Үнэтэй ч орос гурил авдаг байж
Чинээлэг ядуу янз бүрийн хэрэглэгчид болгоны сэтгэлд таарах юм гэж юу байхав. Гурил гэхэд л цаанаа олон эрх ашиг, боломж гачаалтай. Ерөнхийдөө гурилын үнэ хямд байвал илүү олон хүний сэтгэлд нийцэж магадгүй гээд улстөрчид тариачдад хайртай болчихсон юм. Тэгээд өмнөх эрх баригч намын удирдагчид газар тариалан гэж юу байдгийг сайн танилцаагүй ч ”Атрын аян” гэхчилэн зоригтой ажлууд хийсэн.
Монголчууд хоолныхоо гурилыг авч хүчрэхгүй болтлоо ядуурлаа ядуурлаа гэхэд үсрээд л гучин хувь нь. Тэгвэл цаана нь далан хувь ард түмэн байдаг тухайд дандаа мартдаг.
Өнөөдрийн байдлаар хотол олон цагаан сардаа бэлдэж бууз банш, боовоо хийх гэж байна. Үүнд хэтээсээ сайн гурилын сурал болдог. Жилдээ ганц болдог баярын идээ будаагаа үнэ өртгөнд баригдан жонхуу хийлтэй ч биш. Энэ мэтчилэн гурилын хэрэгцээ дандаа биш ч үе үе хэрэг болох цаг дор асуудал босч ирдэг. Тэгвэл манай яруу алдарт тариаланчид маань өнөө жил түүхэндээ байхгүй өндөр ургац авч 470 мянган тонн буудай хураажээ. Түүний тонн тутмыг нь төр, засаг, намаас урамшуулан зуун мянган төгрөг тус тус байлж ивээн тэтгэсэн байна. Өөр ч зөндөө олон хөнгөлөлт, татвар чөлөөлөлт, зээл хууль авсан байдаг. Дээр нь тэнгэр хангай хүртэл хураа хайрлаж урьд нь арван ширхэг үр цухуйдаг байсан бол энэ удаа гуч дөч болон үржсэн юм уу даа. Тариачдын хураасан улаан буудайг гурилын үйлдвэрүүд худалдан авах явцад Засгийн газар хөндлөнгөөс оролцож "Өндөр үнээр худалдаж ав" гэсэн байна. Үүний үр дүнд ямар ч байсан манай орны газар тариалангийн салбар хөл дээрээ баттай зогсож энэ талаар мөд алзахааргүй болоод авч. Аштай юу. Нэг маань ч гэсэн сайн яваа бол болоо ш дээ. Хөдөө аж ахуйн яам тариачдад өгөөмөр хандсаныхаа хариуд "Ард түмэнд эцсийн байдлаар очдог гурилын жижиглэнгийн үнийг 650 төгрөгөөс үл хэтрүүлэх, хэтэрсэн тохиолдолд хяналт тавьж болиулах" үүрэг даалгавар өгчээ. Энэ үүрэг даалгавар үндсэндээ биелэгдэж байгаа нь нэн таатай. Гэтэл бодит байдал дээр гурилын үнэ хямдарлаа ч хоолойгоор орж хо... гоор давахын аргагүй хачин нялцайсан юм тээрэмдчихэж. Үүнд гурилын үйлдвэрийн буруу байхгүй гэнэ. Монголд том жижиг 73 гурилын үйлдвэр хот хөдөөд ажилладаг бөгөөд тэнд тээрэмдсэн дотоодын аль ч гурил цавуулаггүй гээд гологдох боллоо. Зуурахаар хоорондоо наалдахгүй, чанаж жигнэхээр түүхийрсэн мэт нялцайх, улмаар өнгө зүс нь барайх, исч өгөхгүй зэрэг манай энэ жилийн гурил гэрийн эзэгтэй нарын үгийг барж байна. Зарим нь авсан гурилаа идэж чадахгүй нохойгоо тэжээж далд оруулсан гэнэ. Ялангуяа гурилаар нарийн төрөл бүрийн боов хийдэг жижиг дунд үйлдвэрлэлийнхэн бүр хүнд байдалд оржээ. Үндэснийхээ үйлдвэрийг дэмжинэ гээд импортоор гурил, улаан буудай оруулдаг бизнесийг өнгөрсөн долоон сараас хойш хаасан сурагтай. Монголчууд чанартай буудай тарьж суртлаа басчиг хугацаа хэрэгтэй байсан юм болов уу. Гурилын үйлдвэрүүд урьд нь иймэрхүү цавуулаггүй, мөн царван зэрэг хог ургамлын хольц бүхий бишгүй л ургац худалдан авч байсан боловч импортын буудайтай холиод хэл амгүй болоод байж. Манайх Орос, Казахстан, Хятадаас гурил, улаан буудай зохих хэмжээгээр авдаг байсан нь өнөө жил эрс татарчээ. Оросын Сибирьт ургуулсан улаан буудайг дэлхийд алдартай цэвэр экологийн бүтээгдэхүүн гэлцдэг. Тэндхийн хусан ой, гүн хар хөрс, тунгалаг гол мөрөн, өнө олон жилийн тариалангийн туршлага дунд яавч будаа муу ургахын аргагүй. Манай хойд хөршийн брэнд бүтээгдэхүүн гэвэл шатахуун бус гурил буудай юм. Мөн Казахстаны "Атар газар"-т тариалсан амуу тариа дутахааргүй алдартай. Манай зарим нөхдүүд хааяа оруулж ирээд байдаг "Цесна" гэдэг гурилыг зарим нь амталж үзсэн байх. Бараг л түүхийгээр нь идчихмээр шал өөр гурил байдаг. Яаж ургуулж хэрхэн үйлдвэрлэдэг юм бүү мэд. Тэрний идэнгэртэй чанартай нь үнэхээр янзтай. Гурил гэдэг чинь энэ шүү дээ гэж ёстой гайхуулах шиг болно.
