Алтан загасны өвгөн буюу араасаа нэхэлтэй өглөг
Хөдөөний айлууд шөлний юм гаргахаараа хажуу хавийнхаа айлуудад хишиг түгээж, таван цулаас нь айл айлд хувааж тараадаг заншил одоо ч бий. Айлууд ч сав хоосон буцаахгүй, ёотон, чихэр, талх, ааруул, тэр бүү хэл нэг ширхэг сонгино ч хамаагүй хийж өгдөг.
Хөдөөний айлууд шөлний юм гаргахаараа хажуу хавийнхаа айлуудад хишиг түгээж, таван цулаас нь айл айлд хувааж тараадаг заншил одоо ч бий. Айлууд ч сав хоосон буцаахгүй, ёотон, чихэр, талх, ааруул, тэр бүү хэл нэг ширхэг сонгино ч хамаагүй хийж өгдөг. Сав буцаахдаа өгдөг амттаныг авах гэж л хүүхдүүд шинэ шөлний хишгийг хүргэж өгөх гэж булаалддагсан. Миний багад өвөөгийн хажуу айлын Чойгол гуай шөлний хишиг өгөхөөр араас нь заавал нэг юм хэлж орж ирдэг байж билээ. “Элэг сэмж нь дутуу байна” “Бөөрнөөс жаахан огтлоод хийчих” гэх мэтээр нэмж авдаг байлаа. Хүүхдүүд бид Чойгол гуайг “Алтан загасны өвгөн” гэж нэрлээд томчуудад загнуулдагсан. Уг нь Чойгол гуайгаа энэ удаа дурсах гэсэнгүй л дээ. Харин Чойгол гуайг сануулсан нэг явдал саяхан болсон талаар өгүүлэх гэсэн юм.
“Өдрийн сонин”-д иргэддээ үг хэлэх боломж олгодог “Хэлэх эрхийн индэр” гэж булан бий. Хэлэх эрхийн индэрт нэгэн иргэн саяхан оролцож үгээ хэлсэн юм. Дал гаруй жилийн өмнөх гурван ханатай навсгар гэрээ солих санаатай олон ч удаа хороо дүүрэгтээ өргөдөл бичиж. Өргөдлийн дагуу “Гэр өгнө” гэж цохчихдог байна. Өнөө гэр нь эзэндээ ирэхгүй ямар нэг шалтгаанаар хойшлогддог байж. Ингээд сониноор дамжуулан үгээ хэлж, үүнийг нь ч олон хүн уншжээ. Нэгэн өгөөмөр сэтгэлтэй хүн манай сониныг уншаад “Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос” хэмээн цоо шинэ гэр нөгөө хүнд аваад өглөө.
Төд удалгүй өглөгч эрээс ярилцлага авах гэтэл нэлээд цааргалж бүүр хэцүү байдалд орсноо хэллээ. Өглөгийн эзэн болсон нөгөө эр ч тэгэж илүүдээ гарсан мөнгөтэй, баруун солгойгүй цацаж явдаг хүн биш. Зүгээр л буян бодож гар сунгасан сайхан сэтгэлтэн. Гэтэл “Өөх үгсэн хүнтэй өөд уруугүй заргалдана” гэгчээр утас нь хангинаад амраахаа байж, өнөөх өглөгч эр маань санаашраад сууж байна.
Сайхан сэтгэлт эрийг гэр бэлэглэснээс хойш амьтан хүн амраахаа байсан нь тэр. Тэр бүү хэл нөгөө гэр авсан хүн нь ч залгаж. Эхлээд залгахдаа “Өнөө гэрийн чинь хаяавч хэрэг болоод байна. Хаяавч авч өгөөч” гэж. “Тэгье, тэгье“ л гэв. Дараа дахиад ярьж байна гэнэ. Энэ удаа хананы дотуур унжуулдаг хөшиг нэхэж гэнэ. “За яахав, эхнэртэйгээ ярьж үзье дээ” гэж. Ингээд буян санасан биш ажлаа хийх аргагүй болжээ. Өөр хүмүүс бас л илүү харчихаж, нөгөө эрийг. Баахан зовлон тоочоод “Гэр өгөөч” гэж нэхэх болж. Цаашлаад юу ч нэхэх байсан юм. Аягүй бол ор, зурагт, хөргөгч нэхэх байж. Бүр давраад хүүхдийн сургалтын төлбөр нэхээд суухад ч сийхгүй санагдлаа. Алтан загаснаас өвгөн байн, байн юм очиж нэхдэг үлгэр л бодит амьдрал дээр тохиолдсон хэрэг. А.С.Пушкин зүгээр ч нэг “Алтан загасны үлгэр”-ийг зохиогоогүй санж. Хорвоо дээр ийм хүмүүс байж л байдаг. Байсаар ч байж. Дээр өгүүлсэн бодит жишээ үүнийг нотолж байна.
