Сөрөг үр дагавар үүсч буйг зохицуулах хууль
“Тамхины хяналтын тухай” шинэчлэн найруулсан хууль хэрэгжиж эхлээд байна. Тушаалыг биелүүлдэг болохоос хэлэлцдэггүй гэдэгчлэн одоо тамхийг зөв буруу гэх цаг биш. Үүн дотроо үл ялиг зөвтгөсөн аястай утга үнэртэх төдийд хардаж сэрдэх заалтуудыг хуулиндаа суулгаж өгчээ.

Жишээ нь олны танил этгээд зурагтаар ч юм уу кинон дээр “...тамхи үйлдвэрлэгчтэй холбоотой өнгө, өнгөний хослол, үг хэллэг, дуу авиа ашигласан...” байвал хууль зөрчсөнд тооцохоор 8.1.1-д заасан байгаа. Янжуурын хайрцган дээр брэнд болсон өнгө, хослол, өөрийн үг хэллэг бас байдаг байх нь. Тэрнийг нь мэдэж авмаар юм билээ. Тэгэхээр тамхины тухай бусад ил цагаан сурталчилгааны хувьд бүр саналтгүй гэсэн үг. Иргэд гар утсаараа хоорондоо ярихдаа “тамхи сурталчилсан байдалтай” байсныг хянахад жаахан төвөгтэй байж магадгүй. Бас тийм заалт байгаа. Өөр нэг асуудал үүсч байх шиг байна. 8.1.3-д “Хуулийн этгээдийг тамхины нэрээр нэрлэх”-ийг хорив. Хууль санаачлагчийн ордон ба тэднийг “Парламент” гэдэг. Гэтэл ийм нэртэй тамхи бий. Гэхдээ энэ тамхи нь гадаадынх. Ер нь гадаадын тамхи ба түүний сурталчилгаа гадаадын телевизийн сувгаар гарч байхад яах тухай заалт байхгүй. Тэгээд ч олон улсын гэрээ конвенцийг Монгол Улс дур мэдэн зөрчиж болохгүй тул энэ удаа тамхийг бүрмөсөн хориглож барсангүй. Тэгэхээр Монголд тамхи татаж болно, зарна бүр тарьж ургуулж, үйлдвэрлэхийг хориогүй гэсэн үг.
Энэ хуулийн зорилго нь тамхийг зөвхөн хориглох бус татдаг татдаггүйчүүд хоёрыг хооронд нь хэрхэн зохицуулах тухай л гэж ойлгосон. “...тамхичины татаж буй утаанаас бусдыг хуулиар хамгаална. Ийм хууль эрх зүйн үндэс тодорхой болсон тул үүнтэй холбогдуулан төр, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хооронд үүсэх харилцааг зохицуулна...” гэжээ. Тэгсэн мөртлөө уг хуулийг цааш нь уншихаар их сонин. Тамхи татаж байгаад аав ээждээ баригдсан хүүхэд толгой түрүүгүй загнуулж байгаа мэт, хэн нэгэн уурлаад байгаа ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. 4.1.4-т “Тамхинаас болж эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд сөрөг үр дагавар гарахыг ...шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв бодит мэдээллээр хангах сурталчлах...” гэжээ. Коммунистууд шиг зөвхөн нэг талын эрх ашигт нийцсэн үнэнийг хэлэх эрхээр хангаад бусад өнцгийг харахыг ч үл хүсч байгаагаа шулуухан илэрхийлсэн байна.
Тамхинд дургүй хувийн хэвшлийнхнийг төрөөс дэмжих бол тамхи үйлдвэрлэгчдийг бүх үйл ажиллагаагаа нээлттэй болгохыг “хатуу шаарджээ”. Энийг далимдуулаад хувийн хэвшлийнхэн “Бид тамхинд дургүй учир дэмжлэгээ авъя” гээд унавал яаж юугаар дэмжих гэсэн юм бол. Хулгайч хүртэл өмгөөлөгчөөр хангагддаг, өөрийгөө зөвтгөх эрхтэй энэ нийгэмд тамхичдыг ёстой ямар нэгэн хонзон авч байгаа мэт баллаж тавьжээ. Тамхичид гэхээр л адаг шаарнууд, бусад нь хүний хайлан юм уу хаашаа юм. Монголын нийт хүн ам одоохондоо бүгд тамхинаас гараагүй тул хамгийн багадаа л гэхэд нэг саяас доошгүй тооны тамхичид дотроо дургүй нь хүрч байгаа даа. Хэтэрхий олон хүний дургүйг хүргэсэн үйлдэл ардчилал, шинэчлэлд ч садаа болох тал бий. Одоо энэ биеийн хүчний ажил хийж буй барилгачид зэрэг салбарынхан хэсэг амсхийх хэдэн минутандаа тамхилахаа болиод гимнастик хийнэ гэж үү.
Тамхи нь биш хууль нь сонин байгааг л хэлээд байна л даа.
