Дээд боловсролтой боло­хыг улс орон бүхний ард түм­нүүд мөрөөд­дөг биз ээ. Манай орны хувьд саяхан болтол энэ хүсэл хяслаар дүүрэн бай­лаа. Одоо бол мөнгө нь бай­вал "хүнд үзүүлэх юм"-тай болох тийм ч төвөгтэй биш болж. Ерөнхий боловсролын сургууль дүүргэсэн хүүхдүүд дараа нь цувуу увуугаар бараг бүгдээрээ ямар нэгэн сургуульд орчихдог бололтой юм билээ. Даанч дараа нь ихэнх нь амьдралд хэрэг бол­доггүй, хайран цаг, мөнгөний гарз болоод өнгөрдөг.

Зах зээлийн шилжилтийн эх­ний жилүүдэд хөдөө орон нутгийн­хан хүүхдүүдээ маш олноор нь сургууль завсар­дуулсан юмдаг. Тэр үеэ бод­вол одоо байдал арай дээр­дэж эхлээд охин нойтон хүүх­дүүдээ, дараа нь банди нараа сургууль соёлын мөр хөөлгөхөөр хот руу илгээх боллоо. Орон нут­гаас ирсэн оюутнууд ямар сур­гуульд элссэнийг сонирхоход гол төлөв биеийн тамирын сур­гуульд, бүр тодруулбал "бөхийн дээд"-д хуваарь авчээ. Охид нь болохоор соёл урлагийн сургуулиудаар шин­гэсэн юм уу даа. "Хоньчин барил­гачин хоёр" гэдэг дуу шиг дараа нь хөдөөгийн уул талаар дүүрэн дуучин бөх­чүүд очоод юугаа хийж яаж амьдрах болж байна. Оюут­нууд угаасаа мэргэжлээрээ ажил олдохгүй гэдгээ мэдэж л байгаа. Зорилго нь гэвэл зүгээр л бусдыг дуурайж оюу­тан царайлж үзэх гэсэн төдий.  Тэднийг голж шилэл­гүй хүлээн авч буй хувийн болон улсын сургууль нь бас таарсан юмнууд. Хоёр талаа­саа сайхан санаа нийлж найзан дундаа нэг нь малчин эцэг эхийн, нөгөө нь татвар төлөгч бидний мөнгийг дөр­вөн жилийн турш сорон мөлжиж шоуддаг.

Харин "Айлын хүүхдүүд" бол арай өөр сургуульд сурц­гааж, дараа нь дахиад бас сурч хожим гоё гоё ажилтай болцгоож байна. Хөдөөний Ерөнхий боловсролын сур­галт муу учраас элсэлтийн шалгалтад доогуур оноо авч бусдын голоод хаячихсан мэргэ­жил дээр тунаж байгаа нь тэр аж. Уг нь бол суурь боловсролыг бүрэн эзэмших нь хэцүү хичээл биш. Ялан­гуяа одооны тэр Конкурс гэгч шалгалт нь номоо сөхөж үзсэн бол аягүй амархан тес­түүдийг бөглөөд л болчих төдий зүйл шүү дээ. Зарим сургуулиуд хүүхдийг төгсөх жил нь хичээлээ хаагаад зөв­хөн конкурсны тест зөв бөг­лөхөд зориулдаг ч тал бий. Гэтэл хөдөөд хүүхэд өөрөө ном сурах дургүй, багш нь заах сэтгэлгүй болсонтой л холбоотой байх.

Суурь боловсролын сал­барыг төр нуруунаасаа авч хаян хувь­чилж, сурвал сур боливол боль гээд гаргуунд нь хаяхгүй. Улс орон ядуу бай­сан ч энэ салбарт улсын болоод татвар төлөгчдийн мөнгийг байнга цутгасаар ирсэн. Тийм болохоор нийт иргэд, төр засгийн зүгээс багш сурагч хоёроос хариуц­лага нэхэх эрхтэй. Цалин мөнгө нь бага юм бол нэмэх ёстой байх. Мөн багш сургуулиар нь дамжуулж сурагчдын сурах үүргийг чангат­гамаар байгаа юм. Тэд яагаад хичээлээ давтахгүй байна. Ер нь Монголын онцлог нөхцөл байдал хүний эрх, хүүхдийн эрхийн бүх шаардлагыг заа­вал хангах шаард­лага бий юу гэдэг асуудалтай. Олон арван сая хүн амтай өнөр улс оронд бол бүгдээрээ өндөр боловс­­рол эзэмших боломжгүйгээс гадна тийм шаардлага байх­гүй. Тэдний хувьд бол ядуусын хүүхдийг сайхан тоглуулж эрхлүүлээд гол хүмүүжүүлж цаг нөхцөөнө. Монголд гадаа­дын энэ жишгийг хуул­барлах тохиромжгүй юм. Хэт цөөхүүлхнээ мөртлөө цөмөөр цөмөөрөө бо­ловс­ролгүй хар ажилчид, малчид, тариачид болцгоож яах гээд байгаа юм. Их нарийн яривал боловсрол өөрөө тусгаар тогтнолд нө­лөөлж мэдэхээр байна. Ер нь Монгол хүүхдүүдийг жаахан албадаж, чихнээс нь мушгиж байж эрдэм номын дөртэй болгож байвал яасан юм. Энэнд нэг их айхтар нугалаа гараад юу л шалиа аж. Нялуу­наас шулуун дээр гэдэг дээ.