Энэ мэтээс болоод өглөгч эр ярилцлага өгөхөөс татгалзаж. Үүнийг сонсоод бид ер нь хэний төлөө амьдарч байгаа билээ гэж бодлоо. Харь элгийн хүн гэр өгөөд байхад хөшгөө өөрөө авчихаж болноо доо. “Өгөх хүний сэтгэл мэднэ” гэж нэг үг байдаг. “Бэлгийн морины шүдийг үздэггүй” ч гэцгээдэг. Сэтгэлээрээ өгсөн бэлгийнх нь араас Чойгол гуай шиг юм нэхээд байх ч хаашаа юм.
Бид ер нь хүний төлөө амьдарч байгаа билүү. Муу амьдарч байна гэдэг ихэнх тохиолдолд арчаагүйгээс маань л болдог. Хүний өгсөн гэрт хөшгөө өөрөө аваад зүүчихдэггүйдээ л муухан амьдарч байгаа юм болов уу, тэр хүн гэж өөрийн эрхгүй бодлоо. Ядуу байна гэдэг гэмт хэрэг биш ч гэлээ ядуу байна гэдэг өөрсдөөс нь шалтгаалаад байна. Бусдаас авах ёстой юм шиг хүмүүс байна л даа. Ханаж цадахаа мэдэхгүй.
Угтаа дээрх өглөгч эр хүүхэддээ компьютер аваад өгөх мөнгөөрөө л харь танихгүй хүнд өглөгийн гараа сунгасан. Хүнд ер нь мөнгө илүү байна гэж үгүй. Их мөнгөтэй баян байлаа гэхэд ядаж өөрт нь ажилладаг хүнд мөнгө өгөх ёстой биз дээ, хөдөлмөрийн хөлс гээд. Цаашлаад үр хүүхэд ах дүү хамаатан садандаа зарцуулнаа даа. Манайхны нэг зан бий. Дөнгүүрхэн яваа нэгнийгээ олноороо зулгааж амьдардаг. Нөгөөх нь ч тэгэх ёстой мэт л ядруу хэдийгээ өөд татаж явдаг. Хэрэв харж үзэхгүй бол захаас аваад л дарамтлана. Бүр болохгүй бол агсам согтуу тавина. Ийм юм сонсоод гайхахаа ч байсан. Тэгдэг юм, тэгэхгүй яадгийм гээд л. Хүн хэдий хэр бусдад сайн үйл хийнэ тэр хэрээрээ амьдралаас сайн сайхныг авдаг. Өгч байгаа нь ч яахав, цаад утгаараа буян л болж байгаа хэрэг. Авч байгаад нь харин буян ирнэ гэж үү. Ядаж хүнээс авсныхаа төлөө түүнд буян санаж, аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг шиг хариуг нь өгч чадахгүй гэлээ гэхэд сайн санаж, дээр нь нэмж дарамтлахгүй явмаар байгаа юм.
Өглөгч эр гэр гуйсан эрийн өмнө ямар өртэй биш дээ. Өгөх алба ч байхгүй. Гэтэл цоо шинэ гэр өглөө. Юм нь дутуу бол өөрөө л гүйцээнэ биз, авсан эзэн нь. Юунд араас нь нэмж юм нэхнэ билээ. Ядуугийн л зовлон биз гэж уучлан бодож болох ч боломжтой, бололцоотой нь боломжгүй байгаагийнхаа өмнө буруутай юу. Байхгүй юмыг нь байлгасан нь буруутай юу. Өөрийн эрхгүй ингэж асуумаар санагдлаа.
