
ялалтанд хүргэх зориулалттай баахан намын гишүүд. Харин нам ялсны дараа
ажил хийдэг кадр нь "где"...
Ялж ялчихаад дараа нь яах ёстой
байсан юм бол. Залгамжлагчид дахиад л дараагийн аяндаа мордох тоолонд
Чингис хааны хувьд хожим мориноосоо буугаад улс гэрийг хэрхэн
төвхнүүлэхэд санаа зовдог байж. Асар том эзэнт гүрнээ удаан хадгалахын
тулд хийх ёстой ажил нь нум сум харвахтай зүйрлэшгүй хэцүүг мэдэрч хойч
үедээ ийн захисан учиртай юм билээ.
Хойч үеийн монголчууд 1911,
1921,1990 оны Үндэсний эрх чөлөө, Ардын ба Ардчилсан хувьсгалуудыг хийх
тоолондоо ялалтанд хүрсэн. Харин дараа нь түүнээ бэхжүүлэхэд цаг
хугацаа их орсон байдаг. Сүүлийн ардчилал гэхэд л эхэлсэн оноосоо хойш
23 жил өнгөрчөөд байхад бүрэн нэг талдаа гарч дуусаагүй л байх
жишээтэй. Нөгөө дуунд дуулдаг шиг "Асар их үнээр олдсон (олон хүний амь
золиослож олдсон) аз жаргал..." биш юм чинь юундаа ч яарахав. Өнөөдөр
манай ард түмэн нэг нийгмээс нөгөөд шилжиж ядаж байгаа учир юуны өмнө
эргэлт буцалтгүй сонгож авсан шинэ нийгмээ буцаагаад тавиад туучихгүй
байх нь л чухал болоод байна. Энэ олон жилийн тайван тэмцлийн үр дүнд
арай гэж ардчилал, зах зээлийн амыг нааш нь эргүүлээд ердөө жил
хэрээтэй л болж байх шив. Өөрөөр хэлбэл морин дээрээсээ улс гэр ард
түмнийг ардчиллын хөх туган дор хураах аяныг "Ерөнхийлөгч-2013"-аар
хурдан дуусгаад ажилдаа орохыг нийгэм шаардаад эхэлчихсэн. Гадаад
ертөнцөд Арабын Сири мэтийн зарим орон ялалтанд яарч манай 1930-аад оны
загвараар хүч хэрэглэн улмаар иргэний дайнд шилжжээ. Харин бид амаа
чилтэл ярьж ухуулж дараа нь хамтын шийдвэрийг өөрийн талд түлхүү санал
гаргуулах замаар шинэ нийгмийг ялуулах гээд байдаг. Ийм сайхан элэг
бүтэн төр нийгмийн тэмцэл орчлонд одоо ч элбэг биш шүү.
Хуучныг
баримтлагчид болохоор сонгуулийн маргаашаас бүх юм сайхан болсон байх
ёстой гэж мушгин гуйвуулж, шаардан хүмүүсийг эргэлзээнд оруултал
үймүүлэх боллоо. Ингэж шордож хувьсгалыг түргэвчлүүлээд нэг мөсөн
унагаж авах гэсэн хорон санаа ч байж болох юм. "Юм ярьж ятгаж яах гээд
байгаа юм. Шууд хий... Ярилгүйгээр хийдэг хүн хамаагүй дээр... " гэсэн
мессэжийг зохион байгуулалттайгаар тараадаг. Улс орны ирээдүйн
хариуцлагаас чөлөөлөгдсөн улс төрийн хүчний толгойлогчид өнөөдөр ард
түмэн ба ардчилагчдаас маш их айж байгаа. Жирийн иргэд сонгогчид биш
тэд л Ерөнхийлөгчийн албан тушаалд төлөөллөө байршуулж хамгаалалтанд
орохын тулд үнэн сэтгэлээсээ санаа зовж хамаг анхаарлаа хандуулжээ.
Хэрэв амлалтыг хуулиар хорьж хазаарлаагүй бол ёстой замыг нь алдуулах
байсан байх. Ердөө жил гаранхны өмнө өмнөх эрх баригчид өмнөд хөрш рүү
үнэгүй шахуу нүүрсний наймаа хийгээд мөнгийг нь урьдчилж аваад
сонгуулийн амлалтанд тараагаад цацчихсан. Эх орны баялгаар хүүдэгнэж
байж УИХ-д хэдэн суудалтай болж авсан. Харин сууж аваад улс гэрийг
төвхнүүлэх, тэр нүүрсийг төлж түлж барагдуулах үйл нь шинэчлэгчдэд
тохогдсон. Коммунистууд шиг "Хаант Оросын өмнөх өр бидэнд хамаагүй" гэж
увайгүй загналтай биш.
2013 он бол Монголд ардчилсан
хувьсгал анх удаа хавтгайдаа ялсны хойтон жил нь юм. Орон нутагт
хангалттай суудал авчихсан. УИХ, Засгийн газрыг сөрөг хүчин 1996 он
шиг дур зоргоороо гацаах чадамжгүй болчихсон.
