Монголчууд их зөнтэй ард түмэн юм. Эсвэл уул уурхайн асуудлаар эртнээс их өргөн мэдлэгтэй байжээ. Энэ нь бидний хэн нь ч гэсэн уул уурхайн тухай мэтгэлзэж болхыг харуулаад байгаамаа. Нотлий л доо. “Төөрсөөр төрөлдөө” гэж нэг кино байна. Нэг хүрлэгэр сайхан монгол эр “бух” олж байгаа. Тэр ямар ч нинжа биш бөгөөд осков, метал хайгч, ногоон төмпөн алийг нь ч хэрэглэлгүйгээр бух алт олсоноор кино эхэлдэг. Ер нь кино тэгэж эхэлж ч байгаам биш жирийн малчин монгол эрийн амьдрал бух алт олсноор орвонгоороо эргэж эхэлж байгаа юм.  Ноён Балтыг дагуулж явсан хоёр оросын нэг нь түүнийг их л авсанаа их л сонжин харснаа за чи өөрөө ав гэж өнгийг нь чамд өгөөд өрмийг нь би авнаа гэсэн царай гаргаад суучиж байгаан. Балт дахиж хүнд онгирмоор байсануу яасан нөгөө өвгөн орос дээр очиж харуултал нөгөөх нь бүүр дотуур тамиртай амьтан таарч дээр нь цаг нэмэж бэлэглээд энэ газрыг биднийг эргэж иртэл хүнд хэлж болохгүй хэмээн үүрэгдэнэ.

Мань Балт уул уурхайн лизэнц атгаснаа үл ойлгон харин ч алттай хүнд хүн бэлэг өгдөг болхоор алтны хойноос хүмүүс үхэлддийн байна гэсэн байртай алтаа хайнга өвөртлөөд харин оросын өгсөн цагыг зүлгэж ирээд их л сониучирхан үзэж байгаа нь өнөөгийн манай зарим улс төрчдийг санагдуулам. Оюу толгойн гэрээг хичээд нэг тиймэрхүү зан гаргасан нөхөд байдаг гээл цуураад байдаггүй юу. Балт цаашаа явж өөр нэгэн томоохон хөрш болох хятад наймаачин дээр очино. Хятад наймаачины хажууд одоогийхоос үл ялгагдам нэгэн монгол ноён халамцуу сууж байдаг. Тэр авах авилгалаа аль хэдийн авсан байртай халамцуу суух бөгөөд би танд өртэй байхаа тэрийгээ өгнө дөө хэмээн ташаа тулан ханхалзаж суух аж. Авилгал авсан гэсэн үгүй байж харин ч авсан зээлэндээ үйлчилж суугаа амьтан болж таардаг. Тэгсэнээ лицэнзтэй Балтыг дуудан алив чи тэр газраа хэл алт олсон гэлүү гэхэд Балт цээжээ өргөн хэлкүү гэж хэлсэн л бол хэлсэн. Хэлж чадкуу гэж сагсалзана. Хятад ноен харин хужаа санаа гаргаж Би аавтай чинь их найзууд байлаа тэрээр надад нэгэн газрыг мэддэг хэлнэ дээ гэсээр байгаад хэлж амжилгүй явцан даа гэж авна. Балт гүйлгээ ухаан муутай эр тул хаалга саван гарна. Уг нь хаа ч хамаагүй нэгэн урт нэртэй газар зааж өгөөд ёстой хэлж амжхааргүй урт нэртэй газар байшүү гэх юм уу эсвэл би бас танд хэлж өгнөө гээд хэсэг мөнгөөр нь идэж ууж болох л газар байлаа.