Манай нийтлэг муухай аран­шин байх юм. Бусдаас илүү байх дуртай. Тэр хүслээ хангахын тулд бусдаас цойлохын оронд бусдыг аль болохоор доош нь хийх сонир­холтой. Бүр хүүхэд байхын л гараараа дэвтрээ нууж бодсон тоогоо хажуу­дахдаа хуулуулалгүй өсч өндийдөг. Тэгээд хожим сайн явсан нь хаа байгаа юм. Яг энэ зангийн үргэлжлэл бол хөдөөний хүүхдүүдэд олигтой боловсрол эзэмших бүх л замыг бусад нь хааж боох явдал юм. Тэд танил талгүй, хацар нь хэтэрхий улаан туяатай бол хотод ирээд өөд нараа үзэхгүй.

Мэргэжил бүхэн ашиглаж чад­вал сайхан гэж ярьдаг. Гэхдээ түрүүнд дурдсан урлаг, спортын мэргэжил бол хэрэг болтлоо өдий. Урла­гийн од, спортын цуутан бол­но гэдэг чинь бурхнаас өгөгдсөн авьяас болохоос боловсролын байгууллага, багш хоёр үйлдвэр­лээд гарга­чихдаг эд биш байхгүй юу. Үүн дээр эрдэмтэн мэргэдийн үг, туршлага, судалгаа үзээд байл­гүй өөрсдөө эргэн тойр­ноо харахад л хангалттай жишээ тааралдана.

Манайхан хүүхдийг багаас нь авьяасыг нь хөг­жүүлнэ гээд л зурдаг, бичдэг, дуулдаг, барилддаг секц дугуй­ланд юу юуны духанд хүрэлгүй чирээд очдог. Тэнд худлаа үнэн юм ярьсан багш ухаантай нөхөр байх. Хүүхэд ч үүхэд болон өсч торнин зарим нь авьяасаараа дараа­гийн шатны сургуульд уриулж залуулан хэсэг явна. Тэгээд л болоо. Хэдхэн жилийн дараа "Энэ багадаа аймаар лаг байсан ш тэй, Тиймүү ямар сонин юм...". Иймэрхүү  яриа танд огт тохиолдож байгаагүй гэжүү. Яг сайхан дуучин бо­лох гэж байхад нь, эсвэл бөх болох хүнд бол  тэр чиг­лэлийн мэр­гэжлийн сургууль гай бол­дог. Мэргэжлийн явцуу хайр­цаг раманд хүүх­дийг хөрөө­дөөд чихчихдэг. Мэдээж хүү­хэд залуу нас бөөн алдаа. Тэрнийг нь засч байгаа нь энэ гээд мөлийл­гөөд орхиж буй нь багшийн ч буруу биш л дээ. Ихэнх суут­нууд багадаа өөр мэргэжлээс боловсролоо хан­гаж харин авьяа­саа аль бо­лох бусдаар заалгалгүй чө­лөө­тэй байл­гаснаар амжил­­танд хүрдэ­г. "Би хүүгээ 18 хүргэж байж барил­дуул­сан. Миний анхны мэргэжил багын багш. Баг­шийн хажуу­гаар шүлэг бичдэг байлаа. Биеийн тамирын багш яагаад сэтгүүлч болчи­хов" энэ тэр гээд байдгийн учир жанцан нууц нь энэ юм. Товчхондоо боловсролыг олго­дог бол авьяасыг заадаг­гүй юм аа. Гэтэл хөдөөний хүүхдүүдийг хотод авчраад дээд сургуулиуд бүгдийг нь бөхийн юм уу урлагийн авьяас­тай болгочихдог мөн мундаг аа. Сургалтын төлбөр авах мөрөөрөө зогсохгүй хүүхдийн амьдралаар тогло­чихож байгаа нь тэр. Нөгөө­дүүл чинь мэргэжлийн дуучин болцорлоо гээд бас дахиад баахан цаг алдана даа.

Гоц авьяастан, эрх мэдэл­тэн, тэрбумтан, олимпийн аварга нь мянга, саяд нэг тохиолддог ховор заяа биз дээ. Гэтэл хэн хүссэн нь тэр өндөрлөгт хүрчих юм шиг тэд­нээс үлгэр авцгааж алхаа гишгээг нь хүртэл дуурайц­гаана. Хүнд ямар нэгэн авьяас байгаад тэр­ний­гээ мэдэлгүй зөндөө цаг алдсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ тохиолдол ер нь их ховор доо. Дайн болж өгөхгүй бай­саар бай­гаад баатар боло­хоос хоцордог энэ тэр нь л хаашаа юм гэхээс. Энэний оронд харин хүн болгон ямар ч мэргэжил эзэмших боломж­той. Цаашаа мэргэжлээрээ улам боловсронгүй болох үүд хаалга нээлттэй. Малчны хүүхэд яагаад элчин сайд, онгоцны жолооч, компью­терийн инженер, банкир болж болохгүй гэж. Өнөөдөр манай аль ч шатны  боловс­ролын салбар хэдэн сэргэлэн авьяастай гэгдсэн хүүхэд түүж аваад түүн дээр бизнес хийх нь газар авлаа. Төр засаг ч авьяастай хүүхдийн багшид нь гавьяат цол олгох юм. Боловс­ролын гажуудал энд л байх шиг байна. Нэг авьяаст­наар таваг чимэглэж горь­доо­сон мэргэжлийн сургууль ол­ширлоо. Авьяас үл нэхэх боловсрол, мэрэгжилд багш сурагчид сүүлдээ бүгд дургүй бол­чихож. Тийм л сургууль бидэнд маш их хэрэгтэй юм­сан. Түүнийг эзэмших гэхээр багшаас их ажиллагаа шаард­даг, сурагчид эхнээсээ хичээлдээ муу байсан нь нөлөөлж байна. Тэрний оронд авьяастны чиглэлийн сургууль нээгээд хэвтэж бай­тал хэзээ нэг цагт олимпийн аварга нь өөрөө хүрээд ирдэг гэнэ.