Одоо л нийгмийн
байгууламж жинхэнээрээ солигддог дээрээ ирчихсэн. Яриа ажил болоод
эхэллээ. Улс төр нийгмийн ийм онцлог цаг үеэр Ерөнхийлөгчийн гэх бас нэг
дутуу сонгуулиа дуусгах ажил өрнөлөө. Энэний ард гарчихвал нэг
хэсэгтээ улаан хөх туг хийсгэж орчилдолгүй ажлаа хийцгээх биз ээ.
2009 оны Ерөнхийлөгчийн, 2012 оны УИХ, Орон нутгийн сонгуулиар
дараалан эрх мэдлээ алдсан улс төрийн хүчний хуучин албан тушаалдаа
буцаж очих сүүлчийн боломж нь энэ Ерөнхийлөгчийн сонгууль болой.
Сүүлчийнх ч юу байхав. Нэгэн сонгуулийн мөчлөгийн хугацааг л хэлж
байгаа юм. Өмнө нь халаа сэлгээгүй ная ерэн жил төр барихдаа ингэж
бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч явсангүй. Удирдагч асангууд сөрөг хүчин
болсноо хэлмэгдэлтэй адилтган өрөвдүүлэхийг хичээв. Тэднийг дээрээс
унагаж ойчуулсан гол буруутан нь ард түмэн учраас борчуудад далдуураа
баярлаж яваагүй нь лавтай. Одоо ард түмнээс Ерөнхийлөгч гэдэг энэ
хорвоогийн хамгийн гоё ажлыг зөвхөн надад олго гэж маш шаргуу шаардаж
байна. Буцаж очихгүй гээд үдсэн хуучин нийгмийн төлөөлөлд төрийн тамгыг
буцааж олгох нь зүйтэй гэх санаачилга эхэлж ард түмнээс гарсан юм биш.
Хорин жил үзэж байгаа "Ардчилал" гэдэг олон ангит киноны төгсгөлийн
ангийг үзчихмээр байх юм. Тэгээд дараа нь цаашид үргэлжлүүлэх эсэх
сонголтоо хийж болдоггүй юм уу? Энэ кино их муухай төгсөнө. Дуустал
битгий үз. Хуучин нийгэмдээ буцацгаая.
Одоогийн сөрөг хүчин
маань төрийн гурван өндөрлөгийн аль нэгийг эзэгнэнгээ "сөрөг хүчин"-ээ
хийх юмаа даа.Тийм юм гэж байх уу?. Жолооч нарийн бичиг хоёроосоо
хагацсаныг эс тооцвол энэ сүрэг "сөрөг"-үүд маниасаа тансаг цатгалан
амьдралтай. Одоо эрх барьж буй ардчилсан хүчин тэдэнтэй тэдэнгүй
дотооддоо хангалттай олон ургалч үзэл, албан ёсны фракцтай. Өмнөх
нийгмийн төлөөлөл байгаад байгаа учраас л нэг блокт түр багцлагддаг. АН
бол нэгэндээ бүрэн хяналт тавьж чадах бэлэн зэхээний намуудын нийлбэр
гэдгийг бүгд санаж байгаа. Тэр байтугай АН-ыг буруу байсан ч зөв гэж
өмөөрдөг "Үнэн"-ч хэвлэл мэдээлэл ч байдаггүй.
Одоохондоо
АН-аас өөр улс төрийн хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа гэхэд юуг
өөрчилж чадах юм. Энэ гоё албан тушаал нь зөвхөн хэсэг бүлэг нөхдийг
урьдны хээл хахуулийн хэргээс аврахад, мөн зарим нөхөд одон медальтай
болох төдийд л үнэлж баршгүй тустай. Сөрөг хүчнээс Ерөнхийлөгч гарч
ирээд нийт ард түмэнд зориулж сайн ч , муу ч юм хийх боломжгүй.
Угаасаа үндсэн хуульд зааснаар эрх мэдэл нь бэлгэдлийн чанартай юм
чинь. Харин шинэчлэгчдийг тэнцвэржүүлэх нэрийн дор олон ажлыг нь
царцааж цаг алдуулж бол чадна.
Эв нэгдэл гэж ярих дээрээ тулбал "Дээрээ суудлаа олохгүй бол
дороо гүйдлээ олдоггүй" гэсэн үг бий. Ийм явдал 1996-2000 оны турш үргэлжилж яалаа
даа.
USTENPmYaWs
harin ch shuluun daichin shy
Зочин
зочин
Зочин
санаа
unen
Зочин
zochin
Батый
BAATARJAV
tomoo
Эрдэнэ
Зочин
РХӨАОА
irgen
зочин
Зочин
......
3426784365874389
монгол
Зочин
Монгол хүү
Зочин
Zochin
Zochin
Lam bagsh
Зочин
Зочин
ABCD-korea-gaas
Dr
bagi