Дээр үед манай хууччуул цагаан сарын боов, бууз баншны гурил гээд энд тэндхийн "нэгдүгээр зэрэг" гэсэн гурилыг имрээд л явдагсан. Гурилыг хуруун дээрээ асгаад шүлсээрээ норгоод наалдацыг нь шалгадаг. Одооны гурилуудыг өөрөөр зэрэглэж "БГ-055" гэх мэтээр тэмдэглэдэг болчихож. Тэр нь Буудайн гурил гэсэн үг бөгөөд 055 нь хуучнаар "Дээдийн дээд" , тоо нь өгсөөд 115 гэвэл бүр хоёрдугаар гурил гэсэн үг аж. Одоогийн байдлаар томоохон гурил үйлдвэрлэгч компаниуд бараг бүгдээрээ "БГ-055"-гаа үйлдвэрлэж чадахгүй байгаа бөгөөд гаднаас импортын буудай оруулж ирсэн нь үнээ гучин төгрөгөөр өсгөж Засгийн газрын даалгаврыг зөрчжээ. Харин түүнээс доош зэрэглэлийн бор гурилынхаа үнийг дөчөөр хямдруулж баланс барьсан байна. Харамсалтай нь дотоодын аль ч зэрэглэлийн гурилаар бууз бүү хэл бантан ч хийж идэхийн аргагүй гологдол бүтээгдэхүүнийг ард түмэнд тулгалаа. Орос казах гурил оруулж ирэхийг чангалсан. Хажуугаар нь эдгээр оронд өнгөрсөн жил ган болж ургац алдсан. Гэхдээ шатахууны үнийг боож хаадгийн дэргэд бол хамаагүй эрүүл саруул тогтсон бизнес явагддаг байсан. Одоо харин яасан эсэхийг сайн мэдэхгүй байна. Хятад гурилын импортын хувьд янз бүр л байдаг.
Тариалангийн салбар дахь жижиг дунд аж ахуйнууд энэ жил арвин ургац авсандаа бас тийм ч их баяртай биш явна билээ. Тэдний буудайг үйлдвэрлэгчид голоод үнэгүй өгсөн ч авахгүй байгаа. Авч мэдэхээр ганц газар байгаа нь "АПУ" компани. Архи пиво исгэхэд хорчийсон хямд улаан буудай тохирдог аж. Тэнд буудайгаа тушаах гэсэн улс хэрэндээ дажин болж "АПУ"-д танил сураад л гүйлдэж явна.
Энэ жилийн хувьд ингээд өнгөрч. Шинэ Засаг хойтон тариалангийн салбарт шоу хийхээр төлөвлөж байгаа бол чанар дээрээ анхаарвал дээр дээ гэж зөвлөмөөр байна. Тэгэхгүй бол ядаж л хайран хөдөлмөр юм даа. Энэ жилийн энэ их будаа үндсэндээ илүүдэл бүтээгдэхүүн болж хэдэн тариачид нь зардлаа олж чадаж байгаа ч юм уу. Иргэдийн хувьд нохой гахай биш. Хямд л байвал юу ч хамаагүй иднэ гэх өлсгөлөнд нэрвэгдсэн эмзэг давхарга алга. Тэгээд ч зөвхөн мах гурил хоёроор амьдардаг байсан нийгэм өөрчлөгджээ. Одоо хуучин шигээ Орос, Казахтай сайн чанарын гурилын наймаа хийдэг байснаа сэргээх ч юм уу эсвэл яг тэдэн шиг стандартын буудай тарьж сурцгаах хоёр зам байна.
Түүхэндээ байхгүй өндөр ургац хураасан гэж рекламдаж байхад гадуур хүмүүс гурил хайгаад байдаг.
Зочин
irgen
zochin
2022110690-d handaj vg heley
2022110690-d handaj vg heley
Professor
VIRUS
ezegtei
ezegtei
Зочин
Зочин
zochin
Монгол гурил муу байна лээ
Монгол гурил муу байна лээ
Зочин
Зочин
Зочин
aagii
huh
Зочин
Зочин
Дархан Ганбат
Зочин
Зочин
XABTXACAP -т
Зочин
XABTXACAP
МАН бол Монголчуудаас урвагч нам.
МАН бол Монголчуудаас урвагч нам.
Өнөөдрөөс эхлээд Гангаа урвагч
Гэрийн эзэгтэй
Зочин
Гэрийн эзэгтэй
Geriin ezegtei
Эх орныхоо гурилийг идэж чадахгүй хох чинь.
Эх орныхоо гурилийг идэж чадахгүй хох чинь.
Лалрын урвагч Гангаа гэгч
Эх орныхоо гурилийг идэж чадахгүй хох чинь.
Эх орныхоо гурилийг идэж чадахгүй хох чинь.
25 КГ
naraa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
bi
Сувд
zochin
Зочин
Зочин
иргэн
Зочин
Ninj
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
fb
Yoroolgui buuz
Зочин
Зочин
Зочин
kk
ts
Зочин
Зочин
Boloroo
Гангаад баярлалаа.
Зочин
XABTXACAP
unen unen
NB
Зочин
зочин
Зочин
er
Boldoo
Зочин
Зочин