Балт цааш яван могол ноёныд очиход тэнд өнөөх хятадтай хамт байсан монгол ноён татварын байцаагч болох нь илрэнэ. Тэрээр чи монгол нутгаас олдсон алтыг авлаа алив татварт тушаа гэх мэтчилэн дөвчигнөнө. Монгол ноён харин лицэнзын эрхийг хураах тухай бодол болж татварын байцаагчийн түргэн бодолтойг гайхан эдний хойч үе төрийн мөнгийг нууц амрагруугаа тэрбумаар нь шилжүүлэхдээ сийхгүй нөхөд байна гэсэн байртай сууж байдаг. Татварын байцаагч болтой нөхөр олсон бух алтаа улсад тушаа эсвэл надад гар цайлгах юм гэсэн байртай ууралсаар тэсэхээн байж очиж ноцож авдаг. Гэвчиг Балт бол алттай хүн шиг аархуу зан гаргаж тонгорч хаячаад гараад зугтааж орхино. Ноён хойноос нь хөө гэхэд хэдэн эрчүүд моринуу уяаруу гүйдэг. Харин балт тайван гэгч нь морио унаад зугтаана. Ноёд гэрээс гараад хартал лицэнзтэй нөхөр аль ганцаараа явж байх бөгөөд нөгөө хөөхөөр явсан ноёдын залуус хаашаа давхисныг ёстой найруулагч л мэдэх байхдаа. Эсвэл алттай газар хайхаар давхицгаасан ч байж болох юм.  Одоо бодохноо дуртай үедээ нисээд явчих чадалтай МИАТын дарга нар Балт шиг ганцаараа нисээд явчилгүй баригдсан нь яамай даа.

За ингээд Балт хүү нэгэн айлд очиж нөгөө үхэн хатан хамгаалаад байсан бух алтаа нэгэн этгээдэд авилгал болгон өгөхдөө тун тоомжиргүй өгөж байгааг нь хархаар юуны төлөө тэгээд зодолдоод зугтаад байсым бэ гэж уулга алдмаар. Гэвч мань авилгачин эр ноёныхонд барьж өгснөөр Балтыг барьсны шан болох алтыг авж бүүр башийгаад явчина. Балтыг баригдаж ирхэд ноён Хажууд чинь хан хэнтий налайж байхад гурав хонолгүй баригддаг муухан эр юм даа гэж шордсон үг хэлдэг. Нээрээ нийслэлийн Билигт энээ тэрээ гэсэн гурван жил баригдахгүй байгаа сүрлэг эрчүүд байдаг шүү гээд тэрмуу ноёнд хэлмээр санагдаж билээ.

Балтыг дөнгөнд хэвтэж байхад нь нэгэн том биетэй булай эр суллах гэж оролдож гоомойтоно. Түүнийг хуяг Сүх дагуулж яваад чамд тэнхээ байна, зориг байна харин бодол алга гэдэг. Хариуд нь мань эр юун бодол гэж айхтар филсоофны хариулт хэлдэг. Манай нийслэлийн даргад танд эрх мэдэл байна албан тушаал байна харин ухаан хэрэгтэй гэхэд буруу үрүүлтэй машин уу юун ухаан гэж буриад хариулт хэлэх байсан болуу гэж таагаад байгаа.

Цаашдаа Балт цагаандаа гарч ууланд гарч шилийн сайн эр болно. Бух алт үгүй ч надад лицэнз байгаа хэмээн дотроо засаж байсан биз. Мань эр хувь заяаны тохиолоор нутгийг нь эзлэх гэсэн 2 гадаад нөхрийг тэжээж эхлэнэ. Тэднийгээ адилхан л гадаад юм чинь гэсэн одоо ч арилаагүй монгол зангаар шархыг нь эмчилж тэжээн. Тэд нь тэдэнд элдэвээр ухуулж өөрснийхөө талыг сайн сайхан тал хэмээн ятгаж эхлэнэ. Мань эр олсон баялагаа өөрөө боловсруулах чадваргүй, бүүр тэгэх ч санаагүй байсан тул тэдний ятгалгыг анхааралтай сонсож аль нь нээрээ манайд туслах юм бол доо гэсэн байдлаар хандана.

Баялаг бол нээрээ л хараал юм даа. Гайтай бух алть олоогүй бол мань эр зүгээр л малаа маллаад сайхан амьдрах байжээ. Одоо ч бид нэг юм олох нь ч олсон шүү. харин тэднийгээ яах вэ гэдэг л том асуудал байна даа. Өөртөө наасан юмгүй авилгалд өгөөд, гэр оронгүй уулаар амьдарч гадныхныг тэжээхүү эсвэл...