Ядуу байна гэдэг гэмт хэрэг биш л дээ. Гэхдээ ядуу байна гэдэг нь өөрсдөөс нь шалтгаалаад байгаа. Боломжоос хэзээ ч атгахыг хүсдэггүй, хөдөлмөрлөхийг хүсдэггүй, гэсэн атлаа болж байгаа хүмүүсийг, амьдарч чадаж байгаа хүмүүсийг өөрийнх нь өмнө буруутай мэт сэтгэж амьдрах нь өнөөдрийн Монголын эмгэнэл. Иймдээ л сүү шиг сэтгэлийг нь ээдүүлж, сайхан санаат нэгийгээ мохоодог болов уу.
Мөн дээрхтэй адил нэгэн жишээ татъя. Дотоодын цэргийн хоёр харуул ажлаа хийж яваад айлын гэрээс гал гарахыг хараад хаалгыг нь балбан сэрээж амийг нь аварсан. Гэтэл нөгөө авруулсан хүмүүс “Эд нарын аварсан гэж юу байхав дээ” гэж муулан ярьсан байдаг. Хэрэв тэр хоёр харуул үүр цүүрээр обьектоо эргэж яваагүй бол, утаа гарч байгааг хараад хаалгыг нь балбаж сэрээгээгүй бол тэр гэр бүлийнхэн өнөөдөр нартад тоос хөдөлгөж явах уу. Заавал улаан гал дундуур гарч, өөрсдөө түлэгдэж, шаналж байж л тэднийг аварсан бол авруулсанд тооцож хүлээн зөвшөөрөх байж. Энэ мэт тусыг ачаар биш, усаар хариулдаг хүмүүс байх юм. Хариуд нь бүр уурлаж ирээд туслаагүй гээд байдаг нь юусан билээ. Ингэх юм бол хүнд туслах хэрэг байна уу.
Энэ зүгээр нэг захын жишээ. Хэвлэл дээр гарсан болохоор л жишээ болгосон хэрэг. Тэгвэл Монголын амьдралд ийм зүйл өдөр бүр л болж байдаг. Хэн нэгэн нь ирээд баахан зовлон тоочоод мөнгө зээлнэ. Дараа нь зээлүүлсэн нь зээлснээсээ илүү зовлон эдэлнэ. Өөрт нь мөнгө хэрэг болоод мөнгөө буцааж авъя гэхээр өөдөөс нь элдвээр хэлж дарамтална. Үүнийгээ байх ёстой мэт л боддог. Өглөг өгснөөсөө болж ийнхүү шаналж байгаа олон хүн бий гэдэгт итгэлтэй байна. Хүн хүнээ эвддэг гэж үг бий. Хүний сайхан сэтгэл рүү ус бүү цац. Ганцхан танд биш олон олон хүнд өглөгийн гараа сунгах байсан юм шүү, тэр сайхан сэтгэлтнүүд. Харин энэ мэтээр алтан загасны өвгөн шиг аашлаад байвал амьдрал чинь шуналаас болж бахь байдгаараа өөдлөхгүй өнгөрч, харин олон хүнд буяны гараа сунгах сайхан сэтгэлтнүүдийн итгэлийн гал бөхөх болно.

золоо
Жишээ
bagi
Зочин
Зочин
Зочин
ganbat
ganbat
хашрагч
enkhbayar
emgen
луун шивээст
луун шивээст
gombo
Хөгийн новш
MglausCom
Зочин
Зочин
IIM HUMUUS HETERHII OLON BOLSON
санаа
Freedom
Freedom
Freedom
Зочин
njut;
зочин
zochin
мо
çî÷èí
ha ha
Зочин
Бат
s
sssssssssss
Brayan
urna
Зочин
Зочин
tsulh mongol er
лхагва
zochin
Zochin
Зочин
Зочин
Zochin
zochin
Зочин
zochin
Зочин
ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
Тийм шүү..
Эрх мэдлийн шуналт хуучны коммунист МАН
Эрх мэдлийн шуналт хязгааргүй хуучны коммунист МАН
Эрх мэдлийн шуналт хуучны коммунист МАН.
sdfsdf
Монгол хүү
Эрх мэдэлд ханадаггүй МАН