Энэ хууль хэрэгжиж эхэлснээр хоёрын хооронд “танилын тамхичид” гэж ярьдаг даа, тийм орох ч биш гарах ч биш завсрын нөхдүүд нэн даруй тамхинаас гарч байна. Хүүхэд залуус уг гаж донд гүн нэвтрэхээс аврагдлаа. Бодвол энэ хавар түймэр бараг гарах үндэслэлгүй болоод авав. Гудамж талбайд муухай акуркны иш ярзайхаа болих байх. Хот суурин газруудын ариун цэвэр соёл тэр хэрээр дээрдэх нь тодорхой. Ер нь ямар ч байсан нэг эерэг зорилт биелэгдэнэ гэсэн үг. Тэгээд ч хажуунаас зэрэг зэрэг “Чи наад тамхиа болиоч ээ” гээд байхаар байж суух газаргүй болж яваандаа тамхинаас гарахаас өөр арга олдохоо болино. Энэ нь юу нь муу байхав. За харин тамхинаас үүдэлтэй эдийн засгийн хэмнэлт гарч хармайнд мөнгө төгрөг тогтох нь ч юу л бол. Хүн гэдэг амьтан нэг донгоосоо салмагц дараагийн дон руугаа шилждэг юм байх чинь билээ. Тэгэхээр хар тамхи, хамрын тамхийг дараагийн ээлжинд анхааралдаа авах нь зөв байх. Тэгэхгүй бол бүр долоон дор юм болно шүү.
Тэр нэг “500 метр дотор тамхи зарахгүй” гэсэн заалт ямар учиртай юм бол. Цаадуул чинь тамхиа авах дээрээ тулбал ёстой “Андын нутаг алсдахгүй” гэгчээр хайж давхисаар байгаад хаанаас л бол хаанаас олоод ирнэ. Дээр үед шинэ цэрэг шөнө дөлөөр хэрхэн тамхи олж ирж байсан явдлыг хууль санаачлагчид дотроос мэдвэл мэдэхээр хүн бий дээ.
Амьдрал дээр метрлээд үзсэн чинь сургуулиас хоёр гурван хөндлөн замын цаана байгаа дэлгүүр хүртэл уг хоморгонд орж зарах эрхээ хасуулсан байна билээ. 500 метр нь сургуулийн үүднээс юм уу, хашааны булангаас юм уу. Эсвэл анги дотроосоо коридороор алхаад гараад очих зай ч юм уу. Ер нь сургуулийн орчинд тамхи зарах газар байна гэдэг угаасаа буруу. Гэхдээ хагас километр буюу саахалт зай нь арай ч хатуудах юм шиг. Энэ дагуу болохоор Улаанбаатарт л лав тамхи зарах боломж байхгүй болчихож байгаа юм. Заавал зар ч гээд байгаа юм биш л дээ. Сургуулийн байшингийн хаяг хадсан гол хаалганаас 100-150 метр зайд тамхины утаа үнэртээд байхгүй байх байлгүй дээ. Тэгээд ч хүүхдэд, 21 нас хүрээгүй залууст тамхи зарахыг хорьчихоод байхад нэмээд ийм илүү дутуу чангалан сэтгэж, дэлгүүрийн худалдагч авгай нарын зүхлийг барж яах гээд байгаа юм. Наадуул чинь тамхичдыг биш хуулийг, залгуулаад ардчилсан нийгмийг юун түрүүн буруутгана шүү дээ. Тэгмэгц “Тийм ш дээ” хэмээн зөвтөгчид хүн амын талаас илүү нь байж байдаг. Мөдхөн тэгээд нууцаар тамхи зардаг сүлжээ үүсэхийг үгүйсгэхгүй. Цаана чинь тамхи байтугай зах дээр калибрын сум чөлөөтэй зарж болоод л байгаа шүү дээ. Харин бүүр амар болчихсон сургуулийн коридорт “ширхэглээд” зогсож байхаас сийхгүй этгээд олон байгаа. Сая л гэхэд “хориотой бус”-д машиндаа оруулаад тамхи татуулаад эхэллээ. Ийм “ажлын байр” бэлдэж өгмөөргүй байна. Хуулийнхаа зарим заалтыг эргэж хараад зохицуулахгүй бол хууль өөрөө наргиан, домог, доог тохуу болчих вий.
Энэхүү чанга хатуу дэглэм нь баар ресторан, дэлгүүрийн ашиг орлогод хүчтэй цохилт өгч, аялал жуулчлалын салбарт ч нөлөөлж таарна. Тэнд ажиллаж амьдарч байгаа нөхдүүд мөн л ард түмэн гэдгийн бүрэлдэхүүнд багтана. Харин “Тамхины хяналтын тухай” хуулийн 4.1.8-д “Тамхиныхны талын бүхий л этгээдийг энэ хуулийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх ажиллагаанд байлцуулахгүй. Тэр бүү хэл хөндлөнгөөс нөлөөлөхөөс ч ангид байлгана” гэж заасан. Нөгөө тамхи татдаггүй талынхан нь олонх байгаасай билээ. Одоо эс ч хожим зөв алхам хийснийг ард түмэн ойлгоно биз ээ. Хуулийг зөвхөн “манай талынхан” сууж байгаад өөр бодол санаатныг хөөж гаргаад боловсруулж батлаад байдаг бол ямар юмных нь ардчилал байх вэ.

ZORA
zora
ZORA
зочин
Би тамхичин
хойдгойд
Зочин
Зөв шүү
mmm
Зочин
hm
teneg gar
Зочин
ok
irgen
Зочин
Зочин
Зочин
УИХ-ын авгай нарт
зөвлөмж
asuudliin goliig oilgohgui yum
Зөв бичжээ
Та тамхичин тэгээд яадаг юм
zaaval balai yum hiih yum
гадас
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
kk
зочин
зочин
Bold
irgen
RAVDAN
Эрдэнэ
Иргэн
Зочин
ГАНГАА ГАНСРААД Л ХЭ ХЭ ХЭ
ТОМ ТЭНЭГТЭХЭЭ БОЛЬ!